antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2013 17 comments

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгт илгээх “сайхан” 60 коммент

нийтлэсэн Admin

9УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгт зориулж бид 60 “сайхан” комментийг илгээж байна. “Цахим сэтгэгдлийн нэгдсэн сан” гэгчийг байгуулснаар бид яг ийм тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Иргэд сэтгэгдэл бичихээр бол өөрийн утасны дугаар, овог нэр, регистерийн дугаараа “тоочиж” байж эрхээ авна. Тэгэхээр “Цахим сэтгэгдлийн нэгдсэн сан”-г удирдаж байгаа нөхдүүд хэн хэнийг юу гэж хэлж байна, хэн хэний төлөө үгээ хэлж байна, ерөөс хэн юу хэлэв гэдгээр нь тагнаж улстөржих бүрэн боломжтой болж байна гэсэн үг. Үүнээс гадна иргэдийнхээ амыг барьж гагцхүү магтаалын үүд хаалгыг нээж байгаа ч гэж ойлгож болно.

 

 

1.Ч.Сайханбилэг сайхан Дорнод нутгийнх.
2. Ч.Сайханбилэг УИХ-ын сайхан залуу
3. Ч.Сайханбилэг сайхан захчин ястан
4. Ч.Сайханбилэнг сайхан гурван хүүхэдтэй
5. Ч.Сайханбилэг сайхан улстөрч
6. Ч.Сайханбилэг сайхан эхнэртэй
7. Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгаль гэх сайхан нэртэй
8. Ч.Сайханбилэгийн эхнэр “Байгаль бюти” нэртэй сайхан салонтай
9. Ч.Сайханбилэг “Түүхийн багш” гэх сайхан мэргэжилтэй
10. Ч.Сайханбилэг МУИС-ийг “Хуульч” мэргэжлээр сайхан төгссөн
11. Ч.Сайханбилэг АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль төгсөх сайхан мөрөөдлөө биелүүлсэн
12. Ч.Сайханбилэг Хууль зүйн ухааны магистр гэх сайхан цолтой
13. Ч.Сайханбилэг Монголын залуучуудын холбооны ажилтан гэх сайхан эгэл албыг хашиж байв
14. Ч.Сайханбилэг МЗХ-ны Нарийн бичгийн даргын албыг сайхан хашиж байв
15. Ч.Сайханбилэг 1996-2000 онд УИХ-ын гишүүн гэх сайхан албан тушаалыг ард түмнээсээ авсан

 

16. Ч.Сайханбилэг МЗХ-ны Ерөнхийлөгч гэх эрхэм сайхан үүргийг гүйцэтгэж байв
17. Ч.Сайханбилэг 1998-1999 оны хороонд гэгээрлийн сайдын албыг ганцхан жил сайхан хашсан
18. 2002-2004 “лааз өшиглөхгүйн” тулд хувийн компани байгуулсан нь Хууль зүйн Е&Т товчоо байв. Энэ хугацаанд товчооныхоо захирлаар сайхан ажилласан.
19. Ч.Сайханбилэг 2004 – 2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргаар сайхан ажилласан
20. Ч.Сайханбилэг 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар сайхан ажиллаж байв

 

21. 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож сайхан кайф авч байв
22. Ч.Сайханбилэг 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын сайхан ажлыг хийж байв
23. 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож сайхан happy байв
24. 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын сайхан ажлаа хийж эхлэв
25. Ч.Сайханбилэг 2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл гэх сайхан өргөмжлөл авч байлаа

 

26. Ч.Сайханбилэг 2006 онд Алтангадас одонгоор энгэрээ сайхан мялаав
27. Ч.Сайханбилэг 2011онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэх сайхан одонг хүртэв
28. Ч.Сайханбилэг орос, англи хэлийг сайхан эзэмшсэн
29. Ч.Сайханбилэг “20-хон жилд Ардчилсан сонгуулийн байж болох бүх үр дүнг үзнэ гэдэг ховорхон завшаан” хэмээх сайхан үгийг хэлж байв
30. Ч.Сайханбилэг “Бид ардчиллын 10 цагаан буянгаа хүртлээ. Чөлөөт сонгуулиа хугацаанд нь явуулж, эрх мэдлээ шилжүүлж чаддаг боллоо. Хувь хүний шийдвэрээс хамаардаггүй дархлаагаа суулгалаа” хэмээн сайхан дуу алдаж байлаа

 

31. Ч.Сайханбилэг “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай” гэх сайхан хуулийн төслийг санаачилж байв
32. Ч.Сайханбилэг VIP гэх сайхан нэвтрүүлэг хөтөлдөг байв
33. Ч.Сайханбилэг “Та битгий сувгаа солиорой” хэмээн сайхан хэлдэг байлаа
34. Ч.Сайханбилэг түүхийн багшийн мэргэжлээ сэтгүүлч болгосныхоо ачаар олны танил сайхан улстөрч болсон
35. Ч.Сайханбилэг нэр дэвшихдээ “Гэр хорооллыг интернэтжүүлнэ” хэмээн сайхан амлалт өгсөн

 

36. Ч.Сайханбилэгийн “Хүүхэд Бүрт Компьютер” хөтөлбөрийн компьютер дэлбэрч нэгэн хүү хараагүй сохор болох дээрээ тулсан ч сайхан хөтөлбөрийн эзэн чимээ алга
37. Ч.Сайханбилэг Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбааг удирддаг гэх сайхан “Бор шувуу” тарж байсан
38. Ч.Сайханбилэг ард түмний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх сайхан талбар болсон сэтгэгдэлээс айсандаа сэтгэгдэл хянах санаачлага гаргасан гэх сайхан “шум” бий
39. Ч.Сайханбилэг намынхаа нэгэн лидерт “Тойргоо өгчих ахаа, би нэр дэвшмээр байна” гэж сайхан зүйл гуйж байсан гэдэг.
40. Ч.Сайханбилэг сэтгүүлчдийг төрийн ордонд оруулахгүй гэх сайхан санаачлага гаргаж байв

 

41. УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг гомо хэмээн гүтгэснээ гомо хэмээх Нараа хүлээн зөвшөөрч, ингэснийхээ төлөө төлбөр авснаа хүлээсэн гэх сайхан мэдээлэл тухайн үед гарч байв
42. Ч.Сайханбилэг Сөүлийн гудамжинд байрлах “Альфа” гэх тансаг фитнесс клубыг баруун солгойгүй л сайхан рекламддаг гэх
43. Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг дэд дарга Д.Нямжавыг халж, оронд нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн гэдэг шавилхан залууг тавьж сайхан томилгоо хийсэн.
44. Ч.Сайханбилэг сайтуудын комментийг хянах сайхан боломжийг өөртөө олгов
45. Ч.Сайханбилэг “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” гэх сайхан санаачлага гаргасан нь Монгол Улс ХХI зууны мэдээллийн эрх чөлөөнөөс ухарч байгаатай ялгаагүй сайхан алхам болж байна.

 

46. Ч.Сайханбилэг “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” гэх халхавчны цаана хэн юу хэлэв гэдгийг нэгд нэгэнгүй бүртгэж “ял” оноодог сайхан коммунист тогтолцоог нэвтрүүлэх нь
47. Ч.Сайханбилэг дээрх асуудалтай холбоотойгоор иргэний бүртгэлийг нууцаас гаргах сайхан хөтөлбөр хэрэгжүүлж буй
48. Ч.Сайханбилэг “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийг хэрэгжүүлснээр хэзээ ч хэнд шүүмжлүүлэхгүй байх сайхан талтай
49. Ч.Сайханбилэг “Эзэддээ” таалагдах энэхүү төслөө намынхандаа сайхан танилцуулж дэмжлэг авсан
50. Ч.Сайханбилэг ертөнцийн хоолойг боож, хоёр нүдийг таглах сайхан санаачлага гаргасан

 

51. Ч.Сайханбилэг 2008 онд 90 саяын үнэтэй “Ланд круйзер”-аар сайхан гангардаг байв.
52. Ч.Сайханбилэг 2010 онд төмөр хүлгийнхээ жагсаалтад “Ланд ровер” нэмж саяар үнэлэгдэх машинуудтай болсон сайхан мэдээ бий
53. Ч.Сайханбилэг “ASU” ХХК-ийн 12.5 хувийг эзэмшдэг сайхан хувьтай
54. Ч.Сайханбилэг “Ч энд Tи” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг сайхан талтай

 

55. Ч.Сайханбилэг 586 сая 500 мянгаар үнэлэгдэх байр, үйлчилгээний байгууламжтай гэх сайхан мэдүүлгийг АТГ өгсөн
56. Ч.Сайханбилэгт ганц ширхэг ч мал байхгүй гэсэн сайхан мэдээг та бүгдэд дуулгая
57. Ч.Сайханбилэг 2011 онд 1 тэрбум 386 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий орон сууц, үйлдвэр үйлчилгээний байртай болсон сайхан мэдээ байна
58. Ч.Сайханбилэг жилдээ 9 сая 833 мянган төгрөгийн сайхан орлого олдог
59. Ч.Сайханбилэгийн гэр бүл жилдээ 124 сая 905 мянган төгрөг орлого олдог сайхан байгаа биз
60. Ч.Сайханбилэг “Алтан гадас”-т харъяалагдснаараа Засгийн бялуунаас хүртэх сайхан боломжтой болсон

 

 

Уншигч та ч гэсэн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн тухай 60 “сайхан” комментийг дэмжиж “сайхан” сэтгэгдэл үлдээгээрэй. “Сайхан” сэтгэгдлийн хариуцлагыг сайт хүлээхгүй болно.

 

А.Одон

А.Одон

Zindaa.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (January 14, 2013 8:55:35 pm )

    muuxaibileg l bna

  • Anonymous (January 14, 2013 9:41:04 pm )

    taniig urguud gazar buulgalgui olon jil bolloo odoo buunaa bolohuu ene gazar shroo deer gishgih bolj dee esvel tamruu yva nas tani duuslaa zorigt mini

  • Anonymous (January 14, 2013 10:18:34 pm )

    mongoliigoo nud am chihiig ni haah halhawch yaj hiideg bn da . ene ni ardchilsan zasaglal bolj bgaa yum uu . Teneg minii bodol iim l bn da . Arai l bish dee . Saihan bileg saihan l tsol commenttoi bolson yum bn da. Ene bol ard tumnii durguitseliin hariu um da.

  • Anonymous (January 15, 2013 12:06:47 am )

    saihanbileg mal zugeer bai

  • Anonymous (January 15, 2013 7:29:59 am )

    arai ingej bolohgui ee..uunii orond ulsaa ZARCHIHYA…

  • Anonymous (January 15, 2013 2:43:07 pm )

    shal teneg yumaa odoo baitlaa setgegdel bichihee hurtel zaalgah bolj bna uu yosoti l ard tumnii amiig ugaariin oor neg torliin maskaar haah gej oroldoj bh shiv de
    erd etserguutsej bna

  • Anonymous (January 15, 2013 3:14:29 pm )

    Saihanbileg ch saihan yumaa hmmmmmm……………..(hoolgui honogch,hooson guilgachin bichiv)

  • Anonymous (January 16, 2013 12:52:15 pm )

    iim baij bolohgvi ee hvnii erh ardchilald amidraad bgaamuu ygaad bgaan bid nar ingej erhiig boogduulj bolohgvi iim jijighen ymaar oroldoj bhaar ta neg gaduur mah ymar vnetei bna benzin ymar vnetei bna awtobus ymar vnetei bna utaa uniar zamiin halitargaa gd zunduu asuudal tsaana chine bna sh de

  • Anonymous (January 17, 2013 2:01:58 pm )

    ardchilsan nam ene ugee ali hediin bulshilsan gedeg ni hagas jiliin dotor zasag barihdaa haruulaa da tsaashdaa haashaan harj bie zasahiig zaahnaa tsagaan saraar yaduu humuus iim beleg ug geed zaagaad ehelsen er ni denduu dord uzej bna aa ard tumnee uursduu dotoodiin baraagaa hereglehgui dandaa brend umsdig biz de

  • Anonymous (January 17, 2013 5:06:33 pm )

    ЭНИЙГ ЧИНЬ САЙХАНБИЛЭГ САНААЧЛААД БАЙГАА ЧЮМ БИШ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ УГТСАН ӨРСӨЛДӨГЧӨӨ ДАРАХ ГЭСЭН ЯВУУЛГА ШҮҮ ДЭЭ,ЕР/СОНГУУЛИЙН ҮЕЭР ЭЭБЭЭГ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ ГЭЖ БИЧВЭЛ БУДАА БОЛГОХ БЭЛТГЭЛ АЖИЛ ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (January 17, 2013 7:53:17 pm )

    saihan bn.komunist surguuli togsson hun ardchilaliig yaj hiihee medne ee.ard ni aimaat saihan hun baihad saihan saihan ym helne l dee

  • Anonymous (January 20, 2013 11:26:04 am )

    Huurhii Saihanbileg humuusiin togloomond orj herchyyleh n dee,uree tuleh hereg garsan bailgyi dee,Saihanbilegiig bugdeeree urevdecguue!

  • Anonymous (January 23, 2013 5:08:17 pm )

    Ingeed bval Saihanbileg ah min yu gej commet haahaw de sain ah shu kekeke

  • Anonymous (January 24, 2013 4:43:08 pm )

    iim alia yum bichij yadag bnaa. tgeed ooriigoo setgulch gj hund yriwdaaa nudnii bulai mine. icheeech8 eswel site-aaa duurgeh oor arga alga uu

  • Anonymous (January 25, 2013 7:47:30 pm )

    olbiison hyataduud hurtel comment bichihed saad hiihgui baihad ochij ochij mongold iim huuli batlagdah geed baihdaa yaahavdee… ternii orond ene internet cafe -d uilchluulj baigaa humuusiin bichig barimtiig ni burtgedeg baival zugeer ch yumuu. yanz buriin biyee unelsen huuhnuud, nasand hureegui huuhduud internet cafe -r duuren baina

  • Anonymous (January 27, 2013 3:01:20 pm )

    A.Naminhan ardchilal nerin dor iu hideg ni ene.Nogoo erh choloo, ardchilsan nigem gej, hen ch ugee cholootei heleh erhig ni haaj oorsdinhoo bohir zawaan bulaig haah gesen arga. Yridag shigee baigaasai A.Namin uran iltgegchid

  • Anonymous (January 27, 2013 3:07:38 pm )

    Saihanbileg gej ene zaluu sayhan l telebizin hotlogch hiheed ywj bsnaa martjee Eneni hisen gawiya gej er ni iu baidagig medehgui l ium.Humuusin dund hor nairuulj, chuhal tsarailj darga seter zuuseneeree l iluu bah,ternees bish torin deed odon medali awah ymarch gawiyagui bj yaj ichigui awch chaddag bnaa icheesei, ichij amidarch surmaar iumaa

antalya rent a car