Баабарын нийтлэлийн номыг сөхөөд хартал “Адгийн амьтаны сүүлчийн хоргодох газар нь эх оронч яриа хэмээн Толстой хэлжээ” гэсэн байна.
Энэ Лев Толстойн үг. Тэр мундаг хэлжээ. Манайд сүүлийн үед түүний хэлсэн шиг эх орончоор яригчид олширч байна. Тэднийг судлаад үзвэл ихэнх нь элдэв шалдаваар идэж уусан нөхөд. Хамаг булхай луйвар нь цухалзаад эхлэхээр хашрууд лут эх орончид болж, энд тэнд сонин хэвлэлийн зай бөглөнө. Хэд хоногийн өмнө нэгэн найзтайгаа хууч хөөрч суутал тэр “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын ярилцлагатай сонинг үзүүллээ. Уншихнаа “Э.Бат-Үүл амбаар ч барьж үзээгүй байж байшин барилга нураах юм яриад явж байна…” гээд л авч өгчээ. Энэ хооронд өөрийгөө бас жаахан дөвийлгөх янзтай. Ухаандаа “Гацуурт” байхгүй бол монголчууд будаа болох юм байхаа.
Гэвч Л.Чинбат өнөөдөр иргэдийн хараалыг бараад харайж явна. Тэрбээр нийслэлийн өмчит газрыг дээрэмдээд авчихсан байв. Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо буюу “Бага тойруу”-гийн орон сууцны 7 дугаар байр, тэр хавийн нийт 199 өрх айлын 1594 иргэн, 63 аж ахуйн нэгжийг ус, дулаанаар хангадаг тусгай зориулалтын барилга, инженерийн байгууламжийн газрыг хууль бусаар эзэмшсэн байна. Түүнд ийм “онцгой эрх”-ийг 2006 онд хотын захирагчаар ажиллаж байсан болон тухайн үеийн Газрын албаны дарга асан нөхдүүд олгожээ. Тэгэхэд хотын мэрийн ажлыг М.Энхболдоос Ц.Батбаяр гэдэг ягаан хацартай эр хүлээж аваад байлаа.
Эх сурвалжуудын ярьж байгаагаар бол ийм хууль бус үйлдэлд энэ хоёр эрхэм хоёулаа буруутай аж. Нэг намын, нэг тэрэгний дугуйнууд болохоор тэд Л.Чинбаттай тийнхүү хотын тусгай хэрэгцээний газарт найрлаад дууссан байв. Найрааны ард Л.Чинбат нь нийтдээ 572 метр квадрат газартай болж “тэнгэрийн умдаг” атгасан юмсанж. Үүн дээрээ 12 давхар барилгаа, доор нь төрөл бүрийн үйлчилгээ байхаар тооцож, яаран сандран эхлүүлжээ. Уг нь түүний энэхүү хууль бусаар авсан газарт халаалтын төхөөрөмж буюу ЦТП байрлаж байсан юм билээ. Энэ барилгыг 2007 оны байдлаар “Опен Хаус” компанийн захирал Д.Дорждагва гэгч эзэмшиж байгаад Л.Чинбатад 55 саяар заржээ. Энэ бас л хууль бус наймаа. Иймэрхүү замаар Л.Чинбат Газрын тухай хууль, Барилга хот байгуулалтын хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Бусдад эзэмшүүлж болохгүй” гэсэн шийдвэр зэргийг бүгдийг нульж хаяад эцэст нь хотын захирагч асан Г.Мөнхбаярын үед 12 давхар барилгынхаа захирамжийг гаргуулсан байлаа. Мөн бөх зүрх шүү. Мөнгөтэй хүнд гэхдээ энэ юу ч биш бололтой.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, хэлтсийн дарга Ч.Мөнхжаргал оршин суугчдын гомдлын хариуд “…Л.Чинбатын үйлчилгээтэй орон сууцны 12 давхар барилгын ажлыг гүйцэтгэх зөвшөөрлийг олгоогүй” гэсэн атал Л.Чинбат тоох ч үгүй барилгаа бариулсаар байжээ. Учир нь мэргэжлийн хяналтын бас нэг улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ гэдэг этгээд нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барилгаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн гэнэ. Хэдэн жилийн өмнө Л.Чинбатаас дутахааргүй их мөнгөтэй нэг авгай “Мөнгө чулууг ч нүхэлдэг юм” гэж томорч байсантай угтаа энэ бол яг адил юм. Товчоор хэлбэл, Л.Чинбат одоо жинхэнэ эх оронч болоод яваагийн цаад шалтгаан ердөө л ийм ажээ. Түүний хууль бус иймэрхүү үйлдлүүдээс бид дараа дахиад өгүүлэх тул энэ удаа ингэсгээд түр анзах уу даа. Харин дээрх хоёр байцаагч түшмэдийн бичгийг та бүхэн уншаад сайтар тунгаах биз.
Үргэлжлэл бий
Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 20, 2013 11:36:09 pm )
M.Enkhbold hotiin dargiin ajlaa neleen dotno naiz bolson itgelt bool Batbayart ugsun yum. Batbayar ni jijig baagii uuduu tatuulsan uchir Enkhboldiin yu gesniig l hiine. Harin Batbayar ni Bagahangain zasag dargiin ajlaa baga-iin naiz Batnasandaa ugluu. Naiziin holboonuud neg iimerhuu. Tegeed l ashig sonirholiin ulsiin umchiig uneguiduulen avah biznes, huuli bus luivariin ajillagaanuud yavagdaj baigaa yumdaa
-
Anonymous (January 21, 2013 9:18:02 am )
хмм хэрэг алга энэ чинбат чинь тэгээд ТЭРЭЛЖ зочид буудлын эзэн билүү
-
Anonymous (January 21, 2013 11:28:53 am )
өвөрхангай,сэлэнгийн нутгыг там болтол ухаж хамаг алтыг нь авсан энэ балай тэрбумтан одоо ханаж цадах болоогүй юм байх даа.
-
Anonymous (January 21, 2013 1:47:32 pm )
тэгээд яахын яачиж чадахгүйгээс хойш Монголд хууль шудрагаар үйлчилээд томоохон хулгайч луйварчдыг барьсан юм уу байхгүй л байх тиймээс наадуулаа бүү муул
-
Anonymous (January 21, 2013 7:10:14 pm )
Yagaad bolohgui gej. 12 davhar barilgyg Chinbatynhan turul sadnaaraa niileed ch duurgehgui biz. Mongolchuud l ezemihij huvi hishgii ni hurtne shuu dee. Zoornay davhart ni dulaany punktii ni holbood ugchihud l bolno. Hudlaa sur badruulj huniig gutgedegee zogsoogooch, muu teneg setguulch ee. Harin ter duural Uulde oilguulbal taarna. Chinbat burhany orond tuuniig baitugai yum ch avaachij chadahgui. Sandralaa zogsooj, ataarhahaa boli.
5 Comments