– ГССҮТ-ийг зорьсон иргэдийн 70 хувь нь явганаас бэртэж байна-
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгджээ. Өмнөх жилтэй харьцуулбал бэртэж гэмтсэн иргэдийн тоо жирийн өдрүүдээс 50-100-гаар нэмэгдсэн байна. Үүний дийлэнх хувийг автын осол, явганаас халтирч бэртсэн, согтож хөлдсөн тохиолдол эзэлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан тус төвийг зорьсон юм.
Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар орлоо. Тэнд эмчид үзүүлэх гэж дугаарласан иргэд том, багагүй өвчнөө тэсч ядан хүлээнэ. Хамгийн их ачаалалтай байсан гипсийн өрөөний үүдэнд хэсэг зогслоо. Гар. хөлөө гэмтээсэн иргэдийн дийлэнх нь явганаас унаж гэмтсэн гэж байлаа. Энэ үеэр зарим иргэдтэй уулзав.
Баянгол дүүргийн иргэн Н. Санжханд:
-”Идэр” дээд сургуулийн хоёрдугаар курсын оюутан. Өглөө 08.00 цагийн үед хичээлдээ явж байгаад МУБИС урд талын явган хүний зам дээр халтирч унасан. Ингэхдээ баруун гараа хугалаад одоо гипсдүүлэх гээд хүлээж сууна. Шалгалтууд эхэлчихсэн хичээл ихтэй байхад унаж гэмтсэндээ их харамсаж байна. МУБИС-ийн явган хүний зам гөлийж хөлдсөн байсан. Цэвэрлэхгүй бол олон хун бэртэж гэмтэх аюултай байна.
Хичээлдээ явж байгаад халтирч унаад гэмтсэн
Сонгиохайрхан дүүргийн иргэн Б.Сарангоо:
-“Гэрэлт ирээдүй” Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд сурдаг. Өглөө 07.00 цагийн үед сургууль руугаа явж байгаад халтирч унан гараа гэмтээсэн. Эхний хоёр цагийн хичээлдээ сууж байгаад гар өвдөөд болохгүй байхаар нь аавыгаа дуудсан. Эмчийн хэлснээр зүүн гарын зөөлөн эдээ гэмтээсэн байна гэсэн. Манайх гэр хороололд байдаг. Өглөө хичээлдээ явах гэж их зүдэрдэг. Айлууд угаадас, цасаа гудамжаар ил задгай асгаад хүн явахын аргагүй болгоно. Мөн хотын төвийн явган хүний замын дийлэнх нь цэвэрлэгдэггүй тул иргэд бэртэж гэмтэх нь энүүхэнд байна.
Халтирч унаад ажилдаа явж чадахгүй болчихлоо
Баянзүрх дүүргийн иргэн Н.Алтанцэцэг:
-“Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо явж байгаад халтирч унаад зүүн гараа хугалсан. Эмчийн хэлж буйгаар гар минь хоёр газраа цуурч гэмтсэн тул жил гаруйн дараа бүрэн эдгэрнэ гэсэн. Би хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Энэ жил хашаагаа томсгох гээд банкнаас зээл авчихсан. Одоо ажилдаа явах боломжгүй болсон тул маш хэцүү байна. Үйлчилгээний газрууд дүрэм журмаа мөрдөж ойролцоох цас, мөсөө цэвэрлээгүйн улмаас эрүүл мэнд, эдийн засгийн хохирол амсч байна. Холбогдох албаны хүмүүс энэ тал дээр хяналт шалгалтаа чангатгах нь чухал байна.
Иргэдийн хэлж буйгаар ийнхүү өглөө сургуульдаа явахаар гарсан хүүхэд халтиргаатай замаас болоод гэртээ эрүүл саруул буцаж ирэх нь эргэлзээтэй байна.
Өдөрт 150-200 иргэнд гипс тавьж байна
Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхантай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Ачаалал ихтэй байна уу? Ихэвчлэн иргэд юуны улмаас бэртэж гэмтэх нь их байна вэ?
-Манай эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулсан. Гэмтсэн иргэдийн дийлэнх нь буюу 70 хувь нь явганаас халтирч унаад гэмтэж байна. Улмаар дээд мөчөө хугалах нь их байна. Гар хугарсан тохиолдолд жилээс хоёр жилийн дотор бүрэн эдгэрдэг. Харин зөөлөн эд нь гэмтсэн бол гурваас зургаан сарын дотор эдгэрнэ. Тиймээс иргэд гудамж талбайд явж байхдаа анхаарал болгоомжтой байна нь чухал байна. Мөн иргэд халтирдаггүй сайн ултай гутал өмсөх хэрэгтэй. Ихэвчлэн хөгшин настай хүмүүс мөн хүүхдүүд цэвэрлэгдээгүй гудамж талбайд унаж гэмтэх нь их байна.
-Өдөрт дунджаар хэдэн иргэн гар, хөлөө гипсдүүлж байна вэ?
-Манай эмч сувилагчид өдөрт доод тал нь 150-200 иргэнд гипс тавьж байна. Энэ бол маш өндөр тоо. Энэ олон иргэд явганаас бэртэж гэмтэж байгааг холбогдох албаны хүмүүст албан ёсоор дуулгамаар байна. Ойролцоох цас мөсөө цэвэрлэхгүй иргэдийг эрүүл мэндээр хохироож байгаа албан газар, аж ахуй нэгж байгууллагуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй байна.
-Ажлын өдөр шувтардаг баасан гаригт ачаалал ихтэй ажилладаг гэж сонссон?
-Манай төв амралтын өдрүүдэд чөлөө завгүй ажилладаг. Учир нь иргэд баасан гаригт найз нөхдөөрөө архи согтууруулах ундааг ихээр хэрэглээд заншсан байдаг. Тэгээд л бямбаас эхлээд даваа гариг хүртэл үүдээр хүн зөрөхийн аргагүй дугаар үүсдэг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд баасан гаригийг архигүй өдөр болгомоор байна. Гэр бүлийн өдөр ч юм уу. Аль эсвэл спортоор хичээллэдэг өдөр болгомоор байна. Тэгвэл ачаалал хамаагүй багасна.
-Шөнийн цагаар иргэд ирэх нь их үү?
-Манай төв 22.00 цагаас хойш согтуучуудад үйлчилдэг гэж хэлж болно. Ер нь л архидалттай сайн тэмцэх нь чухал байна.
Л.Алтанхишиг
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 04, 2013 2:48:46 pm )
harin tiimee yaj ch bolgoomjilj yavaad bhad l unachih ged hetsuu yumaa ene tal deer yamar negen arga hemjee avch boldoggui yum bhdaa gazar gishgedeggui ter tomchuudad ene asuudal bol hamagui bh l doo
-
Anonymous (January 04, 2013 2:50:24 pm )
er n hot maan ter chigeeree moson katok bolchihloo l doo. hun n ch haltiraad mashinuud n ch gulgaj halitiraad esen mend yavahd hetsuu bolj bn.
-
Anonymous (January 04, 2013 3:38:56 pm )
Bi bas zam deer haltirch unaad mashind dairuulahaa shahlaa, hurdan bosoogui bsn bol dairuulah bailaa. Arai heterhii bainaa. Odort er ni dundajaar hoyroos gurav haltirch unaj bn sh d.
-
Anonymous (January 04, 2013 8:30:02 pm )
Дүүргийн хот тохижилтынхон ажлаа хийх цаг нь болсон юм бишүү. нөөцөлсөн элс, давсаа асгаж, халтиргаа гулгааг багасгах арга хэмжээ авахгүй хол гар хөл нь хугарсан, гэмтсэн, хөдөлмөрлөх чадваргүй иргэдтэй хот болчих вий дээ.
-
Anonymous (January 05, 2013 2:04:17 am )
өмнө нь ч л ийм байсан ш дээ хэхэхэ энэ жил л ингээд байгаа юм шиг бичих юм хүмүүс зарим нь ажилаа авч чадаагүй байгаа болохоор тэр болгон гудамж талбайгаа цэвэрлээд байж чадахггүй байгаа биз зарим нэг албан тушаалаа алдсан юмнууд үхэх гээд байгаа юм байлгүй хахаха
-
Anonymous (January 05, 2013 11:01:46 am )
davs tsatsaachee orj bhad ni zeregtseed tsatsahgui hatuuraal suliisun ued ni ur dungui tsatsah yum. davs gej neg atga atga yum l zamaar haayaa asgah yum ih iheer ni asgaachee. davsnii mungiig zamaas ni tsavchaad bdag yumuu haashaa yum
-
Anonymous (January 06, 2013 2:36:41 pm )
hatin tiim dee ochigdor ch gesen holoo gugulchih l shahsan
-
Anonymous (January 06, 2013 2:38:02 pm )
say arai gaigui yavaad irlee
8 Comments