antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2013 12 comments

Ерөнхий сайд гэмээ цайруулж, өмгөөлөл эрэв үү

нийтлэсэн Admin

1_1364519386Ерөнхий сайд Н.Ал­танхуяг ажлаа тайлагналаа.

Түүнээс нь дурьдъя. Засгийн газар “Чалко”-той хэлэлцээр хийж байгаа гэнэ. Орон сууцны зургаан хувийн зээлийн бодлогыг өөрчлөхөөр ярьж байгаа. Бондоор санхүүжүүлэх төс­лүүдийг бямба гарагт болох Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж эхлэх гэж байна. Цацраг идэвхт бодисын асуудалд Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллана аа. Сайншандын судалгаа тооцоог хийж байгаа гэх мэт. “Болно, бүтнэ, болгож бүтээх гээд ажиллаад л байна” гэх санаа түүний хэлсэн үг бүрийн цаанаас цухалзаж байв. Гэвч энэ бүгд нь өчигдөрхөн бий болсон асуудал биш юм.

“Чалко”-той гэрээгээ шинэчлэх асуудал өнгөрсөн намар анх хөндөгдсөн. Түүнээс хойш зах зээлийн үнээр нүүрсээ худалдана гэж байгуулсан гэрээгээ өөрчлөж чадаагүй л яв­на. Одоо ч хэлэлцээр үргэлжилсээр.

 

Өмнөх эрх баригчид дараагийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн хамгийн том ажил бол зургаан хувийн зээл. Харин кабинетаа байгуулснаас хойш найман сарын дараа энэхүү зээлийн бодлогыг өөрчлөх тухай ярьж эхлэв. Газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал найман жил яригдаж байна гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө ч хэлсэн билээ. Гэвч ойлгомжтой болчихсон зүйл олон байхад одоо болтол ажил нь яагаад эхлээгүй вэ гэх асуулт гарч ирнэ. “ТЭЦ-5”-ыг барих газрыг чөлөөлөхийн тулд 10 тэрбум төгрөгтэй байгаа тухай онцлоод “Нийслэл газрынхаа асуудлыг ойрын хугацаанд шийднэ гэж хүлээж байгаа” хэмээн хэвлэлээр үг дайсан юм. Хэтэрхий богино хугацааны дотор олон хэвлэлийн хурлын хийгээд байгаа болохоор хийсэн бүтээсэн ажил бага ч байж болох юм. Бондын тухайд аль арванхоёрдугаар сард мөнгө нь орж ирээд хүү нь бодогдож байгаа. Гэтэл Засгийн газар бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдээс дөнгөж дөрөв нь тодорхой болж, үлдсэн хэсгийг нь ирэх хуралдаанаараа хэлэлцэх гэж байна хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн хээв нэг тайлбарлах аж.

Ерөнхий сайдын хэлсэн үгэн дундаас хамгийн их сонирхол татаж буй хэсэг нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр болон В.Якунины захидал. Ерөнхий сайдыгаа Үндсэн хууль зөрчсөн болгож муухай харагдуулах гэсэн хэсэг бүлгийн оролдлогыг няц дарахын тулд тэрбээр томилгоонуудаа цуцалсан гэх аж. Өмнөх засгийн үеийн жишгийг дагаж, түр орлон гүйцэтгэгч томилсон хэмээн аргадангуй дуугарах түүний үг нь эзнээ хууль зөрчсөн гэдгийг нотлох мэт сонсогдож байв. Энэ талаар тэрбээр “Энд ердөө л Алтанхуягийг ямар ч үнээр хамаагүй Үндсэн хууль зөрчсөн гэж харагдуулмаар байна. Ингэж чадвал нөгөө бүлэг огцруулах асуудлыг тавих гээд байгаа юм. Би төлөвлөгөөг нь хүртэл мэдэж байна” хэмээв. Үүгээрээ тэрбээр хэвлэлийнхнээс өмгөөлөл эрэв бололтой. Нөгөөтэйгүүр өмнөх засгийн үед дөрвөн аймгийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай дурьдахдаа “Тэр үед хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан болохоор л хэлээ хазаад өнгөрсөн” гэж өөрийнх нь байр суурь ямар байсан талаар ярьсан юм. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч томилно гэдэг нь хууль бус гэдгийг өмнөх засгийн үеэс мэддэг байж. Тэгсэн хэрнээ энэ удаад хууль зөрчсөн томилгоо хийчихээд түүнийг нь Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд эхлэнгүүт яаран шийдвэрээ өөрчилсөн. Тэгээд одоо үүнийгээ “Хууль зөрчсөн гэдгээ мэдээд шийдвэрээ буцаасан” гэхийн оронд “Намайг огцруулах гээд байгаа болохоор өөрийгөө хамгааллаа” гэж тайлбарлалаа. Ийнхүү өөрөө өөрийнхөө хэлсэн үгэнд ороогдчихов.

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунины захидлыг хэвлэлээс анх олж уншсан тухайгаа Ерөнхий сайд мөн л ярьсан юм. Үүнээс болж бид хойд хөрштэйгөө муудалцаж ч болох байсан гэнэ. “Эд чинь миний үгэнд орж өгөхгүй байна шүү дээ” гэх аятай. Ямар ч гэсэн “Хэвлэлийнхэнтэй уулзаж байгаа дээрээ хэлчихье” гээд ярьж гарлаа. Тэрбээр энэ асуудлаас болж Гадаад харилцааны яам болон тагнуулынханд хандаж “Надад явуулсан бичиг надад ирээгүй байхад сонин дээр гарч байгаа нь ямар учиртай юм бэ” хэмээн асуужээ. Гэвч тодорхой хариу олж сонсоогүй бололтой юм. Чухам хэн тэр захиаг задалчихав гэдгийг тодорхой хэлсэнгүй. Түүнчлэн Өмнөд Солонгосын компаниуд манай улсад хямд үнэтэй шатахуун нийлүүлэх гэхэд нь замаас нь хүмүүс өөрсдөдөө авлига авах гэж оролдсон тухай, манайхан оросууд дээр давхиж очоод “Бензинийхээ үнийг нэмээч” гэж хэлдэг тухай Ерөнхий сайд ярилаа. Гэхдээ чухам хэн, хэн ингэсэн талаар мэдээлэл өгсөнгүй.

Н.Энхбаяр Ерөнхий сайд байх үедээ “Надад 50 сая төгрөгийн авлига өгөх гэж оролдсон” хэмээн ярьж байв. Тухайн үед хэргийн эзнийг олох гэж хэвлэлийнхэн л дээр дооргүй хөөрцөглөснөөс биш мөнөөх “авлигач” нь тэгсхийгээд хэн нь ч тодорхойгүй болон хоцорч дарагдсан билээ. Харин Н.Энхбаярын пиарчид “Манай дарга авлига авдаггүй, шударга хүн учраас ингээд шууд хэлчихэж байгаа юм” гэх ойлголтыг олон нийтэд өгөхийг оролдож байсан юм. Харин энэ удаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуучны явдлыг сануулав бололтой. Ямартай ч тэрбээр хийсэн, бүтээсэн ажил багатай ч хэвлэлийн хурал зарлаж, ард түмэндээ хандан өөрт нь тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар “нуулгүй” ярив.

 

Т.Элиса


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (March 30, 2013 1:23:59 pm )

    аЖИЛ ХИЙЖ БУЙ ХҮНИЙГ ЭЛДВЭЭР МОХООХ, МУУЛАХ УВАЙГҮЙ САНААРХАЛАА БОЛИМООР ЮМ, ХУ НАМЫНХАН.ӨНГӨРСӨН 4ЖИЛД МАН ЭРХ БАРЬЖ БАЙХДАА ХУТГАСАН БАНТАН, УЛС ТӨРЖСӨН ХУДЛАА АМЛАЛТЫН ХОР УРШИГИЙГ АРИЛГАХ, ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ШИНЧИЛЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ӨДӨР ШӨНӨГҮЙ Л ГҮРИЙЖ АЖИЛЛАЖ БАЙГААГ ОЛОН ТҮМЭН САЙШААЖ ДЭМЖИЖ БАЙГААД ХОРСООД ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ.

  • Anonymous (March 31, 2013 11:27:43 am )

    mahniihaa unend anhaaraachee ard tumen chini yaj amidarah ym nootsiin unetei ysaa zarahaa bolioch naad ysnaas chin bolj mah uned orood bn ym hiigeechee

  • Anonymous (March 31, 2013 2:34:38 pm )

    Е.сайд Н. Алтанхуягтаа эрүүл энх, ажлын амжилт хүсье!ЗГ их ажил хийж байгаа.Зарим ажлын үр хараахан гарах болоогүй гэдгийг ард түмэн мэдэж байна. Өмнөх ЗГ-ын хүндрэлтэй ажлууд байгаа нь одоогийн явцад харагдаж байна.МАН-ын үед газар нутаг ,ард түмэн ямар хүнд байдалд орсон юм бэ?!!!

  • Anonymous (March 31, 2013 4:45:27 pm )

    altanhuyag huuli meddeggui hun eronhii said hiij chadahgui ni haragdaj bn.toriin hund bh chadwar ilt dutagdaj bga ni odor bur haragdah yum.baraa surtlagch lbhar yum bile de.ogtsor.ajlaa hiij chadahgui bol

  • Anonymous (March 31, 2013 5:12:19 pm )

    DUNGUJ AJLAA AVAAD 1 JIL CH BOLOOGUI ZASGIIN GAZRAAS DENDUU IH YUM SHAARDAJ NER HUNDIIG NI UNAGAH OROLDLOGOO BOLIOCH. ERUNHII SAIDIIN AJIL YAMAR TIIM AMAR AJIL UU? YALANGUYA SHUUDAIND HIISEN UHRIIN EVER SHIG MONGOLCHUUDIIG UDIRDAH BUR CH HEZUU. CHINGIS HAAN HURTAL MORIO UNAAD DELHIIG EZLEH AMARHAN MORINOOSOO BUUGAAD TUR ZASGIIG EMKHLEH HEZUU GEJ HELSEN BG BIZDEE?HUGJIEY GEVEL UHAALAG, UHAMSARTAI, SETGELTEI BAIMAAR BNA SHUU.

  • Anonymous (April 01, 2013 2:32:25 pm )

    zochin Hiisen ur duntei ajil alaga baina. Zugeer ajlaa hiij baigaa, ajlaa sain meddeg ulsuudiin ajliig bulaan abch bie biedee ogch sandal suudliin l ajil hiij baina.Deereesee ogson uureg daalgabaraar hunii ajil bulaan abch solij holidog ajlaa zogsoo, esbel ooroo ogtsor. Hunii ugeer yabdag, ooriin bodol, bodlogogui eronhii said mongold hereggui, chaddag hund ni suudlaa ogbol yasiin be. Arai l denduu baina daa, hooson l yariad l baih yum, ur dun ogt alaga.

  • Anonymous (April 02, 2013 12:00:53 pm )

    алтанхуягййн огцрох цаг иржээ.бидэнд ийм хулчгар доожоогүй амиа аргацаасан ерөнхий сайд хэрэггүй.дэмжээд бхад л өөрөө арчаагүй зан гаргах юм.

  • Anonymous (April 02, 2013 11:53:19 pm )

    Erunhii said Uls Turin undur bolovsrol soyl diplomat harakter udur tutam dutagdaj bgaa ni yariltslaga Uil ajillagaanaas lit bn.ogtsroh heregtei.ulsiin ih hurliin darga z.enkhbold mun sn yarij deplomat haritsaand Suraltsah heregteish dee.

  • Anonymous (April 08, 2013 7:38:30 am )

    ЕРӨНХИЙ САЙД АА.АРД ТҮМЭН ЭНЭ ТӨРИЙГ СОНГОСОН ДОО СЭТГЭЛ ХАГАЛУУН БАЙГАА.ОДОО УДААШРААД БАЙГАА АЖЛУУДЫГ Ж.НЬ 5 ТОЛГОЙН ДАМПУУРАЛ,МИАТ,АМГ,НДГ,ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ,ГЭХ МЭТИЙН ОЛОН ГАЗРУУДЫН НО-Г ХУРДАН ИЛЧИЛЖ ШУУРХАЙ АЖИЛЛАХГҮЙ УДААШИРЧ БАЙГААД АРД ТҮМЭН БУХИМДАЖ БАЙНА ГЭЖ МАН,МАХН 2 ЖАГСААД БАЙГААГ АНХААРААЧ.ХИЙХ ГЭЖ БАЙГАА АЖЛУУДЫГ МЭДЭЖ БАЙГАА.ХАРИН БАРЬЖ АВСАН АЖЛУУДАА ХУРДАН ДУУСГААРАЙ.ТӨРИЙН ЭСРЭГ ҮЙМЭЭН,ӨДӨӨН ХАТГАЛАГА,УХУУЛГА ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ҮНЭН НҮҮРИЙГ,ДАЛД ЭЗДИЙГ ИЛ ГАРГААД ӨГӨӨЧ.

  • Anonymous (April 11, 2013 3:44:30 pm )

    аЖИЛ ХИЙЖ БУЙ ХҮНИЙГ ЭЛДВЭЭР МОХООХ, МУУЛАХ УВАЙГҮЙ САНААРХАЛАА БОЛИМООР ЮМ, ХУ НАМЫНХАН.ӨНГӨРСӨН урд жилүүдэд МАН, МАХН ууд ЭРХ БАРЬЖ БАЙХДАА ХУТГАСАН БАНТАН, УЛС ТӨРЖСӨН ХУДЛАА АМЛАЛТЫН ХОР УРШИГИЙГ АРИЛГАХ, ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ШИНЧИЛЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ӨДӨР ШӨНӨГҮЙ Л ГҮРИЙЖ АЖИЛЛАЖ БАЙГААГ ОЛОН ТҮМЭН САЙШААЖ ДЭМЖИЖ БАЙГААД ХОРСООД байна .Ерөнхий сайд Н. Алтанхуягтаа эрүүл энх, ажлын амжилт хүсье!ЗГ их ажил хийж байгаа.Зарим ажлын үр хараахан гарах болоогүй гэдгийг ард түмэн мэдэж байна. Өмнөх ЗГ-ын хүндрэлтэй ажлууд байгаа нь шалгагдаж хэцүү байдалд ороод одоогийн явцад харагдаж байна.МАН-ын үед газар нутаг худалдаж хотын газрын санг алга болгож баяжсан цэцэрлэг,сургууль барих газаргүй болсон бэ хөрөнгө хурааж ахиж газраа нийгэмчлэх хэрэгтэй ард түмний хөрөнгөөр барьсан лениний музейг ч гэсэн өгчихөж болно доо болиочээ ард түмэн ямар хүнд байдалд орсон юм бэ?!!!

  • Viagra (February 19, 2014 4:12:16 am )

    DJ Valium – Go? Right

  • Viagra (February 19, 2014 11:13:31 am )

    Gotta right a report for college and I wasn’t sure *** people went about setting up and running a review website..

antalya rent a car