antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2013 10 comments

Замын цагдаагдаатай шүүхээр заргалдсан эхний хүн нь бараг би байх.

нийтлэсэн Admin

soyolj1Хоёр жилийн өмнө улсын төсөвөөр хийгдсэн Бага тойруугийн замын өргөтгөл шинэчлэлийн 2,3 км замын ажлын хүрээнд Цэцэг төвөөс эхлэн МУИС-ын уулзвар дуустал орц гарц мөн тухайн орчны нийтийн эзэмшлийн авто зогсоолууд хаагдсан байна. Үүнтэй холбогдож Эх газар ххк-ийн эзэмшил Цэцэг төврүү орох орц гарц, 2001 оноос хойш тухайн орчинд байсан нийтийн эзэмшлийн авто зогсоол нь мөн хаагджээ. Энэ талаар Цэцэг төвийг эзэмшигч Эх газар ххк нь холбогдох мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулж Замын цагдаагийн газрын удирдлагад 2011 оны 8-р сараас эхлэн хандсан боловч уг асуудлыг шийдэхгүй байсан  тул тус компани нь Замын цагдаагийн газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгчээ. 2 жил гаруйн хугацаанд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж эзэмшил өмчрүүгээ орох эрхээ хасуулж, бизнесийн алдагдалд орсон боловч эцэст нь шүүхээр шийдвэрлүүлж энэ асуудалд ялалт байгуулсан Эх газар ххк-ийн захирал Д.Даваасүрэнтэй энэ талаар ярилцав.

Захиргааны хэргийн шүүх дээр ялалт байгуулсанд баяр хүргэе. Цагдаагийн байгууллагатай заргалдахад хэцүү байв уу?

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд би зөвхөн өөрийнхөө компанийн эрх ашгийн төлөө биш бусад хүмүүсийн төлөө, мөн над шиг орц гарц, авто зогсоолоо хаалгасан олон байгууллага иргэдэд үлгэр дуурайлал болж тэмцсэн юм.
Цагдаагийн байгууллага бол хууль журам сахиулах төрийн төмөр нүүртэй байгууллага. Харин эрхээ хэтрүүлэн хэрэглэж хүний эрх чөлөө, хуулийн нэр агуулгыг  буруугаар тайлбарлаж сурсан, үүнд нь ч бид өөрсдөө дасаж цагдаагаас айж, үнэн үгээ хэлэх, тэмцэх зориггүй явж иржээ. Ер нь бид  алийн болгон авилга өгч дарга нарт долигнож, ар өврийн хаалга эрж байж асуудлаа шийдэж явах юм бэ. Тийм учраас би шүүх засаглад итгэж шүүхээр эцсээ хүртэл явж энэ асуудлыг шийдхийг хүссэн юм. Энэ асуудал хотод амьдардаг хүн бүхний нүдэн дээр болсон явдал юм. Өнгөрсөн жилийн хавар Бага тойруугийн 2,3 км авто замын дагуух 20 гаруй нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хааж тухайн хэсэгт  10м хүртэл өргөн явган хүний зам хийсэн. Эдгээр газарт 10м өргөн явган хүний замыг дүүртэл явах явган зорчигч алга байна. Харин зам дээр авто машин багтах зайгүй, зогсоолгүй авто машинууд орон сууцны орцны хаалга таглах шахан зогсож эмх замбараагүй байдал, уур бухимдал, хараал зүхэл дээд цэгтээ хүрээд байгаа шүү дээ.

Шүүхээр асуудлыг шийдэхэд хэн нэгэн дарга түшмэлийн аливаа асуудалд хандах хандлага, түүний хувийн үзэл бодлоос илүү Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, хуулиас үндэслэн гарсан норм, норматив, стандарт, журмуудыг гол шугамаа болгон барих нь зүй ёсны хэрэг. Энэхүү асуудал маань ч яг тэр шугамаар л явсан. Манай төрийн байгууллагууд аливаа ажлыг төлөвлөж хийхдээ Монгол улсын үндсэн хуулийн амин сүнс болсон хүний эрх, өмчлөх эрхийг зөрчихгүй байхаар ажлаа хийхгүй бол цаашид ч ийм асуудал гарна. Надад тулгарсан асуудал бол яг  ийм байдлаас л үүссэн юм.

Энэ асуудлаа заавал шүүхээр шийдэх хүртэл явах хэрэг байсан юм уу. Захиргааны хэргийг шүүхийн өмнөх байдлаар шийдэх боломж олдоогүй юм уу?

Тийм боломж байхаар барах уу байсан. Би энэ асуудлаараа холбогдох мэргэжлийн байгууллагуудад эрх үүргийнхээ дауу хүсэлтээ гаргаж дүгнэлт гаргуулахыг хүссэний дагуу  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012.05.03-ны өдрийн 02-07-82/726 тоот дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын 2012.04.17-ны өдрийн 04/12 тоот дүгнэлтүүд гарч улмаар үүнийг Замын цагдаагийн газрын дарга байсан цагдаагийн хурандаа н.Энхжаргалд танилцуулж шийдвэрлүүлэхийг хүссэн ч  шийдээгүй. Дараа нь Хууль зүйн яамны сайд Ц.Нямдоржид хүртэл албан бичиг өгсөн ч элсэнд ус асгасантай адил болсон. Арга ядаад гурван удаа орц гарц хаасан боржурыг авсан боловч  тухайн үед Замын цагдаагийн газрын хөдөлгөөн зохицуулалтын албаны даргаар ажиллаж байсан дэд хурандаа М.Ариунболдын тушаалаар том HOWO маркийн машинаар шөнө  шороо асгах, суурийн блок авчирч тавих зэргээр орц гарцыг хааж дарамталж байсан. Өнгөрсөн зуны саруудыг Цэцэг төв үүдэндээ 2 машин овгор шороотой өнгөрөөсөн юм. Энэ бол энгийн иргэдийг айлгаж дарамталж байгаагийн дээд илрэл шүү дээ. Дэд хурандаа М.Ариунболд бол иргэдийн дунд “ард түмний дайсан” гэдэг нэртэй болсон хүн шүү дээ. Төрийн байгууллагын нэр хүндийг иймэрхүү “Ард түмний дайсан” гэгдэх нөхдүүд л унагаж, ажил гацааж байгаа юм. Төрийн хүнд сурталтай иймэрхүү дарга нар нэг юмыг араандаа зуусан боол хэзээ ч шийдэж өгдөггүй нь нийтлэг дүр төрх шүү дээ.  Одоо харин дээрхи албан тушаалтнууд Замын цагдаагийн газраас зайлсан. Саяхан УИХ-ын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгчийн хэлсэн шиг “хорхойтсон баавгай шиг авир гаргадаг байсан нөхдүүд одоо үүр үүрэндээ шургасан”.

Цэцэг төв ганц танай компанийн өмч үү?

Тийм. Өмчлөлийн эрхийг манай компани дангаар эзэмшидэг. Тухайн газарт би зах зээлийн эхэн үе 1992 онд цэцгийн дэлгүүр нээж эзэмшиж ирсэн. Улмаар 1998 онд өргөтгөх зураг төслөө батлуулж 2011 онд одоогийн байдлаар барьж ашиглалтад оруулж байсан. Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк хоёроос зээл авч өөрйин 3 өрөө байраа зарж байж /хүлэмж дээрх контортоо гэр бүлийн хамт нэг жил амьдарсан/ ашиглалтад оруулж байсан юм. Тэр үе одоо санахад сайхан санагддаг.
Цэцэг төв зүүн талаараа Түрк улсын ЭСЯ-тай хөрш байдаг учраас зөвхөн баруун талаасаа орц гарц, нийтийн эзэмшлийн авто зогсоол байх бололцоотой. Орц гарцгүй болчихоод нэг удаа цэцэг, бараа буулгахад л Замын цагдаагийн газраас 5000 төгрөгөөр торгуулж эд хөрөнгөө эзэмших үндсэн хуульд заасан эрх маань цагдаагийн торгуулийн хуудсаар солигдож 2 жил гаруй хугацаа өнгөрлөө. юм. Өмчлөх эрх бол ардчилсан нийгмийн амин сүнс, эдийн засгийн хөгжлийн ул суурь нь  болдог гэж би үздэг юм. Манай үндсэн хууль түүнээс салбарлан гарсан хуулиуд ч гэсэн ийм бодлоготой байдаг. Өмчлөх эрхийг чинь хэн нэг этгээд юмуу төр булаан авч байгаа бол та зоригтой тэмцэж эрхээ хамгаалах хэрэгтэй. Эс тэгвээс та ердөө л амьтан болно гэсэн үг. Ер нь Монголчууд бид аймхай хулчгар болж, шударга бус дарангуйллын төлөө бүгд нийлээд тэмцэж чадахаа больжээ. Төрийн дарамт, түшмэдийн хууль бус ажиллагаа ард иргэдээ шүүсэлсээр байгаад ийм байдалд орсон гэж би боддог.  Тэмцэгч зоригтой иргэдтэй улс орнууд авилга, муу төрөөс салж эдийн засгийн эрчимтэй хөгжилд орж байгаа Өмнөд Солонгосын жишээ бидэнд үлгэр дуурайлал болох ёстой. Харин бид хэдэн тэнэгүүдийн яриаг сонсож тархиа угаалгасаар байтал хонь шиг номхон, үхэр шиг тэнэг болсон юм шиг байна.

Та нилээн бухимдуу байна. Энэ асуудлаас болж танай компанид хэр их алдагдал учирсан бэ?

Тиймээ шүүх дээр би ялсан боловч их бухимдуу байгаа. Ер нь буруутнаа би төрд ажиллаж байгаа арилсан дотортой ард түмний дайсан болсон хүмүүсийг гэж хэлнэ. Энэ асуудалд бол Замын цагдаагийн газар гэдэг том байгууллага буруутай биш түүн дотор байгаа ард түмний дайснууд л буруутай юм шүү дээ. Түүнээс биш Замын цагдаагийн газрын зам дээр зогсож өдөр шөнөгүй бороотойд ч,  цастайд ч ажлаа хийж, энэ их авто машины хөдөлгөөнийг зохицуулж, нийслэлийг амьд хөдөлгөөнтэй байлгаж байгаа цагдаа залуучууд буруугүй юм. Тэдэнд би үргэлж талархаж урмын үг хэлчих юмсан гэж бодож явдаг. Тухайн үед Замын цагдаагийн газрын хөдөлгөөн зохицуулалтын албаны даргаар ажиллаж байсан дэд хурандаа  М.Ариунболд бол миний тэр хэлээд байгаа “ард түмний дайснууд”-ын нэг юм. Тэр хүний балгаар нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Бага тойруугийн замын ажил хөрөнгө оруулалт биш болж иргэдээсээ хол хөндий зүйл болсон юм шүү дээ. Дээрхи ажлын хүрээнд өнгөрсөн жил Бага тойруугийн зам дагуух жижиг дунд 30 гаруй авто зогсоолуудыг хааснаар  иргэд авто машинаа тавьж тухайн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжгүй болгосон. Үйлчлүүлэгч орж ирэхгүй болохоор нөгөө байгууллагууд орлогогүй болж үйл ажиллагаа нь доголдож дампуурах тийшээ хандана биз дээ. Энэ нь эцсийн хар нөлөө нь энэ юм. Үүнийг л манай дарга нар хүсээд байна уу даа. Иргэд нь орлогогүй байх, Монгол хүн эх орондоо эрх чөлөөгүй дарамтанд байх ёстой юу.  Бага тойруугийн энэ замын 2 талаар цайны газар, ресторан, дэлгүүр, үсчин гээд 300 гаруй иргэд байгууллагууд орлогогүй болсон. Хотын захигааны удирдлага ч энэ хөрөнгө оруулалт иргэдээсээ тасарсан хол хөндий хөрөнгө оруулалт боллоо гэж хэвлэл мэдээллээр хүлээн зөвшөөрсөн шүү дээ.  Уг нь манай дээд дарга нар ярихдаа иргэдээ орлоготой ажилтай болгоно л гэж байнга  ярьдаг. Ингэж ярихад ухаантай мэт харагддаг боловч амьдрал тэс өөрөөр байх нь харамсалтай юм.

Хохирлын хувьд гэвэл бид 2 жил шахам орц гарцаа хаалгасны улмаас ачаа бараагаа буулгахад хүртэл замын цагдаагаар торгуулснаас эхлээд сэтгэл санааны болон эд материалын нилээн хохирхол учирч борлуулалт үйлчилгээ ч өнгөрсөн хугацаанд нилээн буурсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ байдалд дүгнэлт хийж өгсөн. Энд “Цэцэг төвийн орц гарц, нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хаасан Замын цагдаагийн газрын энэ үйлдэл нь Монгол улсын өрсөлдөөний тухай хуулийн 13-р зүйл 13.2.3 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. Дүгнэлтэд заагдсан өрсөлдөөний тухай хуулийн 13.2.3-т заахдаа: “Төрийн байгууллага тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн байдаг. Тэгэхээр Замын цагдаагийн газрын хөдөлгөөн зохицуулалтын албаны дарга /тухайн үед хашиж байсан албан тушаал нь/ М.Ариунболд мэтийн албан тушаалтнууд Бага тойруугийн 2,3км зам дагуух үйлдвэр үйлчилгээний газарууд, иргэдийн өмнө дээрхи хуулийн заалтын дагуу  бас хариуцлага хүлээх ёстой юм. Эзэмшил үл хөдлөх хөрөнгөрүүгээ орох орц, зогсоолыг нь хааж байгаа нь зах зээлээс шахан зайлуулах гэсэн санаа гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй юм.

Танай орц гарц, нийтийн эзэмшлийн авто зогсоолыг Замын цагдаагийн газар нь чухам ямар үндэслэлээр хаасан юм бэ?

Дээрхи 2,3 км авто замын шинэчлэлт “MCPCgr” ххк-ийн зураг төслөөр хийгдэж холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан ч мэргэжлийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ хариуцлагатай хандах байсан. Жишээ нь Замын цагдаагийн газар зам дагуух барилга байгууламжийн орц гарц хаанаасаа байна, орц гарцыг хаанаас нь хийх боломжтой байна гэдгийг харж үзээгүй, үзэхийг ч хүсээгүй байх. Мөн Захиргааны хэргийн шүүхээс уг асуудлаар Барилга хот байгуулалтын яамнаас шинжээчипд томилж шинжээчдийн багийн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтэд “MCPCgr” ххк-ийн гаргасан зураг төсөл нь холбогдох  барилгын норм нормативийг зөрчсөн байна гэж дүгнэсэн.  Уг компанийхан болохоор орц гарцын талаар Замын цагдаагйин газартай зөвшилцсөн гэдэг. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газруудын улсын байгцаагч нар энэхүү маргаантай асуудалд Цэцэг төвийн орц гарцыг хаасан нь холбогдох норм нормативыг зөрчсөн байна гэсэн нэгдмэл дүгнэлт гаргасан.
Тэгэхээр ерөөсөө бид ямарч үндэслэлгүй байдлаар Замын цагдаагийн нэг дэд хурандаагийн буруутай үйл ажиллагаагаар олон байгууллагын орц гарц хаагдаж, өмчлөх эрх ашиг, хуулийн дагуу явуулж байгаа иргэд байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хохирсон нь  энэхүү шүүх хурлын явцад цугласан нотлох баримт болон шүүхийн эцсийн шийдвэр харуулж байгаа юм.
Дээрхи мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүд нь шударга үнэн зөв гарсан тул Замын цагдаагийн газрыг шүүхэд төлөөлөн оролцож байсан дэд хурандаа  М.Ариунболд нь шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байсаар байгаад  улмаар Цагдаагийн байгууллагаас халагдах өргөдлөө өгөөд явсан. Хууль зөрчсөн төрийн албан хаагчид ямарч орон зай үлдээгүй учраас тэр өөрийн биеээр шүүх хуралд оролцохыг ч хүсээгүй зугтаасан. Түүний дараа Замын цагдаагийн газар шүүхэд төлөөлөх хүнээ өөр хүнээр сольсон.

Захиргааны хэргийн шүүхээр 2 жил шахам явахдаа өнөөгийн төрийн байгууллагууд, шүүх засаглалын шинэчлэлт, өөрчлөлт аль хэр явагдаж байна гэж танд бодогдсон бэ?

Одоогийн засаг захиргаанд мэдэгдэхүйц ахиц гарч байгаа. Байдал өмнөхөөсөө арай жаахан дээрдэж байна. Төрийн байгууллагууд өөрөө өөрийгөө цэвэрлэх, чадваржуулах талаар нилээд хүчин чармайлт гаргаж байгаа боловч өөрчлөлт шинэчлэлт тийм хурдтай, эрч хүчтэй хийгдэхгүй байна.

Уг асуудлаар хөөцөлдөж эхэлснээс хойш би өмнөх болон одоогийн засгийн газрын олон хүмүүст учир байдлаа танилцуулж асуудлыг шийдвэрлүүлэх талаар их хөөцөлдөж байсан. Шүүх хурал 7 удаа хойшилж уг асуудлаар төрийн яам, агентлаг, мэргэжлийн хяналтын байгууллагаас нийт 4 дүгнэлт гаргуулсан. Барилга хот байгуулалтын яам нь авто зогсоолын тухай хууль санаачлан төсөл боловсруулж байгаа. Би авто зогсоолын талаар иргэн хүнд тохиолдож байгаа бэрхшээлийг өөрийн биеээр мэдэрч шүүхээр асуудлаа шийдүүлж, олон хууль дүрэм, журам стандарт судалсан болохоор өөрийн хүсэлтээр тус яаманд хүсэлтээ гаргаж авто зогсоолын хуулийн төсөл боловсруулах багт орсон. Авто зогсоолын талаар 2-3 хууль журам байдаг нь  цаг үетэйгээ нийцэхгүй хоцрогдмол болсон. Өнөөгийн Улаанбаатарт авто машингүй айл өрх гэж бараг байхгүй болсон. Автомашиныг ажиллуулахын тулд бензин шатхуун хэрэгтэй байдаг. Харин мотор унтарч зогссон үед нь авто зогсоол хэрэгтэй байдаг. Хот суурин газарт шатхууны хэрэглээг дагаад авто зогсоол хэрэгтэй байгаа нь тодорхой байна. Одоогийн Улаанбаатарт байгууллага, үйлчилгээний төвүүдйин үүндэнд авто машинууд хоёр гурваараа давхарлаж зогссон, уур бухимдал үүссэн, төрийн байгууллагуудын гадаа авто зогсоол байхгүйгээс ард иргэд ажил төрлөө амжуулахад хүндрэл учирч байгаа зэрэг нь авто зогсоолын ач холбогдлыг харуулж байгаа. Авто зогсоол ус агаар мэт хэрэгтэй байна. Авто зогсоолоос болж тээврийн хэрэгслийн осол гарах ямарч үндэслэл байдаггүй.  Манай зарим дарга нар авто зогсоолыг төлбөртэй болгосноор энэ асуудлыг шийднэ гэж боддог. Монгол улс маань цөөн хүн амтай. Улаанбаатар маань Токио, Сөүл шиг биш болохоор авто зогсоол хийх орон зай хангалттай байдаг.

Иймд зам дагуух болон чөлөөтэй газрыг авто зогсоол болгож, ямар нэгэн төлбөргүй чөлөөтэй байлгах ёстой. Авто зогсоолын төлбөрөөр мөнгө олж улсын төсөвт нэмэр болгоно гэдэг нь худлаа асуудал шүү дээ. Наад тал нь гэхэд Сүхбаатарын талбайн баруун зүүн талаар авто машинуудыг чөлөөтэй зогсдог болгомоор юм. Өнгөрсөн жил Сүхбаатарын талбайн урд хэсэгт авто зогсоол байгуулна гэж яригдаж байсан нь шийдвэрлэгдээгүй л байна. Сүхбаатарын талбай бол 35 га том талбайтай. Энэхүү талбайг жилийн цөөхөн хоногт ашиглаж ихэнхдээ цэлийсэн том талбай хоосон шахуу байдаг.  Үүнийхээ ядаж 10 хувийг яагаад авто зогсоол болгож болдоггүй юм бэ. Юунаас харамлаж, юу нь болдоггүй болоод шийдвэрлэхгүй байгааг гайхаад барахгүй юм. Тийм байтал төрийн ордноос хойш 100-хан метрт зам дагуу машинаа 5 минут л тавихад тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь замын цагдаа хураагаад авчихдаг. Замын цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Х.Энхжаргалын 2008 оны 11 сарын 25 өдрийн 150 тоот тушаалаар түр буюу удаан зогсохыг хориглосон зам зорчих хэсэгт зогссон машины улсын дугаарыг хураах тухай тушаал гаргасан байдаг. Гэтэл Захиргааны хариуцлагын тухай хуулинд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хурааж авна гэсэн заалт байдаггүй. Ийм учраас энэ нь бас л хууль зөрчиж гаргасан албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчсөн явдал юм.  Тээврийн хэрэгслийн улсын дугаараа хураалгасан иргэн маш их дарамтанд орж замын цагдаагийн өмнө олон удаа бөхөлзөж ёстой амьтан болно. Дугаараа авахын тулд дүүргийн цагдаа дээр очиж анкет бөглөнө, банкинд мөнгө тушаана. Дахин  цагдаа дээр очиж хүлээнэ. Энэ бүгд бухимдал, замын түгжирлийг улам л нэмсээр байдаг. Замын цагдаагийн ажилтанууд ч хүртэл энэ байдлаас залхсан аль аль талдаа хүндрэл учруулж байна гэдгийг ойлгосон байнлээ. Гэхдээ дээрхи тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа учраас энэ байдал цаашдаа хэзээ хүртэл үргэлжлэхийг бүү мэд.  Дүрэм зөрчсөн иргэнд хариуцлага хүлээлгэх нь зөв боловч хуулийнхаа хүрээнд, шийтгэл нь элдэв чирэгдэлгүй шуурхай хэрэгжиж байх орчин үеийн аргыг хэрэглэх нь зүйтэй юм. 10 жилийн өмнө бол Улаанбаатар хотод автомашинтай иргэд зогсоол дээрхи машины минь толь хулгайлагдсан байх вий гэсэн дарамттай байдаг байсан. Одоо бол машины толь хулгай хийхээ болисон шүү дээ. Харин замын цагдаа улсын дугаарыг минь /хураагаад/ авчих вий гэдэг айдастай явдаг болж дээ. Байнга айдастай, дарамттай хулчигнаж явах нь Монгол хүний амьдралын хэв маяг болсон юм шиг байна. Уг нь Монгол хүн эх орондоо гадаад дотоодын мөлжлөггүйгээр сэтгэл тэнэгэр амьдрах ёстой юм.

Эх сурвалж: Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (April 22, 2013 10:33:32 am )

    Àâòî çàìûí çîãñîîëã¿é áîëãîæ áàéäàã ýðõ ìýäýëòýíã¿¿ä íü çàìûí öàãäààãèéí ãàçðûí ìýðãýæëèéí áóñ íºõä¿¿ä ìýðãýæëèéã áóðóóãààð àøèãàëäàã ººðèéí áîäñîí ç¿éëýý Çàñàã äàðãààð äàìæóóëæ õýðýãæ¿¿ëäýã àëáàí òóøààëûí õýíýýòýí àðä ò¿ìíèéã øóëàà ÷ íàð ìºíººñ ìºí ø¿¿ äýý. ̺íãºòýé õ¿íä ò¿ðãýí øóóðõàé ¿éë÷èëäýã óëñäàà. Ä.äàâààñ¿ðýíä áàÿð õ¿ðãýå, àæëûí àìæèëò õ¿ñúå. öààäóóë ÷èíü òýíýã ç¿éë ñýòøýæ áàéæ áîëíî ø¿¿.

  • Anonymous (April 22, 2013 1:30:09 pm )

    amjilt xvsie yag vnen zviliig xelsen bna ytga ychirgvi tyshaal shiidwerees bolj ard tvmen vnexeer zalxaj bna daa!!!! irged z-tsagdaa 2-n dynd mash tom xairltsaanii angal vl oilgoltsol vvssen shvv dee!!xaritsaanii soeliin talaar bol yariadch xereggvi oi gytmaar 1-vg xeleed n”-da xeleed l shulsee xayald “daraa namaig olj yylzaarai “!! ysand xayasan chylyy shig alga boldog oodgvi nowshnuud bdag daa

  • Anonymous (April 22, 2013 6:36:04 pm )

    Дэд хурандаа Ариунболдтои Адил замын цагдаа зөндөө олон баина Ж нь Бид Говь алтаи аимгаар даирч өнгөрөхдөө ямарч зөрчил гшаргаагүм баиж заавал торгуулдаг Бүх зүил үзээд хамгиин сүүлд эмиин сан үзээд цөөхөн эм баина гээд торгодог цагдаа бол Говь алтаи аимгиин цагдаа нар Зааьал мөнгө өгч баиж салдаг газар даа Уул нь хэрэг зөрчилөөс урьдчилан сэргиилдэг анхааруулдаг баигууллага баимаар юм Дээрээ бас удирдлагатаи хүмүүс баимаар юм

  • Anonymous (April 22, 2013 10:24:31 pm )

    Za ene huniig mednee ih zargach hun bgaa yum gehdee zov zuil deer zarga hiideg hun dee hogiin manin ariunboldiig yalsan tani bayar hurgie. Hogiin ariunbold novsh zailsan n yamai daa

  • Anonymous (April 24, 2013 9:33:59 pm )

    Buh zamaa garts, uulzvargui, mashin tavih zogsooluudig tulburin heregsel bolgoj, tugjrelig nemj baigaa Zamin tsagdaagin gazar, Auto zamin gazar 2 bol hiij baigaa ene teneg ajlaaraa deerees yavuulj baigaa bodlogig eserguutsej baigaa gej oilgodog.

  • Viagra (February 18, 2014 10:54:15 pm )

    That would be a “no”. The gag reflex is based in the brainstem and has nothing to do with the tension of the muscles in the area. You can gradually reduce the strength of the gag reflex by gradually desensitizing the area.

  • ceas fossil barbati (February 19, 2014 12:13:01 am )

    I was able to find good advice from your blog articles.

  • Viagra (February 19, 2014 4:30:35 am )

    http://www.blogtalkradio.com/spirituality. . Ask a psychic…they give out free reading…hope this helps! I go to the website all the time 😀

  • Reviews (February 19, 2014 5:55:02 am )

    I love it whenever people get together and ***re thoughts. Great site, stick with it!

  • Mesothelioma (February 19, 2014 7:05:30 am )

    Great post. I will be experiencing many of these issues as well..

antalya rent a car