Монголын чөлөөт бөхийн загалмайсан эцэг гэж хэлж болох С.Магсар ганцаардлын дунд нас барлаа.
Монголчууд Токиогийн олимпоос ганц ч медальгүй ирэн, олимпийгч барахгүй юм байна гэж байхад С.Магсар багш ЗХУ-ын биеийн тамирын дээдийг төгсч ирэн гялалзтал ажиллаж, чөлөөт бөхийн алтан үеийг бэлтгэж, улмаар тэднийг Отгонтэнгэр, Мексикийн өндөр уулын болон халуун уур амьсгалын нөхцөлд удтал бэлтгэл хийлгэж, шууд тэрхүү олимпоос нэг спортын төрөлд нэг мөнгө, гурван хүрэл авахуулж байсан рекорд одоо ч эвдэгдээгүй байна.
Бараг 50 жил спорт хөгжиж, нэлээд спортод гайгүй болж байж л сая Лондонд нэг олимпоос таван медаль хүртэж, тооны хувьд л давах шив. Түүнээс хойш Магсар гуай маш их өндөр амжилт үзүүлэснийг тоочивч баршгүй. Гэтэл тэрбээр атаархал, хар хорон санааны асар их довтолгоонд өртөх болсон. Сайн зүйлийг үзэн ядах гэгч нэн аймшигтай. Одоо бол тийм үзэгдэл бүр асар их болсон.
Тухайн үед бол Магсар дээр л тэр булай балай үзэн ядалт илэрч байж. Энэ нь бүр нийгмийг бүхэлд нь хамарч, том дарга сайд нар ч “биднээс илүү гарав” хэмээн түүнийг хялайж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд хүргэж, Магсар багшийг ажлаас нь хөөж, гавъяа шагнал, байрыг нь хурааж, тусгай тогтоолоор буруушааж, хөдөө цөлөн солиорч байсан юм. Чөлөөт бөхийн алтан үеийг бүтээж, улс орныхоо алдар нэрийг мандууллаа л гэж тэр.
Ардчиллын он жилүүдэд тэр цагаадсан ч балай булай үзэн ядалт, жигшилт харин арилаагүй юм. Түүнийг ахин дасгалжуулагч болгож, ажил үйлсийг нь хийлгэвэл ахин гарамгай амжилтуудаа үзүүлж атаархал хорслыг нь буцалгана гэж үзэж байв. Монгол улс олимпоос ямар ч медаль авдаггүй болсон 2000 онд түүнийг олимпийн шигшээг байгуулах (шигшээ багуудыг тараачихсан ч байв), медаль авах үүрэг оноон, олимпийн шигшээгийн дарга болгожээ.
Тэр Афины олимпоос нэг хүрэл медаль авахуулсан. Медаль авах боломжтой дөрвөн тамирчин бүтэлгүйтсэн. Сахилга батыг сайжруулж, амжилтыг ахиулах гэтэл өчиггүй халж, түүнээс хойш ажил төрөл ч хийлгээгүй, нэг нүдээр үзээгүй. Ийм л булай нийгэм. Сүүлдээ тэр хүн чөлөөт бөхийнхний бүтэлгүйтэл, уналтад бухимдаад
цус харвасан. Бээжингийн олимпийн дараа.
Тэгэхэд чөлөөт бөхийнхөн эрэгтэй эмэгтэй төрөлд ганцхан ялалт байгуулж, тэгэхдээ Африкийн бөхийг л ялсан байдаг. Үүний дараа Магсар дасгалжуулагч цус харвасан. Цус харваад байхад нь хэн ч тоохгүй. Хэзээ хойно, нэг жилийн дараа ч билүү, хэдэн жилийн ч дараа билүү хэдэн бөх сая олж мэдсэн аятай, хэвлэлийн хурал хийж, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж байсан.
Түүнээс хойш бөх сонирхогч миний бие л лав Магсар багшид тусаллаа, мөнгө төгрөг өглөө гэж дуулаагүй. Хэвлэлийн хурал дээр бөхчүүд бас Магсар багшийн бичиж туурвисан чөлөөт бөхийн их нэвтэрхий толь “Афинаас Афинд” гэдэг номыг худалдаж авч тус болоорой гэж байсан. Тэр номын гүйлгээ нэмэгдлээ ч гэж миний бие бээр дуулаагүй.
Тэгэхээр тэр хүнд ямар ч тусламж очоогүй болно. Муу зүйлийг, муу хүнийг тахин шүтэж, сайн зүйлийг, сайн хүнийг үзэн ядаж, хэлмэгдүүлэн хохироож, хавчин зовоож эцэст нь хүнд өвчин тусаад байхад нь туслалгүй тарчлаан зовоож үхүүлдэг энэ булай муухай нийгэм хэзээ өөрөө үхэж мөхөх бол доо.
Эх сурвалж: “Болсон явдал сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 26, 2012 11:23:18 am )
Үнээн монголчуудын мөс хүн чанар нь ийм болсон монгол гэсэн болгон нь үхдэг нь хууль рүү минь
-
Anonymous (December 26, 2012 11:23:37 am )
Спортын төлөө бие сэтгэлээрээ зүтгэсэн энэ хүний дурсгалыг бид мөнхжүүлэх ёстой болов уу.
-
Anonymous (December 26, 2012 11:37:05 am )
маш сайн хүн байсан,сайн ч багш байлаа.Манай Монголчуудын нэг л муухай зан байдаг даа.өөхөөс нь өөр хүн урд нь гараад гишгээд явахаар атаархаад элдэвээр доромжилоод,бас элдэв хэл амаар хэлсээр байгаад зүрхийг нь үхүүлж хүн алдаг хогийн зантай хүмүүс их бий.гэхдээ тэр хүмүүсийг бурхан гэж байдаг бол харж л байгаа байлгүй дээ.Хэзээ нэгэн цагт буруу зөвөөр нь ялгаад цээрлүүлэх байхаа л гэж боддог шүү.Магсар гавъяатын өмнө мэхийн ёсолъёо..Тун ч ховор хүн байсан даа…ум мани бадми хум
-
Anonymous (December 26, 2012 11:41:52 am )
Хэдэн зуундаа дахин төрөхгүй хүн шүү.Манайхан гэж хүний хийсэн болоод хийж байгаа зүйлийг хэзээч үнэлж байгаагүйн нэгэн жишээ энэ шүү дээ.Амьд сэрүүн байхад нь алдар нэрийг нь зүгээр байлгаж байсан бол энэ хүн хэд наслах ч байсан юм бүү мэд.Сэтгэл зүйн дарамт гэж нэг аймаар юм байдаг даа.Хүнийг тэгж л алдаг балиар новшийн шаарнууд шүү дээ.Сайн явах нэг хэцүү.муу явах хоёр хэцүү болсон цагаа даа.Гэхдээ хэн ч байсан аавын хүү,ээжийн охин байсан хүмүүс минь урд нь хэн байсанаа хэзээч мартаж болохгүй шүү л гэж хэлье.Ар гэр үр хүүхэд ах дүүс,бага тамирчид,хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
-
Anonymous (December 26, 2012 12:00:16 pm )
Баядын хар баянмонхийн балгаар баларсан хундээ ум сайн амгалан болтугай
-
Anonymous (December 26, 2012 12:06:37 pm )
Um mani badme hum . Elbegdorjoo chi Er ni yu hiideg Hun be n narigaa l shagnaad baih Mongol ulsiin tuluu zaluu nas buh Yuma zoriuulsan heden hugshchulee ih l gomdooj baindaa chi muu hujaa tagjgar min!!!
-
Anonymous (December 26, 2012 12:13:50 pm )
Mongoliin buhchuud yamar humuus bna ve dee. Ta buhen belhenee harj bgaa shd. Odoo tedniig uugshuulj eldev deedeer ongirooj saguuldagaa bolih tsag bolson hun chanargui uuhun bumbugnuud
-
Anonymous (December 26, 2012 12:21:03 pm )
Sain muu yamarch hun negent uhdegees hoish iim yavdliig bitgii ulsturjuulee. Zugeer Saihan maani unshij hoid turuld ni buyan boltsgooyo
-
Anonymous (December 26, 2012 1:15:19 pm )
Х.Баянмөнх, З.Ойдов нар л матаас бичиж байсан гэдэг.
-
Anonymous (December 26, 2012 1:41:35 pm )
амьддаа бие биенээ хайрла гэдэг уг маань амьдралаас урган гарсан уг шуу Одоо ч оройтоогуй
-
Anonymous (December 26, 2012 1:46:08 pm )
хайран хүн
-
Anonymous (December 26, 2012 2:31:08 pm )
MONGOL BRAND shdee
-
Anonymous (December 26, 2012 4:07:03 pm )
gantsaardliin dund nas barlaa gene ehner hyyhed yasiin bee ted ni haachsan yum
-
Anonymous (December 26, 2012 4:20:23 pm )
ta nar medehgui l. yanziin nuhur baisiin sh d
-
Anonymous (December 26, 2012 5:13:48 pm )
хайран хүн,ум мани пад ми хум
-
Anonymous (December 26, 2012 5:58:20 pm )
ene yavdald ikh haramsaj bna daa. ene yavdal bohchuud gej yamar hogiin novshnuud bolohiig notolj bna daa
-
Anonymous (December 26, 2012 6:03:55 pm )
Ямар хар мэдээ вэ?…..
-
Anonymous (December 26, 2012 7:03:35 pm )
arhichin bsan sh dee
-
Anonymous (December 26, 2012 11:16:10 pm )
Ter deeriin sain muu getsen baigaa novsh chi tgd uheh bwal taarna mal aas doe jombogo min
-
Anonymous (December 28, 2012 8:50:50 am )
um ma ni bad mi hum.
-
Anonymous (December 28, 2012 7:19:03 pm )
hi uruu arhi uudaggui yumuu ungursun huniig durasval sainaar ugui bol buu duras Magsar bol sain hun shuu um ma ni bad me hum
-
Anonymous (December 31, 2012 6:56:49 pm )
zovhon olimpod orson bohchuud l tord danstai gej uzdegiig bi huvidaa uneheer gaihdag,getel olimpiin bus torold ordog buh sport delhiid MONGOL ULSiinhaa neriig gargaad yavj baigaa huchtei tamirchidaa yah gej baigaa yum bol????ted oorsdiinhoo bor hucheer zutgej eh oroniihoo nmeriig duursgaj hend ch medegdehgui daruuhan bogood yadmaghan l amidraad yavj baina shdee ene bol jinhene emegnel shuu MONGOLCHUUDAA,bidnii tanihgui tedgeer tsoohon tamirchidiig delhiin uls oronuud erembelchihsen baihad harin bidnii meddeg shuteed baidag tamirchidiig tedgeer gadniihan ogt tanidaggui tohioldol baidag l yum shuu sanaj yavahad iluudehgui shuu!!!!!!!!
-
Anonymous (December 31, 2012 7:22:05 pm )
um maani badmihum sain turul olooroidoo
-
Anonymous (January 02, 2013 2:30:34 pm )
Behchyyd ee gej.
-
Anonymous (January 09, 2013 9:32:52 pm )
bugd uhne tegeed bolloo
-
Anonymous (January 20, 2013 11:11:09 am )
Baunmohk bohiin bolood oynii gaihamshit ertonts bna lee. Magii um manii badni hum. Bitgii busdiig sain bolgohgej aldartai humuusiiig muu hel
-
Anonymous (January 24, 2013 1:43:40 pm )
Ehner ni hajuud ni baigaagui hereg uu
-
Anonymous (January 27, 2013 11:24:13 am )
Энэ лут дасгалжуулагчийг шүтдэг байлаа. Спортод их зүйл хийсэн хүн.
28 Comments