Jan 25, 2013

ШӨХТГ-аас 2012 оны 10 сард архи, пиво үйлдвэрлэгч компан иудын удирдлагуудтай уулзаж, хуулийн дагуу реклам, сурталчилгаанд хориг тавьсан. Тухайлбал зурагтаар архины рекламыг гаргахгүй, пивоны рекламыг шөнийн цагаар гаргахдаа дэлгэцний доор “Хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой” гэсэн сануулгыг үргэлж байлгах, гудамж талбайд байрлах рекламны самбаруудад архи, пивоны ил болон далд сурталчилгааг хэвлэн, олон нийтэд харуулахгүй. Эдгээр заалтуудыг санаатай болон санаандгүй байдлаар зөрчсөн тохиолдолд тухайн архи, пиво үйлдвэрлэгч компанийг зүгээр нэг торгоод зогсохгүй, тусгай зөвшөөрлийг нь хураана хэмээсэн. Энэ дагуу өнгөрсөн шинэ жилийн үеэр кинон дундуур реклам гаргасан гэх үндэслэлээр “Жем интэрнэйшнл”-ийн тусгай эрхийг хоёр сарын хугацаатай хураасан. Түүнээс хойш зурагтаар болон гудамжны самбар дээрээс архины нэр нэг ч харагдахаа больсон гэхэд болно. Харин “АПУ” гэх айхтар том “артай” компанийн хувьд зурагтаар биш ч янз бүрийн байдлаар рекламаа ард түмний нүдэнд өртүүлээд байгаа нь нууц биш. Тухайлбал тус компаний архи, пивоны реклам хошин урлагийн тоглолтууд дундуур “шургалсан”. Тэгээд ч зогсохгүй энд тэндэхийн ресторан, караокенуудад “АПУ”-гийн архи, пивоны рекламтай менюнууд үйлчлүүлэгчдийн гарт очдог. Уг нь тус компани ШӨХТГ-аас сануулга авч, торгууль төлсөн даруйдаа менюгаар дамжуулсан рекламаа ихэнх газраас татаж авсан ч мэр сэр газар үлдээжээ. Ялангуяа хөдөө орон нутгийн паб, кафе, караоке, баарнуудад “АПУ”-гийн каталог гэлтэй архины зурагтай менюнууд болон караоке машин дээр явах рекламны дүрснүүд одоо хэр нь байсаар байна. Рекламаа тараахдаа хаа байсан хөдөө орон нутгийн сум багуудад хүртэл хүрсэн “гар нь” буцаагаад татахдаа хотын төвийн хэдхэн том ресторан караокенуудаас хэтэрсэнгүй. Караокенуудын тоглуулагч машинууд дээр “АПУ”-гын архинуудын рекламаас өөр зүйл бараг байдаггүй байсан гэхэд болно. Энэ нь караокед ороод дуулж байгаа хүн ямар ч дуу хийсэн дэлгэцэн дээр “АПУ”-гын реклам гардаг гэсэн үг юм. Энэ мэтчилэн “АПУ” компани реклам, сурталчилгаагаа хаа сайгүй харуулж байгаа нь хуулийг гууль болгодгынх нь нэг жишээ. Хан-Уулын шүүхийг худалдаж авсан ноён Г.Батхүү ШӨХТГ-ыг бас “халаасалчихаагүй” л байлтай. Ер нь ингээд бодоход ямарынхийг нь тусгай эрхийг цуцлаад ямарынх нь толгойг илээд байдаг юм бэ?
www.uls.mn
Манай сайт танд таалагдаж байвал
LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
No Related Posts
3 Comments