antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2013 Comments are off

Энэ хавар нууцлаг гоо үзэсгэлэнг нээж, гал цогийг илтгэсэн загварууд ноёрхоно

нийтлэсэн Admin

535450_343824052393162_1005695630_nӨвлийн жавар зөөлөрч, нарны илч аажим аажмаар нэмэгдсээр, урин хавар айсуй. Байгаль дэлхий сэргэж, өнгөө засахтай зэрэгцэн хүн бүрийн сэтгэлд хөнгөн гуниг төрж, басхүү төрөлхийн гоо үзэсгэлэн, өөрт байгаа сайн сайхан бүхнийг бүгдийн өмнө дэлгэн харуулахыг хүсдэг. Тиймээс ч бүсгүйчүүд маань аль хэдийнэ хаврын гоёлынхоо эрэлд гарсан биз ээ.

Ингээд энэ хавар, зун загварын ертөнцөд ноёлох чиг хандлагуудын талаар хүргэж байна. Хорвоогийн хамгийн өнгө ялдам, уран тансаг цэцэг бадамлянхуа шөнийн цагаар дэлбээлдгийг бүгд мэднэ. Тэгвэл загварын ертөнцийн “акулууд” энэ хавар, зун бүсгүй таны нууцлаг гоо үзэсгэлэнг энгийн даруугаар нээж, гал цогийг тань бадраасан загваруудаар бэлэг барихаар шийджээ.

Холливудынхны ноёрхол тогтсон 1960-аад оныг санагдуулам намирч урссан торгон материал, хээнцэр хээ угалз бүхий чамин нэхээс, осфорд стилийн гутал… Энэ бүгд 2013 оны хавар, зуны өнгө стилийг бүхэлд нь тодорхойлох нь.

Гэвч загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бий олгож, дэлхий дахинд танигдсан алдарт брэндүүд өөр өөрийн өнгө төрхийг хэрэглэгчдэдээ санал болгосоор байна. Тухайлбал, Burberry-гийн энэ хавар, зуны загварууд тэр чигтээ 1940-өөд оны авангард эринийг санагдуулна. Үнэт эрдэнэсийн өнгөөр солонгорох нөмрөг, уран гуалиг бэлхүүсийг чангахан тэвэрсэн торон даашинз,  галбир тодотгосон банзлууд… Энэ бүхэнтэй улаан дарсны өнгөт уруул, байгалийн өнгөөр тодотгосон даруухан нүүр будалт гайхалтай сайхан зохицно.

Харин Gucci оюу ногоон, шүр, нил ягаан өнгийг хольж будсан торгон хослолтойгоор 1970-аад он руу аялах нь. Тэд энэ удаа үл ялимаг ягаан өнгөөр гэрэлтсэн уруул, халуун янаг харц, урт дэрвэгэр сормуусаараа хорвоогийн бүх зоримог эрчүүдийг “уургалж”, эрхшээлдээ оруулахаар шийдсэн байна.

Тэгвэл Goirgio Armani-ы алдарт загвар зохион бүтээгчид зэрлэг араатныг санагдуулам эр зоригтой өнгийг сонгож, цэвэр арьсаар хийсэн, жижиг шигтгээ, чамин чимэглэл бүхий ажил хэрэгч цүнх, гутлыг санал болгож байна.

Дэлхийн загварын чиг хандлагын сүүлийн 50 жилийн турш тодорхойлсон Christian Dior-ийнхны энэ хавар, зуны ерөнхий донжийг урт бариу банзал, савхин хар хүрэм, жижиг бүрх малгай, давхар хормой тодорхойлох нь.

Дэлхийд алдартай загварын мэргэжилтнүүд энэ бүхнийг сайтар ажигласны эцэст дэлхий нийтийн нэгдсэн чиг хандлагыг тодорхойлжээ. Тэдний тодорхойлсноор усан цэргийн гэх тодотголтой судалтай хувцас энэ хавар ч мөн таны хувцасны шүүгээнд чухал байр суурь эзлэх бололтой. Өөрөөр хэлбэл, дэлхийд алдартай загварын орднуудын жил бүрийн хавар санал болгож буй энэ чиг хандлага энэ жил ч мөн үргэлжилнэ. Харин судал нь усан цэргийн сонгодог загвараас аль болох өөр, товчхондоо бол хэвшмэл бус, ерөнхий төрхийг нь эвдсэн байхаараа онцлогтой аж.

Бусдаас өөрөөр сэтгэхэд загварынхны зорилго оршдог. Тэд энэ зун бүсгүйчүүддээ нарийхан тэгш мөр, цээж, болон хөлөө хэсэгчлэн ил гаргаж, эрчүүдийн зүг далд сээтэгнэл илгээх зөвшөөрөл олголоо. Түүнчлэн цаг үргэлж сонирхолтой, содон харагддаг хурц тод өнгөтэй геометр дүрсүүдийг эвлүүлж өрсөн мэт хувцсаар биеийнхээ өө сэвийг далдлаарай. Харин тод өнгөтэй хослол бүсгүй таныг гоолиг харагдуулахаас гадна өдрийн ямар ч цагт шилдэг гоёл болж чадна.

Усны шувууд ганганалдаж, хаа сайгүй өнгийн цэцэгс дэлгэрч, урин цагийг дуудан байхад хүйтний зэврүүн саарал, завсрын өнгөтэй зууралдах хэрэггүй. Тиймээс ч загвар зохион бүтээгчид танд нимбэгийн шар, жүржийн улбар, дарсны улаан гээд бүхий л “исгэлэн” өнгийг санал болгож байна.

Өнгөрсөн жил загварын ертөнцийг эзэгнэж байсан гялтганасан металл өнгө энэ хавар, зун ч мөн зайгаа тавьж өгөхгүй нь. Өнгөрсөн жил тэд алтлаг, мөнгөлөг өнгийг эрхэмлэж байсан бол энэ удаа ногоон, улбар, ягаан зэрэг сонирхолтой өнгийг “металлжуулжээ”.

Орчин үеийн эмэгтэйчүүдийн амьдралын эрч, хөдөлгөөнд тохирсон спорт загвартай хувцас олноор урлахаа ч овсгоотой зохион бүтээгчид мартсангүй. Дэлхийд алдартай загварын орднууд зөвхөн хэлбэр галбираар нь биш спорт хувцасны уламжлалт материалууд дээр туршилт хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, спорт хувцасны материалыг өөрчлөлгүйгээр загварыг нь шинэчилж, илүү орчин үеийн харагдуулахаар шийджээ.

Энэ хавар загварын “акулууд” коктейл үдэшлэг, үдшийн болзооны гоёлын даашинзыг орлохуйц нэгэн сонирхолтой загварыг танд санал болгож байна. Фрак буюу хойд хормой нь урт хүрэм, хантаазыг сорочкин цамцтай хослуулах сонгодог хувилбараас гадна нүцгэн биен дээр, дотуур хувцасны гадуур, эсвэл чөлөөтэй загварын футболкны гадуур ч өмсөж болох юм.

Түүнчлэн цацаг энд тэндгүй, бараг бүхий л эдлэлд хэрэглэгдэнэ. Тэр ч бүү хэл, коктейл даашинзны гоёлыг чимэглэхдээ хүртэл цацаг ашиглах болжээ. Мөн сонгомол монохромын зохицол оффисийн хүрээнээс хальж эхлэв. Нэг өнгийн хувцсаар дагнадаг 1960-аад оны стиль эргэн ирлээ. Мэдээж хар, цагааны хослол үүнд чухал үүрэгтэй.

2012-2013 оны намар, өвлийн загварын хандлагад хятад сэдэв тэргүүлж байсан бол шинэ улиралд дизайнерууд дорныг чиглэсэн хандлагаа үргэлжлүүлэв. Гэхдээ энэ удаа японыг сонгож, гэрэлт сакура, японы үндэсний хувцас гоёл чимэглэлийг ашиглажээ. Гэрэлтдэг даавуугаар урласан хувцсаар ил задгай байдлыг бус дэгжин цэмцгэр төрхийг илэрхийлэхийг загвар зохион бүтээгчид эрхэмлэж байна. Ингэхдээ тэд ийм материалаар урласан банзлыг сонгодог эсгүүр, нягт материалаар хийсэн эдлэлтэй хослуулахыг зөвлөж байгаа юм.

Хэрвээ та дан өнгөнөөс уйдсан бол өнгийн зохицлууд, өнгөт блокууд, цагаан дэвсгэр дээрх улаан зурвасуудыг хувцсандаа ашиглаарай. Улаан, цагаан өнгөний хослол ч мөн  Наран улсын сэдвийг агуулж байгаа юм.

Эцсийн дүнд энэ хавар загварын ертөнцийнхөн хамгийн энгийн даруу загвараар эрхэмсгийн дээдийг бүтээхийг зорьж байгаа гэнэ. Тиймээс та ирэх өдрүүдэд хамгийн энгийн загвартай хэрнээ таны нууцлаг гоо үзэсгэлэнг илтгэсэн хувцасаар гоёорой.

 

Байгалиас заяасан үзэсгэлэнгээрээ ертөнцийг байлдан дагуулаарай

 

Намар, өвлийн нүүр будалт бүдэг даруухан байсан бол хавар, зуны нүүр будалтад тод уруул, цэнхэр, хөх өнгийн нүдний будаг давамгайлж эхэллээ. Цайвар ягаан, тоорын өнгөт хацар өнгөлөгч энэ хаврыг байлдан дагуулна. Ингэхдээ бага зэрэг саатай байсан ч гэмгүй.

Түүнчлэн дарсны улаан өнгийн уруул энэ улиралд дахин хит болж байна. Будаг тань бага зэрэг гялалзсан эсвэл энгийн байж болно. Харин нүдээ будахдаа контурныхаа үзүүрийг битгий нийлүүлээрэй. Энэ улиралд хар саарал бус харин цэнхэр, чернилэн, мөнгөлөг болон ногоон гэх мэт байгалийн өнгөөр нүдээ будахыг мэргэжлийн гоо сайханчид зөвлөж байна.

Энэ бүхэнтэй мэдээж хэзээд ч хит байх өтгөн хөмсөг гайхалтай сайхан зохицох нь лавтай.  Түүнчлэн, хавар, зуны улиралд  дээрх бүх будалтыг нэг дор хэрэглэж болохгүй гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, нүүрнийхээ аль нэг хэсгийг тод өнгөөр будсан бол нөгөө хэсгүүдийг байгалиас заяасан төрхөөр нь үлдээж, “төрмөл” үзэсгэлэнгээрээ ертөнцийг байлдан дагуулаарай.

 

Таны гутлын өнгө зэрлэг араатныг санагдуулах учиртай

 

Загварлаг, дэгжин хувцаслах дуртай охид, бүсгүйчүүддээ зориулан 2013 оны хавар, зуны гутлын чиг хандлагыг сонирхуулъя. Энэ удаа улирал дамжин ирдэг зарим загвар байр сууриа хадгалж чадсан ч цоо шинэ загварууд бас нэмэгджээ.

Ямар нэгэн металлаар чимэглэсэн өндөр өсгийтэй гутал. Энэхүү загвар нь үдэшлэгт илүү тохиромжтой. Харин өдөр тутам арай намхан, өргөн өсгийтэй гутал сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Түүнчлэн тод металл өнгийн гутлууд өнгөрсөн улирлаас энэ улиралд дахин хит болон үлджээ. Ийм загварын гутал нь бүхэлдээ эсвэл хагасчилсан байдлаар металлаар хийгдсэн байж болно. Орчин үеийн хувцас загварт давамгайлж байгаа геометр дүрсүүд гутлан дээр ч бас ноёрхлоо тогтоохоор шийдсэн бололтой. Загварын ертөнцийнхөн энэ хавар таны үзэсгэлэнт хөлийг хурц тод өнгөтэй элдэв дүрсүүдээр чимэглэхээс гадна гоёмсог шаахайны тань өсгийг хүртэл геометр болгон хувиргасан байна.

Хамгийн гол нь таны гутлын өнгө онгон байгаль, зэрлэг араатныг санагдуулах учиртай. Ирвэс, бар, арслан зэрэг хамгийн хүчирхэг амьтдыг санагдуулам гутал таныг хамгаас загварлаг харагдуулах нь лавтай. Хувцасны чиг хандлагаа дагаад элдэв металл чимэглэл ч таны гутлыг илүү дэгжин, таныг загварын мэдрэмжтэй бүсгүй болохыг илтгэнэ.

Түүнчлэн хачирхалтай сэтгэлгээтэй дизайнерууд үслэг гутлыг энэ хавар, зун өмсөхөд хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа аж.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car