antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2012 12 comments

Орхоны Засаг нь Н.Алтанхуяг, орлогч нь Х.Баттулгын хүн гэв үү

нийтлэсэн Admin

8d412d98d4b427e1bigМонгол Улсын төрийн алба өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дараагаас тогтвортой биш болов.

“Ардчилал яллаа” гэх хоёр үгнээс улбаатай УИХ-ын сонгуулийн дүн яг үнэндээ Монгол Улс ардчиллаас алхам ухарлаа гэдэгтэй утга дүйж буй. Үүний тайлбар нь ч тодорхой. Учир нь, Ардчиллын загалмайлсан эцэг хэмээн өөрсдийгөө тодорхойлоод буй эрхмүүд төрийн албыг улс төрийн тоглоом хэмээн эндүүрч, 20 жил гудамжинд байсан гэх хорслоо жирийн албан хаагчид буюу насаараа төрд ажилласан та бидний эцэг эх, ах дүүс, танил талаас аваад буй нь гайхшрал төрүүлээд байгаа юм.

Уг нь, төрийн албаныхныг утга учиргүй халж буй хомроглол тэгэсхийгээд намжих болов уу гэтэл харин ч хүрээгээ тэлж хөдөө орон нутгаар өртөөлөх шинжтэй. Энэ нь ч өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн дүн гарснаас хойш улам илүү тодорхой болж, орон нутагт албан тушаалын төлөөх дайн эхэлчихээд байна. Ер нь аль ч засгийн үед амттай албан тушаалын нэгдүгээрт аймгийн Засаг даргын суудал зүй ёсоор тооцогддог. Мөнгө мэддэг том эрх мэдэл, дараагийн шат руу алхах гишгүүр болдог нь ч тодорхой. Тиймээс л аймгийн даргын суудлын төлөө “алалцаад” буй хэрэг. Тэр дундаа Эрдэнэт мэтийн улсын томоохон үйлдвэр байдаг газруудын Засаг даргын суудалд аль намын, хэний хүн очсоноос шалтгаалж олон зүйл шийдэгддэг учраас эрх мэдэлтэй зарим нь гарын хүнээ зүтгүүлдэг гэх юм билээ.Үүний нотолгоо нь дараах баримт.

Тухайлбал, улсын томоохон үйлдвэр байдаг гэх Орхоны Засаг даргаар тус аймгийн Ардчилсан намын дарга Г.Зоригт удирдахаар болов. 2000-2003 онд аймгийн Засаг дарга асан Г.Шархүүгийн орлогчоор ажиллаж байсан гэх тэрбээр сүүлийн хэдэн жил “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан бөгөөд аймгийн Засаг дарга болох гол түлхүүр нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэнэ. Уг нь 2012 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан шөнө дөл хүртэл хуралдах үеэр олонхийг бүрдүүлж буй гэх Ардчилсан намынхан засаг ноёноороо хэнийг дэвшүүлж дээш нь айлтгах вэ хэмээн багагүй маргаан өрнүүлсэн юм билээ. Тухайлбал, тус аймгийн Ардчилсан намынхан дотроос хэд хэдэн хүн буюу “Чингисийн чулуу” ХХК-ийн захирал Чулуунбаатар, тус аймагт байх банкинд эдийн засагчаар ажиллаж байсан Доржпүрэвээс гадна аймгийн усны асуудал хариуцсан мэргэжилтэн Гантулга нар нэр дэвшсэн аж. Тэдний хувьд ширүүхэн маргаан болсон ч Ерөнхий сайд “Манай нам ялалт байгуулсан аймаг, орон нутагт тухайн аймгийн АН-ын дарга нь Засаг дарга болох ёстой. Ингэснээр тэр хүн Шинэчлэлийн Засгийн газрын ачаанаас үүрэлцэж, хариуцлагаа ч хүлээх учиртай” гэж үүрэгдсэнээр бусад нь чимээгүйхэн зайгаа тавьж өгсөн. Үүний ачаар Г.Зоригт 100 хувийн саналаар гарч ирсэн юм байна. Гэхдээ зарим эх сурвалж “Зоригт анхнаасаа Засаг даргын суудалд суух дургүй байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар удахгүй ажлаа өгөх болов уу” хэмээж байгаа юм.

Түүнчлэн аймгийн Засаг даргын орлогч гэж бас нэг албан тушаал бий. Энэ тухай хэвлэлүүд “Аймгийн Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд М.Энхсайханы гэх тодотголтой МҮАН-тай хамтарч ажилласан.Ер нь аймгийн МҮАН-ын дарга Т.Алтанхуяг журмын нөхдийнхөө хамтаар орон нутгийн сонгуульд Ардчилсан намын бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжин найдвартай ар тал, нэмэлт хүч болон ажилласан. Түүний гавьяа зүтгэлийг үнэлж Ардчилсан намынхан албан тушаалд тавих байх. Ардчиллын ордонд өрнөж буй үйл явдлаас харвал түүнийг аймгийн Засаг даргын орлогч болгох бололтой” гэж бичиж байв. Тэгвэл энэ мэдээлэл эсрэгээрээ эргэж Д.Энхбат гэх бизнесмэн залуу орлогчийн суудалд тухалсан байна. Тэрбээр “Загал” компанийн ерөнхий захирал, төрд ажиллаж байсан туршлага гээд байх зүйл үгүй бөгөөд Өмнөговь Эрдэнэт хоёрын хооронд зам гартал давхиж хувийн ажлаа амжуулж, хувийн бизнесээ цэцэглүүлж байдаг гэх юм билээ. Уг нь, аймгийн Ардчилсан намынхан түүнийг орлогч болгох дургүй байсан ч асуудал Эрдэнэтэд биш Улаанбаатарт Төрийн ордонд шийдэгдсэн аж. Тодруулбал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Ерөнхий сайдад дарамт үзүүлснийхээ буянаар тохироо хийж чадсан. АН дахь хүчтэй фракцын нэг МоАХ Орхон аймгийн удирдлагад өөрийн хүнээ тавина хэмээн зүтгэснээр асуудал шийдэгдэж Д.Энхбатыг орлогч болгож дөнгөсөн хэмээж байгаа юм. Тэгэхээр 2000-2012 он хүртэлх буюу гурван ч удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд завсаргүй төр барьж байсан МАН энэ удаад Ардчилсан намд тахимаа өгснөөр Ерөнхий сайд болоод Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хүмүүс Эрдэнэтийг удирдах болоод байна.

Л.Оюунгэрэл

Эх сурвалж: Өдрийн шуудан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (December 19, 2012 10:51:48 am )

    zorigt arhichin.enhbat luivarchin er ni erdeneted AN aas oligtoi ajil hiichiheer neg ch nuhur bhguidee.yanadaa erdenetiinhen

  • Anonymous (December 19, 2012 11:11:24 am )

    Х .Баттулгыг дэмжих хэрэгтэй Алтанхуягын дэргэд жинхэнэ Ерөнхий сайд хийх хүн шүү дээ

  • Anonymous (December 19, 2012 11:32:08 am )

    Genco l mujik bj mongoliig bosgoh chadaltai hundee odoo bol huwiin erh ashig huuh ue ni ungurtsun hundee

  • Anonymous (December 19, 2012 11:47:23 am )

    Haana hunee bairshuulah n uls terchdiin hiideg l ajil,harin AH Erdeneted bolovson huchneer dutagdaj bgaa n unen yum shig. UB-s l hyn haih yum bailgyi..?!

  • Anonymous (December 19, 2012 12:26:46 pm )

    yamar hainga, hudlaa medee ve, yadaj deerh humuusiin talaarh medeelelee unen bich l dee. Suragaar taagaad bichchihsen bna sh dee. ehleed sain lavlaj, battai medej baij bich l de. Erdenetiin jiriin irged bidend ch yamar ch unemshilgui, buruu talaas ni mushgiad bichchihsen l haragdaj bna sh de

  • Anonymous (December 19, 2012 1:58:14 pm )

    AN VNENDE BOLOVSON HVCHIN MASH MUU GDG N ORON NUTGN SONGULIAR HARAGDLAA.ZASAG BOLJ UDIRDAH ALBAN TUSHAALD IRJ BGA HVMVVS ARAI L BISHE.

  • Anonymous (December 19, 2012 2:47:59 pm )

    Anonymous says ene hun yg zuv helleee baynhongoriin zasag darga ymar hun songogdsoniig ta buhen neg sonirhood uzeerei ymar ch bolovsrolgui toriin alband ajillaj bgaagui zugeer battulgiin baruun busiin hudaldaanii toviin zahiraliig zasag darga bolgoson bga um da zugeer l utsan huuheldei deerees yu gene ter daguu ajillah utsan huuheldei zasag dargatai bolson doo baynhongor

  • Anonymous (December 19, 2012 4:35:23 pm )

    Jenko novsh boljee

  • Anonymous (December 19, 2012 6:04:01 pm )

    Yamar hariugui yum bichdeg echuuhen tarhitai setguukch ve

  • Anonymous (December 19, 2012 6:50:27 pm )

    et-d yum hiih hun l baibal hen ch yahab de.Zorigt,Enhkbat nar yum hiih bh gej naidaj bgaa sh de .

  • Anonymous (December 19, 2012 8:39:29 pm )

    Би лав энэ 2т итгэхгүй байгаа энэнээс дээр илүү хүмүүс зөндөө л байсан шүү дээ. Нам ялхад ганц ч хуруугаа хөдөлгөөгүй мөн сохор ч зоос хандивлаагүй хүмүүс байж хамгийм том бялуугаас нь хүртэж байгаа нь ямархуу зальжин,луйварчин улсууд болохыг харуулж байна. Орон нутгийн дотоод асуудалруу ингэж хэтэрхий орж (Алтанхуяг, Баттулга) байгаа нь арай дэндэж байна. Орон нутгийн иргэд бид өөрсдөө амьдарч бгаа газар нутгаа ямар хүнээр удирдуулхаа мэдмээр байна. Ингэж дотоод асуудалд оролцохоо боль.

  • Anonymous (December 20, 2012 6:14:32 pm )

    gantulga gej hun meregjilten bish oron nutgiin omchit kompaniin zahiral bas zagal gej kompaniig erdenetiinhen medehgui harin zandan xxk gej bol bii. ner devshin orsoldoon shunujin yavaaguig hurliin ajillagaag shuud damjuulahad harsan uzsen humuus bga geh met zasvaruud deerh bichlegt olon l bn da

antalya rent a car