Жолооны үнэмлэхний хэвлэх машин эвдэрч, нэг хэвлэх машин ажиллаж удаашралтай байсаар хагас жил орчим хугацааг өнгөрүүлээд байсан. Харин хоёр оны зааг дээр үнэмлэх хэвлэх ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн бөгөөд үнэмлэхийг хэвлэж дуусчээ.
Иймээс иргэдийг Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн үйлчилгээний зааланд ирж үнэмлэхээ авахыг сануулж байна. Тус үйлчилгээний танхим ажлын өдрүүдэд 08.00 цагаас 20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж буй аж.
Жолоодох эрхийн үнэмлэхээ гээгдүүлээд дахин авахаар материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн үнэмлэх (2012 оны зургадугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл), ангилал ахиулах курст суралцсан жолооч ( 2012 оны есдүгээр сар хүртэл) гадаад иргэдийн үнэмлэх солилт, хүндэтгэх шалтгаанаар шалгалтаас хоцорсон иргэдийн үнэмлэх (БХТН-н байранд шалгалт өгсөн) тус тус хэвлэгдсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.