Замын Цагдаагийн газраас нээсэн фэйсбүүк хуудаснаа иргэд идэвхтэй хандах болсон билээ. Энэ хуудсанд ирүүлж буй мэдээллийн ихэнх нь дугаар давхардуулан ашиглаж байгаа талаар байгаа бөгөөд мэдээллийг Авто тээврийн газарт шилжүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал, 0200 СҮА улсын дугаартай тээврийн хоёр хэрэгслийг нэг хүний нэр дээр бүртгүүлсэн, 6788 гэсэн давхардсан хоёр дугаарыг шалгахад хуурамч гэдэг нь илэрсэн байна. Эдгээр нь дугаарын “бизнес” үү, давхардсан тохиолдол уу гэдгийг Замын Цагдаагийн газар шалгаж, цаашид тээврийн хэрэгслийн улсын дугаарын хяналтыг чангатган ажиллах шаардлагатай болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.