“Нарантуул трейд” ХХК-ын ерөнхий захирал Ш.Сайхансамбууд худалдааны төвийн удирдлагуудын дарамт шахалтын талаар тус
захын ҮЭХ-ныхон мэдэгдэл хүргүүллээ.
“Нарантуул” худалдааны төвийн өргөтгөл, гэр ахуйн бараа, хүнсний зах, гадаа захад 30 мянга гаруй иргэн 15 жил ажиллаж байна. Тэдний 90 гаруй хувь нь гэр бүлээрээ ажиллагсад байдаг аж.
Тус худалдааны төвийн захиргаа нь 385-425 мянган төгрөгийн үнэтэй төмөр авдар хийлгэн түрээслэгчдэд худалдаалахдаа “Тээш, түрэлтийн үнэ хойшид авахгүй” хэмээж байсан ч дахиад төмөр авдар бүрээс 30 мянган төгрөгийг цахилгаан, камержуулалтын хөлс гэж авч эхэлжээ. ҮЭХ-ны дарга Б.Байгалмаа, “Сүүлийн 4 жилд 26 албан тоот, шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан ч албан ёсоор нэг ч удаа хариу өгөөгүй. Түрээслэгчидтэй бичгээр гэрээ байгуулдаггүй, түрээсийн мөнгө авдаг ч мөнгөний баримт өгдөггүй. Талон гэж 1000 төгрөг авдаг. Түрээслэгчдийг байцаагч нар нь дур мэдэн хүссэн мөнгөөрөө торгодог. Түрээслэгчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй. ҮЭХ-ндоо өргөдөл бичиж гомдол мэдүүлбэл газрыг нь хураана хэмээн дарамталдаг” гэв.
ҮЭХ-ноос халуунд халж, хүйтэнд хөрч, хүнд хатуу нөхцөлд эрүүл мэндээ золиослон хөдөлмөрлөж, түрээс төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн түрээслэгчдийн ажлын байрыг 30 мянган төгрөг өгөөгүйн төлөө хураана гэж дарамтлан, хүчээр авч байгаа үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн юм. ҮЭ-ийн хороо нь түрээслэгчдийн эрх ашгийг хохироосон, дур зоргоороо авирласан үйлдэлтэй тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгджээ. Иймээс түрээслэгчид ҮЭХ-нд өргөдөл гомдол гаргаж, улмаар Хүний эрхийн үндэсний комисст мэдээлэл хүргүүлжээ. Комисс мэдээллийн дагуу тус захад хяналт шалгалт хийж, түрээсийн гэрээг хуульд засан шаардлагад нийцүүлж байгуулах, тухайн гэрээгээр сар бүр авах төлбөр, хураамжийн асуудлыг зохицуулахыг шаарджээ.
Ж.Болор
МОНЦАМЭ
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 04, 2013 11:11:34 am )
Хар захын ихэнхи бараа супермаркет,худалдааны төвүүдээс үнэтэй болчихсон юм билээ.Манай бараа хамгийн хямд гэж хэлэхээсээ ичдэг болоосой.
-
Anonymous (April 04, 2013 11:26:09 am )
uyanga tureesiin huuli gargana geed baisan yagaad cnimeegui bolcnihovoo saihan sambuud amaa bariulcnihav uu
-
Anonymous (April 04, 2013 12:32:35 pm )
TUREESLEGCHEE DARANTALDAG NI GANTS NARANTUUL BISHEE NOMIN BOL BUR AIMAR YAMAR NEGEN HEL AM HIIVEL SHUUD HUUNU TV DUUDAHAAR MANAI HARILTSAGCH GEED IREHGUI LALAR SHUU NOMIN BOL SAIHAN SAMBUUU SDA BAS NOMINGOOS SURALTSAJ BGAAN BLGUI DEE
-
Anonymous (April 04, 2013 1:31:32 pm )
saihansambuu al mine bitii yadarsan ard tumeng mulj bas boloogui tatvaraas zailshiideg bh n chi bitii hel burhan guisan ch uguugui gazar yum shuu
-
Anonymous (April 04, 2013 2:48:54 pm )
Naad gonshignood baigaa hymyysee tsumiig ne zailuulaarai. Busad ne zygeeree. Tsewerhen hiigeerei!
-
Anonymous (April 04, 2013 3:39:42 pm )
Ò¿ðýýñëýõýý áîëü÷èõîëäîî.
-
Anonymous (April 04, 2013 3:56:46 pm )
уянга ССд даруулчихсан хэхэхэ
-
Anonymous (April 04, 2013 3:59:47 pm )
одоо болно доо 30 градуст 13 жил зогсоолоо Чамд хүнии үнэр гэж байна уу Чи өөрөө ээжиигээ авгайгаа охиныгоо 7 хоног энэ хүйтэнд гадаа зогсоогооч Тэгээд бас ашиггүй ажилладаг ухааны юм ярьсан 10 р ангиин хүүхэд ч чинии тооцоог бодчихно Шалгалт оруулах хэрэгтэй
-
Anonymous (April 04, 2013 4:03:19 pm )
нэг саравчииг зүгээр л салхинаас хаагаад битүүлчихэд Чинии нэг машины үнэ элбэгдэнэ Чи хэн юм бэ Монголчуудаа шулж тамлаж байдаг
-
Anonymous (April 04, 2013 4:43:14 pm )
Сайхансамбуу чи одоо цадсан баймаарсан.Яасан цадаж хандаггүй шунал бэ. Ийм бүдүүлэг амьтныг УИХ-д дэвшүүлж ббайсан нам,түүнийг сонгож байсан завханы сонгогчид таарсан таар шуудайнууд даа хөөрхий.Хэлэх муу үг ч алга даа. Дэндүү харамсалтай.
-
Anonymous (April 04, 2013 7:59:10 pm )
narantuuliig nuulgej xaagaad oor shine zax barix geed bgan bishu
-
Anonymous (April 07, 2013 1:47:36 pm )
harantuul zaxiig odoo xaax xeregtei bna darga naraa….saixansambuugaas gazaraa abaachee ene gazart orcgin veiin shine zax bariad uls oordoo tvreeslej bolno shv dee
12 Comments