Хөшөөтийг стратегийн ордын жагсаалтад оруулах тухай ярьсаар даруй хоёр парламентын нүүр үзлээ. Энэ хооронд коксжих нүүрсний тэрбум гаруй тонн нөөцтэй уг ордыг эзэмшдэг хятадууд БНХАУ-ын тэргүүн баячуудын эгнээнд оржээ.
Тодруулбал, “Mongolian Energy Corporation” буюу “Мон Эн Ко” компанийн эзэн Лью Ченлин хэмээх хятад эр 25 тэрбум хонгконг долларын хөрөнгөөрөө 2012-2013 онд Хятадын тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор тооцогдох болсон байна. Энэ эр саяхан Хятадын томоохон хэвлэлд “2015 он гэхэд Хөшөөтийн ордоос 15 сая тонн коксжих нүүрсийг Шинжаан руу гаргасан байх болно” гэж ярьсан байх юм.
Монголын баруун хилд тун ойр байршилтай, уул геологийн асар их боломжит нөхцөлтэй /ил аргаар олборлох боломжтой/ Хөшөөтийн ордыг ашиглах болсон түүх нь угаасаа ээдрээтэй байсан. Тэгвэл энэ ээдрээний тоог нэмэх нэг асуудал өнгөрсөн оны сүүлчээс ил болсон ч олон нийтэд мэдэгдэлгүй өнгөрсөн аж.
2007 онд “Мон Эн Ко” компани хайгуул хийж, 87.5 сая тонн нөөцтэй хэмээн тайлан гаргасныг Эрдэс баялгийн зөвлөл дэмжиж, АМГ-ын дарга тушаалаараа баталж өгчээ. Өөрөөр хэлбэл, монголчууд Хөшөөтийн ордыг өдий хэмжээний нөөцтэй гэж итгэж байсан.
Гэтэл “Блүүмберг” агентлаг “Мон Эн Ко” компани Австралийн “Лейтон”-той хамтран Хөшөөтөөс нүүрс олборлох гэрээ байгуулсан гэж мэдээлсэн. Хамгийн гол нь гэрээнд нийт 460 сая тонн нүүрс олборлох бөгөөд гэрээний өртөг 220 сая ам.доллар байх тухай “Лейтон” компани мэдэгдсэнийг дамжуулсан аж.
Тэгэхээр хятадууд Хөшөөтийн ордод бүрэн хяналтаа тогтоосон төдийгүй, Монголын Засгийн газарт нөөцийн хэмжээ, олборлох нөхцөлийн талаар мэдээлэл тун бүрхэг байдаг гэсэн үг. Үүнээс гадна, “Мон Эн Ко” компанийн ТУЗ, хувь нийлүүлэгчдийн дунд ганц ч монгол хүн байхгүй гэдэг нь саяхан ил болсон.
Уг нь УИХ-ын нэр бүхий гишүүд Хөшөөтийг стратегийн орд болгож, “Мон Эн Ко”-гийн гэрээг эргэн харах ёстой гэдэг ч хүчирдэггүй. Үүнээс харахад манай төрийнхөн “Мон Эн Ко”-гийн өгөөшийг үмхсэн гэдэг яриа оргүй зүйл биш бололтой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 12, 2013 8:54:10 pm )
ман -н балаг ямар их вэ
-
Anonymous (March 12, 2013 9:01:55 pm )
EDNII HUVITSAAG AVCH SHATLAA YAJ SHARHAA NUHUH VEE TAMINEE
-
Anonymous (March 12, 2013 11:24:26 pm )
MAH MAXH -N GAVYA! HYATDUUDIIG BAYJUULAAD UURSDUU YADUURDAG!
-
Anonymous (March 13, 2013 8:08:15 am )
МОНГОЛ УХААН ГЭЖ ҮЕЙН ҮЕД ӨӨРСДӨӨ ЯДУУРЧ ӨРӨӨЛ БАЯЖИЖ БАЙДАГ МӨН ЦЭЦЭН УХААН ШҮҮ ТЭГЭЭД БАС ОЮУНЫ ПОТЕНЦИАЛ БАС ЮУ Ч БИЛЭЭ АЙ КЮ-ГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТОЛГОЙ ЦОХИХ ГЕНТЭЙ УЛС ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ХОШГОРУУЛАХ АТЛАА УТААНДАА УМБАЖ ЯДУУРАЛДАА ЖИВЖ АРХИНДАА ДОНТОЖ ЯВАХЫГ НЬ ЯАНА МОНГОЛ УХААН ГЭЖ…
-
Anonymous (March 13, 2013 9:22:04 am )
МИНИЙ ЭХ ОРНЫ БАЯЛАГ ШҮҮ ДЭЭ ТӨРД ГАРСАН МЭЭРЭНГҮҮД ҮХҮҮЛ ТААРНА
-
Anonymous (March 13, 2013 11:17:37 am )
Ene ajild hyanalt togtooj, Ulsaa bodoj amidarmaar bn
-
Anonymous (March 13, 2013 11:54:40 am )
elbegdorjoo chi howd nutgiin hvv yum bol odoo ene uurhain huwi zayanii talaar dugarah bolson yum bish vv vnegvidvvlj nuutsiig ni darj zarsan etgeedvvdiig alah yal ug!!!
-
Anonymous (March 13, 2013 12:33:12 pm )
ХӨШӨӨТИЙГ ИДСЭН ХҮМҮҮС БОЛ ЭНХБАЯР, БАРСБОЛД, ПҮРЭВДОРЖ, ХАНГАЛ, ГЭЭД НӨХДҮҮД ШҮҮ ДЭЭ. БҮГДИЙН БАРЬЖ ШОРОНД ХИЙЖ ӨМЧ ХӨРӨНГИЙ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ЯАГААД ТЭР БАРСБОЛДЫН ШАЛГАХГҮЙ БАЙНАА. НААД НӨХӨР ЧИНЬ ХӨШӨӨТИЙН БҮХ АСУУДЛЫГ ХИЙСЭН ХҮН ШҮҮ ДЭЭ.
-
Anonymous (March 14, 2013 6:59:05 am )
Хөшөөтийг идсэн хүмүүсийг та эндүүрч байна. Барсболд, Дэмбэрэл, Бямбацогт, Пүрэвдорж, Хангал- Дандаа Ховдынхон. Элбэг холбогддог юм.
-
Anonymous (March 14, 2013 11:59:03 am )
Дэмбэрэл өвгөн энэ хэрэгт хамгийн их хамааралтай.Яах гэж УИХ-д байх гээд байдгийн учир нь ч энэ байх.Насны эцэст буруу өтлөж түүнийхээ барьцаанд эх орноо мхудалдахад оролцож анхны гэр бүлээ золиослох ч гэж дээ.
-
Anonymous (March 14, 2013 3:29:49 pm )
sda gej haramsaar yum hairan ch ed bayalag.har hyatuudiin gart orchih gej.ee halag.
-
Anonymous (March 21, 2013 8:49:33 pm )
hen ni ezen gedege medehgui bj buu xudal yriad bailda yarihiin orond uil hodlolooro haruul mongolchuud ewtei bxda huchtei
-
Anonymous (March 22, 2013 11:22:55 am )
nutgii mini bayalagiig gadagsha gargaj duuslaa ter nutagt amidarch bga hvmvvs vnendee yaduu amidraltai toriin tvshee har hoorondoo hereldej suuj bhar anhaaraache
-
Anonymous (March 22, 2013 2:19:49 pm )
AVILGACHDWG EHNEES NI ,NUHAJ, EHLEHGUI BOL HOJIMDOH NI EE! HAIRAN CH EH ORON MINU!
14 Comments