Дөрвөн жилд гурван удаа Сонгуулийн хууль баталдаг байдлыг халах цаг болсон гэж УИХ дахь МАН-ын гишүүд үзэж
байна. УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр дээрх шүүмжлэлийг М.Энхболд гишүүн хэлэв. Тэрбээр “Улс орны тогтвортой байдлыг Сонгуулийн тухай хуулиар нь хэмждэг. Ерөнхийлөгч, парламентын засаглалтай олон орон тогтсон нэг хуулиар хэд хэдэн удаа сонгууль хийсэн тохиолдол бий. Харин Монгол Улсад нэг хуулийг нэг л удаа ашигладаг боллоо. Тиймээс энэ удаагийн сонгуульд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан хэрэглэж болохгүй юу” хэмээн хууль санаачлагчдаас асууж байлаа.
Харин хууль санаачлагчдын нэг Р.Бурмаа сонгууль бүрийн дараа хуулиа шинэчилдэг орнуудын жишиг байдгийг сануулсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгаснаар сонгууль товлон зарласнаас хойш санал хураалт болох хүртэл улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг зогсоох аж. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч улсын хэмжээнд 100, аймаг сумд 60, баг хороодод арван ухуулагчтай байх аж. Мөн нэр дэвшигч газрын хэвлий болон түүний дээр байгаа аливаа баялгаас ямар нэгэн хэлбэрээр хүртээх, ажилд зуучлах, өр зээлийг нь хүчингүй болгох, элдэв арга хэмжээ зохион байгуулах, ивээн тэтгэхийг хуулиар хоригложээ. Үүнээс гадна сонгуулийн сурталчилгаанд улс төрийн болон төрийн албан хаагч оролцохгүй юм байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хамгийн гол онцлог нь сонгогчдын саналыг автоматаар унших. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 35 хоног байх аж. Мөн нэр дэвшигчдийн сонгуульд зориулан авах хандивын хэмжээг ч тогтоосон байна. Хуульд зааснаар нэр дэвшигч аж ахуйн нэгжээс 100 сая, иргэнээс 10 сая хүртэлх төгрөгийн хандивыг авч болох юм. Гэхдээ 10 саяас дээш төгрөгийн хандив өргөсөн аж ахуйн нэгж, нэг саяас дээш хандив өгсөн иргэнийг ил тодоор зарлах ёстой гэнэ. Мөн нэр дэвшигчдийг саналын хуудас дээр бичихдээ, тухайн намын УИХ-д авсан суудлын дарааллаар нь байрлуулах аж. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч саналын хуудасны хамгийн эхэнд бичигдэнэ гэсэн үг.
Энэ мэт хуулийн зохицуулалтыг ажлын хэсэгт орсон гишүүдийг зарим нь дэмжихгүй байгаа аж. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Ажлын хэсэгт МАН-ыг төлөөлөн ажиллаж буй Д.Лүндээжанцан гишүүн дээрх хуулийн заалттай санал нийлээгүй учир, дүгнэлтэд гарын үсэг зураагүй аж.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд улс төрийн намуудын оролцоог хангуулахгүй байна” гэсэн юм. Түүний хэлснээр Орон нутгийн сонгуулийн хуулийг ч гэсэн эрх баригчдын ашиг сонирхолд нийцүүлэн баталсан бөгөөд, түүнээс гарах үр дагавар нь олон жишээгээр харагдсан аж. Өнөөдрийг хүртэл УИХ-ын сонгуулийн дүнгээ эцэслээгүй байхад дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль яригдаад эхэллээ. Өмнөх туршлагуудаас харахад Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сард болдог байсан. Гэвч энэ удаа зургадугаар cap буюу нэг сараар хойшлуулж хуулийн хугацааг нь зааж байгаа нь ямар учиртай юм бэ гэв. Түүнчлэн саналын автомат машинд итгэхгүй байгаагаа ч илэрхийлсэн юм.
Гэхдээ санал хураалтын дараа сонгуулийн тойрог бүрээс хоёр хэсгийг сугалааны аргаар тодруулж, хяналтын тооллогын гараар хийх аж. Хуульд орсон бас нэг шинэ зүйл бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас дээр нэр дэвшигчдийн нэрийнх нь өмнө фото зургийг хэвлэх аж. Энэ нь боловсролын түвшин нь ямар байхаас үл хамаараад бүх нийтээрээ сонгуульд орох бололцоог олгосон гэж хууль санаачлагчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, бичиг үсэггүй хүмүүс, фото зургаар нь таньж, саналаа дугуйлах юм. Санал хураалтын хугацааны хувьд 07-22.00 цагийн хооронд сонгогчдын саналыг авах гэнэ.
Харин өмнөх сонгуулиудын адил санал өгөх боломжгүй иргэдээс өмнөх өдөр нь зөөврийн хайрцгаар санал авах юм байна.
Баасан гаригийн нэгдсэн чуулганаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байв. Хууль санаачлагын илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулсан бөгөөд, гишүүдийн олонхи нь уг хуулийг шинэчлэн, найруулах цаг болсон гэж үзэж байв. Төслийн танилцуулгатай холбоотой асуулт асуух гишүүн төдийлөн байгаагүй ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Сүүлийн үед Монголд бөөгүй айл, бөө лам дээр очдоггүй хүн бараг байхгүй болсон. Энэ нь нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой. Тиймээс ч өнөөгийн нийгэмд сэтгэлзүйч маш их хэрэгцээтэй байгаа” гэдгийг хэлж байв.
Хуулийн төсөлд Төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүд сэтгэл зүйчтэй байхаар тусгасан нь шилжилтийн дараах манай улсын хувьд ихээхэн цагаа олсон хэрэг аж.
Б.Энхжаргал
ӨДРИЙН ШУУДАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 17, 2012 11:57:50 am )
burmaa gej tarvaga-nd zoriulj l huuli batlah gej zutgej baiga biz
-
Anonymous (December 17, 2012 12:30:28 pm )
Elbegee darga naidvartai garnaa Avilgin etseg shig hugiin uym bolohgvi
-
Anonymous (December 17, 2012 2:58:36 pm )
burmaa elbegdorjiin boow ynendee jijeghen bi chamaig hangaad uguhui alban tushaal ald bie nd chi tashaal uguh 2-n ali n ilyy ve yanhan mini
-
Anonymous (December 17, 2012 3:44:57 pm )
Huulindaa ner devshigch nyyrnii mes zasald orson bna geed oruulya,teheggyi bol hymyys zurag harchihaad sanalaa ugehgyi bol yah ve???
4 Comments