antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2013 10 comments

Хотын захиргааны байр ханын материалын үйлдвэрийн хашаанд сүндэрлэнэ

нийтлэсэн Admin

1_1361930828Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 184.2 мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаа. Эдгээр айл өрхийн  ихэнх

хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн дэд бүтцээс алслагдсан байдаг. Үүнээс гадна нийслэлийн агаарын бохирдол маш их байгаа нь гэр хорооллын айл өрхүүдийн түлж буй түүхий нүүрснээс үүдэлтэй юм. Тиймээс энэхүү асуудлуудыг шийдвэрлэх үүднээс гэр хороололд дахин төлөвлөлт хийсэн.

Нийслэлийн гэр хорооллын газрыг гурван хэсэгт бүсчлэн хөгжүүлэхээр зураг төслийг боловсруулсан бөгөөд эхний ээлжийн төлөвлөлтөд Ханын материал орчмын 130 га газар, Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо Баянхошуун дахь хуучнаар Арьс ширний 120 айл өрх, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 58 дугаар сургуулийн орчмын 189 айлыг хамруулан төлөвлөлт хийхээр болсон. Мөн Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороо буюу 72 дугаар сургуулийн орчмын 115 өрх, Сонгинохайрхан дүүргийн тав, зургаа, аравдугаар хороо, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, мөн тус дүүргийн найм, 16 дугаар хороо буюу Цэргийн сургуулийн орчмын 691 айл өрх гээд шинээр долоо, өмнө төлөвлөсөн  тав, нийт 12 байршилд дахин төлөвлөлт хийх юм. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороо буюу 72 дугаар сургуулийн орчимд 15 га газарт дахин төлөвлөлт хийж, төлөвлөлтийн инженерийн байгууламж барихад 2.7 тэрбум төгрөг зарцуулах тоо­цоо гарсан бөгөөд инженерийн байгууламжаас гадна 3.6 километр автозам барихаар төлөвлөжээ. Харин Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо буюу Баянхошуунд 2.3 га газарт дахин төлөвлөлт хийж, инженерийн шугам сүлжээ барьж байгуулахад 3.3 тэрбум төгрөг зарцуулах тооцоотой байгаа бол Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн орчмын 15.2 га газарт дахин төлөвлөлт хийж, гурван тэрбум төгрөгийн инженерийн шугам сүлжээ барихаас гадна 3.7 километр автозам барихаар болсон. Түүнчлэн тус дүүргийн найм, 16 дугаар хороо, Батлан хамгаалах их сургуулийн эргэн тойрны 93.8 га газарт дахин төлөвлөлт хийж, инженерийн байгууламж барихад 13.3 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэг барихад 4.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Энэ бүх бүтээн байгуулалтын ажилд зориулж НИТХ 40 тэрбум төгрөг баталсан бөгөөд  гэр хорооллыг дахин төлөв­лөхдөө хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдад санал тавьж хамтран ажиллах аж. Тус ажлыг шинээр байгуулагдаж байгаа Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Улсын үйлдвэрийн газар хамтран зохион байгуулах ажээ.

Ямартай ч гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар нийслэлийн Хот төлөвлөлтийн газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяраас цөөн асуултад хариу авлаа.

 

-Дахин төлөвлөлт хийх гэж байгаатай холбогдуулан газарт орсон айл өрхүүдийг хашаа бай­шингаа бусдад шилжүүлэх, худал­даалахыг хориглосон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-НИТХ-ын ээлжит бус чуулганаар Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах журам, төсөл хэрэгжүүлэх, сонгон шалгаруулах гэсэн хоёр жур­мыг баталсан. Энэхүү журам нь гэр хороололд амьдарч буй иргэд өөрсдийн санаачилгаар төр захиргааны байгууллагад хандаж, энэ нь дэмжигдсэн тохиолдолд зураг төсөл болоод бүх ажил хийгдэх журам юм. Өнгөрсөн нэгдүгээр сард батлагдсан долоон байршилд амьдарч байгаа айл өрхүүдийг эзэмшигч, ашиглагч өмчлөгч нарын шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох Засаг даргын захирамж гарсан. Дээрх баталсан шинэ журамд ажил эхлэхийн өмнө гурван талт гэрээ байгуулна гэж заасан байгаа. Энэхүү гэрээний өмнөхөн л шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор журамласан.

-Дахин төлөвлөлтөд багтсан айл өрх яахаа мэдэхгүй байгаа. Зарим хүн газраа зарна гэж байгаа бол нөгөө хэсэг нь газраа орон сууцаар солино гэж байгаа. Ер нь газарт орсон айл өрхүүдтэй хэрхэн тохиролцох вэ?

-Энэ асуудал түрүүн ярьсан журмын сонгон шалгаруулалт гэсэн журам дээр байгаа. Дахин төлөв­лөлтөд орсон айл өрхүүд төлөвлөлт хийлгэх эсэх санал хүсэл­тээ бидэнд өгсөн. Бид энэхүү хүсэлтийг нь судлаад, урьдчилсан байдлаар ерөн­хий төлөвлөгөө хийж, НИТХ-д танилцуулна. НИТХ-аар баталбал  төсөл хэрэг­жүүлэгч сонгоно. Энэхүү төсөл хэрэгжүүлэхэд иргэд маань өөрсдөө хуулийн этгээд байх ёстой. Дахин төлөвлөх долоо байршилд сонгон шалгаруулалт явуулна. Энэ нь хоёр үе шаттай болно. Шалгаруулалтад тэнцсэн компаниуд нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газартай хамтран тухайн нэгж талбарын эзэдтэй нэг бүрчлэн уулзаж “Та орон сууцанд орох уу, аль эсвэл мөнгө авах уу” гэх тохиролцоог хийх юм. Тухайн компани сонгосон газрынхаа иргэдээс 75-аас доошгүй хувьтай нь тохиролцсон тохиолдолд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч компани, нэгж талбарын эзэн гурвын гурвалсан гэрээг байгуулах юм. Харин 75-аас доош хувьтай нь тохиролцсон тохиолдолд тухайн компаниар хийлгэхгүй дахин сонгон шалгаруулалт явуулна.

-Хотын захиргааны байрыг Ханын материал руу шилжүүлнэ гэж байсан. Ямар хэмжээтэй газар дээр барих гэж байна вэ. Мэдээж хэрэг төр захиргааны барилга барина гэхээр газарт орсон хүмүүс газраа өндөр үнээр зарах гэх байх даа?

-Дахин төлөвлөлтөд орсон Сонгинохайрхан дүүргийн тав, зургаадугаар хороонд байрладаг, одоо ажиллахгүй байгаа Ханын материалын үйлдвэрийн хашаанд хотын захиргааны байр баригдах юм. Тус үйлдвэрийн нь 19 га газар нь “Ханын материал” ХХК-ийн эзэмшилд байдаг. Үүний  есөн га-д нь л барихаар төлөвлөсөн.

Тэрбээр ийн ярьсан юм. Ямартай ч хотын захиргааны байрыг ашиглагдахгүй байгаа үйлдвэрийн хашаанд барихаар төлөвлөсөн ч тус үйлдвэрийн газрын өмчлөгч “Ханын материал” компанитай хараахан тохиролцоогүй байгаа аж.

 

Ж.Баттуул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (February 27, 2013 12:52:12 pm )

    zov tegeed deerees ni zahuudiig hotoos gargah heregtei

  • Anonymous (February 27, 2013 3:22:25 pm )

    huuchin bairand hun orj l taarna

  • Anonymous (February 27, 2013 5:53:47 pm )

    Хотын захиргаа, орох зах орох зэрэгт ядарсан хүмүүс л зовно доо. Үндсэндээ тэднээс дайжиж, дайжуулж байгаа юм шиг л санагдаж байна даа. Бүр асуудал шийдэх гээд байгаа бол засаг захиргааны шинэ мужийг хотоос гадагш барьж зам, унаа, албан хаагчдын орон сууц, нийгмийн дэд бүтцийг нь шийдэх талаар яримаар юм. Хэдэн жил энүүхэндээ, тулгаа тойрч мөлхөх билээ дээ.

  • Anonymous (February 27, 2013 8:06:23 pm )

    Маш зөв санал гаргасан байна. ХОТЫН захиргаа СБ-ын талбайг тойроод л байгаад байх юм уу. Мөн парламенттын ордонг Төв аймагруу, Дархан хотод эсвэл аль дэд бүтэц хөгжидгүй газар баривал их идсэн мангасууд тэр жипээрээ өөрийн зардлаар явуулдаг болгоосой. УМ МАЙ НИ БОДЬ МЭ ХУМ

  • Anonymous (February 27, 2013 8:09:36 pm )

    хотын захиргааны хуучин байр ямар ч авто машины зогсоолгүй тул хүүхдийн ордон, урлан бүтээх төв оруулаачээ.

  • Anonymous (February 27, 2013 11:44:32 pm )

    40 мянгатын Үүл ах тэнэгтэв

  • Anonymous (February 28, 2013 9:51:30 am )

    yu yariad bga yum be odoo oron suuts boltson yabj bhiin ug n ail burt hashaand n ded butets tatj ugnu gj songuuliin uer BATUUL yaiad yabaad bsan yu bolchih boo unendee oilgohgui yumaa ene uls turiig naad shougaa bolildoo ta nar

  • Anonymous (February 28, 2013 11:10:11 am )

    айл бүрт дэд бүтэц татна гэдэг чинь сонгуулийн шоу гэдгийг одоо хүртэл ойлгоогүй л байгаа юмуу. ямар тэнэг юм бэ. яаж ч бодсон айл бүр рүү цэвэр бохир дулаан орох боломжгүй ш дээ. тэгсэн нөгөө гэр хорооллын тэнэгүүд итгээд л бай ж байдаг. одоо эд нар өөрсөддөө л ашигтай юм хийнэ ш дээ

  • Anonymous (February 28, 2013 2:06:33 pm )

    Балай баатарын ээлжимт шоу хүний амь нас болоод хууль зөрчсөн барилгуудыг дахин сэргээж ямархуу худалч болохоо яаж хошгоруулан уйлуулдагыг харууллаа одоо бүүр тээврийн зуд болоод байгаа СХд рүү ХЗБайшинг нүүлгэж коко авна гэнээ одоо больдоо ханалаа цадлаа харлаа

  • Anonymous (March 01, 2013 9:43:06 am )

    аа мундагаа. хотын захиргаа ханын материалын хашаанд. харин баян хошуу чиглэлийн зам нь ХМК хүртэл сайжрах байгаа даа манайд зам жаахан ойртох нь ээ овоо шүү үүлээ.

antalya rent a car