УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бол 1992 оноос хойш парламентад завсаргүй сонгогдож байгаа архаг парламентч. Мөн
олон ч жил сайдаар ажилласан, тэр тусмаа улс төрийн эгзэгтэй үед жинтэй үг хэлж чаддаг эрхмийн нэгд зүй ёсоор тооцогддог улстөрч билээ. Тэрбээр сүүлийн үед тун ч бухимдуу явах болжээ. Учир нь тэрбээр УИХ-д намыг нь бүлэг байгуулуулахгүй байгаад бухимдахаасаа илүү өнөөгийн парламент эмхлэгдсэн цагаас эхлэн төр засгийн дампуурал явагдаж байна гэж үздэг аж.
Тэр ч бүү хэл УИХ-ыг саажилт гэдэг өвчинтэй болчихсон гэж оношилсон байна лээ. Түүнчлэн эл өвчин даамжирсаар Засгийн газарт ч гэсэн шинж тэмдэг нь илэрч байгаа гэсэн. Эцэст нь тэмдэглэхэд тэр саажилт чинь эдгэрдэггүй оюун ухаанд нь муугаар нөлөөлдөг золигийн өвчин гэж дуулсан санагдана. Одоо яана аа, хөөрхий УИХ…хайран ч Засгийн газар минь.
УЛААНБААТАР ТАЙМС
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 17, 2012 11:47:05 am )
Нямдорж гишүүн зөв тодорхойлжээ,харин өөрийг нь Засгийн газарт байхад энэ саажилт байгаагүй юм болов уу?
-
Anonymous (December 18, 2012 8:43:52 am )
nymdorj ene mencetei nohor dandaa lene ter cej baihiin estoi looroo saajiltai lbolson baihaa yacaad cebel yaj heden ter bumiic oortoo uncaj abah be ceed boon bodol er in 76-iin cishyydiin boddoc bodol ene shyy dee nymdorj er in uls terees carbal ard tymen ih bayrlan shyy dee hudalaa helj hulacaa hiisen hyn taiban saihan amidarch chadah uu yhsen ch nec ih boloh shiitcel
-
Anonymous (December 18, 2012 11:31:33 am )
УИХ дэндүү хүчирхийлээд эрдээд бярдаад цөөнхөө дарамтлаад байгаа нь дахиж ардчилсан нам ялахгүй нь гэдэгт итгэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Хатуу нь зөөлнөө иддэг гэж нэг сайхан үг бий дээ.
-
Anonymous (December 18, 2012 11:33:58 am )
Парламент гэдэг чинь цөөнхөө хүндэтгэж зөвшилцөж байхын нэр биш гэж үү? Монголчууд энэ зэргийн юмыг ойлгохтойгоо болсон шүү хэт ардчилагчидаа
-
Anonymous (December 18, 2012 11:34:52 am )
Энэ байдлаар АН хол явахгүй шинжтэй.
-
Anonymous (December 18, 2012 10:28:08 pm )
Хүргэн хүү киноны Жамц баян хүргэн Дэмбэрэлийгээ –Зайлуул юм үзээгүй болоод их л баярлаж байна лээ гэдэг шиг АН-ынхан тэгэж байна.Харин Дэмбэрэл эцэст нь хөдөлмөрийн баатар болдог шүү дээ. Тийм л болох болтугай.
-
Anonymous (December 20, 2012 9:05:00 am )
man ene hunees bolj yalagdsan shuu odoo naad buzaraa zailuulj uls amtaniig amaraa
-
Anonymous (December 27, 2012 2:33:08 pm )
МУУ Улсын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР АРДЧИЛСАН НАМ хахахаха сайхан дуулдаж байна уу одонгий нь мялаанаа
8 Comments