antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2013 15 comments

З.Энхболд даргын зангараг

нийтлэсэн Admin

3548c1a7065a97e8originalСүүлийн үед УИХ-ын гишүүд үндсэн ажлаа арай гайгүй хийх болж 70 гишүүн хуралдаа  сууж  “дээд амжилт” тогтоосон удаатай. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд үүнийг “З.Энхболд  даргын занга­раг”-тай холбон тайлбарлаж байгаа.

З.Энх­болд дарга час­хий­сэн хэ­дэн үгийг хэрэгтэй үед, шаардлагатай хүмүүст нь цагийг олж хэлээд байх болов.

Өвөрхангай аймгийн Уянга  сумын ажил бай­дал­­тай танилцаж явахдаа УИХ-ын дарга З.Энхболд ард иргэдийн дарга нараасаа хүлээж байдаг төрийн хүний зангаргийг үзүүлж, хариуцлага алдсан нөхдийг чангахан чимхээд авсан. Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгөөр баригдаж байгаа ерөнхий боловсролын дунд сургууль, 800-аад сая төг­рөгөөр босч байгаа соёлын тө­вийн үйл ажиллагаатай танилцахдаа УИХ-ын дар­гын хэлсэн үг өнөөдөр Монгол улсад ус агаар мэт хэрэгтэй байгаа юм.

Долдугаар сард ашиг­лалтад оруулах  ёстой  байсан 640 хүүхдийн сургуулийн  барилгын гүйцэтгэл 80 ор­чим хувьтай байгаа нь З.Энхболд даргын уурыг хүргэх хангалттай  шалтгаан болсон.

Төсвийн 2.5 тэрбум төгрөгийг залгичихаад өнөө­дөр ч “мөнгө хүрэлцэхгүй байна” гэсэн тайлбар хийж суугаа “Темон” констракшн ХХК-ийг хар дэвтэрт бүрт­гэж, дахин тендерт орол­цуулахгүй байх хатуу үүр­­гийг  Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнд өгсөн нь  иргэдийн хувьд ёс­той л “загатнасан газар нь маажих” шиг л боллоо.

Мөн соёлын төвийн ба­рилгад 800 саяыг нялчихаад байгаа ч өнөөдрийн хувьд” араг яс”-тай зууралдаж суугаа компанийг шүүхэд өгөхөөр болж байгаа нь “Монгол төрд зайран байгаа л юм байна” гэх урам зоригийг хүмүүст төрүүлж гялайлгасан хэрэг болоод байна.

З.Энхболд дарга яван чангарч, зангаргаа үзүүлэх болжээ.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (February 06, 2013 10:10:13 am )

    ZOW shiidwer gargasan bn

  • Anonymous (February 06, 2013 10:53:16 am )

    Zandaahyy ovoo sin uls terch boloh shinjtei,tuuniig demjdeg.Ih hurlyg jiliin daraa gehed gaigyi avaad yavchihna gej naidna..

  • Anonymous (February 06, 2013 11:58:19 am )

    Биеийн өндөр нь Монгол эрийн тал, Билэг оюун нь хагас, Бэлэг эрхтэн нь хүүхдийнх шиг, хорчин новш байгаа юм…

  • Anonymous (February 06, 2013 1:53:03 pm )

    яасан энхболд даргад жаал нялуулчихаад хорсчээ дээ янз нь

  • Anonymous (February 06, 2013 3:51:08 pm )

    zob enhbold gishyynee togtohsyren chin ih horongo idej bgaa nobsh doooo idyyleeed baij boloh um uuu ene 4 jil urd 8 jileee nugelj idneee gedeg geseeeen

  • Anonymous (February 06, 2013 4:31:47 pm )

    sain baina unenii tuluu yavbal tan irged demjine.za tegeed evderchihevdee.hunch hurdan l evderdeg shuu.

  • Anonymous (February 06, 2013 5:40:57 pm )

    uneheer zuv shiidver gargasan bna shuu shuuh deer ireheer uchirn oldood zasag noyud tsug deelee numruh vii de hangalltai mungu tusvulsuur baital

  • Anonymous (February 06, 2013 7:39:38 pm )

    çàíäàà õ¿¿ãèèí ýíõ áîëä áîë ýíý öàãò òºðñºí ìîíãîë òºðèèí öºâ¿¿í öàãò òîõèíóóëàõààð ºâºã äýýäñýýñ ¸ðººãäñºí õ¿í äýý áèå íü áàãà ÷ óõààí íü äàëàè áýë÷ýýð òîì ò¿øýý

  • Anonymous (February 07, 2013 3:48:17 am )

    GAZRIIN BETEG SHINII ZANGARAG GEJ UY BAIDGIIN

  • Anonymous (February 07, 2013 9:19:23 am )

    zob shu naad heden gishuuded tanii heleh ug cnanga bj hurne shu tand ajiliin amjilt husie

  • Anonymous (February 07, 2013 9:21:22 am )

    ter udbal said yu hiigeed ybna we emnelegchin eruul mendiin debtereer yilchildeg gazar bnu

  • Anonymous (February 07, 2013 10:25:55 am )

    Barilgiinhan chin tendereer awsan munguu ehnii eeljind n bankind hadgaluulchdiin tegeed ter hoorond heden terbum, heden zuun say tugrugnii uuu n gj owoo yum gardiimda. Ingej l mungu ugaadag blhr barilga, zamiin ajluud chin hugatsaandaa duusdaggui yum

  • Anonymous (February 07, 2013 11:48:28 am )

    Аймгийн дарга нар тендерээс хахууль авдаг учраас яаж ч чаддаггүй байсан.Улсын хэмжээнд идэж шамшигдуулах юу л байна бүгдийг нь идэх механизм ажиллаж байгаа шүү.Арга хэмжээг сайн ав.Аймгийн даргын хэрхэн ажиллахыг л харах үлдлээ.Хонгилын үзүүрт лааны гэрэл сүүмэлзэж эхэллээ дээ.Баяр хүргье Энхболд даргаа

  • Anonymous (February 08, 2013 9:46:06 pm )

    “Монгол төрд зайран байгаа л юм байна”

  • Anonymous (February 15, 2013 3:08:08 pm )

    Зөв хүн дээ.

antalya rent a car