Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв талбай Хотгойдын шадар ван Чингүнжавын талбайд 2013 оны 01 дүгээр сарын 14 ний өдөр 13 цагаас иргэд сонгогчдын цуглаан боллоо. Тус цуглаанд 800 орчим хүн оролцож, идэр есийн хүйтнийг ажралгүй, дуу хоолойгоо илэрхийлж, үзэл бодлоороо нэгдэн цугласан юм.
2012 оны Орон нутгийн сонгуульд Хөвсгөлчүүд идэвхтэй оролцож, өөрсдийн сонголтоо хийсэн. Аймгийн ИТХ-ын 41 мандатаас Монгол Ардын Нам олонх буюу 23 суудал авсан. Ард иргэдээс сонгогдсон Аймгийн ИТХ хуулийн дагуу хуралдаж, Аймгийн Засаг даргыг 3 удаа сонгон, Ерөнхий сайдад уламжилсан боловч, Монгол улсын Ерөнхий сайд тодорхой шалтгаангүйгээр батламжлахаас татгалзаж удаа дараа буцаан хугацаа авч, эцэст нь Монгол Улсын үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөрчин цөөнх болсон Ардчилсан намаас Аймгийн засаг даргын түр үүрэг гүйцэтгэгч томилсон захирамж гаргалаа.
Энэхүү захирамжийг эсэргүүцэн иргэд сонгогчид үгээ хэлж, төр засгийн өндөрлөгүүдэд дуу хоолойгоо хүргэхийг зорисон байна.
– Хөвсгөлийн иргэд сонгогчдын сонголтыг үл хүндэтгэж байгаад хамарсаж байна.
– Ардчилал, шударга ёс алдагдаж байгаад эмзэглэж байна.
– Үндсэн хууль болон бусад хууль зөрчигдөж байгаад харуусаж байна.
– Хууль бусаар орон нутгийн удирдлагыг авах гэж улайрч байгаа хэсэг бүлэг хүмүүсийг эсэргүүцэж байна.
– Сонгох сонгогдох эрхээ хуулийн дагуу эдэлмээр байна.
– Хуулиа дээдэлье хэмээн уриа лоозон хэлж, ард иргэдийн төлөөлөл үзэл бодлоо илэрхийллээ.
Цуглаанаас МУ-ын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болж цуглаанд оролцогчид гарын үсгээ зурж баталгаажууллаа. Цуглаанаас иргэдийн дунд “ Хуулиа дээдэлж, сонголтоо хамгаалах” Түр зөвлөл байгуулж, энэхүү тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлэн, Ерөнхий сайдаас хариу иртэл Чингүнжавын талбай дээр гэр барьж, улс төрийн суулт хийхээр боллоо.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 15, 2013 9:11:01 pm )
erunxii saidiin zuv.kommunistuud zasag darga boloxgui shuu
-
Anonymous (January 15, 2013 10:34:36 pm )
Монгол улсад Хэрвээ хууль байвал Тэр нь гууль болсон,одоо Монгол улсад юу ч байхгүй.Тиймд ямар нэгэн асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй.Одоо Ерөнхийлэгч,Ерөнхий сайд гээд эднүүст ямар нэгэн бичиг явуулаад хэрэггүй.Ялангуяа ерөнхийлэгч гэх Ц.Элбэгдорж нь өөрчлөгдөхөө мэдээд өдөр хоногийг арай ядан хүлээж байгаа шүү дээ,Энэ нөхөрт хандаад нэмэргүй гэдгээ мэрэгтүн,анзаарагтун
-
Anonymous (January 16, 2013 3:13:46 pm )
Dornod aimagt ch bas iim huch tursen huuli bus ywdal garch bna.Heterhii tuilshirsan huuli zurchsun iim uildeltei temtseh tsag irseen
-
Anonymous (January 16, 2013 3:17:48 pm )
ingej irgediin sanaliig uneguiduuleh yum bol songuuli ywuulj yadag yum
-
Anonymous (January 16, 2013 6:16:32 pm )
Монголын хууль гурав хоног гэж ярьдагыг мэддэгүй юм уу,Ерөнхийлөгч захиа бичээд ямар ч нэмэргүй тэр хүний чих нь бөглөрчихсөн, ард түмэнтэйгээ амь нэгтэй гэдэг үгийг сонгуульд зориулж хэлснийг ойлгохгүй байгаа юм уу,Хууль нь гууль болсон учир дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч боллоо
-
Anonymous (January 16, 2013 9:02:35 pm )
МОНГОЛЫН ХУУЛЬ ГУРАВ ХОНОГТ гэдэг үг уг сурвалжаараа тэс өөр ухагдахуунтай юм шү дэ ЭЗЭН ЧИНГЭСИЙН ҮЕД ГАРГАСАН ХУУЛЬ ДЭЛХИЙН ТАЛААР ТАРХАН СУУСАН АЛЬ Ч ХАНЛИГТ 3 ХОНОГТ БАГТАН ХҮРЧ ММӨРДӨГДДӨГ байсан гэж хэлцдэг юм билээ харин одоо 3 хоноод ГУУЛЬ молдог гэж өөрчлөгдсөн нь яг үнэнд нийцээд байгаа юм АН гэж хавтгай ялсан бөхөд одоогоор бяр амтагдаад байгаа юм шүү хөвсгөл боло монголын ардчилалын өлгий нутгийн нэг яах аргагүй мөн гэтэл ардчилалд санал өгсөнгүй гэж өсөрхөж хүч түрж байгаа бололтой ийм үзэгдэл ХАВТГАЙ болсоон
-
Anonymous (January 17, 2013 1:01:54 pm )
ХӨВСГӨЛЧҮҮД КОММУНИСТУУДЫГ Л СОНГОЖ ХАЙРЛААД БАЙГАА БОЛ ТЭР КОММУНИСТ ДАРГЫГ НЬ БАТЛААД Л ӨГЧИХӨӨЧЭЭ, ЕРӨНХИЙ САЙДАА, ТЭРТЭЭ ТЭРГҮЙ КОММУНИСТУУД МОНГОЛЫН ХӨРСНӨӨС УДАХГҮЙ АРЧИГДАЖ БАЙХГҮЙ БОЛНО ДОО
-
Anonymous (January 17, 2013 3:30:21 pm )
Хөвсгөлчүүд Ардчилсан үндсэн хуулийн дагуу сонголтоо хийсэн хэрэвээ томилдог байх юм бол сонголт хийлгэх ямар хэрэгтэй юм Алтанхуяг сайд АРДЧИЛАЛ нэрийн дор коммунист шийдвэр гаргахаа зогсоовол таарна
-
Anonymous (January 17, 2013 3:31:33 pm )
Энэ шийдвэр л жинхэнэ КОММУНИСТ шийдвэр байнадаа хаха ичээсэй ард түмнийг нь доромжилохоо
9 Comments