antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2013 20 comments

МИАТ, “Таван толгой”,”Асгат”-ыг бусниулагч Д.Сугар

нийтлэсэн Admin

533858_329050073870560_1881383221_nҮндсэн хуулийн Цэцийн гишүүн хэмээх халдашгүй дархан эрхтэй болчихоод сууж байгаа Д.Сугар хэмээх нөхөр Монголын толгой баянаар тодорч болзошгүй. Эхнээсээ ч тодорч байгаа. Гэхдээ энэ нөхөр бусад баячууд шиг ганзагын наймаа хийгээд ганц удаа Бээжин  яваагүй, нүүрс ухаж, жонш хилээр гаргаж үзээгүй нэгэн.

Гэсэн ч  төрөөс төрсөн тэрбумтнуудын магнайд нь зүй ёсоор бичигдэх, хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө, баялгийг цааш нь далд хийчихсэн эт­гээд гэдэгтэй   маргах хүн гарахгүй.

1956 онд Өвөр­хангай айм­гийн Өлзийт суманд  төрсөн  энэ хүн төрийн өндөр албан тушаалуудыг ёстой л бээлий шигээ сольж хаясаар өнөөдрийг хүрсэн.

1992-2000  онд Хууль зүйн  яамны тэргүүн дэд сайд, Төрийн  нарийн бичгийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006 оноос Төрийн өмчийн хорооны даргаар зургаан жил ажиллаад 2012 оны тавдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болж дөнгөсөн.

Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзахдаа “Эрдэнэс Таван толгой” компанийн тонн нүүрсийг Хятадын төрийн өмчит “Чайлко” компанид 70 ам. доллараар худалдах  гэрээ байгуулж, Таван толгойг дампууруулсан гол буруутан өнөөдөр төрийн хариуцлагатай  ажил хий­гээд сууж байна. Монгол Улсад туйлын хохиролтой энэ гэрээг хүчингүй болгоно. Гэм буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцно” гэсэн.

Тэгвэл “Эрдэнэс Таван толгой”-г дампууруулсан гол буруутан нь өөр хэн ч биш Төрийн өмчийн хорооны дарга асан, төрөөс төрсөн манлай тэрбумтан Д.Сугар билээ.

300-хан км зөөвөрлөөд Хятадын нутагт аваачих “Таван толгой”-н сайн чанарын коксжих нүүрсийг хаа холын Австралиас зөөж байгаа нүүрснээс тонн тутамдаа 30-50 ам. долларын бага үнэтэйгээр зарах тохиролцоо хийгдсэний цаана ямар хэмжээний хээл хахууль, наймаа  явагдсаныг өнөөдөртөө хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ луйвар, хулгай хожмын өдөр илэрч л таарна.

МИАТ-ийн “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгийг 12 жилийн турш Хонгонк, Японы банкуудаар эргэлдүүлж  байсан “Монголиан Эйрлайнес” ХХК-ийн захирал Ч.Хоролсүрэнгийн хэргийн зах сэжүүрээс Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд 2012 эхээр  атгаж авчээ. Тэгвэл МИАТ-ийг сүйрүүлэх шахсан  энэ хэрэг  дөнгөж сөхөгдмөгц Д.Сугар яарч сандран өргөдлөө өгч,  2012 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн өмчийн хорооны даргаас халагдсан нь тун сэжигтэй.

Д.Сугарын гар хэрхэн хол сунадгийн тодорхой жишээ нь 2005 онд  МИАТ-ийн ТУЗ-ийн дарга байхдаа зүгээр нэг ачаа борлуулагчаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнг суга татаж,   МИАТ-ийн  дэд захирал болгочихож байснаас тодорхой харж болно. Тэгээд ч сүүлийн жилүүдэд тогтмол 8-12 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласаар ирсэн МИАТ компанийг дампууруулж, эргүүлээд өөрийнх нь мөнгөөр хувьчилж авахаар улайрч байсан Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох,Н.Гантөмөр, Ц.Орхон нартай бизнесийн хамтрагчид гэдгээ Д.Сугар нуудаггүй.

Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн наадамд нисдэг тэрэг хөлөглөн очиж, өөрийнхөө нэрийг бичсэн ууттай бэлгээр бороо оруулж явсан Д.Сугар даргын сэжигтэй үйлдэл бүхнийг тоочвол барагдахгүй.

“Монголросцветмет” нэгдлийн захирал асан О.Эрдэнэтэй хамтран Баян-Өлгий  аймгийн Асгатын мөнгөний ордын 75 хувийг Оросын “Полиметалл” компанид шилжүүлснийхээ хариуд ихээхэн хэмжээний хахууль авсан байж болзошгүй асуудал нь дөнгөж сөхөгдөөд замхарсан. Уг нь, Асгатын мөнгөний орд нь манай улсын стратегийн чухал ордод тооцогддог хэдий ч Д.Сугар, О.Эрдэнэ нарын 2006 онд оросуудтай үзэглэсэн балагтай гэрээний үр дүнд  стратегийн ордоос хасуулахаар өнөөд­рийг хүртэл манайхыг дарамталсаар байдаг нь нууц биш.

ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит компаниудын удирдлагаар өөрийн төлөөний хү­мүүсээ тавьж, хөрөнгө мөнгө шамшигдуулах, үнэгүй­дүүлэн хувьчилж авах алтан боломж олгож байсны томоохон нь Биокомбинат УҮГ-ын даргаар нэг нутгийн Б.Баттогтохыг шахсан будлиантай томилгоо юм. 20 сая ам. доллараар үнэлэгдэх Биокомбинат УҮГ-т хэм­жээгүй дарангуйлал тогтоо­хоор оролдсон Б.Баттогтох нь мэргэжилтэй ажилчдыг хоморголон халж, энэ үйлдвэрийг сүйрүүлчих шахсан удаатай.

Нутгийнхаа ойд  нисдэг тэргээр хамтдаа очиж, мөнгөөр бороо оруулж явсан найзтайгаа Токио хотод хөрш зэргэлдээ тансаг байр худалдан авсан хэргийн сэжүүрээс нь Эрүүгийн цаг­даагийн ажилтнууд атгасан сураг дуулдсан. Дунд зэргийн байшин таван сая ам.долларын ханштай гэгддэг Токио хотод Монгол төрийн хар хүн  хэдэн жилийнхээ цалинг хурааж байж тийм хэмжээний байшин сав худалдан авсан нь гайхмаар, бас бахдаж сүрдмээр.

Шударга  хөдөлмөрийн  үр шимээр 2002 онд  босгосон  гэх Нүхт дэх хоёр давхар  тансаг харшдаа  амьдарч байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар даргын  хэлдэг үг нь “Намайг хэн ч халж,  сольж  чадахгүй”. Тийм ч биз, үгүй ч биз. Харин  Нүхт  дэх тансаг харшынх нь зах зээлийн үнэ ханш нь ойролцоогоор 300 сая төгрөг гэдэг нь яалт ч үгүй үнэн.

Дөрвөн  жилийн өмнө Дарханы хар төмөрлөгийн үйлд­вэрийн захирал Т.Ган­­болд­той хамтран “Эр­дэнэт” үйлдвэрт  ган бөм­бөлөг шахсан наймаа нь олонд дэлгэгдэж, цагдаа шүүх болсноос  хойш л мань эр АТГ-ын байнгын үйлчлүүлэгч болсон гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ хийсэн хэрэг, баримт нотолгоо нь байсаар байхад уснаас хуурай гарч, хийсэн хэргээ хэрэгсэхгүй болгож дөнгөдөг  аргагүй л билэг танхай хамгаалалт, дархан мэхтэй нэгэн. Харин “олон хаврын үлгэр” энэ хавар хаашаа ч эргэж болзошгүй.

Ямартай ч ТӨХ-г тол­гойлсон зургаан жи­лийнхээ хугацаанд “түмнээс өр­сөж хуваалцах” газар бол­­гож дөнгөсөн Д.Сугар даргын булхайтай тог­тоол, шийдвэрүүдийг баримт­тайгаар дэлгэх болно.

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (January 29, 2013 10:42:05 am )

    Yasan aihtar HYN be.

  • Anonymous (January 29, 2013 12:54:43 pm )

    Энэ хүнийг ЗӨВХӨН тонныг нь 70 доллароор өгөх гэрээ байгуулсных нь төлөө ЦААЗаар авах ял өгөхөд болно. МАН ын удирдлага монголыг хувааж идээд дуусаж байна. Хөшөөт-Барсболд, Дэмбэрэл – гээд ард түмэн мартахгүй.

  • Anonymous (January 29, 2013 1:01:16 pm )

    Ñóãàðûí áóëõàé ¿¿ãýýð äóóñàõã¿é ýý. Òºìºð çàìä òåíäåð çàðëàõã¿éãýýð 16-í ñóóäëûí âàãîíûã Õÿòàä óëñààñ 1-ã íü 1 ñàÿ äîëëàðààð íèéò 16 ñàÿ äîëëàðààð àâñàí. ßã ìàíàé àâñàí øèã âàãîíûã Êàçàêñòàí óëñ 1-ã íü 250 ìÿíãàí àì äîëëàðààð àâñàí áàéäãèéí áèëýý. Ýíý àâñàí âàãîí íü ìàíàé íºõöºëä òààðàõã¿é õºëääºã, õàëóóí îðîíä òîõèðóóëæ ¿éëäâýðëýäýã âàãîí þì. Òýãýýä ÷ àâñàí æèëýý äèçåëü âàãîí íü øàòàæ àøèãëàõ àðãàã¿é áîëæ èõ õýìæýýíèé õîõèðîë ó÷èðñàí. Ýíý íºõðèéã øàëãàæ, èäñýí óóñíûã áóöààí òºë¿¿ëæ, óëñûã õîõèðîëã¿é áîëãîõ øààðäëàãàòàé

  • Anonymous (January 29, 2013 8:29:45 pm )

    harvaas l aimar tsaraitai muu hun gedeg ni todorhoi bna.ur huuhed ni uiliig edlene bh da huurhii.

  • Anonymous (January 30, 2013 8:11:47 am )

    Бат-Үүлээ чи болиоч УИХ-ыг гишүүнийг бацаан гэж дууддаг хэн юм бэ? Хэзээ ч чи хотыг хөгжүүлж чадахгүй хүн шү дээ

  • Anonymous (January 30, 2013 8:57:06 am )

    Teriin ajliig hiihdee ergej buuh gazartai hiih heregtei gedegiig ene zaluu chuud uunees oilgoj avah heregteishdee. Hun l bolson hoino aldaa. Bol. Amjiltaas chini ih araasaa. Dagaldaj yvdag amidraliin bichigdeegui huuli bn uuniig l tceerlej bolgoomjloj. Hentei ajillaj bn. Hen yu hiih geed bn. Gedegiig. Sain. Uhaarah oilgoj bj ajlaa hiij baigaarai. Ter tumen nudtei baidag. Tersen mahan bie 2 hon nudteish

  • Anonymous (January 31, 2013 3:01:26 am )

    ХЭЛЭХ УГ АЛГАА!!! ЕСТОЙ БУДАА БОЛГОДОГ НОХОР БАЙНА!! ХОНЬТОЙ ХОТОНДОО ЧОНО ОРУУЛУУД ХААЛГЫГ НЬ ТУГЖЧИХСЭН ЮМ Л БОЛГОЧИЖЖ!!! ТОРИЙН ОМЧИЙН ХОРООН ДАРГА БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ!!! ОДОО ТОРИЙН ОМНООС САЛААВЧ УЗУУЛЭЭД ХЭЛЭЭ ГАРГААД ДИЙЛДЭХГУЙ БОЛЧИХЖЭЭ ЯАСАН АЙМААР АВИЛГАГЧ БЭ?!.

  • Anonymous (January 31, 2013 1:48:32 pm )

    ДААНЧ ЯАВ ДАА ИЙМ ХҮМҮҮС ТӨР ТҮШИЛЦЭЖ БАЙДАГ НУТАГ УС ӨВӨГ ДЭЭДСИЙН СҮНС НЬ ГОМДОЖ НҮҮР БУРУУЛАХ БАЙХ ДАА……

  • Anonymous (January 31, 2013 3:00:52 pm )

    tal tarhaitai mortloo sain luiwar hiideg buten tarhitan baina shuu muu nohoi chini

  • Anonymous (February 02, 2013 2:55:51 pm )

    sugariiiin nudiig ne sohlood hayach ee.

  • Anonymous (February 02, 2013 3:03:59 pm )

    biokombinatad ochson ter battogtoh gedeg avgai hun bolgoniig daramtlaad chi halagdah orgodloo ogooch ee gej odor bolgon heldeg um.iim novshnuudaas salahgui bol uls uragshaa hogjihgui shuu dee.

  • Anonymous (February 04, 2013 1:40:57 pm )

    хэргийг мөрдөн байцаагчид шалгаж эцэслээгүй байхад сэтгүүлчид хэтэрхий хүний мууд дурлаж хүн доромжилж худлаа мэдээлэл цацаж байна. хүний хувийн амьдрал гэж байдаг. нууц амраг ч гэх шиг тэгж ярьж болохгүй тэр хүний ард үр хүүхэд амьдрал байгаа гэдгийг ойлгодоггүй юм уу. хүүхэд ямар гэм хийсэн юм. ер нь манай монголчууд хүний мууд дуртай их муухай зантай хүмүүс юм.

  • Anonymous (February 04, 2013 2:34:20 pm )

    zob shu chamtai sanal niilj bna daa mongol hun hun muutai shu dee ho

  • Anonymous (February 04, 2013 2:46:38 pm )

    aimaar hun bna naadah chin

  • Anonymous (February 04, 2013 2:47:52 pm )

    neeree tal tarhitai bish uu tiim bbna sh de

  • Anonymous (February 13, 2013 11:14:32 am )

    harah tsarainii hulgaich tsarailsan …hamag hurungiig ni huraaj unchin yaduu huuhduuded taraaj bair baishin avch uguh heregetei

  • Anonymous (February 13, 2013 1:59:29 pm )

    eooo yasan aihtar hun bee. erthen salgaj avahgui yasan yum bee umchuu.avgai n yopond amidarch bgaa gaihuulaad bdg bsan yumaa daanch.neg huduunii avgai buur sehsen bsan yum

  • Anonymous (February 15, 2013 1:37:59 pm )

    bankyii zeel abaad 5000000 tvgrvg tvlvh geed sandarch baisan hvn ymar zamaar iim bogino hugatsaand iim boldog bna gaihamshig gej vvniig l heleh baih daa

  • Anonymous (February 15, 2013 1:40:07 pm )

    ene nvvr shir boljee

  • Anonymous (February 21, 2013 1:24:37 pm )

    ebe dolir sugar ybah tsagn bolsoon

antalya rent a car