antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2013 6 comments

Н.Энхбаяр шинэ холбоо тогтоож эхлэв үү?

нийтлэсэн Admin

527-1359611747pictСүүлийн үед эксийн багийнхан шинэчлэлийн Зас­гийн газрын тэргүүний албан өрөө рүү гүйдэлтэй болсныг шаргал ордны “жиргээчид” сонирхон ажих болов. Өчигдөр үдээс хойш ч гэсэн Хувьсгалт намын нөлөө бүхий эрхмүүд “тэхийн зогсоолдоо” өнжлөө. Энэ өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан тэргүүтэй уг­шил нэгт намынхан Ерөнхий сайдын албан өрөөгөөр хоёр гурваараа дөрөө харшин орж, гарч харагдсан.

 

Хэдийгээр Э.Батшугар намынхаа харь­яал­лаас татгалзаж, төрд хоёр­гүй сэтгэлээр зүтгэх андгай тавьсан ч үрийн санаа хэнд байх нь ойлгомжтой. Энэ нь ч эцэг, эхээ туйлаас эрхэмлэн хүн­дэлдэг монголжуу ухаг­дахуун. Тэр ч утгаараа айлын том хүү гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй нарсанд суугаа аавынхаа асуудлаар шивнээ хийж явааг үгүйсгэх аргагүй юм. Ингэж хэлэх үндэслэл ч бий.

Зүй нь Ерөнхийлөгчийн сонгуулийн анир цуурайтаж, улс төрийн хүчнүүд аль хэдийнэ хөдөлгөөнд ороод эхэлсэн билээ. Тэр дундаа 10-аад замаар салаалж одсон угшил арвинтай “бяцхан” олонхичуудын дотоод дахь зөрчилдөөн нь сүүлийн үед хүчтэй сэдрэх болсныг хэн хүнгүй л хэлж байна. Янз нь Н.Алтанхуягийн ухаан сийлж, хоёр гараараа байгуулсан “Алтангадас” фракцынхан нь түүний эсрэг тэрслэх болсон юм байх.

 

Тэр ч бүү хэл намын даргын суудлаас нь огцруулахаар хор найруулж эхэлсэн нь эрхэм сайдтанд өдгөө хамтран ажиллаж байгаа эвслийн эд эс болсон эксийн жигүүрийг бараадах шалтгаан болсон дэг. Тэгээд ч түүний хувьд, нам дотроо нөхөд гэхээсээ илүүтэй “дайсан” олонтой хүн. Энэ нь ч Н.Алтанхуягийг улс төрөөс шахахад, Ерөнхий сайдын суудлын төлөөх бусад өрсөлдөгч нам дахь бүлэглэлүүдэд бэлэн хоол гэсэн үг.

 

Тиймдээ ч улс төрийн хүрээнийхний яриагаар Н.Алтанхуяг сайд эксийн багийнхантай нийлж, суудалдаа үлдэх гарц хайгаад зогсохгүй ардчилсан Ерөнхийлөгчийг намнах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн дуулдана. Мэдээж улс төр бол өгөө, авааны бизнес гэдэг. Тэгэхээр Н.Энхбаяр хэдийгээр ялтан болж, торны цаана сууж байгаа ч өдгөө төрийн эрхийг атгаж буй намынхны “гол дүр”-тэй холбоо сүлбээ тогтоох ажиллагааг алсын зайнаас удирдаж эхэлсэн бололтой юм.

Цаашлаад, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяангийн албан тушаалдаа үлдэх эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн мэдээтэй. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газраас хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Гэвч хэргийн мөрдөн байцаалтын хугацаа дуусч, тун удахгүй прокурорт шилжих гэж байгаа гэнэ.

 

Зүй нь тэрбээр намын улаан хамгаалагчийн үүргээ биелүүлж, Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын гэгдэх Б.Хуягт нарыг олон улсын интерполоор эрэн сурвалжилж байхад нь уг ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн захидал илгээсэн юм. Харин интерполоос энэхүү захиаг Хууль зүйн дэд сайд бичих ёсгүй, энэ үнэн үү гэдгийг шалгахаар хариу захидал хаягласан нь уг хэрэг ил болсон.

 

Гэхдээ тухайн үед дэд сайд гуай “хийх ёстой ажлаа гүйцэтгэсэн” маягийн хариулт өгч байсан юмдаг. Гэвч энэхүү асуудал нийгэмд тэгсхийгээд намжсан ч хууль хяналтынхан ийнхүү шалгаж, эцэслэгдэх шатандаа оржээ.
Харин өдгөө эксийн буянаар албан тушаалын үнэр авсан эрээвэр хураавар тус багийнхан энэ мэтчилэн ажилгүй болох нөхцөл үүсч байна. Мөн Эрүүл мэндийн сайд ахаатан ч салбарын асуудлаасаа болж, сүүлийн үед олны шүүмжлэлд өртөх болсон. Тэгэхээр яах аргагүй эксийн мэдээ дамжуулагчид шинэчлэл уриалсан эрхмийн урдуур хойгуур гүйх нь зүйн хэрэг ч юм уу…
О.Сэлэнгэ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (February 01, 2013 2:53:06 pm )

    mohgol tumen mini hezee ondor sentiinees bolj bie biee darlaj duusah ym be! manai garigt 10 huruu tegsh hun oldohgui ni ee! niigmiig hamgaalah erh ashigt niitssen huuli heregtei bn. Uund erh choloog boomilj baih esgui baih daa?

  • Anonymous (February 01, 2013 10:49:40 pm )

    энхбаяр өөрөө аятайхан яваагүй юм шиг хажуудах хүмүүсээ маттдаг муухай хүн шдээ тэрнийг тойрон хүрээлсэн хүмүүс ихэнх нь зайгаа авсан багаа бүрдүүлж чадаагүй өөрийнх нь л арчаагүй ард түмнээ бас бодоогүй үнэхээр хүний төлөө мундаг хүн байсан бол энхбачрыг сулла гээд монголчууд бүгд тэмцээд шоронгоос гаргуулна шдээ хөдөлгөөн өрнөнө тийм хүн биш болхоор хэдхэн хүн л өөрийнх нь төлөө явж байна бас хүний хувьд сайхан хүн биш өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр

  • Anonymous (February 02, 2013 9:55:29 pm )

    xxb skjfc

  • Anonymous (February 03, 2013 11:54:07 am )

    ТТАХНЭмнэлэг Цэргийн госпиталтай нэгдэж эхэллээ.ЭНэ эмнэлэгт одоо жинхэнэ хэлмэгдүүлэлт болж эхэллээ.Дарга гэх Зориг,боловсон хүчин гэх Авилгалч П.Сарантуяа,сувилахуйн дарга гэх Нарантуяа зэрэг Авилгалч,луйварчид ахлах сувилагчдын ажилыг дандаа өөрсдын гар хөлыг тавьж эхэлжээ. мөн Удирдах албан тушаалуудад өөрийн хүмүүсыг албан хүчээр тавьж байна,Иймд эсэргүүцлийн арга хэмжээг тодорхой хугацааны дараа Авахыг АНХААРУУЛЖ БАЙНА

  • Anonymous (February 05, 2013 2:19:21 pm )

    Муухай, муухай, бас дахин муухай, Албан тушаалын төлөөх алалдаан тулалдаан шиг муухай юм хаана байна ?

  • Anonymous (March 01, 2013 3:06:08 pm )

    altanhuyagch oligtoi hun bishdee.henii huchind iim bolov gedgee martah tsag ni bolj baih shig baina.udahgui enhbayariinhaa araas shorond shaachihvii zailuul teneg amitan.

antalya rent a car