
Өнөөдөр Мобикомыг ШӨХТГ-т болон ХХЗХ-нд нэгэн иргэн шалгуулахаар өгөх болжээ. Тэрээр өөрийн болон бусдын эрх ашгийг Мобиком корпараци хэрхэн хөсөр орхин уландаа гишгэж байгааг ард түмэндээ дэлгэн харуулахын эхний алхам болгон дээрх хоёр байгууллагад эхлэн хандах гэж байгаа талаараа манай сайтад мэдээллээ. Мөн өөрийн фэйсбүүх хуудсаар дамжуулан Мобиком корпарацийг хэрхэн иргэдийг луйвардаж байгаа талаарх баримтыг дэлгэн тавьжээ. Түүний ирүүлсэн захидалыг бүрэн эхээр нь танд хүргэе
Мобиком хэрэглэгчдийн анхааралд
За найзуудаа би маргааш өглөө /2013.03.11-ны даваа гараг/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нарт Мобикомын луйврын ажиллагааны тухай гомдлоо өгөхөөр бэлэн болгочихсон байгаа.
Би дэлгэрэнгүй биллээ шалгаад байхад 99000030, 603, 510, 599 зэрэг өөрийнхөө операторын дугааруудаа ашиглан, мөн миний ойлгосноор телемаркетингийн дугаар бололтой 52243677 гэх мэт дугааруудыг ашиглан Мобиком бидний мөнгийг луйвардаж авсан байна. Та нар ч гэсэн сүүлийн 3-6 сарынхаа дэлгэрэнгүй билээ шалгаад үзэхэд буруудахгүй болов уу. Ер гадаадад байхдаа телемаркетингийн мессеж хүлээж авахад хүртэл мөнгө төлдөг болотой дог бид нар чинь. Би одоохон телемаркетингийн үйлчилгээгээ цуцлая гэж бодож байна.
Мөн гадаадад байхдаа бид нар чинь хэрэглээгээ хянаж байх гээд 510 дугаар руу мессеж явуулдаг даа. Гэтэл тэрнээс хүртэл мөнгө авдгийн байна. Сая 2 сард 15-хан удаа мессеж роуминг ашигласнаас 9 нь Мобигийн луйвар байсан байна. Үнэндээ бол 6-хан удаа мессеж бичсэн байхад 15-н удаа бичсэн болгож луйвардаж байна ш дээ.
Энэ мэтчилэн Мобиком маниусыгаа үхтэл л луйварддаг байсан юм байна. Би заргаа авах байх гэж боджийн. Заргаа авсныхаа дараа сүүлийн 3 жилийнхээ хэрэглээг шалгуулнаа. 2011 онд Америкт очоод хэдхэн хоносон чинь таны хэрэглээ 300,000 боллоо гээд дугаар маань хаагдаж байсан. Энэнд хүртэл ноо байсан бололтой. Би интернет хэрэглээд л ийм өндөр гаргалаа гэж тухайн үед бодож байсын.
Одоо л хэрэглээгээ сайн хянаж Мобитой дайтаж байхгүй бол нөхдүүд бүүр даварчихаж. Гомдол маань юу болж байгаа талаар, бас ямар хариу авсан талаараа би заавал та нартаа дуулганаа. Намайг явахаас өмнө бүх асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Р.Батрагчаа гэжээ.
Мөн өөрийн сэтгэгдэлээ ийнхүү буулгасанаа ч бас илгээсэн юм.
Мобикомтой дайн зарлахаас өөр арга алга
Мобиком дээрээс хойш дандаа манийгаа холгоод байсан нь мэдрэгдээд байсан боловч заргалдъя гэхээр баттай нотлох баримт ерөөсөө олдож өгөхгүй байсын. Харин одоо нотлох баримт оллоо. Миний гэргий 12, 1, 2 дугаар сард Монголд байхгүй, гадаадад байсан ба энэ хугацаанд мессеж роуминг ашиглаж байсан юм. Гэтэл энэ хугацаанд Мобиком биднийг аймаар луйвардан шулж байсан нь баримтаар илэрдэг байна шт.
Өнөөдөр би гэргийгээ Монголд байхгүй байх хугацаан дахь дугаарынх нь хэрэглээний дэлгэрэнгүй лавлагааг Мобикомоос гаргуулж автал 2 дугаар сарын дэлгэрэнгүй биллийн нийт хэрэглээ нь НӨАТ-гүйгээр 8886.2 төгрөг болсон байна, гэтэл хураангүй билл дээр нь роуминг мессеж 22,960.92 төгрөг, нийт хэрэглээний НӨАТ-гүй дүн нь 25,582.17 төгрөг болсон байна. Эндээс харахад хаанаас энэ 16,695.97 төгрөгний хэрэглээг зохиомлоор бий болгоод гаргаад ирэв ээ? гэдэг нь тун сонирхолтой байна. 2 сард бол ерөөсөө мессеж роуминг ашиглаагүй Viber-аар байнга ярьж, мессеж бичиж байсан. Гэтэл 2 сарын утасны билл нь 28,000 төгрөг гарахаар нүд орой дээр гардгийн байгаа биз дээ. Ингээд л дэлгэрэнгүй биллийг нь үзээд Мобикомд луйвардуулснаа олж мэджийн.
Мөн 12 дугаар сарын дэлгэрэнгүй биллийн нийт хэрэглээ нь НӨАТ-гүйгээр 58,943.47 төгрөг болсон байна, гэтэл хураангүй билл дээр нь роуминг мессеж 56,661.53 төгрөг, нийт хэрэглээ НӨАТ-гүй дүн нь 73,580.17 төгрөг болсон байна. Эндээс харахад 14,636.7 төгрөгийг ямар шалтгаангүйгээр Мобиком луйвардаж авсан харагдаж байна.
Энд хамгийн СОНИРХОЛТОЙ нэг зүйл Мобиком өөрийнхөө мессеж оператор буюу 99000030 гэсэн дугаар руу мессеж явуулсан мэтээр харагдуулж баахан мөнгө авсан байгаа юмаа. Эсвэл энэ дугаараасаа мессеж явуулаад мессеж хүлээн авлаа гээд мөнгө авсан нь мэдэгдэхгүй сонин сонин юм их гарч ирж байна. Бас 603 болон 52243677 зэрэг дугаар руу мессеж бичсэн болгоод ч юмуу эсвэл эдгээр дугааруудаас мессеж ирэнгүүт төлбөр гаргуулаад байдаг юмуу бүү мэд ёстой луйвардаж өгсөн байхын.
Энэ тухай Мобикомд гомдол гаргасан чинь мессеж роуминг хоцрогдолтой гараад байдгийн. Тэгэхээр бусад саруудаас шилжсэн байх гэнээ. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм. 12 сарын биллийг харахад 12 сарын 01-нээс эхлээд 31 гээд дууссан байна шт. Хаанаасаа шилждгийн. Ямар өчигдөр, уржигдрын юм асууж байгаа биш” гэсэн чинь за тодруулаад эргээд залгъя гээд л таг боллоо.
Мобиком ийм л луйварчин компани байна. Магнай даргад гомдол гаргавал хүлээж авах болов уу яах бол. Мобигийн энэ үйлдэл бас арай дэндэнэээээ!!!!!!!!!!!!! Одоо тэгээд гомдол гаргахаас өөр арга байхгүй байлгүй дээ тээ?
Үйлчлүүлэгч хаан хэмээн зарлан тунхаглах дуртай манай бизнесийн салбарынхан тэр дундаа Монголын хамгийн анхны үүрэн телефоны оператор болох Мобиком корпараци ингэж үйлчлүүлэгчдээ гомдоож, луйвардаж байгаа юм чинь бусад нь хэрхэн яаж луйвар хийж ард иргэдийг хохироох нь дамжиггүй.
Д.Батсүх
Эх сурвалж: www.DEED.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 11, 2013 11:22:58 am )
Puuh,humuus mer ser yaridgiig sonsson bolovch ogt toogoogui shuu!Shalgaj bugdeeree negdie!
-
Anonymous (March 11, 2013 11:29:54 am )
энэ ёстой үнэн шү
-
Anonymous (March 11, 2013 11:33:47 am )
ene muu mobicom dawartsan gazar shuu. ene baidald deerh 2 baiguullaga saitar shalgalt hiij asuudliig irged , hereglegchdiin tald shiideesei. er ni buh hereglegchid mobigiin dugaaraa barihgui baiwal yaasiin.
-
Anonymous (March 11, 2013 11:49:20 am )
Ch. Tuya /Khentii. BOTBB/ Shalguulaad bidend medeeleerei. Bid ch bas billee abch ysie.
-
Anonymous (March 11, 2013 11:50:55 am )
humuus sain duraaraa luiwarduulahaa bolie gewel mobicomiin dugaar barihaa l bolichih heregtei shde, hereglegch n bagasaar ireheer bolih blgui
-
Anonymous (March 11, 2013 12:07:03 pm )
HENTIINHEN ODOO YU CH VE DEE.BARIHAA BOLICHIHGUI YU.MOBICOM
-
Anonymous (March 11, 2013 12:31:32 pm )
харин тиймээ сарын сүүл 30нь юмуу 31 нд 510руу мессеж явуулаад шалгачаад байж байтал төлбөр нь бодогдоод ирэхдээ аймаар нэмэгдсэн байдаг.лавлахаас асуухаар урд өдрийн юмуу 2,3 хоногинй ярианы төлбөр чинь нэмэгдээгүй байж байгаад нэмэгдсэн гээд байгаа
-
Anonymous (March 11, 2013 12:54:59 pm )
ugaasaa dawartsan gazarshd asuuhaar telleruud n yuuch meddeggui mangaruud
-
Anonymous (March 11, 2013 1:14:00 pm )
minii dugaar bas arai bish garaad bdiimaa zarim saruudaad mobi arai dendee shalguulnaa sdaaa
-
Anonymous (March 11, 2013 1:15:20 pm )
cekunt ni 2 tugrug bolson gesen chin harin buur ch ih nemegdsen um bishuu.turuund ni minut ni 60 baisan odoo sekunteer tootsohod 60minut*2=120₮ bolson bna shuu dee.Minutand 60₮ baisan ni deer baisan um bishuu. ingej l ard tumnee luivardaj bgaa um daa bid chin teneg ch gesen 4-n argiinhaa toog medne shuu dee
-
Anonymous (March 11, 2013 1:43:35 pm )
chi sain shalguulj zaragaa avaarai hamagiin ondor tolbor avdag baij shunalan shulam bolson muusain yumnuudiin uiliig haih heregtei adilhan amidarah gej ydaj baihad araich dee
-
Anonymous (March 11, 2013 1:47:53 pm )
ugaasaa tiiimerhvv yum yarigddag l baisan zorig gargaad helchih hvn bgvigees l daragdaad bsan bh ldaa
-
Anonymous (March 11, 2013 1:53:57 pm )
Modi estoi ard tumniig shuldag gazar bnle bi bas 11 xonogt 293000 tog luivarduulsn mobikom nadru gar utasni internetee idevxjuul gj msj iruuleegui mortloo iruulsn gj xudla xeleed tolboroo nexsn gar utasni xyazgaargui internet 1sar xolbogdood duusaxad zaaval bi msjeer idevxjuulex estoi gne uul n mobi nadru idevxjuul gj msj iruulex estoi bizde ingej anx medxgui xumuus zondoo luivarduulsn bnle
-
Anonymous (March 11, 2013 2:17:51 pm )
Глобус карт гэж бас нэг луйвар байна. Өнгөрсөн жил каотыг нь худалдаж аваад гадагш мессеж бичсэн байхад утасны төлбөрийг давхар тооцоод байсан. Картыг нь 60-70 мянган төгрөгөөр аваад, дээр нь гадагш мессеж явуулсны төлбөр гэж дахиад 60 мянган төгрөг гарсан байсан. Уг нь аль нэгийг нь л төлөх ёстой биз дээ?
-
Anonymous (March 11, 2013 3:17:37 pm )
ZA ODOO BUGDEEREE DELGERENGUI BILLEE AVCH SHALGAJ UZIE EE. AMIDRALDAA 1 CH UDAA UZEJ BAIGAAGUI YUM BAINA. MOBICOMIIN AIMAAR IH MUNGU TULDUG HEREGLEGCHEES…
-
Anonymous (March 11, 2013 3:58:43 pm )
ygaasaa mobicom ard tvmniig lyivardaj bgaa sh dee.ynetei bna sanal xvseltee xelexeer medexgvi geedl tellervvd ni syyj bdag sh dee.sim sergeexed 3000 baisnaa 5000 bolgochixson bna lee .tegeed ch xamgiin vnetei tariftai gvljee sg dee.bolichie gexeer mobeil banktai boloxoor boloxgvi um aa.mobail bankaa syylgaxaar xvselt yavyylaxaar 2-3 daxin yavyylj bj xariy irne baga bagaar irgediig shylax arga um yy.shylax arga ni mash nariin zoxion baigyylalttai gazar daa.shalgaval taarna .
-
Anonymous (March 11, 2013 7:03:42 pm )
amjilt husiye. temtseh heregtei muu luivarchidtai. bid teneg daruu hultsengui suld oroi baidal gargaad zugeer suuj bolohgui
-
Anonymous (March 11, 2013 7:22:02 pm )
INGEJ BOOOON UM BOLJ BAIHAAR ZUGEER L MOBI GOOS TATGALZAAD OOR YYREN OPERATARUUD BAINA SH DEE!!!!! MOBIG LUIVARDAJ BAIDGIIG ODOO MEDEJ BAIDAG!!! HEDEN ON BE???? YYSSEN TSAGAASAA ODIII HYRTEL LUIVARDAJ BAIGAAG ODOO L ARAI GJ MDJ BAIDAG OVOO TENEG GRUUD UMAA!!! HELEH CH YG ALGA!!!!TATGALZAJ CHADAHGYI BOL NASAARAA L LUIVARDUULNA! BOLICHIHNOO GJ BDJ BAIGA BOL TYI MAI! BBIZ DEE MALNUUDAA!!!!
-
Anonymous (March 11, 2013 8:08:03 pm )
ЭРХИЙГ НЬ ХААЛГАХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ МЭДЭЭЛЭЛ АНХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН ҮЕЭСЭЭ Л ГАРЧ БАЙСАН. ХЭН НЭГНИЙ ЯРИАНЫ ТӨЛБӨРИЙГ ХИЙ ХООСОН ТӨЛҮҮЛДЭГ ГЭЖ
-
Anonymous (March 11, 2013 8:39:43 pm )
eoooooooooooooooo bolimor yumasassssss
-
Anonymous (March 11, 2013 8:50:57 pm )
ENE BOL UNEN SHUU ER N MOBI CH BISH BUH UUREN TELEFONUUD ADILHAN BGAA.BI BAS SKYTEL DR OCHIJ BILLE SHUULGEH SANAATAI BN.
-
Anonymous (March 11, 2013 9:22:39 pm )
эрхийн хаалгаад нутгаасаа хөөх хэрэгтэй монголчуудыг олон жил шулаж идлээ шүү дээ нутагтаа байж байж манайхан дэндүү арчаагүй юумаа
-
Anonymous (March 11, 2013 10:01:25 pm )
хэрдээ яриагаа шалгаад байхад гэнэт их хэмжээний мөнгө алга болдог программын аргаар ярианы төлбөр хулгайлдаг гэж бодоход хүрсэн шүү дэмжиж байнаа
-
Anonymous (March 12, 2013 1:12:44 am )
aria l дэндүү иөнгө нэмээд дараа төлбөрт гээд олон янзаар хямдрал зарлчаад төлөлт нь өмнөхөөсөө их гардаг болсон шүүдээ сайн шалгаарай
-
Anonymous (March 12, 2013 8:43:37 am )
Барьцааны 100000 туг -ийг минь 15 жил ямарч хуугуй ашиглаж байсан хирнээ урьдчилан сануулахгуй утсыг маань таслаж асар их бизнесийн боломж алдагдуулсан. Шуухэд хандахаас арга алга даа.
-
Anonymous (March 12, 2013 8:51:43 am )
Монголын агаарын орон зайн монополь Ньюком болжээ. Мобисом агаарын долгион ашиглаж, Eznis airways Компани агаарын зай эзэмдэж, Салхитад салхин сэнсний парк байгуулж салхийг унэгуй ашиглаж дураараа дургиж байна. Бух юм унэгуй ашиглаж дээр нь луйвар хийж байдаг.
-
Anonymous (March 12, 2013 6:28:07 pm )
жи мобилийн интернэт бас хэрэглэгч өөрөөө хэрэглээгээ хянах ямарч боломж байхгүй тэрийгээ далимдуулж хэд дахин өсгөж бичээд авдаг
-
Anonymous (March 12, 2013 7:27:38 pm )
bi uniteliin daraa tolbortiin hereglegch ,,,svljee dotroo vngvi yaridag mortloo minii tolbor bas ih vntei gardag,,bi bas gaihsan mortloo er shalguuldaggvi,,omnon mobicom mongo ideed bgaag medeed dugaaraa unitel bolgoson,,bvgd iddeg yum bn gej bodoj bgaaa,,,yagaad iim ih garsan geheer olon doloo yum yaraadal bulzaaruuldag bolohoor gantsaaraa temtsej chaddaggvi bsan ,,odoo bol ooroor yarinaa,,bas temtsehiig ta bvgdees urialj bn
-
Anonymous (March 13, 2013 8:42:11 am )
Negdmeer bna facebookee uguuch
-
Anonymous (March 13, 2013 3:12:59 pm )
ЭНЭ ХУДЛАА БАЯН БОЛОХ ГЭЖ МОБИГИЙН ЛУЙВРЫН ДУГААР БАРЬСАН БАРЫН АРЬС НӨМӨРСӨН ТУУЛАЙНУУД ХОХЬ НЬ САЙН ЛУЙВАРД МОБИКОМ НААДУУЛЧ ЧИНЬ БАЯН ХҮМҮҮС ТӨЛНӨ БИЗ
-
Anonymous (March 13, 2013 3:14:54 pm )
ХЭН ТА НАРЫГ МОБИГИЙН ДУГААР БАРЬ ГЭСЭН ХУДЛАА ШААСАН ААЛЗНУУД ЧИНЬ. ЭНЭ ГОНШГОНОСОН ААЛЗ ӨӨРӨӨ НЭЭХ БАЯН ХҮН БОЛОХ ГЭЖ ДАРААХ МАРААХ БАРИАД БАС ТЭГЭЭД ЮУ ХУЦААД БАЙГА БАЯН ХҮН Л ЮМ БОЛ НЭРЭЭ БОДООД ДАЛД ОР УХНА МИНЬ
-
Anonymous (March 14, 2013 1:29:35 pm )
bolmr ymaa
-
Anonymous (March 14, 2013 2:38:43 pm )
unitel bur aimar iddeg eum baine le
-
Anonymous (March 14, 2013 3:28:42 pm )
bugdeeree ene hun shig amidral ahuidaa hariutslagatai handaj surah ni zuv shuu dee bid heterhii heneggui bas toostsoogui baidgiig meddeg uchraas olson hedee ene meteer luivarduulaad l amidarch baina shuu dee yalanguia zaluuchuud huuhduud tsaaatshdaa ene zaluu shig uursdiin amidraldaa hariutslagatai tootsootaoi baij surah hergetei tegeed ch bas amia bodsongui busdad surgamj ugch baigaad ni bayarlalaa amjilt husie chinii tald shuu
-
Anonymous (March 14, 2013 3:41:46 pm )
ХЭН ТА НАРЫГ МОБИГИЙН ДУГААР БАРЬ ГЭСЭН ХУДЛАА ШААСАН ААЛЗНУУД ЧИНЬ. ЭНЭ ГОНШГОНОСОН ААЛЗ ӨӨРӨӨ НЭЭХ БАЯН ХҮН БОЛОХ ГЭЖ ДАРААХ МАРААХ БАРИАД БАС ТЭГЭЭД ЮУ ХУЦААД БАЙГА БАЯН ХҮН Л ЮМ БОЛ НЭРЭЭ БОДООД ДАЛД ОР УХНА МИНЬ
Ene sda mobicomiin gar bn l da bayn hoosnoosoo bish ajliin ontslogoos daraa baridag hun zunduu sh de uuruu erguu uhna -
Anonymous (March 15, 2013 11:37:22 am )
estoi shlgaj vzmeer yum bn minii tulbur bainga l sard 100-130 myanga garad bdag yum.
-
Anonymous (March 17, 2013 8:55:32 pm )
МОБИКОМ үнэхээр “но”той гэдэг нь үнэн шүү Эдний утас барьдаг хэрэглэгчид нэгдэж сайн шалгуулмаар байна Би ч гэсэн 9908 дугаар барьдаг юм. Скатель хамт бариад маш бага ярихад л зөндөөн их мөнгө гарчихдаг юм билээ. Сагнай дарга л энийг зохицуулж булхайг нь илчлэх байх гэж бодоод найдаж сууна. Иргэн хүн ямар ч утас барьж болно. Хамгийн гол нь хэрэглэгч “ХААН” гэдгийг мэддэггүй луйварчидын үнэнийг сайн илчлэх хэрэгтэй байна. ЮМ мэддэг залуучууд энэ талаар сайн хөөцөлдөөрөй.Нэгдэхэд бэлэн байна. Сарын төлбөр гарлаа гээд мессеж ирчихээд хоёр хоногийн дараа дахиад 3 мянган төгрөг нэмчихээд бас нэг өөр мөнгө ирэх юм. МАГНАЙ ДАРГА САЙН ШАЛГАЖ ЭНЭ ЛУЙВАРЫГ ДАРУЙ ЗОГСООЖ, ЗОХИХ АРГА ХЭМЖЭЭГ НЬ АВМААР БАЙНА
-
Anonymous (March 20, 2013 8:44:21 am )
yag unen ene mobiigiin mungu iddeg nuuts argiig mongol hun bolgon l medej bgaach yagaad duugui yavaad bdagiig ogt oilgodogui yum. nadad ch gesen iim barimt ilerch bsan bii zunduu yari helsen bolovch bid nar medehgui shte gedeg hariultiig tller ni ugdug . ene mobiigiin bulhaig ileruuleh tsag ni bolson . dara tulburt dugaartai tgd albaar mobiig shalgah gd 1 sar bur haachaad daraa sariin tulbur iig ni uzsen chini 30 mynga garsan bsan. tgeed yagaad ingej bga yum bee uchiriig ni tailbarlaad ug geheer my ogt heregleegui yunuud dr baahan mungu bichchihsen ch bh shig neg ch msj bicheegui bhad hurtel msj ni dr mungu garsan bh jisheetei. tgeed baahan zargaldsanii etsest neg hun yarisanaa uuchilaarai egchee aldaa baisan bna gd l ungursun . mobiig sain shalguulmaar bga ni unheer tsagaa olson asuudal bna
.ene asuudaliig zunduu olon hun demjij bga . -
Anonymous (March 20, 2013 12:47:36 pm )
MobiKomiig haalgaj shvvheer shalguulah heregtei bi sayhan gadaadruu 7 honog ybaad irehed zuvhun mess l 355.000 bolson bsan ymar sain hvn ni medevee bayr hvrgej talarhaj bna zaaval uchiriig ni olj togtooh heregtei Magnai dargaa ta hsvv vnenii tuluu uragshaa
-
Anonymous (March 21, 2013 11:12:10 am )
Bi negen erool helmeer bn Mobikom dampuurah boltugai
-
Anonymous (March 23, 2013 11:59:28 am )
minii 9908 dugaariiig 7 jiliin omno hudlaaa tolbor gargaaad huraagaad absandaa shuuheer yabsan shuugch nar ni hurtel ergeed maniigaaa daramtalsandaa bayanzurh duurgiiin shuugch zaluu baisan hogiiin booljis tsutguulsan lalaruud ta nar bugd hoid nasandaaa tamd ochij shaltsarch uhneee
-
Anonymous (March 23, 2013 12:00:09 pm )
uh uh uh
-
Anonymous (March 23, 2013 12:00:50 pm )
odoo ergeed zarga uusgenee
-
Anonymous (March 23, 2013 9:24:43 pm )
mobicom ic ich ich ich
45 Comments