antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2012 44 comments

Н.Энхбаяр эмчилгээ хийлгэхгүй байгаа гэнэ

нийтлэсэн Admin

be38905203dfe72abigХоёр шатны шүүх хурлаас ял сон­соод байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр  нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан. Хяналтын шатны шүүх ч хүсэлтийг хүлээн авч энэ сарын 7-нд хянан хэлэлцсэн юм. Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ ТВ-9 телевиз болон Эр­дэнэт үйлдвэртэй холбоотой үйл­дэл нь хангалттай нотлогдохгүй бай­на гэж үзээд хэрэгсэхгүй болгон ан­хан шатны шүүхээс оноосон дөр­­вөн жилийн ялыг 2.6 жил бол­гон бууруулсан. Гэвч түүний гэр бү­лийнхэн болон өмгөөлөгч нь  шүүхийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж Ерөнхий шүүгч бо­лон Шүүгчдийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон.  Хяналтын шатны шүүх хурлын дараахан МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорих анги руу авч явах болов уу гэсэн таамаг байсан ч түүний биеийн байдлыг харгалзан үзэж Клиникийн II эм­нэлэгт хэвтүүлсэн хэд хоногийн да­раа буюу энэ сарын 21-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд Зайсан дахь хорих анги руу албадан шилжүүлсэн юм. Энэхүү үйл ажиллагааг Н.Энх­бая­рын намын нөхөд болон гэр бү­лийнхэн нь “Хууль бус үйлдэл, учир нь Улсын дээд шүүхийн тог­тоолыг ялтанд гардуулсны дараа­гаар хорих анги руу ачдаг. Гэвч тэгээгүй” хэмээн үзсэн байгаа юм. Эмнэлгийн өрөөнөөс хорих анги руу шилжсэн Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа талаар түүний эхнэр Ц.Цолмонгоос тодруулахад “Та бүхэн онош нь ямар байгааг мэдэж байгаа байх. Ийм байхад эмчилгээг нь таслаад хорих анги руу аваад явчихсан болохоор ямар олиг байх вэ дээ. Нөхөр маань янз бүрийн хоол идэж чадахгүй байгаа. Эмнэлэгт хэвтэж байхад нь усан шөл бэлдэж өгдөг байсан. Хэрвээ хорих ангийн хоолыг идэж чадахгүй, тэр  нь тохирохгүй бол хүссэн хүсээгүй хоолны дутагдалд орох нь тодорхой. Одоогоор ямар ч эмчилгээ хийхгүй байгаа” гэв.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хоригдож байгаа өрөө нь маш хүй­тэн, дээрээс нь эмнэлэгт хийлгэж байсан эмчилгээг үргэлжлүүлэн хийх боломжгүй гэнэ. Хэрвээ эмчил­гээ хийлээ гэж бодоход түүний өм­гөөлөгч болон гэр бүлийнхэн нь хорих ангийн эмчилгээг үнэн зөв гэх ямар ч баталгаа байхгүй хэмээн үзэж байгаа аж. Тэд хорих ангийн удирдлагуудад хандаж нарийн мэр­гэжлийн эмч нарын хяналтад байл­гах, шинжилгээ авч, үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргахад хорих ангийн удирдлагууд нааштай хариу хэлсэн байна. Н.Энхбаярын гэр бүлийнхэн түүний амь насанд нь санаа зовж ийнхүү хүсэлт гаргаад байхад өөрөө эмчилгээ хийлгэхийг хүсэхгүй байгаа гэнэ. Ямартай ч нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээний хариу амь насанд нь аюултай байд­лаар гарах юм бол “Өвчний учир ялаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт тавья гэж ар гэрийнхэн нь бодож байгаа аж.

Энэ сарын 21-нд Н.Энхбаярыг Зайсангийн хорих анги руу авч явахдаа өнгөрсөн 2002 онд баталсан журмын дагуу авч явсан хэмээн прокурор нь хорихын удирдлагуудад хэлсэн байгаа юм. Тус журамд  онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэн нарийн мэргэжлийн төрөлжсөн эм­нэлэгт хэвтэн эмчлүүлэхийг хориг­лоно гэж заасан байдаг гэнэ. Гэтэл уг журам нь Үндсэн хуульд заасан амьд явах, эмнэлгийн тусламж авах эрхийг ноцтой зөрчиж байгаа учир Н.Энхбаярын өмгөөлөгч дагахгүй гэд­гээ холбогдох хүмүүст нь хэлсэн аж.

Н.Энхбаярыг албадан Зайсан­гийн хорих анги руу авч явсан үйлд­лийг хууль бус хэмээн ар гэрийнхэн нь үзэж байгаа. Харин Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулинд тухайн хэ­рэгтэн хорих ялаар шийтгүүлсэн бө­гөөд гадуур байгаа ялтны шийт­гэх тогтоолыг хэрэг мөрдсөн бу­юу мөрдсөн албаны даргад тав хоногийн дотор хүргүүлж, про­курорт мэдэгдэнэ. Мэдэгдсэний да­­раа тогтоолыг хүлээн авсан бай­гууллага шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 72 цагийн дотор ялтныг ял эдлүүлэх байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасан байдаг байна. Үүнийхээ да­гуу ч түүнийг авч явсан хэмээн Шүү­хийн шйидвэр гүйцэтгэх ерөн­хий газрынхан үзэж байгаа юм. Ямартай ч Н.Энхбаяр хоригдох хугацаандаа өлсгөлөн зарлах, эм­чилгээ хийлгэхгүй эсэргүүцэх эрх нээлттэй байгаа юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг эргэн сануулахад түүний хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн наймдугаар сарын 2-ны өдөр хянан шийдвэрлэхдээ ган­цаараа болон бусадтай бүлэглэн тө­рийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж,  аж ахуйн нэгж байгууллагд онц их хэмжээний хо­хирол учруулж, онц их хэмжээний хөрөнгө завшсан гэм буруутайд тус тус тооцож, түүнээс 25 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, дөрвөн жилийн хорихоор шийтгэсэн. Мөн Иргэний хуульд заасны дагуу Н.Энхбаяраас 54 сая 534 мянга 302 төгрөгийг гаргуулан Гандантэгчилэн хийдэд, Н.Энхбаяр болон Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянга 24 төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгож, ТВ9 телевизийн хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэж байсан юм. Уг шийтгэх тогтоолд ялтан бо­лон тэдгээрийн өмгөөлөгч нарын гар­гасан давж заалдах гомдлоор  нийслэлийн шүүх  хэлэлцэж үзээд Н.Энхбаяр, Д.Чулуунбаатар, Д.Ду­лам­сүрэн, Ж.Мягмаржаргал на­рын гэм буруу нь  хэрэгт цугларсан нот­лох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэргийн талаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байх бүхий л байдлыг шалгаж тог­тоосон. Үүнд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна гэж дүгнэжээ. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ТВ9 те­левизийн  хууль бусаар олсон ор­логыг хураана гэж ерөнхийлөн заас­ныг өөрчилж ТВ9 телевизийн хууль бусаар олсон 119 сая 534 мян­га 302 төгрөгийн эд хөрөнгийг ху­раана хэмээн өөрчилжээ. Мөн Өргөө зочид буудалтай холбоотой үйлдэлд нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял оноосон боловч уг үйлдэлтэй холбоотой НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгоогүй нь буруу болсон хэмээн үзсэн.  НИТХ-ын  тэргүүлэгчдийн 2007 оны аравдугаар сарын 17 –ны өдрийн 188 дугаар тог­тоол, нийслэлийн Засаг даргын 2007 оны арваннэгдүгээр сарын 7-ны өд­рийн 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох тухай заалтыг нэмж оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг  хэвээр үлдээж,  ялтан болон тэдгээрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан юм.

Ж.БАТТУУЛ

Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

44 Comments

  • Anonymous (December 26, 2012 11:20:39 am )

    uxej dald oroocoi

  • Anonymous (December 26, 2012 11:21:16 am )

    naadah chin doxtoi yum bishuu haha

  • Anonymous (December 26, 2012 11:26:31 am )

    Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол очих ёстой газар нь очиж л таараа.

  • Anonymous (December 26, 2012 11:40:17 am )

    Tegeed hurdan uhvel taarna,

  • Anonymous (December 26, 2012 11:48:34 am )

    Ene hen chbaij bolno gehdee lalariinsheesnuud mini hun chanar gej ym ta nart alga uu

  • Anonymous (December 26, 2012 12:41:56 pm )

    Ene Elbegdorjiin holsnii bicheechdn tolboret medee bna itgeh hergeeyi ee

  • Anonymous (December 26, 2012 12:42:54 pm )

    EDELH YOSTOI YALAA ER HUN SHIG DUUGUI EDLEECH. ARD TUMNIIG SORON MOLJSON, HEDEN UYEEREE ZOVOH BH DOO.

  • Anonymous (December 26, 2012 1:06:07 pm )

    hiisen hergiinhee tuluu uureh l estoi odoo zugeeer neg irgen iim hemjeenii tug mungu idsen bol shuud changa deglemeer horson l bgaa

  • Anonymous (December 26, 2012 1:07:05 pm )

    ynheer buruugui bol busadiin bulhaig ilchileech tegvel ynemshih b.na

  • Anonymous (December 26, 2012 1:09:36 pm )

    цөөхөн жүжигчинтэй олон ангитай жүжиг,, дуусдаггүй драм,,

  • Anonymous (December 26, 2012 1:26:50 pm )

    ЯМАР МУУХАЙ ХҮНЭЭР БИД ХЭДЭН ЖИЛ УДИРДУУЛАА ВЭ

  • Anonymous (December 26, 2012 1:32:30 pm )

    аалз үхэхгүй ээ санаа зоволтгүй. яг үхэх гэж байгаа бол цолмон яаж орилж чарлаж цамнаж байх байсан бол

  • Anonymous (December 26, 2012 2:00:35 pm )

    ОДОО ЭНХБАЯРЫГ ОНЦ НОЦТОЙ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭЖ ҮЗЭХ ЯМАР ҮНДЭСЛЭЛ БАЙГАА ЮМ БОЛ ДОО,РЕЦЕТИВ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭЖ АРАЙ ӨӨР ТОМЬЁОЛОЛ БАЙДАГ БАЙСАН ОДОО ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ БОЛ УУ,ДЭЭДШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЬ ИНГЭЖ ХОЦРОГДСОН ЮМ БОЛ УУЗАХИРГААНЫ ХЭРЭГ ЭРҮҮГИЙГ ХЭРЭГ ХОЁРЫГ ЯЛГАЖ ЧАДАХАА БАЙСАН ГАВЬЯАТ ХУУЛЬЧИДТАЙ УЛС БОЛЧИХСОН БАЙГАА НЬ НЭН ХАРАМСАЛТАЙ

  • Anonymous (December 26, 2012 2:08:16 pm )

    egel jiriin ardiin huuhdiin adil yalaa edleh l estoi yun emchilgee ve uvchtei hun shorond orood uhdeg l biz dee uheechee tenegee chi esvel tusgai yaltn yum uu tusgai yaltan gej delhiid baiddagui yum kommunistuudaaa

  • Anonymous (December 26, 2012 2:23:44 pm )

    Ямбыг нь нь эдэлсэн бол ялыг нь ч үүрэх хэрэгтэй гэж, яг ингэж өөрөө хэлж байсан юм. Цагаа болохоор чадахгүй л юм хөөө.

  • Anonymous (December 26, 2012 2:26:19 pm )

    Сонин,судлууштэй этгээд бол Энхбаяр.

  • Anonymous (December 26, 2012 3:16:24 pm )

    Mongol yachaad bgaa yum ve ? Ene Enxbayart yal ni bagdsan yum shig sanagdahgui bnuu yagaad 2 shatnii shuuhiin shiidveriig heregsehgui bolgoj bgaan naad shuuh chini buruu zamaar budaa tegeed yawaad bgaa yum bishuu.mongotei hund huuli uilchlehgui mungugui hund huuli uilchleed bgaa yum bishuu. Eronhiilogchoo ta naad shuuhee haraachee oshoo sain zasah heregtei yum bishuu.Shuuhed shudraga humuusiig awch ajluulmaar bn.Huuli heregjihgui bgaa gazar bol shuuh yum bn.

  • Anonymous (December 26, 2012 3:19:15 pm )

    Элбэгдорж сонгуулиар ялагдаж Оюутолгойгоос их хэмжээний авлига авсан, Солонгосуудад Дорнодын талыг худалдсан, Ухаа худгийг 100 сая доллараар зарж идсэн гээд олон хэрэг нь ил болж шүүгдээсэй. Бүх юм байр байрандаа очих цаг ирнээ гайгүй

  • Anonymous (December 26, 2012 3:19:44 pm )

    Элбэгдорж сонгуулиар ялагдаж Оюутолгойгоос их хэмжээний авлига авсан, Солонгосуудад Дорнодын талыг худалдсан, Ухаа худгийг 100 сая доллараар зарж идсэн гээд олон хэрэг нь ил болж шүүгдээсэй. Бүх юм байр байрандаа очих цаг ирнээ гайгүй Тарваган хүн харин төрөөс зайлаасай

  • Anonymous (December 26, 2012 3:20:03 pm )

    Xun yr negnixe mug uzex gej n xorwod torgui bidde orsox inerx n xuni aratn amitns ylgagdx zan busu mini n ugg mongolin xun bolgn uxarx boltugai

  • Anonymous (December 26, 2012 3:20:49 pm )

    neeree l uur hurch bn.ingeed shudraga bish bgaad bhaar chini mongold yaj saihan gerelt niigem bh yum ve? Ard irged ni yaj az jargaltai bh yum ve?

  • Anonymous (December 26, 2012 3:21:53 pm )

    enkhbayar buruugyi yum bol buruutai hymyysiig ni ilchel ygyi bol shorondoo suudagaaraa l suu

  • Anonymous (December 26, 2012 3:33:10 pm )

    ene orshool enerel yarisan hund helhed zow ni zow gehdee chinii huuheddee awch ogdog bsn talxnii mongiig chini odor ni odor geltgui shono ni shono geltgui chinii halaasnaas hulgailaad bhaar chamaig uurlahgui bhiig harnaa ene chini oyun uhaant hunii ooriigoo hamgaalah uhamsar yumdaa. odoogiin niigemd buruutai hun buruu zuil her ih hiine terniihee hereer hariutslagaa huuliin daguu huleej amidardag bolson shu dee

  • Anonymous (December 26, 2012 3:34:37 pm )

    ЯЛТАН ЭНХБАЯР ЧИ ЭДЛЭХ ЁСТОЙ ЯЛАА ДУУГҮЙ Л ЭДЛЭЭЧ ГӨЛӨГ ӨӨ.
    ХООЛ ИДЭХГҮЙ Ч ГЭХ ШИГ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХГҮЙ Ч ГЭХ ШИГ, ХУВЦАСАА ӨМСӨНХГҮЙ Ч ГЭХ ШИГ, ОДОО ЧАМАЙГ ШОРОНД ИНГЭЖ ЭРХЛЭХИЙГ ЧИНЬ ХАРНА АА. ЭНХБАЯР ЧИ ХЭМЖЭЭГҮЙ ИХ ИДЭЖ УУСНААС БОЛООД МОНГОЛЧУУД ИХ ӨЛСӨЖ БАЙСАН. ТЭР ҮЕД ХҮҮХДЭЭ ӨЛСГӨХГҮЙ ГЭЭЭД ЯАХ АРГАГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ШОРОНД ОРСОН ХАМУУД ЧИНЬ ЧАМТАЙ ХАМТ НААД ШОРОНД ОДОО БОЛТОЛ БАЙЖ БАЙГАА. ТЭД ЧАМААМ ШОРОНГИЙН ХООЛИЙГ ЧИНЬ БУЛААЖ ИДЭХЭЭ МЭДЭХ БАЙЛГҮЙ. БАС ТАВ АРВАН ЦААС ЧАМААС САЛГАНА ДАА. ЧИ ӨГӨХГҮЙ ГЭЭД ХАЙЧИХ ЮМ.

  • Anonymous (December 26, 2012 3:36:43 pm )

    ЯЛТАН ЭНХБАЯР ЧИ ЭДЛЭХ ЁСТОЙ ЯЛАА ДУУГҮЙ Л ЭДЛЭЭЧ ГӨЛӨГ ӨӨ.
    ХООЛ ИДЭХГҮЙ Ч ГЭХ ШИГ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХГҮЙ Ч ГЭХ ШИГ, ХУВЦАСАА ӨМСӨНХГҮЙ Ч ГЭХ ШИГ, ОДОО ЧАМАЙГ ШОРОНД ИНГЭЖ ЭРХЛЭХИЙГ ЧИНЬ ХАРНА АА. ЭНХБАЯР ЧИ ХЭМЖЭЭГҮЙ ИХ ИДЭЖ УУСНААС БОЛООД МОНГОЛЧУУД ИХ ӨЛСӨЖ БАЙСАН. ТЭР ҮЕД ХҮҮХДЭЭ ӨЛСГӨХГҮЙ ГЭЭЭД ЯАХ АРГАГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ШОРОНД ОРСОН ХАМУУД ЧИНЬ ЧАМТАЙ ХАМТ НААД ШОРОНД ОДОО БОЛТОЛ БАЙЖ БАЙГАА. ТЭД ЧАМААС ШОРОНГИЙН ХООЛИЙГ ЧИНЬ БУЛААЖ ИДЭХЭЭ МЭДЭХ БАЙЛГҮЙ. БАС ТАВ АРВАН ЦААС ЧАМААС САЛГАНА ДАА. ЧИ ӨГӨХГҮЙ ГЭЭД ХАЙЧИХ ЮМ. ЭНЭ ҮЕД Л ЧИ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ҮХЭХ ТУХАЙ ЖИНХЭНЭЭСЭЭ БОДНО ДОО АМЬСГАЙ.

  • Anonymous (December 26, 2012 3:43:17 pm )

    ЭНХБАЯР АА МОНГОЛ ХҮН ЖАРГАЛ ДААДАГГҮЙ, ЗОВЛОН ДААДАГ ГЭЖ АРДЫН ЗҮЙР ҮГ БАЙДАГ ЮМ. ЧИ ЗОВЛОНГОО ДААХЫГ БОДОО Ч ЭЭ. ХҮҮХДИЙН КОЛОНИЙ ЯЛТАН ХҮҮХДҮҮД Ч ИНГЭЖ ШОРОНГООС СҮНСЭЭ ЗАЙЛТАЛ АЙЖ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ. ЧИ ЯДАЖ ЭЦГИЙНХЭЭ НЭРИЙГ БОДООЧ. ТУУЛАЙНААС ЖИЖИГХЭН ЗҮРХТЭЙ БААГИЙ БЭ.

  • Anonymous (December 26, 2012 3:44:30 pm )

    enxbayar uhchvel oshoo olon hereg ilrehgui uldchini harin ter ezengui hereg deer ni huuliinhan 1 mongogui amitand tohoj bas boon asuudal uusgene kkkkkk edelj bgaa yal ni ochuuhen zuil bgaa yum gesen

  • Anonymous (December 26, 2012 3:45:55 pm )

    hahahah ene enhbayart durtai hun algaa

  • Anonymous (December 26, 2012 4:05:49 pm )

    õýíä ýðõëýýä áàèãàà õóëãàè÷ âý õ¿¿õäèèí êîëîíèè àÿ äààõã¿è àëóóð÷èí ýíõ áàÿð ãàðâàë èæèë õýðýãòýè ç¿èë çààëò íýã á¿õ õ¿íèèã ãàðãà

  • Anonymous (December 26, 2012 4:09:30 pm )

    АВЛИГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ

  • Anonymous (December 26, 2012 4:21:11 pm )

    elbegdorj chin harin uhej dald oroosoi

  • Anonymous (December 26, 2012 5:12:01 pm )

    монгол монголоо алджээ. хуний мууд дуртай араатан ямарч ухаангуй . дугнэн бодох чадвараа алдсан хэлэх ч уг алга даа

  • Anonymous (December 26, 2012 5:53:21 pm )

    Тэгэхээр Ц Элбэгдорж нүүрээ нууж булхайгаа дарахаар шийдэж дээ Ардчилсан урвагч хужаа Ц Элбэгдорж чамайг хэн бэ гэдгийг олон түмэн нэгэнт таньж мэдэж эхэлсэн . Ний нуугүй хэлэхэд С Зоригийг алсан хэргээс мултарсан шигээ Казиногийн хэрэг өөрийн жолоочийн амь насыг бүрэлгэсэн хэрэг авилгал нийгмийн аль сүүдэртэй бохир заваанд хутгалдаад мөнгөний хүчээр хань нөхдөө золиослох замаар мултардаг байсан Үүнтэй адил өөрийн үзэл бодлын зөрүү гэхээс илүү илүү урвагч мөнгөний эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй хужаа зан чанараасаа болоод Америкчууд Хятадуудын зөвлөхүүдийн заавраар 2008 – 7 – 1 нийг шууд зохион байгуулан удирдсан учраас үүнийг олон түмэн нүдээрээ харж чихээрээ сонсоцгоосон тул үүний үр дүнг өөрөө шууд хариуцах учраас өөрийн арьсаа амь насаа хамгаалахын тулд өөрийн жолоочийг устгасан шигээ таван хүний амь насыг золиосолсон. Үүнийг чухам хэн нийсэн бэ гэдэг нь чухал ч түүнийг хэн захиалсан хэн бэ хэн удирдсан бэ гэдэг нь илүү чухал . Энэ бүхний ард ардчилсан хужаа Ц Элбэгдорж түүний гаднын зөвлөхүүд байгаа . Монголчууд муу юманд гаршаагүй суралцаагүй угаасаа нүүдэлчин зан чанарт нь ч байхгүй . Харин Ази Африк Латин Америкт бусармаг хорон мууг хийж гаршсан тэр л нууц хүчин үүнийг зохион байгуулсан бөгөөд тэдний гарын үсэг шиг үйлдлээр нь танигдаж байна. Өнөө үед цөмийн хаягдалыг монголд булшлах асуудал хэн хэнээс илүү Ц Элбэгдоржийн зохион байгуулсан ажил Шууд хэлэхэд түүний ивээн тэтгэгчид Америкчуудын удирдлагаар хийгдэж байсан ажил . Тэгээд нөгөө л сурсан зангаараа бултаж бусдад бурууг тохож өөрийгөө авардаг аргаараа бусдаас чанга хашгирч худал шударга хүн болж жүжиглэн олон түмнийг төөрөгдүүлсэн Олон хавар нэгэндээ гэдэг үг бий Санаа муут яван хатна гэдэг үг ч бий Юу тарина түүнийгээ хураана гэдэг үг ч бас бий. Сүүлийн 20 жилд Ц Элбэгдорж түүний хань хамсаатнууд Монгол улсын төр Монголын ард түмэнд хийсэн бүх хорон муу үйлдэл нь олон түмэнд танигдаж тэдний үнэн нүүр царай нь илчлэгдэж хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн байгаагаар нь үнэнээр нь мэдэх цаг үеийн босгон дээр бид амьдарч байна. Мөнх Тэнгэрийн ард түмний эсрэг хорон мууг хийсэн хэн боловч хамгийн хатуугаар шийтгэгдэн тамын хамгийн гүнд хаягдах болно. Мөнх Тэнгэрийн хүчинд бидний монголчууд сэргэн мандаж хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.

  • Anonymous (December 26, 2012 5:56:40 pm )

    kk Enhbayariin songuuliin bashir arga ursuldugchuu uuruu undes ugsaagaar doromjiloj hudlaa medeelel tsatsaj bsand itgej bdag duurchihsen erguu manguu psdu bnaa ene deedeh! HENCH INGEJ DOROMJILVOL INGEJ L HARIU BARIISHD HOHINO ENHBAYAR TUUNII ZULBASAGUUD…

  • Anonymous (December 26, 2012 5:58:01 pm )

    yasan ih muuhai haraadag humuus vee amaar bichgeer hiisen aldaa chini ur hoiuchid chini ochno gedegiig medej avaach humuusee bie biee amid ni hairaldaa uh uh geed baihiin ene humuus bol unheer dotroosoo eersdee umhiirsen humuus bn shuu edgeesei l gedeg shdee

  • Anonymous (December 26, 2012 9:35:06 pm )

    enhbayr boln tuunii dagan baysagchid bidnii hogjil dewsheliig 10.10 n jileer uhraasan bizdee yu hiisen yum boloo ard tumen ursgalaarai l yawj irsen geed bod doo bidentei l adil baisan uls oron yaj hurdan hogjson bilee dee uur hureh yum muu nowshnuud odoo ch hurtel darga boloh geed l yhel aldaj baigaa biz dee M ENHBOLD

  • Anonymous (December 26, 2012 9:42:24 pm )

    Enhbayariig uheesei geed baigaa humuus yagaad Enhbayaraas ingej uhtelee aigaad baigaa ni sonin baina. Gemt hun gelbilzene gedeg l ene baih daa huurhiis…Setgegdel bichigch zohion biguulalttai tsuuhun heden humuus l baidag yum baina shuu dee. Helj bagaa helleg haraaj baigaa haraal ni hurtel adilhan baih yum. Olloo.mn deer uursdiigee shildeg 12 uls turch geed nerelchihsen hnuhduud l mongoliig maani ugui hiih geed ulairaad baigaa shuu dee. Tsag hugatsaanii yabtsad unen yalj huuduutai nuhuduud huuliin umhu tolgoi gudaih isag irne shuu dee….

  • Anonymous (December 26, 2012 11:12:08 pm )

    Энхбаярт холбогдох хэргүүдийг онц ноцтойд яахаараа оруулдаг юм? Ямар инээдтэй төр засаг, хууль, шүүхтэй улс вэ манайх чинь. Энхбаяр гуайд ингэж хандаж байгаа юм чинь, энгийн иргэнд бол бүр ч хэцүү л юм байна даа.

  • Anonymous (December 27, 2012 9:47:14 am )

    ENHBAYAR YAL AVCH UURHED DELHIID MONGOL AVILGAL BUURCH BGAA ORNOOS DEESH BICHIGDEJ EHLELEESHD TA NAR AVILGALTAI YADUU ORON BOLMOOR BNUU AVILGALGUI USUJ BUI ARDCHILSAN ORON BOLMOOR BNUU HAR ERGUUU PSDA NARAA!!!! ILJEGNII JIHEND YUM YUM HIIGEED HEREG ALGAA HUDUUNI HUURTSUN ERGUU NAR!!!!

  • Anonymous (December 27, 2012 1:23:02 pm )

    20 garan jil huv huniihee huvd durd hashj boloh buh alban tusaaliig hashchiaad mongol ulsad 1 ch gesen OU iin stendartad niitssen emneleg barichihgui yasan ym ta nariin golood bgaa 2 dugaar emnelgt chin shorongiin yltan bitgii hel jiriin irged ch tiim amar hevtedgui bh shvv il blson l en udaagiih bolhoos bish ednii ger buliin idej uusan hurunguur heden ch emneleg barij boloh bsan ym bilee tegeed ch 100 garan myngan tug hulgailsan 14 nastai huuhded 11 jiliin yl ugdug bj heden arvan tebumaar n idej uusan alban tushaaltand 2.5jil ugch bgaa n heterhii shudraga bish shuu dee en huuliig batalhad chi ch chuhal uuregtei oroltsson l ENHBAYR hun Mongol ulsiin ulsiin busad irged hun bish ym uu duugui ylaa idel

  • Anonymous (December 27, 2012 2:12:31 pm )

    энэ ч яахав хараалгаад эдлэх ялаа эдэлж таараа, харин 2 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. тэгвэл тэр хэрэг гэгчээр ял өгсөн шүүгч прокурор нар яах болж байгаа нь бас сонин санагдах юм

  • Anonymous (December 27, 2012 3:19:09 pm )

    Сагсайдууллаа даа

  • Anonymous (December 27, 2012 3:20:51 pm )

    тэгэж тэр хэргүүдийг хаах байсан юм бол худлаа ажил хийсэн тэр прокурор мөрдөн байцаагчид авсан цалингаа буцааж тушаа

  • Anonymous (December 28, 2012 1:02:06 pm )

    uhvel taarna.

antalya rent a car