antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2013 Comments are off

Залилан үйлдсэн Малайз иргэдэд ял оноолоо

нийтлэсэн Admin

horihМонгол улсад залилан хийсэн Малайз иргэдийг шүүх хурал өчигдөр болж өндөрлөжээ.

Хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж тэдэнд ял оноосон байна.  Тэдэнд эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэмээн буруутган шүүсэн аж. Тус зүйл ангид энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг байна.

Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцээд Чуа Син ви, Вон жиан лун, Су го шин, Чиа гуан сун, Хор чи чай,Тэ Ю Лин нарыг “урьдчилан үгсэн тохиролцож өөрсдийн нэртэй хуурамч төлбөрийн картаар нийт 133 064 678 төгрөгний барааг хуурч мэхлэх аргаар худалдан авч Худалдаа хөгжлийн банкинд 43 668 490 төгрөгний онц их хэмжээний хохирол, Голомт  банкинд  83 198 228 төгрөгний онц их хэмжээний хохирол, Хаан банкинд  6 197 960  төгрөгний  бага бус хэмжээний хохирлыг  учруулсан гэмт хэрэг үйлдсэн” хэмээн гэм буруутайд тооцжээ.
Ингээд Малайз улсын иргэн Тэ Ю Линд 10 жил 2 сар,  Чуа Син ви, Вон жиан лун, Су го шин, Чиа гуан сун, Хор чи чай нарт тус бүрт 10 жил 1 сар чанга дэглэмтэй хорих ангид, мөн хүн тус бүрээс нэг сая төгрөгний эд хөрөнгө хураах ял оногдуулсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car