antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Траншейнд 19 хүн осолджээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Онцгой байдлын газарт  оны эхний 10 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой  ослын нийт 1962 удаагийн дуудлага ирж, онцгой байдлын аврагчид гамшгийн голомтоос 829 хүний амь насыг авран хамгаалжээ.
Нийт дуудлагын 1702 нь гал түймрийн /үүнээс обьектын гал түймэр 1691, ой, хээрийн түймэр 11 удаа гарсан/ , харин 260 нь техникийн холбогдолтой ослын  /зам тээврийн осол 49, үер усанд боогдож суусан 38, аянга буусан 24, траншейд хүн осолдсон 19, хаалга онгойлгох 18 гэх мэт/ дуудлага байна.
НОБГ-ын аврагчид гал түймрийн аюулаас иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллагын нийт 12,2  сая төгрөгийн өмч хөрөнгө, 231 барилга байгууламжийг аварсан бол галын аюулд 1,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө өртжээ. Аврагчид галын аюулаас 425 хүний амь насыг аварсан бол гал түймэрт 34 хүн нас барж, 35 хүн түлэгдсэн байна. Харин аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын улмаас нийт 75 том хүн, 1 хүүхэд нийт 76 хүн амь насаа алджээ.
Он гарснаас хойш НОБГ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу Багахангай, Багануур, Хан-Уул дүүрэгт гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулж, мэргэжлийн албад, анги, байгууллага,  аж ахуйн нэгжийн нийт 1492 хүнийг сургалтанд хамруулан, 119 автомашин, техник хэрэгслийг дайчилж, астрономийн 132 цагийн багтаамжтай сургалтыг амжилттай зохион явуулсан байна.
Харин гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар өнгөрсөн хугацаанд 10836 обьект, 41000 айл өрхөд галын аюулгүй байдлын шалгалт хийж, 70647 зөрчлийг илрүүлсэн байна. Нийт илэрсэн зөрчлийн 14921-ийг арилгуулж, 1459 мэдэгдэл, 1859 албан шаардлага, 133 танилцуулга, 161 үйл ажиллагааг зогсоох тогтоол үйлдсэн байна.  Галын аюулгүй байдлын шалгалтаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 428 обьектод нийт 32,2 сая төгрөгийн торгууль ногдуулснаас 178 аж ахуйн нэгж байгууллагад 27,3 сая, 69 албан тушаалтанд 2,9 сая, 183 иргэнд 2,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг тус тус ногдуулжээ.
Он гарснаас хойш тус газарт ирсэн 1962 дуудлагаас гал түймэрт 34, техинкийн холбоглдолтой ослын улмаас 76 хүн, нийт 110 хүн амь насаа алджээ.
Иймд аливаа аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осолд өртөхгүйн тулд иргэн бүр анхаарал болгоомжтой байж, холбогдох норм, дүрмийг /галын аюулгүй байдал, хөдөлмөрийн ауюлгүй ажиллагаа зэрэг/ өдөр тутмын амьдралдаа мөрдөж аливаа ослоос урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car