antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2013 20 comments

Өлсгөлөн зарласан эхчүүд Бан Ги Мунд захидал бичиж, Н.Энхбаярыг л суллахгүй бол амар тайван амьдарч чадахгүй гэжээ

нийтлэсэн Admin

527-1357881031527-1338434306ff712c55859fd6cfgreatМАХН-ын дарга, Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдан хорьсон үйл ажиллагааг эсэргүүцэн хэсэг  эхчүүд өчигдөр өлсгөлөн зарласан билээ
“Эхийн сүүгээрээ даллая. Энэ муухай харгислалаа зогсоо” гэсэн уриатай тэд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд хандан захидал бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун танаа
Сайн байна уу? Монголын тал нутгаас эгэл жирийн эхчүүд бид эрхэм таны амар мэндийг эрэн мэндчилж байна.
Монгол улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж, дэлхийн хамтын нийгэмлэгээс хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Олон улсын гэрээ конвенцид нэгдэх, дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх, эрх чөлөөний дэлхий нийтийн жишгийг дагах болсон билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1966 онд батлан гаргасан Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон Улсын Пактыг Монгол улс 1974 онд соёрхон баталж, энэхүү конвенцийн “Хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хэнтэй ч хэрцгий, хүний ёсноос гадуур, эсхүл нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхийг хориглоно” гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч, энэ заалтыг хэрэгжүүлж, биелэлтийг тайлагнаж байх үүргийг Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн билээ.
Мөн 2000 онд Монгол улс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” Конвенцийг соёрхон баталж, даган биелүүлэх үүрэг хүлээсэн.
Гэтэл Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй зарим нэг улс төрийн намууд тухайлбал АН, МАН-ын удирдлагуудын захиалгаар улс төрийн зорилгоор МАХН-ын дарга Н.Энхбаярыг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, дараах хоёр удаагийн хэргүүдийг монголын шат шатны шүүх хүч түрэмгийлэн, хууль зөрчин шийдвэрлэлээ.

 
Үүнд :
1.    Улс төрийн захиалгаар Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт зохиомол хэрэг үүсгэж, энэхүү хэрэгт ямар ч гэм зэмгүй хүмүүсийг холбогдуулж яллан, тэр хүмүүсийн нэр төр, ажил амьдралаар нь тоглож байна. Н.Энхбаярыг хүч хэрэглэн хууль зөрчиж гэрээс нь баривчлахдаа дээд давхарын айлын гэрийн хаалгыг эвдэж, гэрийн эзнийг зодож, гэрээс нь гудамжинд хөл нүцгэн чирч гаргаж ирсэн, Н.Энхбаярын гэрийн хаалгыг эвдэж, эд зүйлсийг сүйтгэж, Монгол Улсын иргэн гэмгүй бас нэгэн хүний эрхийг зөрчсөн билээ. Түүнчлэн тэр  үеэр тэнд байсан халдашгүй эрхтэй УИХ-ын 3 гишүүний биед гэмтэл учруулж, Н.Энхбаярын гэргий, үр хүүхдүүдийг айлган, өөрийг нь хүч хэрэглэн ухаан алдуулж баривчлан авч явсан зэрэг нь манай улсын нэгдэн орсон олон улсын Пакт, конвенцуудын заалтыг зөрчсөн ноцтой үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ үйлдлээрээ Монголын цагдаа, прокурор, авилгалтай тэмцэх газрууд ард түмний дунд айдас төрүүлсэн.
Уг зохиомол хэрэгт олон хүнийг гэрчээр байцааж дарамтлах, айлган сүрдүүлэх, залхаан цээрлүүлэх, нэр төрд нь халдах, заналхийлэх, нэр төрийг нь доромжлон харьцах, янз бүрийн албан тушаал, шагнал урамшуулал амлаж худалдан авах зэргээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг нь зарим эх сурвалжууд ард түмэнд мэдээллэж байсан. Энэхүү хууль бус үйл ажиллагааг Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр эсэргүүцэж, шударга ёсыг тогтоож, хууль хяналтын байгууллагыг хараат бус шударга ажиллахыг шаардаж хуурай өлсгөлөн зарлаж байх үед сэтгэл санааны янз бүрийн дайралтуудыг хийж, гэр бүл, үр хүүхэдтэйгээ уулзахыг хориглож, олон хоногийн өлсгөлөнгийн үед үнэр ихтэй шарсан хайрсан хоолнуудыг өрөөнд нь оруулж удаан цагаар дэргэд нь тавьж ходоодыг нь хий ажиллуулж, ард түмэн шаардаад байхад эмнэлгийн тусламж үзүүлэхийн оронд гэр бүл болон өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хүчээр шулуун гэдсэнд нь хоол шахах оролдлого хийсэн зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байлаа.

 
2.    2008 оны 7-р сарын 1-нд болсон үйл явдалтай холбогдуулан тухайн үед алба хашиж, үүргээ биелүүлж явсан цагдаагийн удирдлагуудыг үндэслэлгүйгээр байцааж шийтгэхдээ тэдэнтэй хүний ёсноос гадуур зүй бусаар харьцаж байсныг монголын телевиз, сонинуудаар нийтэд харуулсан.
2008 оны 07-р сарын 01-ны үймээн самууныг өдөөн хатгаж, турхирч, зохион байгуулсан хүний нэг нь одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Энэ жагсаалд 998 хүн оролцсоны 715 нь сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй хүмүүс байсан ба тэр битгий хэл сонгуулийн насанд хүрээгүй хүүхэд ч оролцсон гэсэн мэдээ баримт байдаг. Тэгэхээр сонгуулийн үр дүнд бухимдсан хүмүүс тэнд цуглаагүй гэдэг нь тодорхой билээ. Энэ үймээн самууны үеэр 4 хүн буудуулж нас барсан, нэг хүн угаартаж үхсэн, үүргээ биелүүлж явсан цагдаагийн олон ажилтнууд гэмтэл авч улмаар зарим нэг нь амь насаа алдсан эмгэнэлт явдал гарсан билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 5-р зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 7-р зүйлд хориглосон үйл ажиллагааг өөрийн дотны найз нөхөд болох Авилгалтай тэмцэх газрын дэд дарга Хурц, Монгол улсын ерөнхий прокурор Дорлигжав нартай хуйвалдан зохион байгуулсан, ард түмэн энэ хууль бус үйл ажиллагааг зогсоохыг шаардсаар байхад хориглох боломжтой мөртлөө хориглоогүй, шат шатны шүүх хурлын үйл ажиллагаанд нөлөөлж, шүүхийн хараат бус байх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж байгаа нь эхчүүд биднийг энэхүү захидлыг бичиж танд болон дэлхийн улс орнуудад мэдэгдэхэд хүргэлээ.
Иймд таныг болон НҮБ-ын хүний эрхийн комисс, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын дагуу байгуулагдсан хүний эрхийн хорооны эрхэм гишүүдийг энэхүү хууль бус хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэлд анхаарлаа хандуулж Монгол улсын Засгийн газарт нөлөөлж дээрх хэргүүдийн хохирогчдын эрх ашгийг хамгаалж, үзэл бодлоороо нэгдсэн монголын жирийн иргэн биднийг сэтгэл амар, түвшин амьдрахад маань туслалцаа үзүүлнэ үү.
Ингэж Монголд хүний эрх зөрчигдөж, хууль бус хэлмэгдүүлэлт явагдаж байгааг  таны сонорт дуулгаж байгааг анхааралдаа авна уу.

Таныг гүнээ хүндэтгэн ёсолсон :

Г.Шархүү Орхон аймаг    / 53 нас, 2 хүүхдийн эх /
Д.Батцэцэг Улаанбаатар СХД / 45 нас, 5 хүүхдийн эх /
Т.Оюунцэцэг Орхон аймаг / 52 нас, 3 хүүхдийн эх /
А.Одончимэг Баянхонгор аймаг / 44 нас, 4 хүүхдийн эх /
С.Отгонбуянтай  Орхон аймаг / 47 нас, 3 хүүхдийн эх    /
Д.Дулам  Орхон аймаг / 82 нас, 7 хүүхдийн эх /
Р.Цэрэнлхам  Орхон аймаг / 63 нас, 4 хүүхдийн эх /
М.Пагмасүрэн Орхон аймаг / 63 нас, 5 хүүхдийн эх /
Т.Цэцэгмаа Орхон аймаг    / 43 нас, 2 хүүхдийн эх /


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (January 12, 2013 2:01:23 am )

    Ene enkhbayar bolioch ee.bas ene ehchuud teneg bhaaa

  • Anonymous (January 12, 2013 2:30:01 am )

    БИДНИЙ ИНТЕРНЕТИЙН ДУУ ХООЛОЙГ ХААЖ БАЙНА!!! FREE MONGOLIA. LIBERTY MONGOLIA. FREE!!! LIBERTY!! HELP MONGOLIA!!!гээд лоозон усэг англиар бичээд бариач!!!

  • Anonymous (January 12, 2013 3:00:31 am )

    Too funny, too ugly

  • Anonymous (January 12, 2013 8:34:39 am )

    Энэ хэдэн хүүхнийг зохион байгуулж ийм тэнэг юм бичүүлээд монгол улсын нэрийг бодооч

  • Anonymous (January 12, 2013 8:44:40 am )

    Ene ehchuudiig demjij baina. Shudarga busyn tuluu, hunii erhiig denduu zurchij baigaagiinh ni tuluu, huuli bus shiidver gargaj baigaagiinh ni tuluu temtsej baigaa ehchuuded talarhaj, eejuudiig demjihiig urielj baina. Tur zasgiin udirdlaguud hiij bui ajil uildeldee dugnelt hiih tsag bolsoon. Uhaartsgaaya, humuus ee.

  • Anonymous (January 12, 2013 10:31:10 am )

    ehchuudiig demjij bn shuu . Unen yum ene shuu dee. bidnii hoid ireedui mini amidrahad berh bolj bgaa shuu dee. gishgih gazargui hunii medeld ochood bgaa yum bishuu . Geriin doroos minii gazar geed garaad ireh be dee gej boddog bolson shuu de. hoich ue mnini hunii gazar amidrah yum shig l helj yaridag hiij bgaa ajil ni unen yum shig l bgaa yum da. Enhbayar dargig uneheer doromjijlj mongol toroo ulandaa gishgij toriin hunee denduu l bolgoj bgaa yum shuu dee.Uneheer setgel hetsuu bgaa yum shuu Eejuudiin ene buhimdal manai 1000000000 ehsuuded bgaa shu . Burhan orshooh bh da

  • Anonymous (January 12, 2013 11:01:05 am )

    demjij bna

  • Anonymous (January 12, 2013 11:46:39 am )

    mongol uls haana yavnaa ih medegch naraa

  • Anonymous (January 12, 2013 2:45:46 pm )

    Сэтгуулч Отгон, Бямбатогоо, Бужинлхам , Баярмаа нар буцаад ТВ-9 д очмоор юм. Та нар ТВ-9 ийн нуур царай, ТВ-9 та нарын нуур царай утга учир байсныг хумуус мэднэ . Уг нь чадалтай сэтгуулчид шуу дээ.

  • Anonymous (January 12, 2013 7:24:42 pm )

    дэмжиж байна.

  • Anonymous (January 12, 2013 8:21:52 pm )

    ªëñãºëºí çàðëàæ áàéãàà ýõ÷¿¿äèéã äýìæèæ ñàíàëàà áè÷èõýýð News.mn ñàéòààð ñýòãýãäýë îðîõã¿é áàéíà. ͺ㺺 ñýòãýãäýë õÿíàõ õóóëü ¿éë÷ëýýä ýõýëñýí þì óó? News.mn ñàéò Ýëáýãäîðæèéíõ ãýë ¿¿,õðèñòèéí Èéãåë òåëåâèçèèí ñàéò ãýë ¿¿?

  • Anonymous (January 12, 2013 8:24:18 pm )

    za ene Aluurchin avligach Enhbayar hurdan uhej dald oroochee. Ingej muusain yaduu ehchuudiig hulgailsan asar ih munguuruu hudaldaj avch tolgoigii ni erguulj yadag bnaa. Umhii mongoliin 1 noimeriin avligalch aluurchin bug chutgur hurdan uhej dald orohgui bol olon jiriin yaduu mongoliin tolgoig zalgih ni dee ene shaar shavharuug yaana daa!!!!!

  • Anonymous (January 12, 2013 10:07:29 pm )

    soyltoa bai manaihaan unen ylnaa minii mongolchuud uhaantai

  • Anonymous (January 13, 2013 8:54:48 am )

    zowooo. odoo huniig alah gd bga yumu sullachihaachee

  • Anonymous (January 13, 2013 9:44:07 pm )

    Авилгачийг өмгөөлөн түүний мөнгөд шуэан өлсгөлөн заролагч авгайчууд улсыхаа нэр хүндийг ийнхүү худалдаж авигалын заламгайлсан эцгээс авах мөнгөө нэмэгдүүлэхийг хүсээ юү? Түүний оронд гудамжинд сууж гуйлна гуйсан нь хамаагүй дээр.

  • Anonymous (January 14, 2013 7:28:36 pm )

    Demjij baigaa shuu.Ene humuusiig doromjlood baigaa humuus hulchgaruud.Ta nar hezee ch shudraga unenii toloo duugarch chadahgui bertegchinguud

  • Anonymous (January 16, 2013 7:22:20 pm )

    Shuuh buruutaig ni togtoogood baihad tsagaatga genuu!,,!!! Uur gedsee tejeeh argagui archaagui avgai nar avsan mungu chin zovlon uvchin avchirna daa!,!!

  • Anonymous (January 17, 2013 3:09:25 pm )

    Эхчүүдийн өлсгөлөнг улам эрчимжүүлэх. Энэ үнэхээр эмгэнэлтэй хэрэг. Н.Энхбаярын өгсөн үүрэг даалгавараас үзэхэд аль болох олон хүүхэдтэй, олон ах дүүтэй, архаг хууч өвчтэй, настай эмэгтэйчүүдийг өлсгөлөнд нэмж суулгахыг шаардсан байна. Мөн ар гэрийг нь харж үзэн цалин мөнгийг нь гар таталгүй өгөхийг ч үүрэгдэн нүнжигтэй загнаж байгаа бололтой. Мөн олон хүүхэдтэй аавуудыг нэмж өлсгөлөнд суулгахыг үүрэгджээ. Тэгэхээр суурь өвчтэй, ядарсан амьдралтай, улаан цурав олон хүүхэдтэй аав ээжүүд өлсгөлөнд сууж, түүний аз жаргалын төлөө тэмцэх учиртай аж. Дэндүү үнэтэй эрх чөлөө гэж энэ л байх даа.

  • Anonymous (January 21, 2013 1:17:52 pm )

    ehchuud NUB-D zahidal bichsen ni zov.Demjij bna mongol ulsad helmegduulelt,1 namin daranguilal id yvagdj bnaa.eronhiilegch elbegdorj ogtsoroh heregtei

  • Anonymous (January 24, 2013 8:29:13 pm )

    eejuudiin temtsliig urwuugwwr bichigchdiig hariutslagat tatah heregtei

antalya rent a car