УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үед МИАТ-ийн булхай луйврын талаар зарим нэг мэдээлэл ирж байсан гэх яриа байна. Энэ талаар та юу хэлэх бол?
-Одоогийн яригдаж байгаа асуудлаар надад ямар нэгэн баримт бичиг ирж байгаагүй. Тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас цагдаагийн байгууллагад бичиг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Би цагдаагийн байгууллагад ирсэн бүх бичиг баримттай танилцах учиргүй.
“МИАТ” компанийн удирдлага, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зүгээс МИАТ-ийн мөнгө алга болж байгаа талаар ямар нэгэн бичиг надад ирээгүй гэдгийг дахиад хэлчихье.
-Тухайн үед ийм асуудал болж байгааг сонсож байсан уу?
-Ер нь, иймэрхүү асуудал үүсч байна гэдэг мэдээллийг сонсож байсан. Түүнийг нь сонсоод “Маш сайн шалгах ёстой” гэж л хэлсэн. Цагдаагийн байгууллагууд энэ талаар янз бүрийн ажил хийсэн байх.
Тухайн хүнийг шалгаж буй асуудлаар Хууль зүйн сайд юм ярьж болдоггүй хуультай. Хэрэв юм яриад эхэлвэл улстөрийн маргааны сэдэв болж хувирна. Мөн үүнээс гадна мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэх гэсэн гурван шатлалтай ажлын нууц задарч, тэр хэмжээгээр шалгагдах ёстой хүмүүс нь сугарч үлдэх аюултай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шалгагдаж байгаа хэргийн талаар зөвхөн прокурор, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр мэдээлэл хийж болно гэж заасан байдаг. Үүний цаана мөрдөн байцаагч нэг зүйлийг атгачихаад, гарцаагүй баримттай болсны дараа мөрдөн байцаалтад шилжүүлж байж хэрэг номоороо явдаг. Улстөрчид шалгагдаж буй хэргийн талаар мэдээлэл хийх нь байж боломгүй асуудал. Түүнээс биш нууж, хаагаад, дарж зохицуулсан зүйл байхгүй.
-Өмнөх Засгийн газрын үед “Mongolian airlines” компани гадаад нислэгийн эрх авсан гэдэг юм билээ?
-Энэ хэрэгтэй нэр холбогдоод буй “Mongolian airlines” компани 2012 оны нэгдүгээр сард АН-ынхан Засгийн газраас гарахын өмнөхөн гадаад нислэгийн эрх авсан. Энэ нь МИАТ-ийн гадаад нэршил. Тэр үед “Mongolian airlines” компанийн онгоц Токиод буусан зардлыг “МИАТ” компаниас нэхсэн бичиг нь хүртэл Монголд байдаг.
АН-ынхан засгаас гарахын өмнөхөн “Mongolian airlines” компанийн гадаад нислэгийг Х.Баттулгад өгчихсөн юм. Ийм, ийм нарийн зүйлүүд байгаа учир үүнээс цааш ярьж чадахгүй. Хэрэв яриад эхлэвэл улстөрийн маргаан болно. Мөн хэргийн нууц задруулсан асуудал болж хувирна. Шалгаж буй хэргийн талаар улстөрчид яриад эхлэхээр гэмт хэрэг замхраад алга болдог. Одоо улстөржүүлээд эхлэх байх. Хэргийн явцад 17 чингэлэг спиртийн хэрэг шиг замхраад алга болох вий гэж санаа зовж байна. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баттулга, дэд сайдаар А.Гансүх нарыг ажиллаж байх үед гарсан мөнгөний асуудал л одоо яригдаж байгаа. Тэгээд бодоод үз дээ.
-Төмөр замын төрөөс баримтлах бодлогын талаар эргэж харах зүйл бий юу. Сүүлийн үед төмөр зам нэлээд асуудал дагуулж байна?
-2007 оны намар тухайн үеийн Засгийн газар “Энержи ресурс” ХХК, “МАК”-ийн нэгэнд нь 47 километр, нөгөөд нь 247 километр төмөр зам барих зөвшөөрөл өгсөн. Энэ хоёр компани ТЭЗҮ-ээ боловсруулаад, мөнгөө бэлэн болгоод, 2008 оны есдүгээр сард тууз хайчлах ёслол болох гэж байхад Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга төмөр замыг боомилчихсон юм. Өргөн царигийн төмөр зам барина гэж баахан юм яриад, оросуудтай хамтарч “Дэд бүтцийн хөгжил” гэдэг компани байгуулаад ТУЗ-ын даргаар нь ОХУ-д элчин сайд байсан н.Хангайг томилж байсан.
Оросуудтай нийлж төмөр зам барина, Таван толгойг ашиглана гэж ил далд баахан гэрээ хийж, компаниа байгуулсны дараа түүнийгээ хаяад тухайн үеийн Хятадын төмөр замын дэд сайдыг ирэхэд нь 1180 километр зам хамтарч барина гэж санамж бичигт гарын үсэг зураад явуулчихсан. Бээжингийн онгоцны буудалд буухад нь тэр санамж бичгийг нь хүчингүй гэдгийг манай Элчин сайдын яамаар хэлүүлсэн байдаг.
Үүнээс болоод Монгол, Хятадын харилцаа туйлын хүнд байдалд орсон. Ийм зүйлүүд байхад дахиад солонгосчуудтай хамтарч 1180 километр төмөр зам барина гэсэн 21 хуудас нууц гэрээг 2011 оны гуравдугаар сарын 18-нд зөвшөөрсөн байдаг. Ингээд нэг гэрээ хоёр санамж бичигтэй хоцорсон. Дээр нь, Х.Баттулга Хятадын нэг компанитай дахиад санамж бичиг зурсан байдаг. Тэр компанитай Сайншанд, Ухаа худагийн төмөр замыг бариулна гэж тохиролцоод, тэр компанид Таван толгойг ашиглуулах онцгой эрхийг өгнө гэсэн санамж бичигт гарын үсэг зурчихсан байсан.
Ингээд үзэхээр нэг гэрээ, гурван санамж бичгээр төмөр замын ажлыг дампууруулсан байна. Сүүлд нь тэр ажил нь болохоо байхаар над руу чихээд баахан улстөр хийсэн.
-М.Энхсайхан дарга нарийн царигийн төмөр зам барина гэж салбарын сайдтайгаа санал зөрөлдсөнөөс болж ажлаасаа халагдсан. Түүний ярьж байсан нь хэр бодитой шийдвэр вэ?
-М.Энхсайхан миний дөрвөн жилийн өмнө ярьж байсан зүйлийг ярьсан. Гэтэл түүнийг ингээд ярихаар замаас нь зайлуулчихлаа. Түүний ярьсан бүх зүйл, тооцоо судалгаа үнэн байсан.
-Төмөр замын баримт бичигт үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямар асуудлуудыг тусгасан байдаг бол?
-Баримт бичигт арилжааны чиглэлийн төмөр зам барих шаардлага гарвал Засгийн газар саналаа УИХ-д оруулж батлуулахаар заасан байдаг. Тухайн үед би Засгийн газрын хуралдаан бүрт төмөр замын асуудлыг яаралтай оруулж батлуулахыг шаардаж байсан. Эцсийн дүндээ нэг толгойгоор нэг тэвш зөөх үү, эсвэл нэг толгойгоор 100 вагон чирэх үү гэдэг асуудал яригдаж байгаа.
Таван толгой олборлолтоо явуулаад эхэлчихлээ. Оюу толгой удахгүй бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ. Эдгээрийн тээврийг машинаар гүйцэтгэх ямар ч бололцоогүй. Тиймээс арилжааны чиглэлийн төмөр замыг хурдан тавьж, хөдлөх боломж олгооч гэдгийг Засгийн газрын хуралдаан бүр дээр зүтгүүлсэн. Гэтэл сүүлдээ Ц.Нямдорж Таван толгойд 300 машин явуулдаг гэдэг худал цуурхал тараагаад дуусгасан. Эргээд харж байхад 2008-2013 он гээд бодохоор бүтэн зургаан жил алдаж байна.
-Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар бондын мөнгөөр төмөр зам барихаар ярьж байна шүү дээ?
-Хувийн компаниуд өөрсдийнхөө мөнгөөр төмөр зам бариад эрсдэлээ хүлээе гэж байхад хүлээн зөвшөөрөхгүй байсаар зургаан жилийн хугацаа алдлаа. Бондын хүү дөрвөн хувь. Бид Дэлхийн банкнаас 0.75 хувийн хүүтэй зээл авах бололцоо байгаа. Тэгэхээр дөрвөн хувийн хүү, 0.75 хувийн хүү хоёрын аль нь хэрэгтэй вэ гэдгийг бодох ёстой. Цаад талд нь дандаа хувийн сонирхол байдаг учир би ад үзэгдэн байж үүнийг яриад байгаа юм.
-УИХ-ын гишүүн асан Р.Раш суудлын вагоныг шилжүүлж ачдаг болохоос биш ачааны вагоныг шилжүүлдэг практик дэлхийн түүхэнд байхгүй гэсэн ярилцлага өгсөн байна. Төмөр замын салбарт насаараа ажилласан хүн өргөн, нарийн царигийн талаар сайн мэдэж байгаа байх?
-Дайны үед танк, их буу ачдаг үе байлаа. Тэр ч утгаар стратегийн их ач холбогдолтой байсан. Одоо орчин үеийн цэрэг техникийн зориулалт өөр болж, байгаа газрыг нь онилчихоод тив алгасч бөмбөг шидчихээд явчихдаг зуунд шилжиж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, төмөр зам стратегийн зам байхаа больсон.
Оросын батлан хамгаалахын сайд асан Иванов гэж хүн дөрвөн жилийн өмнө “Манай Оросын төмөр зам эдийн засгийн хөгжлийн хорлон сүйтгэгч болж хувирлаа” гэх мэдэгдэл хийж байсан. Энэ үед манайх төмөр замын бодлоготой болохоор ярьж байлаа.
-Тэгэхээр манайд өргөн, нарийн царигийн төмөр замын аль нь шаардлагатай юм бэ?
-Европ, зүүн азийн орнууд тэр чигтээ нарийн царигийн төмөр замтай. Аль ч талаараа бодсон нарийн төмөр зам нь шаардлагатай. Манайхан одоо Баян-Өлгийгөөс Дорнодын Нөмрөг хүртэл өргөн царигийн төмөр зам тавих тухай ярьж байна. Тэгсэн мөртлөө ямар ч тооцоо судалгаа алга. Хүн ачъя гэхээр түүнд суух хүн байхгүй. Ачаа ачъя гэхээр юу ачих нь мэдэгдэхгүй. Арьс шир ачихын тулд 2500 километр өргөн царигийн төмөр зам барина гэдэг бүтэхгүй асуудал. Тиймээс төмөр замын асуудлыг аюулгүйн зөвлөл, УИХ-аар дахиж ярих ёстой. Энэ их нууц санамж бичиг монголчуудыг ямар их түгжээнд оруулсныг дахиж ярих хэрэгтэй.
Төмөр замын бодлогыг хэлэлцэж байхад би “Дэлхий нийт тэр чигтээ нарийн царигийн төмөр замтай байна” гэж хэлж байсан. Баян-Өлгийгөөс Дорнод хүртэлх төмөр замыг лав л бидний нас хүрч үзэхгүй. Үзлээ гэхэд ачаагүй хоосон төмөр зам л явна. Түүний оронд Таван толгой, Оюу толгойн чиглэлд нарийн царигийн төмөр зам барих хэрэгтэй. Хойшоо нүүрс гаргана гэж байхгүй. Оросууд хангалттай нүүрстэй. 15 мянган километр зам туулж байж европ руу нүүрс хүргэнэ гэдэг бүтэхгүй. Урд талд нарийн царигийн төмөр зам хил дээр ирчихсэн байна.
-Гэхдээ та төмөр замын талаар баримтлах баримт бичигт голчилж оролцсон биз дээ?
-Би энэ баримт бичигт бараг оролцоогүй. Хэлэлцэж байхад нь байгаагүй гээд хэлчихэд буруудахгүй. Тэгээд ч би эдний хийдэг дампуу ажилд хутгалдаад байдаггүй.
Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 29, 2013 9:24:47 am )
нарийн зам зөвхөн монголынх байх ёстой хужаагийн өмчийн замын сүлжээ нарийн зам барих боломжгүйш дээ хувийн компаниуд тэдний мөнгөөр босгоно шүүдээ
-
Anonymous (January 29, 2013 10:57:48 am )
hyamdorj gej ulaihgui hudalch ichih nuurgui hun …. aimshgiin muuhai….ta yaj uuriiguu ajlaa sain hiij bsan gej helj chaddag bnaa
-
Anonymous (January 29, 2013 12:42:33 pm )
nyamdorjiin yed buh luivar bulhai hav daragdaj bsan baihgui yu , todorhoish de , uuruu bas huvia hurten baij ter olon housnuudaa bariulaa biz dee, muu luivarchin hulgaich..
-
Anonymous (January 29, 2013 12:43:26 pm )
ene muug uuriig n sain shalguulbal taarna….ter housnuudiinhaa mungiig tusviin tsalintai hun haanas yaj olovoo gehed l garad irhiim bishuu..
-
Anonymous (January 29, 2013 3:51:15 pm )
ene olon hunii hen unen yriad bnaa uher mongoluudaa
-
Anonymous (January 30, 2013 12:09:06 pm )
Ene NAYAMDORJ gegch aimaar hunshuu uchuguu yaj uguhuu ene medehgui bol uur hen medhevdee. Ene nuhuriig huuli zui dotood heregiin said hiij yavsan ter olon jiluuded Uuriinh ni NAM tai holbootoi l yum garval shuud dardag ni buur bichigdeegui huuli boloo bizdee. ene l medehee baichiv ah l gej..
-
Anonymous (January 30, 2013 1:56:03 pm )
hehe medeegyi naasan ene ajilaa ih muu hiijiisan hyn bna
-
Anonymous (January 30, 2013 3:24:13 pm )
yum l bol bi tegj helj baisan,ingej helj baisan ed nar toogoogui gej ireel neeh surhii hun boloh yum.hudlaa hunii ajil shuumjilj hoish suusan,ooroo gardaad yum hiij chaddaggui hunl ingej yaridag baih
-
Anonymous (January 30, 2013 4:23:09 pm )
agaa ta odoo jaahan duugui suuj amarl daaa
-
Anonymous (January 30, 2013 7:26:41 pm )
МИАТ-аас мөнгө хусаад байгааг мэдсэн,сонссон , тэгсэн ч би дуугарах эрхгүй, яагаад гэвэл улс төр болчих гээд байдаг гэнээ. Би өөрөө улс төрч болчихсон болохоор, улс төржиж болохгүй, айгаад байсан гэх юм. ХЗДХ-ийн сайд байж , төрөөс их мөнгө алдагдаад байхад дуугарч болохгүй байсан, улс төрч болчихсон мөртлөө , улс төржиж болохгүй байсан гээд байх юм, юу гэж ойлгох вэ хүмүүсээ. Улс төржөөрэй гэж Нямдоржийг улс төрч болгож нам нь сонгосон биз дээ.
-
Anonymous (January 31, 2013 2:16:58 pm )
НИМКА АХЫГ БАРИАЧЭЭ
-
Anonymous (February 01, 2013 4:35:09 am )
энэ муу хөгшин толгойд ииииииииииииих нүгэл бий яаж энэ их нүгэл хилэнцээ дотроо хадгалаад явж чаддаг байнөөөөөөөөөөөө галзуураад гүйчихгүй эсвэл алмас шулмас гээчид хувирсан юм болвуу кккккккккккккккккккккккккккк
-
Anonymous (February 01, 2013 10:02:38 am )
2010 ond ene hergeer miat n nyagtlan zaluug barivchan shalgaj baisan shuu
-
Anonymous (February 02, 2013 8:49:11 am )
Энэ өвгөн одоо хурдан тэтгэвэртээ гараачээ Үнэн залхаж байна Би шудрага гэж цээжээ дэлдэхээс өөр юм хийж чадахаа больжээ
-
Anonymous (February 02, 2013 9:46:39 am )
çîìáè íÿì äîðæîî ÷è Ẻëæèñíûõºº ºðºíä òóñãààð òîãòíîë áèòãèè ºã÷èõººðºº øóäðàãà ãàðûí ä¿ðýý áààáàð ÷àìàèã íÿì äîðæ áîë áýýëèèòýè íîöîëääîããýñýí õàðèí òýì¿¿æèí ãàðòàèí íîöîëäîæ ýõýëëýý ÿëãàà èèì ë áàèíà
-
Anonymous (February 02, 2013 10:27:18 pm )
Nyamdorj bol ulaan luivarchin.
-
Anonymous (February 03, 2013 10:30:43 am )
nymdorj icheese. chi medehgui bol hen medeh ystoi we.
-
Anonymous (February 03, 2013 10:11:58 pm )
B.BAYSGALAN AWGAI ODOO ULAANBAATAR TSAHILGAAN TUGEEH KOMPANID ERINHII NAYGTLAN BODOGCH HIIJ BGAA BURHAN HURDAN SHALGAH HEREGTEI SH DEE DAHIAD NEG ULSIIN BAIGUULGIIG IDEH BELTGELEE HIIGEED IDEED EHELCHLEE SH DEE
18 Comments