2012 оны байдлаар манай улсын нийт хүн амын 23,8 хувь, Улаанбаатар хотын хүн амын 40 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байна.
Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, иргэдийг орон сууцжуулах асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, бодлогоо гаргалаа.
Шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 ам.метрээс дээшгүй талбай бүхий орон сууц, эсвэл ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авахаар хүсэлт гаргасан, орон сууцны нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэдийг жилийн 8 (-,+1) хувийн хүүтэй, 20 хүртлэх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг баталж, ипотекийн зээлийг арилжааны бүх банкуудаар дамжуулан иргэдэд олгох ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгалаа.
Мөн орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зорилгоор 2013-2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, санхүүжилтийн асуудалтай байгаа орон сууцны барилгуудын судалгааг үндэслэн үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулахыг үүрэг болголоо.
Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловсруулан батлуулж, 2013-2014 онд 1300 айлын түрээсийн орон сууцыг барих ажлыг зохион байгуулах үүргийг мөн өглөө.
www.times.mn
Манай мэдээ таалагдсан бол лайк дараарай
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 14, 2013 4:20:16 pm )
Худлаа шдээ 6 хувийн зээл авсан нь эхнээсээ байраа алдахад хүрээд байгаа биздээ. Тэгээд ч одоо байрны үнэ ийм үнэтэй байхад хэцүү л байна шүү. 50 метр квадрат байрыг жилийн 8% ийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээлээр авъя гэж бодъё. Метр квадратын үнэ нь 1 сая 200 мянга 50 * 1.2 сая = 60 сая( Байрыг бэлэн мөнгөөр авах үнэ.) 60 саяын 8 хувь нь 4.8 сая?( Жилийн хүү) 20 * 4.8сая = 96 сая болж байна. Зөвхөн хүү нь л гэхэд 96 сая болж байна , Хүүн дээрээ байрны өөрийнх нь үнийг нэмбэл 156 сая төгрөг. 156 / 360 = 433 333 мянга (Сард төлөх хүү) 2 залуу хос байлаа аль аль нь 600 мянган төгрөгний цалин авдаг гэж үзье. хамтраад нэг байр луу зүтгэлээ гэж бодход нэгнийх нь цалин зөвхөн байрныхаа мөнгө болон хүүндээ зарцуулагдах юм байна. Бүхэл бүтэн 20 жил шүү!! Тэгээд л залуу улс юм байна машин тэрэг аялал зугаалга гээд л өртөг өндөр улсуудад чанга тусаж байгаа биздээ. Ийм байхад залуучууд нь энэ улсаас явахгүй гээд яахавдээ.
-
unen (June 12, 2013 2:50:01 pm )
yag unen
-
зочин (June 13, 2013 10:07:32 pm )
estoi vnen vnen
-
-
Anonymous (April 14, 2013 8:41:24 pm )
ene ih saihan medee bna shyy Mongol ulsiin zasgiin gazar Yeronkhii said Altanhuyagt bayaralalaa gej helii
-
Anonymous (April 14, 2013 10:55:39 pm )
bayrllaa erxuulugch erxii caiddaa ajul xiij bna shyy luuvarchidtai cain yzej bna gexdee ceremjtei baixgui bol yaj medex luuvar chid shyy
-
Anonymous (April 15, 2013 11:04:20 am )
60 sayiin uridchilgaa 30 huwiig uguud 42 sayiin zeel, 20 jil, jiliin 8 huwiin huu gwl sariin tulbur 351621 garch bn aaa. Bolomjiin yum bishuu manaihaan
-
Anonymous (April 15, 2013 2:55:04 pm )
Hvleesnii etsest brandaa oroh duhuj bh chiv ene sard brandaa orj chadah u
-
Anonymous (April 16, 2013 12:36:03 am )
ene unen gurban jil hudlaa urina gej baihgui ed shine ue golgie urij cadaxgui cag hugcaa baigaa songuuli 16 on baigaa bidnii xuuduud tom bolj manai teriig bairj baigaa itgej baigaa
-
Anonymous (April 16, 2013 1:38:19 pm )
Ямар ч гэсэн зээлийн хүү нь одоогоо бодвол эвтэйхэн л сонсогдож байна.Гол нь хэрэгжээсэй билээ? Их зээлийг удаан хугацаанд хүмүүсийн хийгээд байгаа тооцоогоор л төлнө шүү дээ..
-
Anonymous (April 17, 2013 3:09:56 pm )
sard 351621 tugrug chin 240saraar awahleer 84.389.040 bolj bn uunees huu n 42.389.040 bolj bn ingeed bodohleer bas aimar yumaa
-
Anonymous (June 05, 2013 10:51:22 am )
Чи зээл авбал яг 20 жил төлөх үү. Байртай болгох гээд байхад дандаа ****** юмыг нь харах юмдаа
-
-
Золбоо (June 05, 2013 1:38:38 pm )
Зээл авсан хүмүүс уг хөтөлбөрөөр зээлийнхээ хүүг * хувь болгож болох болов уу?
-
галуун (June 10, 2013 10:05:19 am )
шалгуур үзүүлэлт нь ямар юм бол
-
MBZR (June 11, 2013 10:52:06 am )
Bair abah gej baigaa humuu huleeh heregtei udahgui bairnii une togtvortoigoor ***na
herbee ene * huvi huu geed bugd dairbal erelt osood nogoo barilgiin shunaltai companuud dahiad l hoos nemeh bolno, Haa saigui horoolol bairuud ger horoolol barilgajilt geed yarigdaj bna, yarah hereggui eee
Humuusee -
uraanaa (June 12, 2013 10:12:45 am )
Сонгуулийн шоу л биш байгаасай, Ажил хэрэг болгоосой, Зээлийн хүү 2 дахин шахуу ******рна гэдэг чинь сайн л байна,
15 Comments