Манайхан архи авилгал хоёртой хүчтэй тэмцэхээр шийдсэн ч шилтэй устай нь л тэмцэхээс шйидвэр гаргадаг дарга нартай огт тулахгүй байх шиг. Хуудас хуудас архины тухай хууль нууц, нууц хуйвалдаанаар гууль болж байгаагийн шинж бол монгол улсын нутаг дэвсгэрт гарч байгаа гэмт хэргийн тоо.
Хүн ардаа архинаас шигшүүлэх бодлогыг нэг талаас явуулж ерөнхийлөгч нь сүү өргөж сүржигнэдэг ч эрх баригчидын хийсэн ажил нь дэндүү цөөхөн юм.
Учир нь өнөөх шийлвэр гаргадаг төрийн толгойд архины үйлдвэрийн эзэд янз бүрийн аргаар мацсаар суудлаа засаад авсан. Өөрөөр хэлбэл дийлдэхээс хол хоцорч торгуульханаар амыг нь барина гэсэн үг. Гэтэл өнөөх архиар асар их ашиг олж сурсан компаниудад үнэндээ 10 хүртэл сая төгрөгний торгуулийг өлхөн төлчихөөд хууль зөрчин сурталчилгаагаа явуулж хэдэн тэрбумаар нь олсоор заншжээ. Тэд их “соёлтой”-гоор сурьалчилгаагаа цацдаг болоод олон жилийг үдлээ. Дуу шүлгэнд архиныхаа нэрийг шингээж мөнгөөр зодож чадалтай дуучнаар дуулуулна. энэ нь радио хит-д тэргүүлж толгойтой бүхэн амандаа аялахыг нь яана.
Энгийнээр хэлбэл хүний сэтгэлд нь хар усыг хоногшуулж өгч байгаа юм. Энэ архи гэдэг хар ус урлагт хүртэл ийнхүү нэвт шингэжээ.
Цааш нь хотын төвийн аль томхон самбар, телевиз родиогийн аль сонирхолтой нэвтрүүлгийн дундуур нөгөө нууц утгатай нууц биш рекламнууд цувах шиг болно. Иймдээ ч өнөөдөр монголчуудын далд ухамсарт архи бол идээний дээж гэдэг жинхэнэ буруу ойлголтыг гүн суулгаж чадсан учраас хамгийн ашигтай бөгөөд гүйлгээтэй бизнес болсон. Харин үүний ард зам тээврийн осол аваар, гэр бүл салалт, өвчин эмгэг, гэмт хэрэг, ядуурал, өнчин өрөөсөн хүүхдүүд үлддэг гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ хариуцсан мэргэжлийн хүмүүс нүдэн байлай чихэн дүлий мэт байцгааж хэдэн нэр бүхий архины үйлдвэрүүдийг алган дээрээ бөмбрүүлж, толгой дээрээ гаргачихаад байгаа нь улс орон мөхөхийн үндэс.
Ингэж хуулийг үнэгүйдүүлж байгаа газрын нэг бол манай архины ууган үйлдвэр “АПУ” компани тэд бүр таксины суудал дээр хүртэл АПУ, Ерөөл хэмээх архиныхаа зургийг өлгөсөн байдаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнгөрөгч оны 10-р сард архи, пиво үйлдвэрлэгч компаниудтай уулзаж, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох хатуу сануулга өгсөн. Мөн хэд хэдэн үйлдвэрлэгч компаниудад мөнгөн торгууль тавьж, цаашид архи, пивоны сурталчилгааг хуулийн дагуу явуулж байхыг хатуу сануулсан юм. Ингэхдээ тэрбээр “Хэрэв дахин хууль зөрчвөл мөнгөн торгууль тавихгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэж байсан.
Түүнчлэн архи, пивоны ил болон далд сурталчилгааг хориглосон бөгөөд архийг огт рекламдахгүй, пивоны рекламыг телевизүүдээр шөнийн цагаар л гаргана. Тэгэхдээ доор нь үргэлж “Хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой” гэсэн санамжыг хамт хүргэж байхыг сануулсан. Үүнээс хойш зурагтаар гарах рекламуудын тооноос архины реклам хасагдаж, пивоны реклам хязгаарлагдсан. Харин “Жем Интернэйшнл” шинэ жилийн баярын үеэр реклам сурталчилгаа явуулсан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлөө түр хугацаанд хураалгаад байгаа. Энэ нь бусад архи, пиво үйлдвэрлэгчдэд том сануулга болж, багагүй цочрол өгсөн.
Харин өнөөх “том толгойтой” АПУ-гынхан л хуулийг гууль болгодгоороо үзэгчдэд архи, пивоныхоо рекламыг хүргэсээр байгаа. Гэхдээ тэд энэ удаад зурагт, радиогоор биш хошин урлагийнханаар дамжуулан рекламаа цацаж эхэлжээ. Тодруулбал тэд хошин уралгийн продакшнуудтай хамтран тоглолтон дундуур “Нийслэл гоё уу, Экс уух уу” гэх мэтээр өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчилсаар байна. Энэ нь нөгөө хүмүүсийн хэлдэгээр “хуулийн цоорхой” юу, аль эсвэл АПУ-гийнханы олсон “сонгодог” арга уу. Ямартаа ч “АПУ”-гийн архи, пивоны сурталчилгаа аль нэгэн салбараар дамжиж ард түмэнд ил, задгай хүрсээр байгааг ШӨХТГ анхааралдаа авна гэж найдаж байна.
Мөн тус компанийн архинуудын үнэ ханш дундаж байдаг нь архаг архичдын тоог өдөрт хэдэн зуугаар нэмж байгаа бөгөөд өсвөр насны хүүдүүд ч найз нөхдөөрөө дарвин авч уугаад гэмт хэрэгт холбогдсон тохиолдлууд гарсан билээ. Монгол улсын хуулийн өмнө Том толгой гарган аахалзаж буй АПУ компанийн шидэт дохиур нь мөнгө. Учир нь АПУ хамгийн өндөр хэмжээний татвар төлдөг учир бараг л давуу эрхтэйгээр хууль зөрчиж байгаа нь үнэн. Иймээс эрхээ түдгэлзүүлсэн “ЖЕМ” Интернэйншлийн дараагийн компани АПУ байхад гэмгүй л боловуу.
Эх сурвалж: chuhal.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 25, 2013 12:07:43 pm )
Arhitai temtseed yu oloh ve gevel olon emnelgiin ovchtuntei bolno ih olon hun hordoj uhne ee tegeed arhidalt ulam nemegdene dee
-
Anonymous (January 26, 2013 5:54:51 pm )
arhini vildwertei aimguud hotin vildwerin arhi oruulahig horiglomoor bn haa saigv yanz bvriin vildwerin arhi piwo udur shunugv yamarch hyanaltgui orj irj bn baahn hvmvvs gar huluu hulduuj tahir dutu tsaashlaad amia aldaj bn yalanguya baruun aimguud!!! delgvvr bolgond yu bn arhi bn getel hvnsnii nogo guril budaa bol barag bhgvi shv teewer gj arhi piwoni teewer l hj bn tatwar baga bnuu???
-
Anonymous (January 26, 2013 5:58:50 pm )
magnai dargaa arhini gereet borluulaltin asuudlig tsegtselj uguuch gereet buuni tuw gj bn gereet delgvvr gereet tvts gereet muhlag gd salbarlaad buun gereet svljee bollooo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (January 26, 2013 7:53:47 pm )
Arxitai temtseed yalsan tvvx delxiid bna yy arxi gedeg chini xvnii yxamsariin asyydal nyytsgvi xelexed sain l gubdug blaa yyxaa boliod 3 jil bolj bna neg l udur bolii gej bodood l bolison odoo saixan l amidarch bna xvn xvniig yryy tatna naiz nuxud yryy tataad gedeg xydalaa sh dee bid neg l amidaraxaaas xoish bid bysdaas byryy xaixdaa bish yum bna lee uuruu l bolix xeregtei nyytsgvi xelexed ene xeden arxinii vildberiin tatbaraar l bid amidarch tetgeber tetgemjee tsalin xulsuu tabij bna shvv dee dee bidnii mongolchyyd yxaantai zalyysaa soeltoi l xereglej syrax xeregtei shvv
-
Anonymous (January 27, 2013 12:05:03 am )
ene hun uneheer zuv bichjee. arhinii tuhai uneniig yarih tsag ni boloogyi gej uu. hudlaa uls turjuulehee bolieo.
-
Anonymous (January 31, 2013 1:41:00 pm )
magnai aigaad APU.g tatan buulgaj chadah bolov uu chadahgui baih, chadval uul ni sain l baiha
-
Anonymous (January 31, 2013 4:11:57 pm )
маш ихээр дэмжтж байна
-
Anonymous (February 02, 2013 9:49:21 am )
Er ni une ni hyamd bgaa ni l arhidaltiig ihesgej bgaa shdee.
-
Anonymous (February 17, 2013 5:39:25 pm )
Архины үйлдвэрийн эздийг орлого оруулагч архичидтай нь хамт байлгаж хэний балгаар хэн хэн болчихоод байгаа нь харуулж хүний мөс чанар байгаа эсэхийг нь шалгавал яасан юм бэ? Тэд үйлдвэрийн ашгаараа тэднийг аврах үйлс хийх болов уу харин бүр угжаад байх болов уу. телевизийнхэн энэ сэдвээр дорвитой асуудал хөндөж нэвтрүүлэг хийж цацвал. хүний ай сав гэж байдаг хэмжээтэй юм шүү.
-
Anonymous (February 19, 2013 3:58:03 pm )
апу_ийн архиар баяжигчдийг үнэнээр илрүүлвэл магнай чи бодит ажил хийсэн болно шүү.цуцлах хэрэгтэй.
10 Comments