Урлагийн бурхад чуулдаг ариун сүм гэгдэх УДЭТ-т өчигдөр драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза Х” наадам болж, шилдгүүд “Алтан муза”-гаа гардан авлаа.
Олон улсын наадам болж, хүрээгээ тэлсэн “Гэгээн муза” наадмын хүрээнд энэ жил драмын, хүүхдийн, инээдмийн, ганц хүний жүжиг гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдийг шалгаруулсан юм. Наадамд хот, хөдөөгийн 70 гаруй уран бүтээлч өрсөлдсөн.
“Гэгээн муза Х” наадмын “Гран-при” шагналыг УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжиг хүртэж, таван сая төгрөгийн эзэд болсон юм.
Наадмын шилдгүүдийг танилцуулъя.
Драмын жүжгийн төрөлд:
- “Шилдэг найруулагч” – Ч.Найдандорж, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгээр
- “Шилдэг тайзны зураач” – Т.Ганхуяг, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгээр
- “Шилдэг хөгжмийн зохиолч” – С.Сансаргэрэлтэх, УДЭТ-ын бүтээл “Гамлет” жүжгээр
- “Шилдэг эрэгтэй гол дүр” – С.Болд-Эрдэнэ, УДЭТ-ын бүтээл “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр
- “Шилдэг эмэгтэй гол дүр” – Цэнд-Аюуш, TV Cocktail продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн бүсгүйн дүрээр
- “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Энхбаяр, TV Cocktail продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Ерөнхийлөгчийн дүрээр
- “Шилдэг эмэгтэй туслах дүр” – Ж.Оюундарь, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчний дүрээр
Инээдмийн жүжгийн төрөл:
- “Шилдэг найруулагч” – Н.Пүрэвдорж, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
- “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнбаатар, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
- “Шилдэг эрэгтэй гол дүр” – А.Баярсайхан, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгийн Скапений дүрээр
Хүүхдийн жүжгийн төрөл:
- “Шилдэг зохиолч” – Ц.Хулан, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
- “Шилдэг найруулагч” – Ч.Түвшин, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгээр
- “Шилдэг тайзны зураач” – Б.Бямбацэрэн, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
- “Шилдэг хөгжмийн зохиолч” – Б.Мөнхболд, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
- “Шилдэг эрэгтэй гол дүр” – Ч.Түвшинжаргал, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн Чипполиногийн дүрээр
- “Шилдэг эмэгтэй гол дүр” – Б.Жаргалсайхан, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн улаан луувангийн дүрээр
- “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Ц.Цэрэндорж, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгийн алиа тийрэнгийн дүрээр
Нэг хүний жүжгийн төрөл:
- “Шилдэг зохиолч” – Д.Урианхай “Цонхоор харсан хүн”
- “Шилдэг найруулагч” – Б.Баатар, “Би Эдит Пиаф байна”, “Цонхоор харсан хүн” жүжгүүдээр
- “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнэбаатар “Хоосон зүүд” жүжгээр
- “Шилдэг эрэгтэй гол дүр” – Ментор Зумбираж, “Хайрцган доторх жүжигчин” жүжигчний дүрээр
- “Шилдэг эмэгтэй гол дүр” – Д.Ганцэцэг “Бурханд илгээсэн захидал” жүжгийн Оскарын дүрээр “Алтан муза” гардлаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 28, 2013 12:00:21 pm )
Jvjigchin D.Gantsetsegt bayr xvrgie saixan xaragdaj bn le amjilt
-
Anonymous (March 28, 2013 12:44:54 pm )
ene drammiin teatriinhan 10 jil neg negnee shagnaa l huurtshuuguud l yasan ch uruvdultei ineedtei haragddiimdee chaavaas bas ariun burhad genee…
-
Anonymous (March 28, 2013 1:59:08 pm )
Шилдэг эмэгтэй гол дүр” – Б.Жаргалсайхан, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн улаан луувангийн дүр энэ маш муу дүр байлаа .харин Архангайн
драмын жүжгийн эмэгтэй гол дүр харинч их сайн байсан гэж хэлмээр б/а
3 Comments