XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилийн шинийн 1-ний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах тухай та бүхэнд хүргэж байна. Гал
1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 онуудад төрсөн эрэгтэй,1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 онуудад төрсөн эмэгтэйчүүд Гал суудалд суусантул гэрээсээ зүүн урд зүгт гарч «Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана гэсэн үг/ урд зүгээс гэртээ ирнэ.
Шороо
1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 онуудад төрсөн эрэгтэй,
1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010онуудад төрсөн эмэгтэйчүүд Шороо суудалд суусан тул баруун зүг гарч «Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ.
Төмөр
1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онуудад төрсөн эрэгтэй, 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онуудад төрсөн эмэгтэйчүүд
Төмөрт суусан тул гэрээсээ баруун урд зүгт гарч «Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ.
Огторгуй
1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 онуудад төрсөн эрэгтэй, 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 онуудад төрсөн эмэгтэйчүүд Огторгуйд суусан тул зүүн хойд зүгт гэрээсээ гарч «Ум пагма дагийний хум, мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс гэртээ ирнэ.
Ус
1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 онуудад төрсөн эрэгтэй, 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 онуудад төрсөн эмэгтэйчүүд Усанд суусан тул зүүн зүгт гарч «Ум гарма дагийний хум мама бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад ус асгаад түүндээ шороо хийж хойд зүгээс гэртээ ирнэ.
Уул
1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008 онуудад төрсөн эрэгтэй, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006 онуудад төрсөн эмэгтэйчүүд Ууланд суусан тул «Ум будда дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт гарах ба ууланд модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. .
Мод
1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онуудад төрсөн эрэгтэй, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1959, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006 онуудадтөрсөн эмэгтэйчүүд Модонд суусан тул гэрээсээ хойд зүгт гарч «Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ирнэ.
Хий
1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1968, 1974, 1982, 1990, 1998, 2006 онуудадтөрсөн эрэгтэй, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008 онуудад төрсөн эмэгтэйчүүд Хийнд суусан тул урд зүгт гарч «Ум базар пад дагийний хум, мама бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уриад салхинд модны үртэс цацаад зүүн урд зүгээс гэртээ ирнэ.
Жич: Энэ жил хий суудалд суусан хүмүүсийн хувьд хийморийн зүгт нь жилийн хар нохойн ам таарч байгаа тул хойд зүгт гарч баруун урд зүгээс ирвэл зохистой.
Зарим анхаарвал зохих жилтэн: Бүх тахиа жилтнүүд ялангуяа 1957 оны тахиа жилтэн, мөн бич жилтнүүд засал номоо заавал хийх шаардлагатай.
Тэрчлэн туулай, гахай жилтнүүд сүлд хийморийн засал номоо сайн хийлгэвэл зохилтой.
Холбоотой мэдээ
Comments are closed.