09.30 цагаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр ”Вlue Sky Tower”-ийн ”Diamond” танхимд хэлэлцүүлэг хийнэ.
11.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч өвөлжилтийн асуудлаар Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарыг хүлээн авч уулзана.
-УИХ-ын дарга З.Энхболд яг одоо аймгуудын дарга нартай А танхимд уулзалт хийж байна.
13.00 цагаас УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг ирэх бямба гаригт ”Тамхинаас татгалзсан өсвөр үе” сэдэвт 1000 хүүхдийн чуулганыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж буйтай холбоотойгоор өнөөдөр Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
-Цагаан сарын баярт зориулсан ”Монголд үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа АСА циркт үүдээ нээлээ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас Монголын Энхтайван, найрамдлын холбооны гишүүн байгууллагуудаас мэдээлэл хийнэ. Тэд Энхтайван найрамдлын ордныг нэг тэрбум төгрөгөөр хууль бусаар зарсан хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан бөгөөд шүүх хууль зөрчсөн болохыг нь тогтоожээ.
12.00 цагаас Байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй бизнесийн санаачилгыг өрнүүлэх “Экопренер-2013” олон улсын хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагаас Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер Лиг эхэлж буйтай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
14.00 цагаас “Шударга ёс ба нийгмийн хөгжил” сэдвийн дор зохион байгуулах Дэлхийн шашны өдрийн талаарх мэдээлийг сонирхоорой. Уг арга хэмжээнд шарын, мусульманы, христийн, хинду, иудейн шашны болон Бахайчуудын нийгэмлэгийн төлөөлөл оролцох ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.