Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дээр газар эзэмшиж, ашиглаж буй болон сургууль, цэцэрлэгийн хашаанд газар олгосон 40 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллагын захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг манай сонин өмнөх
Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд газар олголт хэтэрхий замбараагүйтэж, дарга нар хууль журмаа илэрхий зөрчиж ирсэнд жирийн иргэд бухимдсаар байгаа юм. Тиймээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үүнийг цэглэхээр тогтоол гарган хэрэгжүүлж эхэлсэн нь энэ ажээ. Нийслэл, дүүргүүдийн засаг дарга нарын урьд нь гаргасан газар олголтын захирамжуудыг судалж, шалгах ажлын хэсгийг хотын захирагчийн орлогч Гантөмөрөөр ахлуулан зохион байгуулсан байна. Судалгаанд 12962 иргэн, аж ахуйн нэгж, 140 гаруй мянган га талбайг хамруулжээ. Үүний дотор СӨХ-ны эзэмшил гэх дөрвөн га газар болон захирамжаар авснаасаа хойш хоёр жилийн хугацаанд огт ашиглаагүй 700 гаруй га талбай, инженерийн шугам сүлжээн дээр олгосон 4300 гаруй га газар хамрагдсан байна. Эдгээрээс тийнхүү 40 орчим иргэн, аж ахуйн нэгжийн захирамжийг хүчингүй болгож буйг зөвхөн эхний шатны арга хэмжээ гэлээ. Ийм олон газрын зөвшөөрлийг хууль зөрчиж өгсөн нь тухайн үеийн засаг дарга, ажилтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл болох нь ч тодорхой аж. Цаашид албан тушаалаа урвуулан ашигласан үйлдлүүдийг нь нарийвчлан судалж, зохих ёсоор шийдвэрлүүлнэ хэмээн М.Батсайхан мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангид хамаарах шинжтэй үйлдэл, эс үйлдлүүд байхыг үгүйсгэхгүй гэв. Ер нь аль ч шатны засаг дарга нар захирамж гаргах эрх бүхий субьект мөн тул Эрүүгийн хуулийн дагуу шалгахаас өөр замгүй бололтой. Яагаад гэвэл, нийслэл, дүүргийн засаг дарга нар нь нийтийн эзэмшил газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, ашиглуулахдаа дуудлага худалдаа зарлаж, сонгон шалгаруулалт явуулах учиртай байлаа. Гэтэл хуулийн дагуу ийм үйлдэл хийхгүйгээр иргэн аж ахуйн нэгжид шууд газар олгожээ. Тиймээс энэ бүхний цаана авлига, хээл хахууль ямар нэг хэлбэр, хэмжээгээрээ байж л байсан юм биш үү гэсэн сэтгүүлчдийн хардлагатай М.Батсайхан дарга санал нийлж байсан юм. Ингээд захирамжийг цуцлахаар шийдвэрлэсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийг албан ёсоор зарлав. Тэдгээрийг бүрэн эхээр хүргэж байна.
Үүнд:
1. Клиникийн нэгдүгээр амаржих газрын зүүн хойд талд хашаа татсан хоосон газрыг бусдад эзэмшүүлсэн.
2. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хангай” зочид буудлын хойно байрлах явган хүний замыг хамруулан олгосон газар.
3. “Мөнххаан” трейд компани “Их монгол” рестораны хойд талын автозамыг хааж эзэмшсэн газар.
4. “МITIC” компани Энхтайваны гүүрийн хажуугийн 4400 метр кв газрыг эзэмшиж байгаа. Тус газарт үйлчилгээний байгууллага, орон сууц барихаар газар олгосон ч хашаа татан олон жил үйл ажиллагаа явуулаагүй байна.
5. “Си Энд Трэйд” компанийн эзэмшсэн, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Усан спорт сургалтын төвийн зүүн талын хоосон газар.
6. Иргэн Нямдаваад Төв шуудангийн урд талын зам дээрх газрыг эзэмшүүлсэн.
7. Иргэн Энхжаргалд Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах авто зогсоолыг эзэмшүүлсэн.
8. Иргэн Гэрэлмаад “Саппоро” төвийн урд талын авто машины зогсоолын газрыг хамруулж газар эзэмшүүлсэн.
9. “Мөнххаан трейд” Сонгинохайрхан дүүргийн 16 хороо, “Пирамид” үйлчилгээний төвийн урд талийн нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмшиж байна.
10. “Саруулсайхан” компани Сонгинохайрхан дүүргийн 15 хороо нэгдүгээр хороололд байрлах 32 дугаар байрны урд талын зам дээр нийтийн эзэмшлийн газарт газар эзэмшиж байна.
11. Иргэн М.Алгирмаа Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 32 дугаар байрны хойд талд үйлчилгээний кориулалтаар 88 метр квадрат газар эзэмшсэн.
12. “Батцагаан өргөө” компани “Шунхлай нефт бааз”-ын хойно, цэвэрлэх байгууламжийн хажууд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 50 000 метр кв газар эзэмшсэн.
13. Чингилтэй дүүрэгт “Макс импэкс” компани Төв шуудангийн баруун талд таван одтой зочид буудал барих зориулалтаар 3515 метр газар эзэмшдэг.
14. “Си энд трейд” компани Урт цагаан үйлчилгээний зүүн хойд авто зогсоолын газрыг хамарч газар эзэмшиж байна.
15. Иргэн Д.Очирсүм Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Хөдөлмөрийн дээд сургуулийн хойно байрлах 20 дугаар байрны дунд байрлах газрыг эзэмшсэн.
16. Иргэн Н.Саруулбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Тэди” үйлчилгээний төвийн авто зогсоолын гарах гарцыг эзэмшдэг.
17. Иргэн Д.Оюунтуяа Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг.
18. Иргэн Ө.Үнэнбүрэн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг.
19. “Талын хүрээ” компанийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо буюу 157 дугаар цэцэрлэгийн зүүн талд байрлах 288 квадрат метр газрыг эзэмшсэн.
20. Баянгол дүүргийн 11 хороо, Баянгол эмнэлгийн баруун байрлаж буй “Билэг их” дэлгүүрийн өөдөөс харсан машин угаалгын газар.
21. “Luminary” компани Баянгол дүүргийн 2 хороо, Үйлдвэрчний эвлэлийн зүүн талын ногоон байгууламж дээрх газар.
22. “Сод Монгол” групп “ТБД” андуудын баруун урд талд эзэмшиж байгаа “Сод Монгол” шатахуун түгээх станцын газрыг эргүүлэн авах.
23. Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны гүүрийн баруун талд “Барс” захын хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж дунд газар олгосон.
24. Баянзүрх дүүрэгт “Хан паласе” зочид буудлын урд талд иргэн Х.Бат-Өлзий нарын дөрвөн хүний дундаа эзэмшиж буй 900 квадрат метр газар.
25. РЦНК-ын баруун талын газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн.
26. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зүүн хойд талд “Дүнжингарав” компанийн эзэмшлийн үйлчилгээний газар.
27. Хан-Уул дүүрэг, гуравдугаар хороо, “Автобус нэг” компанийн хойд талд, Дунд голын урсацыг нарийсгаж зөвшөөрөлгүйгээр далан барьж байгаа газар.
28. Нийслэлийн 52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын урд талын биеийн тамирын талбайд 714 метр газрыг бусдад эзэмшүүлсэн.
29. Нийслэлийн 18 дугаар сургуулийн хашаан доторх 300 метр кв газрыг бусдад эзэмшүүлсэн.
30. Иргэн Б.Нямсүрэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Чингис хаан” нисэх онгоцны буудлын урд талын 33 мянган метр кв газар.
31. “Хаан плаза” компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хойд талд 35 мянган метр кв газар эзэмшсэн.
32. Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, нисэхийн урд талд 200 мянган метр кв буюу 20 га газар эзэмшиж байгаа.
33. “Буянт” цэцэрлэг нь Хан-уул дүүргийн гуравдугаар хороо буюу Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын зүүн талд үйлчилгээний байгууллага барина гэж газар авсан. Одоогоор машин угаалгын газар ажиллуулж байна.
34. 3ДЦС-III цахилгаан станцын баруун талын газрыг бусдад эзэмшүүлсэн.
Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 17, 2012 7:47:23 pm )
mash zuv
-
Anonymous (December 17, 2012 9:26:49 pm )
Залуусын нэгдсэн Портал сайт ороод нэг үзээрэй. Манай сайт нь Шинэ соргог мэдээ мэдээлэл, Шилдэг шинэ кино, клип , дуу зэргийг таньд хүргэхийг зорьдог. Их хотын өнгө төрхийг бид тодорхойлно. Та яг одоо ороод нэг үзээрэй. http://ubwarez.net
-
Anonymous (December 17, 2012 9:36:41 pm )
Яг энэ газруудаа жипиэс дээр хаана ямар солбицол дээр байгааг нь харуулаад гаргавал их зүйтэй болох болов уу. Дурын хүн Жи Пи Эс тэй болсон нөхцөлд баруун хойно зүүн урд гэдэг мэдээлэл хоцорсон байнаа
-
Anonymous (December 17, 2012 10:51:41 pm )
mash zov alham hiij bn demjij bgaa sh uu.suhbaatar duugriin 8-r horoo huuchin hudaldaa uildverleliin deed surguuliin baruun urd hesgees gazriin tuhai huuli zorchij olj avsan gazar deer 4 davhar ygaan baishin barisan bgaa.tuuniig shalgah heregtei
-
Anonymous (December 17, 2012 11:10:33 pm )
Mash zuv shuu, niisleliin UZ-d bayar hurgye, ushuu zunduu gazruud bgaa bugdiig ni tur avah heregtei shuu.
-
Anonymous (December 17, 2012 11:57:41 pm )
Bat-Yyl dargaa ene humuust arga hemjee avch ogvol ard tumen bud ih bayrlana shuu,hamgiin gol n busad humuust surgamj bolog
-
Anonymous (December 18, 2012 12:43:05 am )
AVILGACHDIIG HUULI TSAAZ TUR NI HARAH TSAG IRSEN UU?
SUHBAATAR DUURGIIN ZASAG DARGA BAISAN DEMBERELIIN ENHBAYAR GEGCH HAGARTLAA BAYAJSAN AVILGACHNIIG YAAH GEJ BAINA. GAZRIIG IH ZARJ HULJSUN, BA UURUU SHARGA MORITOD BUGA-IIN SANGIIN AJ AHUIN HAJUUD 18 URUU HAUS BARIULSAN BAIDAG. SBD-IIN ARD SHINE BAIRNII GAZRIIG ZARJ BUH BAIRNAAS 2,2 BAIR AVSAN BAIDAG -
Anonymous (December 18, 2012 7:11:15 am )
Tgd ene gazar zambraagui ogson humuus g ter shorond n hiidgui muu?
-
Anonymous (December 18, 2012 7:13:47 am )
Ene bol tsever MAN n darga nar n huuli bus ajil M. Enkhbold, badamjunai, munkhbayar, batbayar. Nar
-
Anonymous (December 18, 2012 8:20:17 am )
Хэрвээ хууль бус газар олгосон гэвэл бүх дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг шалгах хэрэгтэй. Тэд Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж олгосон байдаг. Ж нь: Тухайн жилийн газар зохион байгуулалтын, хотын ерөнхий төлөвлөгөөн гм зөрчсөн байдаг. Засаг дарга нараас гадна хөдөө аж ахуйн газар зохион байгуулагч мэргэжилтэн нарын буруу хийж авилгал авдаг нөхдүүдийн ажил. Засаг дарга засаг дарга юум чинь захирамж гаргана гарын үсэг зурна болоо
-
Anonymous (December 18, 2012 9:26:02 am )
САЙН АЖИЛЛАЖ БАЙНА ЭНЭ ХҮМҮҮСИИГ САЙН ШАГНАМААР БАЙНА АРАЙ ДЭНДСЭН БАЙСАН ГОЛ ЭЗДИИН НЭГ ОДОО НИИСЛЭЛИИН МАН ЫН ДАРГА СУНДУЙ ОДОО ТҮҮНРҮҮ ХАНДВАЛ НАМРУУ ДАЙРЛАА ГЭНЭ ХЭРГЭЭР ТЭГЖ ТАВИСАН
-
Anonymous (December 18, 2012 9:31:08 am )
ИИМ НАМ 20 ЖИЛ БИДНИИГ УДИРДЖЭЭ ХАЙРАН ХУГАЦАА 50 ГАРСАН БИДЭНД БҮҮРЧ ХАРАМСМААР БАЙНА
-
Anonymous (December 18, 2012 9:42:10 am )
Улаан баатар сувилалын баруун урд талд блокоор хашсан улаан Батбаярын том газар энд алга байна
-
Anonymous (December 18, 2012 9:51:53 am )
m.enhbold bilegt batbayar monhbayar ene ard tvmnee hairaldaggvi nohdvvdiig ard tvmnii neden deer shalgah buyu tvgeer oruulaj ene gazriig yaj olgosn be gj asuulgamaar bn Vvl dargaaa
-
Anonymous (December 18, 2012 4:46:42 pm )
Унэхээр хэлэх уг алгаа МАНы мафийнханы тухай уунээс ч илуу баримт цаашид ихээр нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгуй байна
-
Anonymous (December 18, 2012 6:18:38 pm )
hurdan shalga dolir enkhbold metiin luivarchid barimtaa usgaj ehlehees ni umnu horiochee
-
Anonymous (December 20, 2012 1:21:57 am )
jijig gazartai ulsuud bol bas yahabdee irgen ym chini abj bolno tom akuluudtaigaa temtseh kheregtei shuu dee
-
Anonymous (December 20, 2012 6:02:37 pm )
sain bna demjij bna
18 Comments