Хэдхэн жилийн өмнө “мода” монголоор дуусдаг гэж ярьдаг байлаа. Харин одоо бол эсрэгээрээ болжээ. Ямар ч брэндийн шинэ улирлын загваруудыг монголын “томчууд” цугласан газраас харж болохоор болсон цаг. Тиймдээ ч дэлхийд зөвшөөрөгдсөн томоохон брэндүүд монголын зах зээлийг сонирхож, судалж, зарим нь салбараа нээсэн. Төв талбайн хажууд сүндэрлэн буй “Централ таур”-т байрлах алдарт “Lous Voutton”-ы салбар дэлгүүр үүдээ нээхдээ, гурван жилийн дараа л ашиг олно хэмээн тооцоолж байсан гэдэг. Гэвч тэр тооцоо зөрж, ганц жилийн дотор зардлаа нөхөөд зогсохгүй, ашиг ч олоод эхэлсэн байна. Зөвхөн хувцас бус, гар утас, ганган төмөр хүлгүүдийг хүртэл дэлхийн баячуудтай эн зэрэгцэхээр эдэлдэг болж, монголчууд.
Дэлхийн нөлөө бүхий баячууд, супер одод, өв залгамжлагчид хэрэглэдэг тансаг зэрэглэлийн гар утас Монголын зах зээлд ч хэдийнэ орж ирсэн. Юун тухай ярьж байгааг та гадарлаж буй байх. Алдарт “Vertu” брэндийн нэрийн дэлгүүр монголд, тэр тусмаа өнөөх л “Цэнтрал таур”- ын нэг давхарт үүдээ нээгээд хагас жил болоогүй байна. Монголд зарагдаж байгаа “Vertu” утасны хамгийн хямдхан нь есөн сая бол, хамгийн үнэтэй нь 77 саяын өртөгтэй. Улсынхаа нийслэлд хоёр өрөө байр авчих хэмжээний үнэтэй уг утсыг барьсан улстөрчидтэй миний бие хэд хэд таарсан юмдаг. Мөн үйлдвэрээс гараад удаагүй байгаа алдарт хүлгүүд удалгуй л монголд орж ирдэг. Тэр байтугай үйлдвэрээс гарч амжаагүи машины захиалга монголоос орж ирлээ хэмээн дэлхий дахинд цацагдаж байсныг санаж буй биз. Харин сүүлийн үед эрхэм гишүүдийн гангараа брэндээс цойлж, гүйцэж түрүүлэхийн аргагүй болсон бололтой.
Брэндээс давсан хэрэглээтэй, бэлтэй улстөрчдийн “мода”- ыг кёкүшюзан Д.Батбаяр дэлгэрүүлсэн. Тоохоо больсон уу, том биед нь таарчих брэнд олдоогүй юу, өмсөх хувцсаа гадаад улсад захиалгаар хийлгүүлж, зөвхөн кёкүшюзан Д.Батбаярт л зориулсан ганц хувь хувцас өмсөх хэв маягийг нэвтрүүлсэн юм. Харин энэ “мода”-ыг нь УИХ- ын дэд дарга М.Энхболд, Шадар сайд байх үедээ үргэлжлүүлэн өөрийнхөө нэрийг шаглуулсан, дахин давтагдашгүй хийц, материалтай дээлээр гангарсан юмдаг. Түүнийгээ бусдын нүднээс нуух нь бүү хэл харин ч нэг рекламдаж өгсөн шүү. Түүнээс хойш ийм гангараатай болох гэсэн хүсэлтэй гишүүн цөөнгүй байсан. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу л гэхэд өөрийн хувцсан дээр “Ш.С” гэсэн шаглааг хийлгэж байсан. С.Баямбацогт, Д.Хаянхярваа …. гээд олон гишүүн энэ “шаглаа” ны хажуугаар өнгөрөөгүй. Дэлхийн нэртэй улстөрчид хүртэл брэндээр гангардаг байхад манайхан бүр цойлж нэрийн брэндтэй болсон байгаа нь бахархмаар ч юм шиг. Бусдаас ялгарах гэсэн бузгай хүсэлд нь саад болсон болохоор брэндийг голохгүй гээд яах ч билээ дээ. Жирийн иргэдийнх нь дийлэнх нь бээжин бараанд хууртаж суухад эрхэм гишүүдийн гангараа эгэл байтугай, энгуй хэмжээнд хүрснийг харахаад монголчуудын баян, хоосны ялгаа тэнгэр газар шиг холдсоны баталгаа ч юм шиг.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 11, 2013 11:58:46 am )
ENE DELGUURUUDIIG ZAILUULAHGUI BOL BURUU GARIIN TENEG BAYACHUUD MONGOLIIN VALUTIIG URSGAAD DUUSLAA.TATVAR 2 DAHIN AV.70 SAYIIN UTASNAAS ULS 140 SAYIIG AV.TEGVEL AVILGIIN MUNGUNII BAGAHAN HESEG N CH ULSAD ORJ IRNE
-
Anonymous (March 11, 2013 12:16:54 pm )
emchilgeenii mungugvi hvvhdvvded tuslaach ingej tenegtej bhaar
-
Anonymous (March 11, 2013 12:32:53 pm )
Мөнгөө багтааж ядаж байгаа юм чинь одоо яая гэхэв дээ. Тэднийг хазаарлаж чадахгүй төр засагтай бид хий дэмий бухимдаад л сууж дээ.
-
Anonymous (March 11, 2013 12:37:51 pm )
Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 4 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
SNJ International LLC
Утас: 328583,99118457,91190055,99035916 -
Anonymous (March 11, 2013 12:50:25 pm )
Ard tvmniii bolon gadaadaas tuslamjaar orj irsn mungiig hoorondoo evteihen huwaaj idchiheed l gedeesee ileed suudg muu sain malnaas door amidad…..tenegvvd
Ehleed uls oronoo hugjvvlchiheed hvwaaj idej baiwal bas zvgeer ymsn .. -
Anonymous (March 11, 2013 2:47:47 pm )
Монгол улс брэндтэй болно гээд байсан энэ г ээ хэлээд байсан юм биш vv Сайханбилэг – Сайранхошного гээд брэнд гаргачих нэртэйгээр нь!!!!!!
-
Anonymous (March 12, 2013 4:03:46 pm )
Yoyo, mongolchuud gej bayarhah gej yadah yum daa. Hoorhiiloltei. Materiallag zuild l buh anhaarlaa tovloruuleh yum.
-
Anonymous (March 23, 2013 11:10:01 pm )
болимоор юмаа эргүү юмнууд хайран мөнгө ингэж байхаар хэрэгтэй хүнд нь өгчихвөл буян болно доо
-
Anonymous (March 24, 2013 6:31:26 pm )
ter gants utas abah munguu nadad ogchih teruugeer chin 4 ailiig aminii cuutstai bolgood ogii 77 say ih horongo shuu darga naraa…
9 Comments