antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 Comments are off

Төрөөс үзүүлэх үйлчилгээг шуурхай болгоход анхаарна

нийтлэсэн Admin

43525_79753Нийслэлийн удирдлагууд, төрийн үйлчилээг иргэндээ илүү хурдан ойр хүргэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг шуурхай болгохыг онцгойлон анхаарч ажиллаж байна. Энэ үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудыг авлигаас ангид байхыг уриалан холбогдох захирамж гарган, шинээр журам боловсрууллаа. Энэхүү журмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хууль, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хууль”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг тус тус үндэслэн боловсруулжээ. Журмаар нийслэлийн харьяа байгууллагын ямар ч албан тушаалтан албан уулзалтыг тусгайлан тохижуулсан уулзалтын өрөөнд хийж, тусгай тэмдэглэл хөтлөн байгууллагын архивт хадгална гэдгийг тодорхой зааж өгсөн байна. Албан тушаалтнууд хэнтэй уулзсан, юу ярьсныг баталгаажуулж авснаар ил тод нээлттэй байдлыг хангахаас гадна сонирхлын зөрчил үүсэх, авлигад өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм. Засаг даргын захирамжаар дүүрэг болон Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудад энэхүү журмыг хүргүүлж, бүх албан тушаалтныг дагаж мөрдөхийг үүрэг болголоо. Журмыг бүрэн эхээр нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn хаягаар нэвтэрч Захирамж гэсэн хэсгээс уншиж болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car