Шинэ он гарлаа, шинэ жил ирлээ…
Ийм нэг дуу шинэ оны босгон дээр их сонсовоо гэж… За тэр ч яахав. 2013 он Монголчуудын хувьд шинэ Ерөнхийлөгчөө сонгох жил болох нь. Сонгуулийн сурталчилгаа ч албан бусаар эхэлчихлээ. Нэг л хүний хувьд шүү дээ. Тэр нь мэдээж одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Намтар арвин, үг нь хурц, ардчиллын бэлгэ тэмдэг болсон өнөө цагийн Монголын улс төрийн гарцаагүй лидер мөн юм. Хувь хүнээсээ болдог уу, эсвэл олон жил “даруулж”, “муриулж”, унаж босож явснаасаа ч тэр үү улс төрийн хувьд өрсөлдөгчдөө буулт хийж, уучлах сэтгэл юугаан гээж хат суусаан тэр одоо. Энэ нь ч 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт хэрхэн хандсанаар нь тод илэрдэг.
Үнэндээ “дэлхийн Ерөнхийлөгч”, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун түүн рүү өөрөө биечлэн утсаар ярьж 10 хоног өлсчихсөн, хариугүй үхлийн ирмэгт тулсан Н.Энхбаярт хүндэтгэлтэй хандахыг гуйсан, зандарсан хоёрын дундуур яриагүй бол өнөөдөр юу болчихсон байхыг таашгүй… Намайг Монголын ард түмэн сонгосон учраас чиний үгэнд ороод байх албагүй гэж “ардчилсан Монголын ардчилсан Ерөнхийлөгч” Бан Ги Мунд даанч хэлж зүрхлээгүй л дээ. Тиймэрхүү үгийг Ардчилсан Солонгос, Иран зэрэг цөөхөн улсын дарангуйлагчид л мань УБА-д хэлж чаддаг байх.. Сайндаа ч биш л дээ. Алдах юмгүй юм чинь. Харин Ц.Элбэгдоржид бол алдах юм байсиймаа… Наад зах нь Хүргэн хүү киноны Жамц баяны хэлдэгчлэн “Тамирын мөсийг долоох шахам байж цуглуулсан” ардчилсан гэх Монгол орны, мөн өөрийнх нь ардчилсан гэх тодотгол гадаад ертөнцөд будаа болох байв. Тэр хирээрээ мань хүний улс төрийн ч, санхүүгийн ч дэмжлэгэд сөргөөр нөлөөлөх байлаа. Наад зах нь л Ц.Элбэгдоржийн гэр бүлийн хүн нь хаа холын Америкт очоод “буяны ажил” нэрээр Оюу толгойн хөрөнгө оруулагч Рио тинтогийнхны зохион байгуулсан хандивын арга хэмжээнээс долларыг долоон орон тоотойгоор цуглуулж чадсан тухай “хов жив” нь зурагтай юутайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахгүй л байсан байх. Тэхээр Ц.Элбэгдоржид “ардчилсан” гэх тодотгол нь мөн ч их нэмэртэй байгаа биз… Уг нь мань хүн эхнэрээрээ Рио-гийнхнаас “хандив” авахуулахаар доошоо орох хүн биш дээ уг нь.
Хожим хойно янз бүрийн асуудал үүсвэл “би үхэхээр чи үх” гэж тэр ханьдаа яав ч хэлэх хүн биш. Хань, гэр бүлдээ халамжтай, бүр тэр нь ихдээд олон айлын өнчин өрөөсөн хүүхдүүдийг гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэж байгаад нь түүнд гүнээ талархууштай. Тэхдээ энэ нь олон түмний дунд нэр хүндээ өсгөх гэсэн хоосон PR бүү байгаасай, чин үнэн зүрхнээс гарсан нинжин сэтгэлээс уягдсан байгаасай гэж залбиръя… Учир нь тэр олон хүүхэд хүмүүжүүлж, өсгөдөг тухайгаа 2009 оны сонгуулийн өмнөхөн НЭГ удаа зарлаж рекламдсан, одоо 2013 оны сонгуулийн өмнө бас ДАХИН НЭГ сануулж, твитер хуудас, хэвлэл мэдээллээр сурталчилж эхэлсэн учраас би ингэж хэлээд байгаа юм. Чин сэтгэлээсээ хийсэн буяны үйл түмэнтээ арвижиж, олны сэтгэлийг хураадаг гэж бурхны сургаалд өгүүлдэг билээ. Тэр хөөрхий хүүхдүүдийг улс төрийн эрх мэдлээ ашиглах гишгүүр, хэрэгсэл бүү болгоосой билээ дээ. Захих л зүйл энэ байна.
Германы философич Иммануэл Кант нэг удаа оюутнууддаа хичээл орж байгаад нэгэн асуултыг тавьжээ. Та бүхний хувьд аль нь илүү ёс зүйтэй хүн бэ гэж? Нэгт, хүүхэддээ хайртай, өөрөө төрүүлж өсгөсөн мах цусны тасархай учраас хүүхдээ өсгөдөг эцэг, эх, Хоёрт, хүүхдүүдээ ирээдүйд хүмүүсийн дунд бие даагаад биеэ зөв аваад явчих иргэн болоосой гэсэн сэтгэлээр өсгөж байгаа эцэг, эх? Энэ 2 эцэг, эхийн аль нь ёс суртахуунтай вэ гэж? Оюутнууд И.Кантын гэнэгүй асуултанд мөн л 2 талцан хариулж, өөрсдийнхөө зөвийг нотлохыг хичээж байв. Удтал маргааныг ажиглаж зогссон И.Кант: “Хайр бол хүмүний амьдралын мөн чанар юм.
Харин ёс зүй бол нийгмийн амьдралын утга учир болой. Тийм учраас би 2 дахь буюу нийгэмд нэг сайн гишүүн бий болгохын төлөө ухамсартайгаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа хүнийг л ёс зүйтэй нэгэн гэнэ.” гэж хэлжээ. Түүнийхээр бол Монголын № 1 ёс зүйтэй хүн тэгэхээр Ц.Элбэгдорж болох нь… Үнэхээр тийм юм болов уу гэхээр бас мань хүн үнэн эргэлзээтэй, зөрчилтэй хүн юмаа ер нь. Учир нь тэр МҮОНТ-ээр шууд ярилцлаганд орох үеэрээ Оюун толгойн асуудлыг хадамд гарсан охин үртэй зүйрлүүлэн, нэгэнт хадамд гарсан охиноо яалтай билээ.
Гэр бүлийнхээ нэр хүндийг бодоод дуугай л байцгаая ухааны юм ярисан нь олон түмний дунд сүрхий шүүмжлэл дагууллаа шүү саяхан. Би л лав охиныг маань хавчаад, нүд үзүүрлээд, янз бүр болгоод байвал дуугай байж л лав чадахгүй. Өт ч гэсэн хүрэхэд арвалздаг гэгчээр бүр их давраад байвал тохирсон хариу үйлдлийг хугацаа алдалгүй л өгнө. Магадгүй мань хүн зүйрлэлээ буруу авсан байж мэдэшгүй л дээ. Тэхдээ л эхнэр нь Оюу толгойн гадаад хөрөнгө оруулагчдаас буяны хандив авсан эсэх асуудлаар ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь, тэгээд тэднийг мань хүн илт хайцаалж, өмөг түшиг нь болж буй үг хэл, үйлдлийг нь харахаар хардах сэтгэл аяндаа л төрөөд байгаа юм даа.
Мань хүн ч хариу тайлбар өгөхдөө ч гарамгай л даа. Нэг удаа “ард түмнээ хошгируулна” гээгүй “хашгируулна” гэж хэлсээн гэж ичих ч үгүй авсан тал бий шүү. Би л лав амьдралдаа “хүнийг хашгируулнаа” гэж хэлж байсан нэг ч хүнийг энэ яваа насандаа харах нь байтугай сонсоогүйм байна. Яг юу гэсэн ч үгий бас бүү мэд… Ядаж “орилуулна”, “уухайлуулна”, “будаа болгоно” гэсэн бол бас чиг итгэхсэнж. Яасан ч “хашгирч” ханадаггүй ард түмэн юм бид…
Б.ЭНХБАЯР
2013 оны 1 дүгээр сар 5
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 05, 2013 4:21:39 pm )
ene utaggui oilgomjgui bichdeg yuma bolimoor yuma.shuurhai enhbayraa!
-
Anonymous (January 05, 2013 4:32:40 pm )
elbegee budaa bolnoo
-
Anonymous (January 05, 2013 4:53:54 pm )
elbegdorj ardchilsan huvsgalig ehluulsen udirdagchidiin neg tuunii hiij buteeseniig odoo ch harj demjij baina. mongolchuud dahin erenhiilugchuur songogdoh ni todorhoi
-
Anonymous (January 05, 2013 4:58:17 pm )
БАС ДЭЭР НЬ ААХИЛУУЛНА,ЯНЦАГЛУУЛНА ГЭЭЧ
-
Anonymous (January 05, 2013 5:02:37 pm )
САЙХАН БӨГӨӨД ҮНЭН Л БИЧСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ,ЗАРИМ НЭГ ХҮМҮҮСИЙН ОЮУНЫ МЭЛМИЙ ТАГ СОХОРЧИХСОН БАЙХ ЮМАА,ХЭН НЭГНИЙГ САЙН ГЭВЭЛ МУУ ЮМ ХИЙЖ БАЙСАН Ч САЙН ГЭЖ БАЙДАГ МУУ ХҮНИЙГ САЙН ЮМ ХИЙСЭН Ч МУУ ГЭЖ БАЙДАГ САЙН МУУ ХОЁРЫГ ЯЛГАЖ САЛГАЖ ХАРДАГ БАЙВАЛ ЗҮГЭЭР БАЙНА ШҮҮ
-
Anonymous (January 05, 2013 5:41:25 pm )
AN iinhan aria davarch baina . ELBEGDORJIIG SONGOHGUI SHUU ARD TUMEEN.
-
Anonymous (January 05, 2013 5:48:36 pm )
Алтан гадас даварсан болохоос Ардчилал давраагүй ээ.
-
Anonymous (January 05, 2013 5:51:08 pm )
elbegee ugaasaa budaa bolson shvv dee garahgvi harin ter handiw awsaniig n sudlah heregtei awlagtai temtseh gazar harj baya daa
-
Anonymous (January 05, 2013 6:19:20 pm )
Elbegdorj garahgyi ee,hymyys ynen am muutai b/naa.
-
Anonymous (January 05, 2013 6:58:59 pm )
mashinaa hiij chaddag boltloo buruu taldaa uruultrigee unaj baisan hi deer dee.
-
Anonymous (January 05, 2013 7:00:45 pm )
AGDCHILSAN ERENHIILUGCH DAHIN SONGODOH NI LAVTAI
-
Anonymous (January 05, 2013 8:12:13 pm )
сайн бичжээ.
-
Anonymous (January 05, 2013 9:16:01 pm )
SONGONOO AVULGACH AALZ SHULMAS DUNKUU AVRAGAAS DEER!1!
-
Anonymous (January 05, 2013 9:46:54 pm )
AHIJ SONGONOO YAADIIN!!!!
-
Anonymous (January 05, 2013 11:48:43 pm )
JAMTS BAYAN BISH ITGELT BAYAN HELDEG UM! IIM BAIJ YUN ESHLEL HIIH DURTAI UM
-
Anonymous (January 06, 2013 2:53:25 am )
hoorhii garah uu bayarlaad l baij baig
-
Anonymous (January 06, 2013 11:29:45 am )
Tungalag tamarin Itgelt bayanii helsen ugiig yagaad Jamtsiin 20 saihan shartai anduuraad bainaa nohoor Zov bicheerei
-
Anonymous (January 06, 2013 4:23:31 pm )
elbegee garahgvi baihaa hvmvvs ihel am muutai bna. yandaa burhand elbegeeg garaad ogooch gej zalbirhal vldlee.ee hoorhii elbegee gej
-
Anonymous (January 06, 2013 4:24:46 pm )
elbegee garahgvi baihaa hvmvvs ihel am muutai bna. yandaa burhand elbegeeg garaad ogooch gej zalbirhal vldlee.
-
Anonymous (January 06, 2013 4:52:08 pm )
daxin songono oo uur xen tvvnshig abilgaliin esreg zorigtoi temtsex yu xench bxgvi xvmvvs mash ix am saitai bna lee ta shvv
-
Anonymous (January 06, 2013 8:52:21 pm )
үнэн үг хэлсэнийг нь түлхэж уран донгодсоныг сонгодог манайхан аягүй бол дахиад сонгоно гэхээсээ сийхгүй л байх АН Элбэгээг биш Гончиг доржийг нэр дэвшүүлмээр юм даа
-
Anonymous (January 07, 2013 12:26:27 am )
Элбэгээг сонгох нь буруу
-
Anonymous (January 07, 2013 12:30:05 am )
Худлаа ярьж ард түмний толгойг эргүүлдэг нь Монголын эрдэс баялагийн уурхай болсон Оюу, Таван толгойн гэрээн дээр Ц.Элбэгдоржийн байр сууринаас илт харагдаэ байгаа. Одоогийн ерөнхийлөгчийн Улс төрийн карьерийг энэ жил дуусгах нь ЗӨВ ЗӨВ ЗӨВ !!!
-
Anonymous (January 07, 2013 10:25:03 am )
bi lav enenii toloo ogohgui olimpod medltai garuudiig ajil hiilgehgui nasaar ni tejeene genee minii aav nasaaraa ulsad ajilaad gurufed orood ood bolson tetgever ni yu ch boldoggui bsan ter olimpiin medaltnuudaas iluu uls orondoo huchee ogch nasaaraa ajilaad biyee eruul mendee ogson bas ene yoronhiilogch ene ter ni uul had heseed taxil orgol hiihee bolihiin baih gesen bur ihseed gavyat mavyataa bur nemeed balair ch ogdiin da gadaad dotood yavaad ichdegguin bhdaa bi lav tanai huuhduud hogon deer transhend bdag yumuu ghed ichij uhhee aldsn daa
-
Anonymous (January 07, 2013 4:40:08 pm )
Хүргэн хүү киноны Жамц баяны хэлдэгчлэн “Тамирын мөсийг долоох шахам байж цуглуулсан” гэнэ үү? Тунгалаг тамирын Итгэлт хэлдэг байх аа. Хүн муулахаар бол сайн уншиж бай
-
Anonymous (January 08, 2013 7:47:20 pm )
ýýæ ýý áè õÿòàä þì óó ãýýä óéëäàã õýñãèéã 5 óäàà àâñàí ãýäýã. àðàé ¿íýìøèìëã¿é áàéñàí áàéõ
-
Anonymous (January 12, 2013 10:59:16 am )
ЭНЭ ДЭЛБЭРЧИХСЭН ТАРВАГАДОРЖ ХОШГИРУУЛДАГ,ХУЛХИДДАГ,ДАРАМТАЛДАГ МУУ 9 ШИД НЬ БҮРДСЭН НОВШ ӨРСӨЛДӨГЧӨӨ ДАРЖ АВАХ ЗОРИЛТОТ АЖИЛЛАГААГАА ЗОГСОО.АЙСАНААСАА БОЛЖ АЛАХААСАА БУЦАХГҮЙ БОЛЖ.МОД ТАРЬЖ АЯЛАЖ ЗУГААЛЖ,ИХ ӨР ҮҮСГЭСЭНЭЭС ӨӨР ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ?НЭГ НЬ 40,50ЖИЛИЙН ИХ ӨРИЙГ ТЭГЛЭЖ БАЙХ,НӨГӨӨ НЬ 3ЖИЛИЙН ДОТОР 11 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨР ҮҮСГЭЖ БАЙХ ТААРСАН Ч ЛУЙВАРЧИН БОЛ ДОО ГЭЖ.МОНГОЛЧУУДАА ЭНЭ ТАРВАГАДОРЖИЙГ АХИН БҮҮ СОНГО…ӨӨРИЙГ НЬ ДӨРВӨН ХӨЛЛҮҮЛЭЭД БАРИВЧИЛЖ,ШОРОНД ХАТАА.
-
Anonymous (January 13, 2013 11:56:56 am )
Yag vnendee ene hvn bj bj l mgl turiin bugshsan idee beer tsewerlegdeh shatruugaa arai yadan orj bnashd. Bi ene eronhiilogchiig hiisen yumtai hiih ch yumtai gj dvgnene. Harin ardchilaliin neriig barij ulsiin hogjliig hoish tatah sanaatai busarmag ulsuudaa eronhiilogch ta sain tsewerleerei. Ireh eronhiilogchiin songuulid dahin songogdood ehelsenee zaawal duusgaarai ta. Mongol oron min mandan badrag. Uyan setgelee urid eronhiilogchdoo gargah esehee tanii melmii medeh bui za
-
Anonymous (January 13, 2013 1:17:55 pm )
neeree l bid nar noshgirchihson shdee.ene uran panaaldagchiin tarisan balag ih l gai bolj bna daa.
-
Anonymous (January 13, 2013 6:15:50 pm )
elbgee yu hiisen ym be ard tumniig buur urund oruullaa shuu dee enhbayr erunhiilugch urnuus gargsan ene hichneen goshgiruulaad garch chadahgui ulsuud munch ih uzen ydah ymaa avgai huuhed eej aavn ene muuhai sanaatai erunhiilugchiig zagindaggui ym uu minii huuhed bsan bol bi hunii tsarai harhaas ichne jinhen balai enniituluu sanal ugsunduu haramsaj bna enhbayr erunhiilugch ergej irnee
-
Anonymous (January 18, 2013 4:29:43 pm )
Uneniin taltai l niitlel bna,mongoliin ard tumen maani songoltoo tungaaj hiih tsag bolson bna shuude,erh medeltei mungutei humuus bugd l songuuli alban tushaalruu huilardag bolj,songuli blhoor l ard tumendee hairtai bolchdog,deeshee garlaa nuguu uurt n itgelee ugsun ard tumniig ergeed harj baigaa ymuu ene deedsuud.Jishee ni,songuuli duusaad heden sariin daraa shathuunii une nemegdsen,uuniig dagaad yu yu nemegddegiig ard tumen medne mederdeg,uuniig deedsuud mederdeg n yu l boldoo!sayani songuuliar tomchuud sangiin yamniihaa dansiig ulailgasan,odoo hirnee zuzaatgal baihgui bga gsn hariultiig sangiin yam ugch baigaa,huviin kompaniud guitsetgesen ajliinhaa sanhuujiltiig odoo hurtel avagui olon huviin kompaniud bga,ene kompanuudiin tsaana olon ail urhiin aimdral baigaa shuudee,turd garsan deedsuud min ard tumnii chin aimdral mulhuj bna,noin yurunhiilugchuu ta ard tumnii itgeleer songogdson,ta namiinhaa tuluu bnauu?ard tumniihee tuluu bnauu?ta ard tumnee hul deer n bosgooch,tegsen tsagt tanii nam urgeljid tumen olnooroo hureelegdeh bolno.
31 Comments