antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2013 12 comments

Ардчилсан ЗГ 20 телевизийг хоморголон хаах гэнэ

нийтлэсэн Admin

ddfe153984ae985boriginalХарилцаа холбооны зохицуулах газраас 20 телевизийг хаах шийдвэр гаргахаар санал нэгджээ.  Ийм шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт хурлаараа шийдсэн бөгөөд энэ долоо хоногт телевизүүд рүү албан тоот хүргүүлэх гэнэ. Шалтгаан нь техникийн бүрэн бус байдал, оюуны өмчийн хууль гээд бас бус шалтаг тоочих бололтой. Энэ шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд зарим телевизийг нэг сараар, заримыг нь хоёр сараар, бүр гурван сараар хаах гэнэ. Энэ хооронд таван мянган  долларын үнэтэй камераа 50 мянган долларын үнэ бүхий техникээр солих шаардлага тавих аж. Нэг сар байтугай нэг жилийн дотор энэ үүргийг нь биелүүлж чадах нь  байгаа бил үү.  Ядуу, аль нэг олигархийн халаасанд ороогүй ядарсан телевизүүд хүссэн ч эс хүссэн ч  мөнгөтэй баян улстөрчийн халаас руу гулсан орох замыг ийнхүү нээж өгөх нь ээ.

Ингэж тэртээ 23 жилийн өмнө   Ардчилсан нам өөрсдөө авчирсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөө өөрсдийн гараар боомилох гэж байна.  Мэдээж тэд  шаардлагаа   маш гоёор тайлбарлах биз. Даанч телевизүүдэд шалгалт явуулж, сайтуудын сэтгэгдлийг хаах талаар сануулга өгөөд, УИХ-аар сэтгүүлч эзэнтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг боомилох хуулийн төсөл оруулж ирээд байсан юм.  Монголын түүхэнд, аль ч Засгийн газрын үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дөрөв дэх засаглалыг ингэж хоморголон “будаа болгох нь” бүү хэл ад үзэж байгаагүй юм шүү. Ганцхан удаагийн тохиолдлоор МҮОНТВ-ээс бусдыг нь хааж байсан. Энэ нь 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийн балгаар улс орны хэмжээнд онц байдал зарлаж, арилжааны телевизүүдийг түр хугацаагаар эфирийг нь хааж байсан түүхтэй. Энэ хооронд мэдээллийг хэрхэн гуйвуулж байсныг бүгд андахгүй. Харин одоо  техник, оюуны өмчийн шаардлага нэрээр өөрсдөдөө таалагдахгүй, аль ч намыг даган баясдаггүй суваг, телевизүүдийг нугасалж авах бололтой.

Улс оронд болж байгаа болохгүй бүтэхгүй зүйл, улстөрчдийн булхай луйвар, бузар хэргүүдийг сэтгүүлчид илчилдэг. Харин үнэнийг бичсэнийхээ төлөө бусдад адлуулж, хараалгуулж, зүхүүлж, доромжлуулж, шоронд хоригддог. Гэхдээ бид тоодоггүй ээ. Авдаг цалин, хийдэг ажил хоёроо харьцуулаад ганц удаа ч болов гоншгонодоггүй. Сэтгэл зүрхээрээ энэ мэргэжилдээ, дуртай, бас хайртай юм.

Ардчилсан төр, ардчилсан засаг, ардчилсан нийгэм, ер ардчилсан тодотголтой бүхэн нийлж байгаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нухчин дарахаар давшихын учир юу вэ.  Удахгүй хэдэн өдөр тутмын сонингуудыг бас хаах юм байна л даа. Гэхдээ мэдээж сэтгүүлч эзэнтэй, ардаа “том хүнгүй”, бор зүрхээрээ яваа, жинхэнэ дөрөв дэх засаглалынхаа үүргийг биелүүлж байгаа телевиз, сонинуудыг хаагаад байх юм бол хэвлэлийн эрх чөлөө нь хаанаа үлдэх вэ. Ингэж наргиулахгүйн тулд бид энэхүү мэдээлллийг албаны болон найдвартай эх сурвалжаас авч цацлаа. Хэрэв энэ шийдвэрээ  телевизүүдэд тулгах юм бол сэтгүүлч, уран бүтээлчид нэгдэж камераа үүрээд гудамжны тэмцэлд бэлэн байгаагаа үүгээр дуулгаж байна.

Хэсэг уран бүтээлчид

Б.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: “Улс төрийн тойм”

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (January 15, 2013 10:23:11 am )

    haah heregtei shdee ha ha

  • Anonymous (January 15, 2013 12:28:22 pm )

    standart gej neg ym bii shd terendee hurkuu televiziig haah huuli baidag bol zov shd huuli bol huuli l baih heregtei

  • Anonymous (January 15, 2013 1:19:10 pm )

    ардчилагчид ардчилалаа өөрсдөө устгахаар шийдэж дээ

  • Anonymous (January 15, 2013 2:59:32 pm )

    shaardlagad niitsehgui hyamdhan orovdmoor baisand orvol orchin uyeteigee hol niiluulj shine tehnologtoi erch huchtei horom buriig aldahgui gargah chadvartaig ni ajiluulah heregtei shuu dee,buh yum ni huuchin gatsdag gajdag,eerdeg muurdag geed bugdiig solih heregtei,uneniig helehed TV uzeh sonirhol uneheer baihaa bolijdee,yadaj l aytaihan buten nevtruuleg uzej chadahgui bainashdee,ard tumenii nerviig barsan reclamuud bainga l dunduur ni tsatschihna utgagui,buh l TV-d tiim baidag.tusgai tiim reclam tsatsdag tv baivla taarna

  • Anonymous (January 15, 2013 4:24:58 pm )

    ter tv9 ig haa uzeh yum alga dandaa gants huniig gargah yum ter ni hen geech nogoon enhbayar haawal taarna demjij bn

  • Anonymous (January 15, 2013 4:26:02 pm )

    demjij bn heterhii olon tv tei bn uzeh yumgui dan riklam gargana ter tv9 bn

  • Anonymous (January 15, 2013 4:26:30 pm )

    tv9,tv9,tv9,haa

  • Anonymous (January 15, 2013 4:48:51 pm )

    Komunist zasaglaltai bolsiimuudaa

  • Anonymous (January 15, 2013 4:58:00 pm )

    medkum da muuhai l sonsogdoj bna hun uzel bodoloo chuluutei ilerhiileh l estoi ter itgel unemshiliig ustgah ni de

  • Anonymous (January 15, 2013 7:05:32 pm )

    Зөв зөв. Хүүхэд залуус элдэв юм үзээд муу зүйлд их суралцаж байна. Гэмт хэргийн шинж хэрцгий болно гэдэг үүнтэй бас л холбоотой. Элдэв чатаар хүний наймаа, хар тамхи, янхандалт гээд бүх муу хэрэг зохион байгуулагдаж байна шүү. Хүүхэд, залуус эвдэрлээ.

  • Anonymous (January 16, 2013 3:21:31 pm )

    ЗАМБАРААГҮЙ НҮЦГЭН ШАЛДАН ЗУРГУУД, ЭРОТЕК КИНО ЧИНЬ ХОРИОТОЙГ ЭНЭ САЛБАРЫНХАН АРДЧИЛАЛ ГЭЖ ОЙЛГООД МАНГАРТААД БАЙГАА ЮМ БАЙХДАА.ИХЭНХ СЭТГҮҮЛЧИД ЧИНЬ ХӨДӨӨНӨӨС ИРСЭН МААНАГУУД БАЙГАА ШҮҮ.АРДЧИЛАЛ ЧИНЬ НӨГӨӨ ХҮНИЙ ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДДАГ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА УУ. ЭНЭ ЗАМБАРААГҮЙ АЛААН ХЯДААН, СЕКС, ХУЛГАЙ ДЭЭРМИЙН СУРТАЛЧИЛГАА ЧИНЬ АРД ТҮМНИЙ ДУРГҮЙГ ХҮРГЭЭД БАЙНА.ТИЙМЭЭС ХААХ НЬ ЗӨВ. ТЭНГЭРИЙН ЗАРИЛАГ ШҮҮ

  • Anonymous (January 16, 2013 3:23:10 pm )

    ЯМАР НЭГ ЗҮЙЛ ЧИНЬ ХЯЗГААРТАЙ БАЙДАГ ЮМ АА. ХААГААД ЦЭГЦЭЛЖ АВ. ТӨР ГЭЖ БАЙДАГ БОЛ ХАА.

antalya rent a car