antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2013 6 comments

“Эрдэнэс МГЛ”-ыг “Баянмонгол” болгосон эрх ашигийн үндэслэл нь юу байв

нийтлэсэн Admin

lubolddddsi“Эрдэнэс МГЛ” компанийг татан буулгана. Ийм нэгэн өгүүлбэр УИХ-ын гишүүн,

Гадаад харилцааны сайд Л.Болдын  амнаас өнгөрсөн долоо хоногт унасан юм. Тэрээр 2008 онд эдийн засгийн эргэлтэд орж буй уул уурхайн баялгийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр адил тэгш эзэмшүүлэх ёстой гэсэн үндсэн зарчим дээр тулгуурлан боловсруулсан гэх “Баян Монгол” компани байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж байсан юм.

Гэсэн ч дээрх төсөл буцаагдаж  2008-2012 оны хамтарсан Засгийн газар завсрын шийдлээр “Хүний хөгжил” сан байгуулсан. Цаашлаад  “Эрдэнэс МГЛ” компани байгуулж, түүний харъяанд “Эрдэнэс-Тавантолгой”, “Эрдэнэс-Оюутолгой” гэсэн хоёр ч компани байгуулж, нэг компаниас нь иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн юм. Ийнхүү “Эрдэнэс МГЛ” төрийн өмчийн компани байгуулагдаж стратегийн ач холбогдол бүхий орд,улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын ашигт малтмалын хайгуул ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа эрхлэх, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглах үед төрийн оролцоог хэрэгжүүлж төрд ногдох ашгийг төвлөрүүлэх, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх  үйлчилгээ үзүүлэх  зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Гэтэл Сү.Батболдын засгийн газрын үед буцаагдаж байсан өнөөх “Баянмонгол” төслийг  Н.Алтанхуягийн засгийн газар дэмжлээ.

Харин үүнтэй холбогдон дээрх хоёр компаний үйл ажиллагаа давхцах юм биш биз гэсэн асуулт урган гараад байсан. Гэтэл тийм зүйл огт болохгүй гэнэ. Учир нь төслийг санаачилж, зүтгүүлж, бас дахин зүтгүүлж эцэстээ дэмжүүлж чадсан Л.Болдын хэлж буйгаар “Эрдэнэс МГЛ” компанийг татан буулгаж эрх үүргийг нь “Баян Монгол” компанид шилжүүлэх аж. Ингэснээр  стратегийн ордууд, цаашдаа эдийн засгийн эргэлтэд орох уул уурхайн төслүүдийг энэ компани хариуцаж ажиллах юм байна. Харин “Эрдэнэс МГЛ” компанийг “Баянмонгол” компани болгох эрх зүйн үндэслэл, эдийн засгийн үндэслэл, эрх ашигийн үндэслэл нь яг юу байв гэдэг асуултууд тодорхой хариулт хүлээсээр үлдлээ.

А.Алтантуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (February 23, 2013 10:40:02 pm )

    Тэр олон үндэслэл нь Лу.Болд л байхгүй юу даа. Эд ямар идээд цадах биш, эолдэвлээд ханах биш .

  • Anonymous (February 25, 2013 1:33:58 pm )

    идэж ууж ханадаггүй энэ хүн одоо Монголын бүх баялагаар ард түмний нэр барьж тоглох нь дутаж гэнэ дээ Их баяжихлаар ханаж цадахаа больдог гэдэг нь нь л үнэн юм шиг бна даа. Та нар Монголын ард түмний нэрийг барин луйвар хулгай хийж цадаагүй юу. Та нартай хариуцлага тооцож та нарыг яллах нэгэн өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Та нараас бидний үр хүүхдүүд Ял асуух цаг удахгүй шүү хулгайчуудаа

  • Anonymous (February 25, 2013 7:29:44 pm )

    ЭНЭ ХYН ЧИНЬ ИХ ТУРШЛАГАТАЙ Ш ДЭЭ АРДЫН БАНКЫГ АВСАН ХYYХДИЙН ПАРКЫГ АВСАН МИАТ-Г ЛУЙВАРДСАН ГЭЭД АРВИН ТУРШЛАГАТАЙ

  • Anonymous (February 25, 2013 10:39:22 pm )

    Онголон далдлалт

  • Anonymous (February 26, 2013 4:43:31 am )

    ENE MUU OLIGARXIIG BUUDAX UMSAN

  • Anonymous (March 12, 2013 9:06:40 pm )

    Ардчилсан нам үнэхээр шинэчлэлийн зсгийн газар, Ерөнхийлөгч маань үнэхээр ардчилсан ерөнхийлөгч юмбол Өмч хувичлал нэрээр ард түмний хөрөнгийг хууль бусаар авилгын оролцоотойгоор авч Монголын жинхэнэ олигархи болж байгаа Баттулга, Лу Болд Г. Батхүү гэх нөхдүүдийг нэн даруй засгийн газрын гишүүнээс гаргах цаашилбал УГОЧАВААС шиг хөрөнгөнд нь хязгаар тавих эсвэл өндөр татвар оногдуулж үр дүнг гь олон нийтэд харуулах хэрэгтэй . тэгвэл миний хувьд төрийн минь шилдэг түшээ ерөнхийлөгч юм баНА ХЭМЭЭН ҮРГЭЛЖ СҮСЛЭН ДЭЭДЛЭХ БОЛНО.

antalya rent a car