antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2013 12 comments

Ард түмнээ авран нигүүлсэгч Н.Алтанхуяг

нийтлэсэн Admin

24a1954137e51b80bigОдоо би үүнээс хойш дандаа сайн сайхан мэдээлэл бичиж байх болно.

Засгийн газрын тэргүүн,  наран гэрэлт,  түмэн наст, Богд Зонховын хойд төрөл Ерөнхий сайд  Н.Алтанхуяг  даргыгаа өглөө оройгүй магтана. Санаа зоволтгүй ээ, ийм мэдээлэл мөд­хөн хүмүүст таалагдах болно… “Алх барьсан хүнд бусад нь хадаас шүү дээ” гэж Х.Баттулга сайд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн юм. Тиймээ, одоо Н.Алтанхуяг алх барьчихсан байна. Бусад  нь түүнд хадаас мэт санагдаж харагдсан газар нь цохиж далд оруулах болов.Гэвч хадаас болгоныг харсан газартаа  шааж болдоггүй   гэдгийг хэн нэгэн нь түүнд хэлэх хэрэгтэй болжээ. Энэ сануулгыг чөлөөт хэвлэл түүнд өгөх ёстой юм, тэр авах ч хэрэгтэй юм.  Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол Улсын  Ерөнхийлөгч  Засгийн газарт “алганы амт” үзүүллээ.

 

Тохирсон цагт  нь болдог сануулгыг  Төрийн тэргүүн чамбайхан хүртээлээ. Больж. Бүр ингэх гээд байсан юм.   Харин өчигдрийн хувьд нэгэн инээдтэй мэдээлэл албан ёсоор тарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй МУИС-ийн дугуй танхимд энэ сарын 23-нд уулзах гэнэ. Сайн байна, үнэхээр түүнтэй уулзах шаардлагатай.  Уулзаад авдаг юм бол асуух асуулт хэлэх үг ч бий. Гэтэл сэтгүүлчид Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайдтай уулзаж болох эсэх зөвшөөрлөө авах юм гэнэ. Арай асуух асуултыг минь бүртгэж авах гэж байгаа юм биш биз. Төрийн ордонд уулзах уулзалт байсан бол бид зохих журмынхаа дагуу бүртгүүлээд үнэмлэхээ үзүүлээд орчихно. Гэтэл хаа хамаагүй МУИС-ийн дугуй танхимд уулзах уулзалтын төлөө Төрийн ордон орж Ч.Сайханбилэг даргын үүдэнд зөвшөөрөл авахаар дугаарлах гэж үү.

Сайтад гарсан мэдээллийн дор сэтгэгдэл бичихийн тулд гурван үеийн намтраа регистрийн дугаартайгаа  бичих юм гэсэн. Гэтэл одоо Ерөнхий сайдаас юм асуухын төлөө Ч.Сайханбилэгтэд бүртгүүлж, долоон булчирхайгаа тоочих болж. Бас дээрээс нь тэр уулзалтад очих сэтгүүлчид заавал зөв талдаа рультэй машинаар очих ёстой гэх байх.  За тэгээд Ерөнхий сайдын уулзалтыг өнөөх гуравдугаар сарын 1 хүртэл  “тэнсэн  харгалзах ял” авсан 21 кабелийн сувгаар гаргахгүй гэх юм байгаа биз. Аа …яа..яа эд үнэхээр том байна аа. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор орж дэмжлэг авсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэл мэдээлллийн хэрэгсэлийг үүсгэн байгуулагч, эзэн,  хөрөнгө оруулагч редакцийн мэргэжлийн үйл ажиллагаанд оролцохгүй байх заалтыг чигээр нь явуулчихсан. Энэ долоо хоногт уг хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар орж батлагдах учиртай. Тиймээс үүнийг бичигч хөөрхий муу Л.Мөнхбаясгалан “ Улс төрийн тойм” сонин дээрээ нийтлэл бичих, “Шонхор” сувгаар нэвтрүүлэг хөтлөх эрхгүй болно гэсэн үг. Надтай адил эрхээ хязгааруулах мэргэжил нэгтнүүд минь,  та нартаа хандаж хэлэхэд  хууль батлагдахаас өмнө мэргэжлийн ажлаа сүүлчийн удаа хийх боломж ганцхан долоо хоног шүү.

Хэвлэл мэдээлэл рүү дайрч буй энэ дайралт нь иргэдийн мэдэх эрх рүү дайрч байгаагийн илрэл гэдгийг нийгэм ойлгох ёстой. Эрх баригчдад таалагдсан хэвлэлүүд үлдэж, таалагдахгүй нь алга болно гэсэн үг. Тэгэхээр дандаа л Н.Алтанхуяг болон түүний танхимын сайдууд  гавьяа  байгуулсан мэдээлэл иргэдэд очиж байх болно. Дандаа “сайн сайхан” мэдээлэл шүү. “Хамаг олноо чимэг болон хайрлагдсан Х.Чойбалсан” гэдэг шиг “Ард олноо авран хайрласан Алтангадасын тэргүүн Н.Алтанхуяг аа… ай хө ” гэсэн мэдээлэл өдөр бүр гарч байх болно.  Тэгээд л талхаа авч идэж чадахгүй байгаа Н.Алтанхуягаа хайрласан ард түмэн болон өдрөөс өдөрт хөгжинө гэсэн үг дээ. Сайхан сонсогдож  байж магадгүй юм.

Өчигдрийн хувьд хөөрхий “Жем интернэшл”-ийн тусгай зөвшөөрлийг боож хаяад үйлдвэрийг нь лацдав. Яав… юу болов,  хортой архи үйлдвэрсэн үү эсвэл цөмийн зэвсэг туршив уу гэсэн чинь аль эрт ивээн тэтгэсэн киног нь нэг телевиз гаргачихаж гэнэ. Дуусаа… архи сурталчилсан  хийсэн гэсэн номинациар алх тас. Хадаас болсон хөөрхий архи үйлдвэрлэгч. Ай мөн шударга байна шүү манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Мөдхөн бүх ард түмнийхээ регистрийн дугаар, гэр орон хаана байгаа мэдээллийг ил гаргаж нийтэд зарлана гэсэн. Эсэргүүцсэн УИХ-ын гишүүнийг Хэрэг эрхлэх газрын дарга нь заамдаж авсан гэж сонсогдов. Банкинд их мөнгө хадгалуулах бас осолтой боллоо. Их мөнгөтэй болсны торгууль ногдуулна. Үл хөдлөх хөрөнгөтэй болсон бол найз минь бас чиний хохь. Татвар авна. За тэгээд буруу рультэй машиныг хурааж авна. Мөдхөн солгой гараар бичдэг хүмүүсийг ажлаас хална. Байранд биш гэр хороололд амьдардаг бол цалинг чинь хасна. Яагаад гэвэл чи утаа үйлдвэрлэгч тул чамайг үзэн ядаж шившиглэнэ. Чи гэртээ МҮОНТ биш “Шонхор”  сувгийг үзсэн бол Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэрийг зөрчсөн. Чиний Монгол Улсын иргэн байх эрхийг чинь нэг  сарын хугацаатай түдгэлзүүлнэ. Хэрэв хямдыг нь бодоод  хятад төмс авч хоол хийж идсэн бол чи үндэсний үйлдвэрлэлийн эсрэг гэмт хэрэгтэн мөн. Улс чиний идэх төмсөнд ямар их мөнгө зарцуулсныг чи мэдэх үү. Иймээс чиний хоол идэх эрхийг бас хасна.   Монгол үнээний сүү авч уухгүй, хятад эсвэл орос сүү авч, уувал чиний уух эрхийг хасна.  Яагаад гэвэл үнээний сүүний татаасанд Засгийн газар хэдийг төлж байгааг чи муу тэнэг мэдэх үү. Эцэст нь энэ бүхний эсрэг  чи юу ч хийж чадахгүй.  Яагаад гэвэл тэр үед чөлөөт хэвлэл нүд аньсан байх болно. Чиний үзэн яддаг өнөө муу хэдэн суваг, сонин сайт байхгүй болсон  байна. Чиний оронд дээрх бүхнийг санаачлагч сайхан сэтгэлт, сайн лидер, ард түмнээ авран нигүүлсэгч  Н.Алтанхуягийг бичнэ мэдэв үү.  Санаа зоволтгүй ээ, энэ мэдээлэл мөдхөн бүгдэд таалагдах болно. Чөлөөт хэвлэлгүй нийгэмд сүнсгүй худал мэдээлэл эрэлт хэрэгцээтэй байдаг юм шүү дээ.  Энэ бол ардчилал. Энэ бол олуулаа ялсны үнэ цэнэ. Энэ бас олуулаа ялагдахын цондон.

 

Л.Мөнхбаясгалан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (January 22, 2013 9:34:40 pm )

    ENE ARAI DENDEJ BNA HUNII ERHIIG BOOMILSON UILDEL GAZAR AVCH BNA SAHIL HURTSEN BISH SHAL DORDOV GEGCH BOLLOO DARAAGIIN SONGUULIAR HENIIGEE DEMJIH VE BIDNII TOLOO YUM HIIH HUN MONGOL TORD BNA UU

  • Anonymous (January 23, 2013 7:58:36 am )

    aardiin nam ni arai ch deer b.j dee gej ue ue bodogdoh bolood l b.na shuu. niitlelch yag unen helj OLUULAA YALAGDAHIIN TSONDON boloh geed l b.ne uu daa.

  • Anonymous (January 23, 2013 9:24:13 am )

    Алтанхуягаа арайч дээ би танай намын төлөө саналаа өгсөн одоо та нар огцорвол таарна. Ардын нам нь дээр байж дээ. өөдгүй луйварчид

  • Anonymous (January 23, 2013 9:26:24 am )

    арай дэндэж байнааааааааааааааа олуулаа огцор хүний үзэж харахыг хүртэл боомилоод байхдаа яахав дээ. Л.Мөнхбаясгалан өөр илүүг бичээрэй. амжилт

  • Anonymous (January 23, 2013 1:04:19 pm )

    тагжийсан Алтанхуяг уу даа ёстой хуцваа мангар ихэмсэг шал худлаа дүр исгэдэг новш

  • Anonymous (January 23, 2013 6:39:22 pm )

    ИХ САЙН БАЙНА,ЯГ ЗӨВ СЭДВЭЭРЭЭ МАШ ЗӨВ БИЧЛЭЭ,МАНЬ МЭТИЙГ ЮМ БИЧЛЭЭ ГЭЭД НААД НӨХДҮҮД ЧИНЬ НОХОЙ ХУЦСАНЫ ДАЙТАЙ БОДНО,ЭНЭ ӨДРӨӨС ХОЙШ ЭНХРИЙ ХАЙРТ ЭЦЭГ БОЛСОН МАНАЙ ҮЕИЙН МАНЛАЙ БААТАР АРДЧИЛАЛЫН ЭЦЭГ ЭЛБЭРЭЛТ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖИД АЛТАН ХОШУУ ҮЕ ҮЕ ХҮРГЭЖ НААД НӨХДҮҮДИЙН ХАЦРЫГ ОГЦОМ ОГЦОМ ИЛҮҮЛЖ БАЙХГҮЙ БОЛ ГАРГАСАН ШИЙДВЭР БОЛГОН НЬ БУРУУ ЗҮГ РҮҮГЭЭ ЯВААД БАЙНА ШҮҮ

  • Anonymous (January 23, 2013 7:12:14 pm )

    eronhiilogchoo l demjine dee.namiig n demjiheer demii yum bna

  • Anonymous (January 24, 2013 2:23:19 pm )

    zuw zuw mongolchuudd ih erh chuluu bailaa gd yu bolow baahn negniige alsan talsan horduulsan huursan vnen shde odo tsagaan sar boloh gj bna neg sarin nasgv buun hujaa baraa eswel hortoi hool hortoi arhi, site orohoor buun haraal yalgawrlan gaduurhal yas ugsaani doromjlol harin ter setgegdel hyanaj ni 100 zuw ard tvmend bolowson hazaar heregttei

  • Anonymous (January 24, 2013 3:02:09 pm )

    Энэ сэтгэгдэлээ бичээд байгаа хүмүүсийн зөв ч бас хараахан биш юмаа.Хуульгүй хуулин дээгүүр гишэгчиж амьдарсаар бүр муу зан сурчихаж.Та нарын нөгөө даган дууриаж тахин шүтээд байдаг Америк чинь гишгэх нь хүртэл хуультай байдагийг мэднэ биз дээ.МАН чинь өөрсдөө хуульгүй загнаж,хуулийг луйвардаж та нарыг бүр муу занд сургачихаж. Одоо зүүдлэхээ боль,сэрж үз.Затим нэг хэвлэлүүд дээр Л.М гэсэн автортой усан нийтлэлүүд харагдаж байдаг юм өөрөө байжээ.Ямар ч нэвтрүүлэгийн шаардлага хангадаггүй Шонхор гээд телевиз байдаг бас өөртэй чинь холбоотой бололтой.Чадамжгүй газаруудыг бол хааж л таарна шүү дээ.

  • Anonymous (January 25, 2013 6:47:07 pm )

    сонгогдож аваад ард олны итгэлийг дааж хариулахын оронд Дарамтлах бодлого явуулж байгаа хотын дарга,ерөнхий сайд нар хэдэн алхам ургаш хардаг болоосой удахгүй сонгуулиар нүхэнд унахаа ёрлоод байна даа

  • Anonymous (January 25, 2013 7:05:02 pm )

    Ардчилсан намын ам, ажил хоёр нь зөрөөд аль хэдийнээ тасраад явчихлаа.Бензин, гурил, цахилгаан, махны үнийг өсгөхгүй төрөөс мөнгийг нь төлчихлөө гэж хэлээд хэдэн арван тербум төгрөг бусдад хий дэмий төлөөд гаргасан үр дүн гэж огт алга байна.Үүл баатарын хувьд машины дугаар, руулийн талаар яриад хэдэн барилгын компаниудыг дарамтлан суухаас хийх юм нь алга боллоо. Энэ нэг л бишээ залуусаа.Юм л бол ажлаас халах, иргэдийг дарамтлах шийдвэр л гаргаж байна.Ардчилсан намаас ардчиллыг, шударга ёсыг хүссэн ард түмний хүслийг үгүй хийж энэ намыг сонгосон шийдвэртээ харамсах сэтгэл төрүүлж байна.Ардын намыг түр амрааж дараагийн сонгуульд ажлыг нь буцааж өгөх л хэрэгтэй юм байна.Ардчилсан нам нь орон нутагт ажиллах олигтой боловсон хүчин ч алга юмаа.Ажилд томилсон хүмүүс нь олон жил гудамжинд архи ууж явсан, худалдаа наймаа хийж явсан, сургууль соёлд явж мэргэжил дээшлүүлж байгаагүй, мэдлэг, чадваргүй, хэт улстөржсөн хүмүүс л байх юм.Хүний эрхийг ихээр зөрчих, иргэдийг хагруулан бутаргах, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, ажлаас үндэслэлгүйгээр халах, хууль бус томилгоо хийх, зарим нэгийг нь зохион байгууллалттайгаар, захиалгаар хууль бус хорьж цагдах бусармаг явдал газар аваад байна.Ардчилсан намын хийж байгаа үйлдэл нь хуулийн дагуу юмуу хууль бус юм уугэдгийг ялгаж салгах нь чбэрх боллоо.Яагад гэвэл хууль бус үйлдлээ хууль бус тогтоол, шийдвэр гарган далдлах,хуулийн дагуу эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан иргэдийн асуудлыг шүүхэд нөлөөлөх замаар хааж боох бусармаг явдлууд хийгээд байхаар нь эргэлзээ төрөх юм.Ардын намын үед сонгон шалгаруулалтаар ороод төрийн албанд мөрөөрөө ажлаа хийж гэр бүлээ асарч яваа энгийн хүмүүсийг хэлмэгдүүлэн халж байна. Заримыг нь янз бүрээр дарамтлан ажил хийх бололцоогүй болгоод орхилоо. За тэгээд замбараагаа алдлаа да ардчилсан нам.Энэ бол хугацаанаасаа өмнө бутарч унахын шинж мөн.

  • Anonymous (January 25, 2013 7:26:09 pm )

    “хэвлэл мэдээлллийн хэрэгсэлийг үүсгэн байгуулагч, эзэн, хөрөнгө оруулагч редакцийн мэргэжлийн үйл ажиллагаанд оролцохгүй байх” ene yaagaad baij bolohgui gej? neg televiziin ezen zaluu ajilchinaa henii toloo ajillaad baigaa yum be geed zodoj baisnyg haraa bizdee? ter zaluu yamar yal avsan bol? heden tsaas ogood l salsan baihdaa bodvol… setguulch nar ugaasaa l neg iimerhuu mongotei hunii tald ajillaj baidag ni hend ch oilgomjtoi, il tod zuil shdee. booljmoor yum bichchiheed ooriigoo setguulch geed baigaamaa bas

antalya rent a car