Монголын нийтийн дууны ертөнцөд “Санаандгүй учирсан дурлал” хэмээх дуугаараа салхи татуулан орж ирсэн залуу дуучин Чулуунчимэг өдгөө хэдийнээ олон танигдсан дуучин болсон. Баясгалантай ялгахын аргагүй адилхан хоолойтой Чулуунчимэгийг анх дууг нь сонссон хүмүүс Баясгалантай андуурч байсан тохиолдол цөөнгүй. Тэрээр амьдралынхаа ханиар Б.Болд гэх дуучин залууг сонгож хоёр хосууд маань саяхан хөөрхөн охинтой болсон байна. Энэ залуу нь B Sound студийн захирал бөгөөд нэлээд хөдөлмөрч, сэргэлэн залуу гэх юм билээ.
Мөн дуучин Чулуунчимэг маань Б.Болд, Д.Найдандорж, Н.Мөнгөнцэцэг, Б.Нямзагд нартай хамтаран “Гэрэлт ирээдүй” нэртэй CD, DVD бүхий double шинэ цомог хэвлүүлэн гаргажээ. Энэхүү цомогт Б.Болдын “Ухаан цэцэг хоёр”, “Дурлалд яарсаар” Чулуунчимэгийн “Санаандгүй учирсан дурлал” “Чам руу тэмүүлсэн хайр” зэрэг олон дуунууд багтсан байна.
Эдгээр залуу уран бүтээлчид маань СУИС-ийн дуурийн дуулаачийн нэг ангийн уран бүтээлчид бөгөөд энэ хавар сургуулиа төгсөх юм байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 19, 2012 6:15:01 pm )
hend hamaatai medeelel be tertei tergui emegtei hun buhen l turdeg shu de
-
Anonymous (December 20, 2012 7:32:08 pm )
yag unen hend hamaatain.toroo l biz.tendee l bdag ym bgaaz ene jabhlangiin pragtsiihan
-
Anonymous (December 20, 2012 7:32:39 pm )
goy heljee hahaha haha heheheh
4 Comments