Хүн элсүүлвэл богино хугацаанд машинтай болгоно хэмээн 40 гаруй иргэний 69 сая төгрөгийг залилсан сүлжээний бизнес эрхлэгчид ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаж эхэлжээ. Энэ хэргийг үйлдсэн Б.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг. н.Байгальмаа нарт дээрхи үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сарын 28-нд тус бүр 10,1 жилийн хорих ял оноогоод байжээ. Тэд Цагдан хорих ангийн удирдлагад өлсгөлөн зарлах тухай бичгээ албан ёсоор өгсөн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 10, 2013 2:05:42 pm )
davartsan daldgaruud ve!!!!!
1 Comment