200 гаруй улс орнуудаас бүрдсэн дэлхий ертөнцийн хоорондын харилцааг зохицуулж, эв найрамдал, хөгжил дэвшлийг тогтоон баригч нь АНД-ын (Fraternity) байгууллага юм. АНД-ын байгууллагын гишүүд нь бусдын төлөө өөрийгөө зориулахад бэлэн байдаг, андгайнаасаа хэзээ ч буцдаггүй итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг. Тэд нийт дэлхий ертөнцийн төлөө өөрсдийн амьдралаа зориулдаг.
АНД-ын байгуулагын зарчим нь: Мэдлэг, эрдэм, ёс суртахууныг эрхэмлэдэг тэр улс үндэстэнийг хөгжин дэвшхийг дэмждэг, харин мухар сүсэгт автсан, замбараагүйтэлээр дүүрсэн, дураараа авирлагч улс үндэстэнд алдаагаа засахгүй л бол хөгжих боломжийг олгодоггүй. Тийм ч учраас дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгаа байсаар байгаа юм.
Еврей үндэстэн хүн төрөлхтний бүхий л институцуудыг өөрсдийн эрхшээлд оруулахдаа АНД-ын (fraternity)байгууллагын тогтоцлцоог ашигласан байдаг. Латин хэл дээр АНД-ын байгууллагыг Fraternity (Brotherhood) хэмээн илэрхийлдэг. Нийгмийн суурь харилцааг тодорхойлдог АНД-ын байгууллагын харилцаа нь цусан төрлөөс ч илүү нягт, үйл ажиллагаа нь нийт хүн төрөлхтний төлөө чиглэгдэж байдаг зохион байгуулалтын хэлбэртэй юм.
Европын судалгаа шинжилгээний бичиг баримтуудаас үзвэл АНД-ын байгууллага “Атлантис”-аас үүсэлтэй бөгөөд энэ нь хорин мянга гаруй жилийн тэртээ Египетэд үүсэж хөгжсөн ба “Атлантис” АНД-ын байгууллагаас “Шамбла” болон “Готын” АНД-ын байгууллагууд салбарлан гарч “Шамбла”-гийн АНД-ын байгууллагаас “Хэбрү”-гийн АНД-ын байгууллага үүсэж хөгжсөн гэж үздэг. Орчин үеийн дэлхийг засаглаж буй АНД-ын байгууллагууд бүгд “Хэбрү”-гийн АНД-ын байгууллагаас үүсч гарсан түүхтэй бөгөөд засаглалын хувьд дэлхийн орчин үеийн АНД-ын байгууллагууд бүгд “Хэбрү”-гийн АНД-ийн байгууллагын хяналтанд байдаг.
Тухайлбал арслан, ротари, малта, темплар, illuminate, roundtable,freemason, болон АНУ, Европын их дээд сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг Грек цагаан толгойгоор нэрлэсэн нууц нийгэмлэгүүд зэрэг багтдаг. Ардчилсан тогтолцоо сайн төлөвшсөн үндэстний улс төрийн намын бүх гишүүд ямар нэгэн АНД-ын байгууллагад хүмүүжсэн байдаг. Орчин үеийн АНД-ын байгууллагуудын эцсийн зорилго нь нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөөх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд эдгээр АНД-ын байгууллагад харъяалагдах хүмүүс өөрийн хүнс, хувцас, орон байр, үр хүүхдийнхээ төлөө санаа зовних өчүүхэн ч шаардлагагүйгээр бүх зүйлээр хангагдсан байдаг.
Аливаа үндэстний АНД-ын байгууллагууд зөвхөн өөрийн үндэстний гарал үүсэлтэй хүмүүсийг элсүүлдэг бөгөөд 15-р зуунаас эхлээд их дээд сургуульд орж эцэг эхийнхээ хараа хяналтнаас гарсан хүүхдүүдийг угтан авч элсүүлдэг болсон. Дэлхийн агуу хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүс (улс төр, шинжлэх ухаан, эдийн засаг, урлаг г.м)ерөнхийдөө ямар нэгэн байдлаар аль нэг АНД-ын байгууллагад харъяалагддаг. АНД-ын байгууллагын гишүүдийн бас нэг онцлог нь үе удам дамждаг бөгөөд тухайн үндэстний сайн сайхны төлөө юугаа ч хайрлахгүй гэсэн андгайтай байдаг. АНД-ын байгууллагын гишүүд андгайнаасаа хэзээ ч няцдаггүй бөгөөд үхэн үхтлээ нэгэн гэр бүл мэт амьдардаг.
Ардчилалын үндсэн тулгуур зарчим болох freedom(чөлөөт), equality(тэнцүү),fraternity(анд) гэдгээс харж байхад ардчилсан тогтолцоотой үндэстний нийгмийн суурь харилцаа АНД-ын зохион байгуулалтанд ороогүй бол ардчилал үнэн хэрэгтээ хоосон зүйл болж хувирдаг. Ямар ч үнэт зүйлсгүй хоосон ардчилал гэсэн нэр зүгээр л дураараа авирласан хүмүүсийн бөөгнөрөл юм. АНД-ын тогтолцоо нь капитализмын тогтолцоо, социализмын тогтолцоо, цаашлаад ардчиллын тогтолцоотой адил өөрийн философитой, онол практикийн нарийн технологитой гэдгийг ойлгох хэрэгтэй.
АНД-ын тогтолцоо гэдэг нь хэдэн хүмүүсийн бие биенээ дэмжсэн явцуу эрх ашигтай, нэг нэгэндээ дэм үзүүлдэг дэмнэх байгууллага биш. АНД-ын байгууллагын нэгэн уламжлал бол нууц байдаг бөгөөд шашны байгууллга, буяны байгууллага дотор нуугдаж үйл ажиллагаагаа нууцаар явуулдаг. Мөн тухайн байгууллагын гишүүдийг бэлтгэдэг мэдлэг, эрдэм нь нууц байдаг учраас олон нийтийн хүртээл болсон мэдлэгийн институцууд болох цэцэрлэг, дунд болон их дээд сургуулиас олж мэдэх боломжгүй. Тийм ч учраас жирийн хүн нууц мэдлэгийг эзэмших нь байтугай ийм байгууллага байдаггэдэгт ч эргэлздэг.
Латин хэл дээр АНД-ын байгууллагыг хүйсээр нь Fraternity (Brotherhood), Sorrority(Sisterhood) гэж ялган илэрхийлдэг бол Монголчууд хүйсээр нь ялгалгүй АНД гэсэн үгээр хамтад нь илэрхийлдэг. Ингэж хүйсээр нь ялгалгүй хэрэглэдэг уламжлал нь Монголчууд 13-р зууны үед хөгжлийн ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байгаа юм.
13-р зууны сэргэн мандалтын үеийн Монголын удирдагч Монгол аймгийн хиад ястны боржигон овгийн Есүхэйгийн Тэмүжин Монголын сэргэн мандлыг эхлэхдээ АНД-ын зохион байгуулалтаас гараагаа эхэлсэн гэдгийг хойч үе нь ойлгохгүй, ач холбогдол өгөхгүй байгаа нь үнэхээр харамсалтай асуудал юм. 13-р зууны үеийн түүхээс харахад тухайн үеийн Монголын хаад, дээдсүүд АНД-ын зохион байгуулалтанд орсон байсан нь тодорхой байдаг. Монголын хишигтний тогтолцоо (Knight) нь тухайн үедээ АНД-ын байгууллагынтогтолцообайсан бамэдлэг болон эрдмээр дэлхийн Монгол хүнийг бэлддэг байжээ. Монголын хишигтнүүд(АНД-ын байгууллагын гишүүд)эрдэм, мэдлэгээрээ бүхний дээр явж, бүх хүн төрөлхтнийг манлайлж байсан нь өнөөгийн бидэнд бахархууштай үйл явдал юм. 13-р зууны үеийн Монголын эзэнт гүрний үед аав ээжийн биш төрийн хүүхэд хэмээн үзэж Монгол орны хойч үеийг төрийн хамгаалалтанд, хайр энэрэлд өсгөн бойжуулж байсан нь гайхамшигтай үйл хэрэг юм.
Тэмүжин хэрхэн Чингис хаан болж, дэлхийн хамгийн агуу хаан болсон тэр замнал зүгээр нэг хэрэг биш харин хишигтний тогтолцоогоор бэлтгэгдэж амжилтанд хүрсэн Монгол хүний бодит амьдрал юм.
Харин Монголын эзэнт гүрэн задран унасан гол шалтгаан нь хишигтний (АНД) тогтолцоо нуран унаж, дайсагнал, үзэн ядалт гарсантай холбоотой юм. АНД-ын байгууллаган тогтолцоо нэгэнт нуран унаснаар, Монголын эзэнт гүрэн оршин тогтнох амин сүнс нь байхгүй болсон юм.
АНД-ын байгууллагын гишүүд нь дотроо цол зэргээрээ ялгардаг ба ерөнхийдөө нийт 38-48 цол зэрэглэлийг давж байж сая жинхэнэ АНД-ын байгууллагын гишүүн болдог. Харин өнөөдрийн дэлхийн шинжлэх ухааны цол зэрэг бакалавр, магистр, доктор гэсэн гуравхан шатлалтай байгаа нь мэдлэгийн цол зэрэг бөгөөд түүнээс илүү агуу цол зэрэг байхгүй гэсэн төөрөгдөлд орсон нь Монголын доройтлын эхлүүлсэн эмгэнэл юм.
АНД-ын байгууллагын цол зэрэг академик цол зэргээс илүү хатуу, нарийн шалгууртай, олон дамжлагатай байсан гэдгийг 20-р зууны мэдлэгжсэн Монголчууд гэж өөрсдийгөө нэрлэж байгаа бид ойлгосонгүй. Тухайлбал дэлхий даяар тархсан Freemason-чууд 38 цол зэргийг хамгаалж байж сая төрийн албыг хаших уу, ерөнхий сайд болох уу, ерөнхийлөгч болох уу гэдгээ шийддэг. Өнөөдөр Монголд төрийн хүнийг бэлддэг тогтолцоо алга болжээ. Төрөө авч явж чаддаггүй үндэстэнд сайн сайхан хэзээ ч ирэхгүй. Өнөөдрийн Монголчууд төр, ардчилал, хөгжил гурваа ялгадаггүй, ийм байхад бид хөгжлийн талаар яриад ч хэрэггүй юм шиг.
Монгол орон хүмүүнлэг ардчилсан, хөгжил дэвшилтэй орон болохын тулд АНД-ын байгууллагын тогтолцоог дахин бий болгох замыг сонгох хэрэгтэй. Монголчууд бид түүхээ үнэн зөвөөр нь сэргээж, дахин Агуу Монголыг бүтээх хэрэгтэй.
АНД-ын байгууллага бол улс орныг хөгжил дэвшилд хөтлөх, төрийг төр шиг, улсыг улс шиг авч явдаг институцийн технологи гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ганц мод гал болохгүй
Ганц хүн айл болохгүй… гэдэг сануулгын учир үүнд л байх
Д.Санчир
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 09, 2013 12:38:50 pm )
Masonchuud Chingis haantai yamar holbootoi yum be? 13r zuunii hogjil 10t tumt, ezen haanii uhaanii tsariin ur dun baisan gej bichih yumiig holiin yewreechuudees hamaarsan uhaanii yum bichih yumdaa.
-
Anonymous (March 09, 2013 5:19:03 pm )
Naad zuil chin bidend dutagdaad baigaa yum daa. Sain sudalgaa xiij, sain surtachillaarai.
-
Anonymous (March 10, 2013 1:18:16 am )
Freemason чууд дэлхийг сүйрүүлэх зорилготой гэдэг талаар сайн судалгаа хийгээрэй. Бид эерэг талыг нь ихэд харж байх шиг байна. Сөрөг тал нь үнэн аймшигтай. Youtube ээр баримтат сэрэмжлүүлэг видео их бий.
3 Comments