Хүсэн хүлээсэн гуравдугаар сарын 1 боллоо. Өнөөдрөөс тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Олон нийтийн газар
тамхи татсан нэгнийг нь торгоно. Эл “гэмт хэрэг”-ийг нуун дарагдуулсан байгууллагаас бүр их мөнгө авна. Жигтэйхэн юм болно гэж байгаа. Тиймээс гуравдугаар сарын 1-нийг угтаж тамхичид эмгэнэл зарлаж, тамхиа хэтрүүлэн татаад сүйд болцгоож гэнэ. Тамхи татдаггүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө гаргасан энэ хуулийг эсэргүүцэх нэгэн нь тамхины утаанаас нь “хумсалж” байгаа хүмүүсийг шүүхэд өгөх тухай хүртэл ярьж байгаа сурагтай. Ямартай ч зарим нэгнийг нь ийнхүү гонсойлгосон ч нөгөө хэсгийг нь баярлуулсан тамхины хяналтын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ганц энэ ч биш юм. Бас хажуугаар нь Хүнсний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс хүчин төгөл-дөр болж байна. Энэхүү хууль Монгол Улсын хилээр хувь хүн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглож, гадны импортыг хязгаарлах зэргээр хүнсний аюулгүй байдлын асуудлыг бүхий л талаар нь хөндсөн билээ. Тэгэнгүүт хүнсний наймаачид нь барайж, худалдан авагчид нь баясаж эхэлсэн юм. Ингээд бас болоогүй. Үүрэн телефоны оператор компаниуд өнөөдрөөс ярины тарифаа секундээр тооцох болно. Хэрэглэгчдийг шулж байна гэж адлагддаг тэдний хувьд О.Магнай даргын “нударга”-ны амтыг нэг сайн үзэж аваад хашрав бололтой, “Хэрэглэгч бол хаан” гэж үнэн голоосоо ярьж суугаа. Тиймдээ ч товлосон хугацаанаасаа өмнө ярианы төлбөрийг минутаар биш, секундээр тооцож монголчуудыгаа баярлуулж байгаа бололтой. Ингээд өнөөдрөөс эхлээд Монгол Улс өөрчлөгдөх нь. Цоо шинэ супер улс болох нь. Үүнээс хойш эрүүл хоол хүнсээ гахай болтол идэж, тамхины утаанаас татгалзаж, чөлөө завгүй утсаар ярьцгаан өдөр хоногийг өнгөрүүлэх боломжтой боллоо. Шинэ Монголын шинэ иргэд гэж үүнийг л хэлэх байх. Дахиад өөр ямар шинэ зүйл биднийг хүлээж байгаа бол. Хүлээж тэсэхгүй нь ээ.
Э.Баясгалан

Холбоотой мэдээ
-
Anonymous (March 01, 2013 10:55:46 am )
Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 4 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
SNJ International LLC
Утас: 328583,99118457,91190055,99035916 -
Anonymous (March 01, 2013 11:34:36 am )
Boltugai Boltugai
-
Anonymous (March 01, 2013 12:08:41 pm )
UMHII arhiiig ingej horiglohgui yaasiin bee arhinii busiines horigloj chdhgui bna uu ardchilsan namaa
-
Anonymous (March 01, 2013 12:26:00 pm )
arhia juramlaad huuli gargaad torgood uildveriig ni delbeleed uguuch
-
Anonymous (March 01, 2013 1:23:42 pm )
harin tiin arhinii esreg horig gargaachee neg arhichin ahaasaa bolj yil tamaa edelj bn
-
Anonymous (March 01, 2013 4:01:35 pm )
arxi tamxi geel xezee ch bytexgvi zvileer ajil xiij bga dvr esgej bxaar xognoosoo calaachee xogoo tseberlej curaachee
-
Anonymous (March 01, 2013 4:02:49 pm )
arxi uuchaad busdad gai bolood bgaa bvren erxtei xvmvvcee juramlaachee
-
Anonymous (March 01, 2013 4:04:36 pm )
arxichid arai dabuu erx edleed abtobusand ted mongo toloxgvi bas cuudal ezlen noerxono ene arai bishee
-
Anonymous (March 01, 2013 9:36:36 pm )
saihan saihan. harin huuli 3 honog l bish baigaasai. odoo l ene uls ezentei bolohnee.
-
Anonymous (March 01, 2013 10:01:35 pm )
tamhitaigaa bish tamhichidtaigaa ehleed temtsmeer yum.medeej tamhi uildverlej importolj zarj bga delguutuud hohirch bga shd.ted iim baidlaar bval tsalingaa ugch chadahgyu tatvaraa tulj chadahgyu bolno.negiig hiij nuguug nuraah yum hiih yumda ene zasag tur.
-
Anonymous (March 02, 2013 7:38:09 am )
ene huuli heregjij bgan zow gj bodjin.bolohgvi bol tamhinii vniig bvr ondor togtoowol
-
Anonymous (March 03, 2013 11:57:12 am )
ter arhichidtaigaa temtsej chadahgui baij tamhichidtai temtseed yadag bnaa tamhi tatdag tsegee ehleed gargaad ogoh heregtei daraa ni solior tamhichid oorsdiigoo horduulj bna harin arhichid chini hiigmiig horduulj bna malnuudaa
-
Anonymous (March 03, 2013 12:04:17 pm )
eo eo delguurt hurtel tamhi zarahgui ted nar chini ene teneg baidliig ni ashiglaad unii ni 2 dahin nemj nuutsaar zarj ard tumniig shulj bna
14 Comments