Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын жагсаалтыг дахин гаргажээ. Үүнтэй холбогдуулан иргэдийг эдгээр барилгаас худалдан авч, захиалга өгөхгүй байхыг НЗДТГ-аас анхааруулсан. Жагсаалтад орсон барилгуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, ус, дулаанаар хангахгүй байх захирамж гарсан ч хэрэгжилт тааруу байна гэж хотын удирдлагууд үзсэн байна. Тиймээс эл асуудлыг Удирдлагын зөвлөлөөр хэлэлцжээ.
Хурлын шийдвэрээр зөвшөөрөлгүй барилгуудыг ус, дулаанаар хангах ажиллагааг зохион байгуулсан албан тушааалтнуудыг олж, хариуцлага тооцохоор болов. Түүнчлэн эдгээр барилгад дахин шалгалт явуулахаар тогтжээ. Ингэснээр улсын өмч болж хураагдах болон техникийн нөхцөлөө авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхийг нь өгөх барилгын жагсаалт тодорхой болох аж. Гэхдээ техникийн нөхцөлийг өгсөн ч торгуулийн арга хэмжээ ногдуулах юм. Жагсаалтад орсон зөвшөөрөлгүй барилгуудыг нэрлэвэл:
1. Сүхбаатар дүүрэг тавдугаар хороо, хуучин Тээврийн товчоо, Энгельсийн гүүрний зүүн хойд талд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны конторын барилга
2. Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо Улсын төв номын сангийн хойд талд “Бат трейд си” ХХК-ийн үйлчилгээний барилга
3. Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо “УБ буян” ХХК-ийн хойд талд “Юу Би Эйч проперти” ХХК-ийн орон сууцны барилга
4.Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Гэрлэх ёслолын ордны хойд талд Иргэн Ж.Шуумаржав, “Мон Аз” ХХК-ийн конторын барилга
5. Сүхбаатар дүүрэг арваннэгдүгээр хороо, долоодугаар хороолол, УБЕГ-ын баруун хойд талд “Жинст олом” ХХК, иргэн О. Батсүрэн, Л.Бат-Оол нарын худалдаа үйлчилгээний барилга
6. Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо Гадаад харилцааны яамны зүүн талд “Юнайтэд файнанс” ХХК-ийн конторын барилга
7. Сүхбаатар дүүрэг наймдугаар хороо хуучин “Ардын эрх” сонины байрны зүүн талд “Монгол ньюс” ХХК-ийн үйлчилгээ, конторын барилга
8. Сүхбаатар дүүрэг арваннэгдүгээр хороо, УБЕГ-ын баруун талд тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчдын орон сууцны барилга
9. Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо 81 дүгээр дунд сургуулийн баруун талд “Сүнжин гранд” ХХК-ийн орон сууцны барилга
10. Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Орбитын цэргийн хотхоны зүүн талд “ЖСКМ” ХХК-ийн 72 айлын орон сууцны барилга
11. Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, “Монхурд” ХХК-ийн хашааны хойд талд “Хишиг арвин индустриал” ХХК 72 айлын орон сууцны барилга
12. Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн хойд талд иргэн Н.Хосбаярын конторын барилга
13. Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Орчлон хорооллын урд “Өгөөмөр цэрэн” ХХК-ийн 72 айлын орон сууцны барилга
14. Сонгинохайрхан дүүрэг нэгдүгээр хороо Баянголын аманд “Ти Си Ди” ХХК-ийн Монгол морьтон хотхоны 500 айлын орон сууц
15. Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хороо, Найман шарга төвийн баруун талд иргэн З.Омбоогийн контор, үйлчилгээний барилга
16. Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хороо, ХИД-1 дэлгүүрийн зүүн урд талд иргэн н.Одгэрэлийн үйлчилгээний барилга
17. Чингэлтэй дүүрэг дөрөвдүгээр хороо, НОБГ-ын зүүн талд “Естан” ХХК-ийн үйлчилгээний барилга
18. Хан-Уул дүүрэг хоёрдугаар хороо, “Хийморь” зочид буудлын хойд талд “Баянтцэцэрлэг” ХХК-ийн үйлчилгээний барилга
19. Баянгол дүүрэг долоодугаар хороо, 77 дугаар сургуулийн замын урд иргэн Д.Баатарын орон сууцны барилга
20. Баянгол дүүрэг долоодугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн ар талд иргэн Т.Алтангадасын цэцэрлэг бүхий орон сууцны барилга
21. Баянгол дүүрэг долоодугаар хороо, Говь сауны баруун урд талд иргэн Д.Магсаржавын үйлчилгээтэй орон сууцны барилга
22. Баянгол дүүрэг тавдугаар хороо, гуравдугаар эмнэлгийн замын урд талд “Дашваанжил” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга
23. Баянгол дүүрэг тавдугаар хороо, гуравдугаар эмнэлгийн баруун талд иргэн Б.Батболдын үйлчилгээтэй орон сууцны барилга
24. Баянгол дүүрэг гуравдугаар хороо, 100 дугаар цэцэрлэгийн зүүн урд талд “Далан даваа” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга
25. Баянгол дүүрэг арваннэгдүгээр хороо, Эх нялхсын эмнэлгийн урд талд Монголын үндэсний дээд сургуулийн өргөтгөлийн барилга
26. Баянгол дүүрэг 18 дугаар хороо, орон сууцны 46 дугаар байрны урд талд иргэн Б.Баатарын үйлчилгээний барилга
27. Баянзүрх дүүрэг тавдугаар хороо, Монгол цэргийн музейн хашаан дотор
Батлан хамгаалах яамны ажилчдын орон сууцны барилга
28. Баянзүрх дүүрэг тавдугаар хороо, Батлан хамгаалах яамны харьяа Төв госпиталийн өргөтгөлийн барилга /А, Б блок/
29. Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Нарны зам, “М-Ойл” ШТС-ын зүүн талд “Би Ти Эс Эм” ХХК-ийн сендвичэн засварын барилга
30. Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 14 дүгээр сургуулийн урд талд “Хатан болор” ХХК-ийн оюутны дотуур байрны барилга
31. Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Натур төвийн урд талд иргэн Ц.Бямбын 40 айлын орон сууцны барилга
32. Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Цагдаагийн албан хаагчдын орон сууцны баруун талд Гаалийн ерөнхий газрын ажилчдын орон сууцны барилга
33. Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Натур төвийн баруун урд талд иргэн Д.Дашдаваагийн орон сууцны барилга
34. Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Натур төвийн баруун урд талд, иргэн Ш.Батцэнгэлийн орон сууцны барилга
35. Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Натур төвийн баруун урд талд “Цаст констракшн” ХХК-ийн орон сууцны барилга
36. Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, “Эм-Ай-Юу” дээд сургуулийн өргөтгөлийн барилга
37. Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, “Саруул тэнгэр” хотхоны зүүн урд талд иргэн Ж.Энх-Оргилын 9 давхар орон сууцны барилга
38. Баянзүрх дүүрэг гуравдугаар хороо, “Зохиомж” дээд сургуулийн өргөтгөлийн барилга
39. Баянзүрх дүүрэг долоодугаар хороо “Оргилуун” төвийн зүүн талд “Ай Эм Жи Си” ХХК-ийн үйлчилгээ конторын өргөтгөлийн барилга
40. Баянзүрх дүүрэг гуравдугаар хороо, Зохиомж дээд сургуулийн баруун урд талд /“Топуна” эмнэлгийн хашаан дотор/ иргэн С.Чинзоригийн орон сууцны барилга
41. Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Нарны зам, Шинэ дөл хотхоны зүүн талд иргэн С.Жаргалын орон сууцны барилга
42. Сүхбаатар дүүрэг тавдугаар хороо, зургаадугаар сургуулийн урд талд “Авзага трейд“ ХХК-ийн орон сууцны барилга
43. Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, “Алтанбулаг трейд” ХХК-ийн орон сууцны барилгын зүүн хойд талд “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн орон сууцны барилга
44. Хан-Уул дүүрэг хоёрдугаар хороо, орон сууцны 14, 15 дугаар байрны урд талд “Адоре пропертиз” ХХК-ийн зочид буудлын барилга
Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 22, 2013 10:17:54 am )
arga hemjeegee tuushtai avah heregtei.barichihval yaj ch chadahgui gej bodoj baigaa.
-
Anonymous (February 22, 2013 1:12:56 pm )
энэ тэгээд УБ хот дахь бүх зөвшөөрөлгүй баилгын жагсаалт юм уу. Өөр газар байшин авахдаа ямар газараас зөвшөөрөлтэй эсэхийг нь асууж мэдэх вэ?
-
Anonymous (February 22, 2013 1:21:24 pm )
Тэмүүлэнбаатар ХХК-ны 2 барилага байгаа тэрний айлууд н ороод 2жил гаран болчихсон 1барилага н яах юм болоо хаанаас асууж лавлах вэ
3 Comments