Би хүн. Учир нь надад зүрх сэтгэл гэж бий. Хагацал үзээд хацар дагуулж хорсох нулимс бас байна. Зүрхэн тушаа хатгуулж, агаар байсан ч амьсгалж чадамгүй уй гашууг ч мэдэрч байна. Цээжээ даран цурхиран уйлсан ч хэзээ ч тайлагдамгүй гомдол бас байна. Хүнийг хүнээс салгах ямар их уйтай… Хүсэл болсон ажлын чинь нэг хэсэг цусаар урсах юутай эмгэнэлтэй вэ… Сайд аа, салбар чинь цусаар “бялхаж”, халуун амиар хүйтэн цардмалыг “хучиж” байна. Тиймээс өдөр алгасалгүй гарах зам тээврийн осол, үхэл, хагацлыг хэмжих зүрх зориг хэнд ч алга. Буруугүй нь хохирч, буруутай нь яллагдах хэдий ч хуулийн заалт хүний амийг дэнсэлж чадах билүү.
Тиймээс Зам, тээврийн сайд танд салбарын чинь эмгэнэлийг сануулая. Гэхдээ та их хотыг хэрсэн хэдэн мянган автомашинд бус алтан амь тээж явдаг авто тээврийн үйлчилгээнд санаагаа чилээгээч. Энэ сарын 26-ны өдөр хэний ч санаанд оромгүй аймшигт осол болсон. Тодруулбал, дөрөвхөн настай охин том оврын автобусны дугуйны нөхөөс болж яс нь бутарч, цус нь гол шиг урслаа. Харамсалтай нь үүнийг зам тээврийн осол гэх. Буруутнаар нь жолооч тогтоогдож ихэнх насаа шоронд өнгөрөөх байх. Гэтэл үйлчилгээнийхээ чанар стандартад хумсын чинээ чилдэггүй дарга нар хариуцлагаас мултарч үлдэнэ. Тэд ёроолгүй хүүдийндээ мөнгө даллаж, ёс суртахуунаа умартжээ сайд аа. Тиймээс хариуцлагыг хамтаараа үүрч суръя. Та ч үүнд оролцох учиртай.
ТЭЭВЭРЧДИЙН НАСЫГ НЭМЬЕ
Өнгөрсөн онд нийтийн тээвэртэй холбоотой 400 гаруй осол бүртгэгдсэнээс 389 нь том оврын автобусны жолоочийн буруугаас үүдэлтэй гэсэн судалгаа бий. Уг ослын улмаас 100 гаруй хүн тодорхой хэмжээгээр бэртэж гэмтсэн байдаг. Мөн замын хөдөлгөөнд оролцож байсан 300 орчим автомашинтай мөргөлдөж, шүргэлцжээ. Дээрх тоо баримтууд урагшилж, уралдаж байвал улаан, ногоон, хамаагүй давхилддаг ёс суртахууны доройтлоос үүдэлтэй. Овор хэмжээ ихтэй хэмээн омогшиж, баруун солгойгүй дарах нь орчин цагийн ослын нэгээхэн шалгаан болсон. Тиймээс овор хэмжээ ихтэй автобусыг “овортой” жолоочоор бариулвал ямар вэ. Өөрөөр хэлбэл, жолооны курсүүдэд тавих хяналтыг чангатгаж, том оврын автобус жолоодох эрхийн болзол дээр насны хязгаар тогтооё. Эс бөгөөс ар өврийн хаалга өндөлзүүлж “Б”-гээ “Д” болгосон “Шумахерууд” бидний амь насыг үрэн таран хийхэд бэлдэж хаазаа дэвсч байна. “Таныг бол бурхан татаад авчихна. Намайг бол загас хоб” гэдэг шиг та олон жилийн туршлагатай жолоочоор улсын машинаа бариулж аюул ослоос сэргийлж чадна. Харин бид хэзээ, хаана төгссөн нь үл мэдэгдэх “салиа нь арилаагүй шинэкоов”-уудад амь насаа базуулчихаад байна. Үүнийг шил даран гарах ослууд гэрчлэх биз. Нийтийн тээврийнхэн гэхээр л нисэхээс наахнуур давхиж болдог хэрэг үү. Замын хөдөлгөөний дүрмэнд хот дотор хэдэн км цагийн хурдтай явахыг чинь заагаад өгчихсөн байгаа. Хүн тээвэрлэсэн автобуснууд цагтай уралдах нэрийдлээр хүний амиар наадаж явна. Гэтэл салбар хариуцсан сайд нь “Цалин хөлсийг нь нэмнэ. Хүнд нөхцөлд ажиллаж байна” гэхчлэн хөөрөгдүүлж толгойг нь илбэж “тостой” жолооч нараар улсын өмчийг уланд нь дэвсүүлсээр байх уу. Автобус хэдийгээр амьгүй техник ч араагаа солиод давхихаа аюул дагуулж мэдэх төмөр. Тэгэхээр техниктэй харьцаж буй жолоочийн тэнэг үйлдлээс болоод явган зорчигчид хохирч хорвоогоос хальсаар. Харамсалтай юм. Хаана хэний дугуйны нөхөөс болчихвол гэсэн айдаст автсан иргэд замаар гарахдаа ч залбирдаг болж.
Авто тээвэр гэдэг аюулгүй орчинг бүрдүүлэх учиртай. Гэтэл өглөө гэрээсээ гараад явсан үрсийг минь өөдгүй муу жолооч нар нөгөө ертөнц рүү илгээж байна. Амьд явах “баталгаагүй” болсон ард түмэн чинь Н.Алтанхуяг сайдаас болон салбар хариуцсан сайд А.Гансүхээс аврал эрэн гуйя.
Б.ШИРНЭН /НИЙГМИЙН ТОЛЬ/
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 01, 2013 10:05:33 am )
тэнэг минь алтанхуяг гансүх 2алаад байгаа юмуу өнөөдөр л ингээд байгаа юмуу
-
Anonymous (March 01, 2013 10:14:34 am )
Unen shuu saidaa!!! Alban tushaaliin halaa selgee , orlogiin bielelt gej shahah avtobus baazuudiin daramt shahalt bas jolooch nariig stresst oruulj bgaa shuu!!! Nuhatstai handah asuudal shuu!
-
Anonymous (March 01, 2013 10:35:52 am )
saidaa yum hiigeech dee guij bna unaagui bid guiy saidaa avraach…
-
Anonymous (March 01, 2013 10:42:00 am )
Автобусний жолоочийг 45,аас 60 насний хооронд нас тогтож төлөвшсөн хүмүүсээр бариулбал арай залуус шиг хийсгээд байхгүй байлгүй дээ; Нас тогтсон хүмүүс ад болдог байсан од болох цаг ирнэ гэж найдаж байна
-
Anonymous (March 01, 2013 11:10:31 am )
bie otorloson sagsuu zaluuchuudaar abtobus bariulah bolie. tedend uur hiih ajil mongol ulsad ih bn.
-
Anonymous (March 01, 2013 11:26:30 am )
Салбар хариуцсан сайд л мөн бол тодорхой хариуцлага хүлээх ёстой шүү Гансүх сайдаа том том мөнгө яриад л байх юм Монголд дайн болж байгаа юмуу
-
Anonymous (March 01, 2013 12:46:11 pm )
монголд дайн болж байгаашдээ. өглөө эрүүл саруул гараад явсан хүн орой нь эргэж ирэхээ болиод удаж байнадаа гэж
-
Anonymous (March 01, 2013 12:51:12 pm )
МАН ийн хийсэн үүлийг одоо АН идлэж байна
-
Anonymous (March 01, 2013 1:03:21 pm )
Үнэн үг гашуун ч үйл хэрэгт тустай гэж хандаасай. Саяхан ТВ-гээр автын осол эрс өссөн гэж байна лээ. Улс төржүүлэлгүй нөгөө “хүмүүнлэг иргэний ардчилсан” гэдэгээ бодох цаг ирсэн бус уу.
-
Anonymous (March 01, 2013 1:21:12 pm )
энэ бүхэнийг үнэндээ бол ман ийн луйварчад би бологсон одоо ил гарч ирэж байна
нууж байсан юм нь ил боллоо харин ил болгосон ан ба алтанхуягт баярлах хэрэгтэй одоо үүнийг засахаар ажлаж байна -
Anonymous (March 01, 2013 1:37:08 pm )
ene shyymjlegsed yrd ni MAN -n yed yu ch dyygarch chadahgyi helgyi yum yum shig baitsgaasan bisdee odoo yu boloow zasgiin gazar kommynistyydiin har gaig arilgahaar ajillaj l bnsh d oilgohgyi sanaatai yum bichhee boli teneg mini
-
Anonymous (March 01, 2013 1:43:03 pm )
unendee ene bol mongoliin mash tom elgenel bolood baigaa asuudal shuu tand bid itgej bna ene asuudliig il gargaj zorigtoigoor shiid ontsgoi baidliin gazartai khamtarch
-
Anonymous (March 01, 2013 1:51:59 pm )
ene soliotoi setguulch bna bie bienee dairch aldag mood delgereed ikh udaj baigaa shuu gansukh saidaa er ni ene ayuliin tukhai yarikh tsag ni bolson shuu tand itgej bnA
-
Anonymous (March 01, 2013 2:51:07 pm )
Ажлаа хий Сайд аа, Өдөр алгасахгүй хүний амь үрэгдэж байна.
Арай ч ийм байгаагүй шүү дээ. Хувийн машин тэргээр оролдож суухаар Хэдэн автобусны жолооч нараа хянаач,Үүл даргаа, -
Anonymous (March 01, 2013 3:36:19 pm )
Aimar vumaa ebii ard tvmen mini hedvvlee vawal saihan amidrah vum boldoo hvvhedvvdee sain anhaar ch awch yawah heregtei bna eh hvn bolohoor jaahan hvvg orowdood l bna eejiig ni bitgii buruutgaarai
-
Anonymous (March 01, 2013 3:43:30 pm )
Deedhen suudlaa olohgvi bol doodoh ni gvidlee olohgvi gedeg shvv dee
-
Anonymous (March 01, 2013 4:09:52 pm )
urid ni abto osol gardaggui baisan yum uu esbel gansuh said bolood uuruu hun dairch alaad baigaa yum uu shirnen ta eruul hun mun uu
-
Anonymous (March 01, 2013 5:14:15 pm )
ter huuhdiin etseg eh ih buruutai.zamiin hudulguunii huuli buruutai .hurdnii hyazgaar heregtei bn.gansuh yamar hamaatai yum be.huuhdiin osloor uls torjij nugel uildehee boli.
-
Anonymous (March 01, 2013 6:50:30 pm )
BATTULGIIN GAR HUL YAMAR TC MEDELGUI SAID AJLAA HIIJ TCADAHGUI BOL ZAILAASAI
-
Anonymous (March 01, 2013 7:42:18 pm )
Тиймээ.Нийтийн тээврийн жолооч нарыг хуульчлаагүй цааз гүйцэтгэгч гэж хэлмээр ч юмуу.Жолооч кондуктор нарын харьцаа бол авах юмгүй.Захын хороололын буудал дээр тэтгэвэрийн хөгшин хүүхэд хоёр зогсож байвал дайрчих шахаад зогсолтгүй явна. Хараана зүхнэ зарим нь зодно.Микро гэдэг нисдэг авсыг үйлчилгээнд явуулахаа больё.30 аас доош насныхнаар хүн зорчигч тээврийн автобус микро жолоодуулахаа болье.Замбараагүй олон жолооны дамжааг цэгцлэе.Чадахгүй бол та огцор.
-
Anonymous (March 01, 2013 8:46:26 pm )
ЭНЭ ГАНСҮХ ГЭЖ САЙДЫН НЭР АЛБЫГ ГУТААСАН ЮМ ОНГОЦ НЬ ДААЦ ХЭТРЭЭД ЗАРИМ ЗОРЧИГЧОО ҮЛДЭЭСЭН БАЙХАД,ЭЛБЭГЭЭГ ДУЙРААЖ УУЧЛАЛТ ГУЙЖ ШОУДААД БАЙСАН ОДОО ЧИ 4 НАСТАЙ ХҮҮГ ЯАЖ АМЬ ҮРЭГДСЭНИЙГ ХАРСАН БИЗДЭЭ. ХАРИУЦСАН САЛБАР ЧИНЬ НИЛЭЭД ХЭДЭН ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООГООД БАЙНА ШҮҮ ДУРАКАА.
-
Anonymous (March 01, 2013 10:03:09 pm )
Altanhuyagaa turiin banknaas mungu idsen yum bol barij avaad shorond hiigeech, bitgii esreg namaa gytgeed buruutgaad bai, ta nar turiin erh barij baigaa biz dee. Ta nar uursduu bank luivarddag deeremddeg baij yaj shudraga yos togtooh geed baigaa yum, gytgeh daramtlah, deeremdeh alah gesen argaar l ajilladag hymyys yum shiv dee. Irgenee gytgeed daramtlaad baival ta nariig buruutgaj chadahgyi gej bodoo yu
-
Anonymous (March 02, 2013 6:01:18 pm )
Ajla xiij chadaxgui baiba. bolioch ee.
-
Anonymous (March 02, 2013 10:26:07 pm )
ENE ARCHAAGUI ER SHIG HARAGDAAD BAIDAG
-
Anonymous (March 03, 2013 9:33:30 am )
алтанхуяг, гансүх 2-ын хүүхэд яг ингээдайруулчихвал энэ 2 уах бол оо. ард түмний хүүхдүүд ингэж дайруулж байгаа болохлээр энэ 2 эрхэм тоохгүй ээ.
-
Anonymous (March 03, 2013 11:25:41 am )
Энэ чинь Гансүхэд ямар хамаатай юм бэ. Өмнө нь энэнээс долоон дор л байсан шүү дээ. Харин ч Гансүх гараад овоо багасаад яриад байдаг болсон юм тэнэг ээ.
-
Anonymous (March 03, 2013 11:43:20 am )
unen ym bichejee busad orond zamiin asuudal ikh chuhal baidag manaid bol uhseniinh hoh bolj bn zam n huuli n hoorondoo uyaldaa muutai zamiin hunii ayulgui baidal anhaarch bgaa ym bhgui bn gansuh ymar hamaatai ym bee geed humuusd bidnii ayulgui baidliin saihan amidarliin tuluu ene humuus yabna gej garsan bolhoos bidend bel benchingeeree gaihuulah gej said boloo ym shuu
-
Anonymous (March 03, 2013 12:36:12 pm )
Ene bid 2-n said gej yu baih be ner todii l baih. Chadah yumaa hiigeisee.
28 Comments