antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 5 comments

ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭХ ТУХАЙ

нийтлэсэн Admin

Сүүлийн үед яригдаж буй асуудлын талаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Цаадаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт хандан мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Миний бие танай байгууллагаас ирүүлсэн зарлан дуудахыг хүлээн авч танилцав. Надад огт холбогдолгүй асуудлаар намайг холбогдуулан шалгах гэж оролдож буйг би улс төрийн зорилгоор миний гэр бүлийн хүмүүсийг айлган сүрдүүлэх, хамт зүтгэж байгаа хүмүүст хууль бус дарамт шахалт үзүүлэх, шударга ёсны төлөө тэмцэж буй миний дуу хоолойг боомилох, улмаар улстөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах бололцоог хаан боогдуулах гэсэн увайгүй оролдлого гэж үзэж байна. Энэ тухай миний бие өмнө нь нэг бус удаа байр сууриа илэрхийлсэн.

Гэхдээ үнэн юм үнэнээрээ тогтоогдоно биз хэмээн үзэж, өнөөг хүртэл тэвчээртэйгээр дуугүй байж, хүлээцтэй хандлаа. Төрийн өндөр албан тушаалыг ард түмнийхээ дэмжлэгээр хашиж байсан хүний хувьд миний бие үнэхээр ноцтой том алдаа дутагдал гаргасан байвал ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Харин алдаа дутагдал гаргаагүй байхад хилс хэрэгт холбогдуулах гэж оролдохыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх нь иргэн миний эрх мөн.

Гэтэл Хууль зүйн сайдыг урдаа барьсан улс төрийн өшөө хонзон өвөрлөгчдийн бүлэглэл, тэдний цаад эзэд нь хууль, хяналтын байгууллагын жирийн ажилтнуудыг дарамтлан намайг улс төрийн зорилгоор хэрэг төвөгт холбогдуулахаар урьд өмнөөс бодож боловсруулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө улайран зүтгэж байгаа нь өнөөдөр нэгэнт тодорхой болсон тул би хууль, хяналтын байгууллагаас надад тулгаж буй аливаа хуурамч ял, зэмлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, эсэргүүцэн няцааж байна.

“МАН-АН”-гийн удирдлага өөрсдийн булай булхайг нуун дарагдуулах, унаж буй нэр хүндээ сэргээх, ирэх жилийн сонгуулийн өмнө өрсөлдөгчдөө “устгах”-ыг санаархан Ардчилсан хэмээх нэртэй Монгол Улсыг Ардчилангуйллын орон болгож, ийм хууль бус бусармаг үйл ажиллагааг хууль, хяналтын байгууллагын нэрийг ашиглан хийж байгаад харамсахын ялдамд буруушааж байна.

Миний бие хууль, хяналтын байгууллагыг хэлмэгдүүлэлтийн зэр зэвсэг болгон ашиглахыг ямагт эсэргүүцэж, энэ талаар төрийн өндөр алба хашиж байхдаа холбогдох албан тушаалтнуудад байнга анхааруулж байсан билээ.

Улс төрийн өрсөлдөгчдөө хэлмэгдүүлэхийн тулд хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулж байхын оронд наад зах нь долдугаар сарын 1-ний үйл явдлын гэм буруутанг илрүүлэн тогтоож, хариуцлага тооцох, сүүлийн үеийн сонгуулиудын луйвар булхай, тэдгээрийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон хариуцлага тооцох, Оюу толгойн гэрээ хэмээх Монголын талд ашиг муутай гэрээ байгуулахад үйлдэл, эс үйлдлээрээ тус нэмэр болсон, ялангуяа үүний цаана байгаа авлигад нэр холбогдсон этгээдүүдийг шалган тогтоож, хариуцлага тооцох, Таван толгойн ордыг цөөн хүн хэт баяжих, улсаасаа баян тэрбумтнуудыг төрүүлэх төсөл болгож хувиргасан этгээдүүд, ялангуяа төрийн албан хаагчдыг шалган тогтоож хариуцлага тооцох, УИХ-ын гишүүдийн нэр дээр “батлагдаж” буй нэг нэг тэрбум төгрөгийн тендер, гүйцэтгэл, ер нь төрийн мөнгөөр зарлан дүгнэж буй тендер, гүйцэтгэлийн ард байгаа луйвар булхайг илрүүлж, хариуцлага тооцох, арилжааны банкуудын буруу үйл ажиллагаа, дампууралтай холбоотой этгээдүүдтэй хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ биз ээ. Миний энэхүү шаардлага нь нийт иргэдийн дийлэнх олонхийн хүсэл гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Эдгээр асуудалд хууль, хяналтын байгууллагынхан ямар байр сууринаас хандаж, Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн ямар шийдвэр гаргахыг нийт иргэд, миний бие анхааралтай ажиглаж байна.

Миний бие үнэн шударгыг тогтоохын төлөө хэнтэй ч, ямар ч байгууллагатай, түүний дотор юуны түрүүн хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Харин хүнийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ийм бусармаг үйл ажиллагаа явуулбал ямар ч албан тушаалтан хөрөнгө мөнгөтэй хүн, албан байгууллага, түүний дотор юуны түрүүн хууль, хяналтын байгууллагыг эсэргүүцэх болно.

Цөөхөн монголчууд бид заавал нэг нэгнийгээ улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэлгүйгээр ямар ч албан тушаал хашиж, ямар ч эд хөрөнгөтэй болж болно гэдэгт би эргэлздэггүй.

Та бүхэнд хандан хуулийн хүрээнд үнэн шударга үйл ажиллагаа явуулахыг уриалж байна.

Сайн үйлс дэлгэртүгэй.

Намбарын ЭНХБАЯР Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Улаанбаатар хот. 2011 оны аравдугаар сар 26-ны өдөр.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 28, 2011 7:00:27 pm )

    zugeer bariwchlaachee ene durakig unheer hudlaa gar bi herwee gemt hereg hiigeed tgeed tsagdaa nar namaig erj uulz gewel bi hereg hiigeegui geel hudlaa helhed hangaltai ym bnalda zugeerl ene durakig hurdan barij sain shalga

  • Anonymous (October 28, 2011 9:14:12 pm )

    ochood uulzah heregtei.hereg hiigeegui l yum bol yundaa golognood bdag yum be?jiriin irgen bi shalguulah shaardlaggui gevel yaj suriig uzuulj daldgantsgaah bol?enhbayariig medegdel hiiheer aigaad bolchih yum u?tomor nuuree adihan haruulaachee toriin tsagdaa naraa.shudraga tegsh erhtei baidagiig odoo l hariy.tomchuuld huuli uilchideg bailgui de?

  • Anonymous (October 28, 2011 11:09:15 pm )

    muusain ymnuud chadahgvildee jiriin irgen bsn bol ali heziin bariad zodood nvdtsen bgashdee

  • Anonymous (October 29, 2011 3:18:42 am )

    muu teneg novshnuud , iuni ch uchrig medehgui baij bitgii solior.nyamdorjdoo deerelhuuleed hevtetsgeeh gesen ium uu, gehdee comment bichij baigaa humuus nyamdorjiin talin humuus l baina.nyamdorjiig shalgaachee. yasan ih bayjsan muu har aluurchin be.

antalya rent a car