Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмнэлгийн дарга нарын ажил байдал, тухайн эмнэлэг дээр ямар дутагдал, доголдол гарсныг шалгаж, байгууллагыг удирдан чиглүүлэх чадваргүй гэдэг шалтгаанаар Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн нийт 15 төвийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон билээ.
Энэ бүхэн 2013 оны нэгдүгээр сарын 8-нд гарсан сайдын тушаалын дагуу л явагдсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ сонгон
шалгаруулалт хойшилж, эмнэлгүүд эзэнгүйдэж, эмнэлгийн дарга наргүй бол хөрөнгө мөнгө, эм тариагаа ч татаж авч чадахгүйд хүрч, улсын гэх тодотголтой III шатлалын эмнэлгүүд гал алдах шахаад байсан.
Мөн зарим нэг эмнэлгийн дарга нар сандал ширээтэйгээ зууралдаж, хэл ам хийж гүйсэн гэх сураг ч байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ЭМЯ-ны харьяа 15 эмнэлгийн дарга нарыг сонгон шалгаруулах шалгалт эхэлжээ.
Ингэхдээ Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны удирдлагыг жинхэнэ утгаар нь шалгаруулах, төрийн албаны нөөцийг бий болгох, эмнэлгийн дарга нарын ур чадварыг шалгах, “шүүсийг нь сайтар шахах” бодлого барьсан гэх сураг дуулдав.
Ямартай ч эмнэлгийн дарга нарт өрсөлдөж байгаа хүмүүс нэлээд хүндхэн шалгуурыг даван туулах бололтой. Одоогийн байдлаар урьдчилсан дүн гарч, хамгийн их оноо авсан 20 орчим хүн өнөөдөр англи хэлний мэдлэгээ шалгуулахад бэлдэж байгаа талаар эх сурвалж дуулгав.
Мөн Улсын I, III төв эмнэлгийн даргын суудалд нэлээдгүй хүн өрсөлдөж байгаагаас үүдэн Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн даргын суудал хоосон үлдээд байгаа аж. Түүнчлэн баасан гарагт болж өнгөрсөн шалгалтад хуучин дарга нараас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүү болон нэр бүхий хүмүүс шалгалтад тэнцээгүй хасагджээ.
Мөн үлдсэн таван эмнэлгийн дарга нарыг дахин сонгон шалгаруулалтаар шалгаруулах уу, эс бөгөөс шалгалтад орсон хүмүүсээсээ сонгон шалгаруулж томилох уу гэдгийг Төрийн албаны зөвлөл шийдэх юм байна.
Дашрамд дурьдахад, эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтад нийт 60 гаруй хүн өрсөлдсөнөөс одоогийн байдлаар 20 хүн үлдээд байгаа бөгөөд үүнд, Монгол Улсын гавьяат эмч, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Жамбалжав, Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Монгол Улсын мэс заслын зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Б.Батчулуун, Улсын I төв эмнэлгийн дарга асан Б.Бямбадорж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал, АУ-ны доктор Л.Насанцэнгэл, Геронтологийн үндэсний төвийн дарга асан Р.Оюунханд, АӨСҮТ-ийн захирал асан, АУ-ны доктор А.Цогцэцэг зэрэг 20 хүн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөж байна.
Дөрвөн сар эзэнгүй байсан III шатлалын эмнэлгүүд даргатай болох цаг ойртож байна. Гэхдээ улсын хөрөнгө мөнгө шамшигдуулж, хувийн эрх ашгаа өндөрт тавьдаг, хүн ардынхаа төлөө биш, хамаатан садан, танил талдаа үйлчилдэг хүмүүс битгий сонгогдоосой.
Э.Туул
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 22, 2013 12:16:20 pm )
mongo yaj olsoniig ni shalga l daa
-
Anonymous (April 22, 2013 12:17:15 pm )
mongo yaj olsoniig ni todruula l daa
-
Anonymous (April 22, 2013 12:19:59 pm )
unen shuu ed nar ikh bayan
-
Anonymous (April 22, 2013 12:55:44 pm )
tsogtsetseg ch..
-
Anonymous (April 22, 2013 1:45:54 pm )
tiim shvv tsogtsetseg ch dee
-
Anonymous (April 22, 2013 3:02:24 pm )
negdugeer emnelegiin dargaar ajalaj bsan jambaljav, baymbadorj gej hoer hun chdee basl ooriinhoo erh ashgiin toloo ajaldag humuus shde medleg chadvar muutai emch hunii yamrch es zuigui humuus badg shde oor medleg chadvar sain gadaad dotoood medleg bolovsrol ezemshsen shine zaluu shiner setgej emnelegiin uil ajalgaag saijruulj chadah tiim hun bhgui yum bhdaa tiim hunl songogdoosoi doo
-
Anonymous (April 22, 2013 4:37:56 pm )
цогцэцэг, бямбадорж гээд төсвөөс төрсөн тэрбумтануудыг дахин гаргах гэж байгаа юм уу
-
Anonymous (April 23, 2013 1:53:24 pm )
дэд сайд Цолмонг шалгаачээ. Хувийн эмэлгээ яаж өөдөн татсаныг кккккккккккк
8 Comments