antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2012 17 comments

ТӨМӨРХУЯГААР ТЕЛЕВИЗ ДУТАЖ ЯВСАН ОН ЦАГ БИЙ…

нийтлэсэн Admin

Untitled-1Өнгөтэй өөдтэй явахад

Бусдын эхнэр ч дагна

Өвдөж зовохын цагт

Бурхан хүртэл зугатаана… гэж буриадын билиг танхай найрагч Ренчингийн Чойном хүний амьдралын хуурмагийг зарлан бичжээ… Чойном тухайн үедээ адлагдаж явсан тэр түүхийг үндэсний тевелиз давтлаа. Бас нэгэн омголон уран бүтээлч буриад хөвгүүн ардчилсан гэх нийгэмд адлагдах ёстой гэж үү. Арай ч үгүй байх. Түүнийг шүтэн биширдэг түм буман монгол бий. Тэр тум буман монгол хүнийг Монголын үндэсний телевиз ойлгохгүй байгаа нь даан ч харамсмаар…

1988 онд “Насны намар” гарч, “Саа мөнгөн хэрлэн” уянгалж, “Зүүдэн бороо” эгшиглэж Монголын радио телевиз Төмөрхуягаар амьсгалж байсандаг. Тэр цаг үеийн гэрчүүд амьд сэрүүн байна. Өнгөрсөн сард болсон хөгжмийн зохиолч Б.Магсаржавын тоглолт дээр Төмөрхуяг хүндтэйгээр залагдан ирж дуулсан билээ. Үзэгчид ч түүнийг халуун дотноор угтаж авсаныг тус тоглолтыг үзсэн хүн бүхэн хэлэх байх. Тэр тоглолтыг МҮОНТ бичиж авсан. Гэтэл телевизийн найруулагч гэх нөхөр “муу дуулсан” гээд түүнийг хассан гэнэ. Тоглолт үзсэн хэн ч гэсэн үүнийг сонсоод сэтгэл нь өвдөх байх. Би ч бас тэдний нэг.

Эрийг нас уулыг цас гэж… тэр 1990 оных шигээ гялалзсан хэвээрээ алга. Өвчин зовлонд учирч, таяг тулж, хүнээр түшүүлж байгаа нь үнэн. Гэхдээ тэр дуулахдаа хоолойгоо түшүүлээгүй юм шүү. Гитараа тоглохдоо зовоогүй юм шүү. Энэ нь Төмөрхуяг хэмээх уран бүтээлч, уран бүтээл, дуундаа ямар их хайртайг гэрчилнэ. Тиймээс тэр таяг тулаад ч болов алтан тайзнаа гарсан хэрэг. Үнэн сэтгэлэсээ урлан дуулсан дууг нь түмэн олон ямар халуун дотноор хүндлэн сонслоо доо… би түүнийг түүхэн тоглолт болж, бичсэн телевизийг нь түүхэн бичлэг хийв хэмээн бишрэн бодсон билээ. Гэвч яагаад телевиз түүний дуу хоолойг бишрэн сонсдог түмэн олноос нуудаг юм бэ? асуумаар санагдана.

Сайн явах үед нь магтаж дагаж гүйчихээд ядарсан үед нь нүд үзүүрлэдэг хогийн нөхөд шиг авир телевизэд бас байх уу. Иймээс үндэсний телевизийг олон нийтийн биш олон даргын телевиз хэмээх хүмүүс бухимддаг биз.

Уран бүтээлчийг улс төрийн биш уран бүтээлч нүдээр харах мэлмий үндэсний телевизэд дутаж байна уу гэж бодогдох боллоо.  Яагаад гэхээр Төмөрхуягаар үндэсний телевиз дутаж явсан он цаг бий шүү…

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (December 26, 2012 12:54:25 pm )

    Чойном буриад биш юмсан. Хэнтий аймаг тэр чигээрээ буриад гэж ойлгодог хөлдүү сэтгүүлчээ гэж

  • Anonymous (December 26, 2012 12:57:35 pm )

    choinom buriad bish.

  • Anonymous (December 26, 2012 1:03:35 pm )

    Mundag hun shuu Mundag ch duuchin

  • Anonymous (December 26, 2012 1:10:08 pm )

    deerx 2 odoo ichmeer yumdaa .yum unshaad oilgoxgui tomorxuyagiig buruiad gej bna shuu dee.sain unsh sain unsh axin sain unsh sain unsh.yandaa yana.bas xolduu molduu gechjee.gax gax….. oorool estoi xolduu gar bnadaa

  • Anonymous (December 26, 2012 1:18:01 pm )

    MUNDAG SAIN HUNSHUU… ER HUN EHNER HUUHEDEE SOLIHGUI NEG AMIDRALAARAA AMIDARSAN ILUU SAIKHAN YAVAH BAIJDEEE…

    ZALUUCHUUD MINI ALDAAG NI ZASAJ ERTHEN UHAARCH AMIDRAARAI…

  • Anonymous (December 26, 2012 1:19:24 pm )

    ene ugaasa deeshee garahaar zunduu hugatsaa bolson doo demjeed demjeed deeshee garahgui huniig yaaya geheb dee neg l ih huneer urubduuleh durtai hun ene hunii tuluu amidarch baigaam uu haasha yum be

  • Anonymous (December 26, 2012 2:21:54 pm )

    chi ooroo sain unsh kkkk

  • Anonymous (December 26, 2012 3:01:48 pm )

    ene odoo tegeed yachaad baigaa amitan be duugaa duulaad yavahgyi yhsen yliigee hiij baisan novsh ve odoo tegeed tetgevertee suuldaa yachaad bgaan

  • Anonymous (December 26, 2012 3:11:11 pm )

    undesnii tv ugaasaa shal teneg shuu dee

  • Anonymous (December 26, 2012 3:29:02 pm )

    буриадын билиг танхай найрагч Ренчингийн Чойном yuu gesen ug ve shaadag gar uu

  • Anonymous (December 26, 2012 5:52:28 pm )

    undesnii olon niitiin geh surjin nertei hernee yag tm bish bgaam daa.ongo mongo harsan.dahiad helchii ongo mongo harsan hunii tv gej bolno.mantajgui buhleer ni l gargah yostoi shde.olon niitiih l ym bol

  • Anonymous (December 27, 2012 8:47:12 am )

    ene comment uldeej bga humuust uneheer heleh ug algaa

  • Anonymous (December 27, 2012 7:31:26 pm )

    гэж буриадын билиг танхай найрагч Ренчингийн Чойном хүний амьдралын хуурмагийг зарлан бичжээ…genuu boliod ogoorei

  • Anonymous (December 27, 2012 9:38:38 pm )

    Чойням чинь жинхэнэ буриад хүү шүү битгий үгүйсгээд байгаарай тиймдээ ч “Миний буриад” хэмээх найраглалаа бичсэн юм шүү, малууд аа

  • Anonymous (January 03, 2013 9:00:35 pm )

    hachin hachin garuud sta ene ter bolchihsn bdg shd getel tumurhyag guaid gavyat ugdgui yum bol

  • Anonymous (March 11, 2013 5:52:28 pm )

    vneher shn duchin odoni duchin ged bga balai ymnud ichese hvni chihend bish zvrhend duln gj ene suralts.

  • Anonymous (March 25, 2013 11:46:56 am )

    comment bichij bgaa yumnuud ta nar yag yuu ve heniig doromjilj bgaga medehgui bndaa solongolsiin savangiin duurit jivtsen gahainuud

antalya rent a car