УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр 10.00 цагаас Төрийн албаны зөвлөлийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн Б.Цогоогийн томилгоог дэмжлээ.
Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар Б.Цогоог Төрийн албаны зөвлөлийн даргаар томилох асуудлыг хэлэлцсэн ч түүнийг төрийн албанд ажилласан талаарх зарим лавлагааг тодруулах үүднээс уг асуудал түр хойшлогдоод байв.
Төрийн албыг мэргэшүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах, орон зай, үзэл баримтлалын хувьд улам боловсронгуй болгоход анхаарч ажиллахыг гишүүд захисан бөгөөд төрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд энэ албаны үүрэг их гэдгийг хуралдаанд оролцсон гишүүд онцолж, аливаа улс төрийн шахалт, дарамтаас ангид ажиллахыг зөвлөсөн байна.
Тус байнгын хорооны гишүүд асуултаа асууж, саналаа хэлж дууссаны дараагаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийн хамт УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 08, 2013 6:53:19 pm )
Huuuia deedle
1 Comment