Нийслэлийн засаг захиргааны болон хууль хяналтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр Хангарьд ордонд боллоо. Зөвлөлгөөнд нийслэлийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, газрын алба болон бусад албаны бүрэлдэхүүн оролцов. Хотын захирагч Э.Бат-Үүл зөвлөлгөөнийг нээж хэлэхдэ
Газрын харилцааны эрх зүйн орчин бүрдэж эхэлснээс хойш их хэмжээний зөрчил, хууль бус үйлдлүүд гарсаар ирснийг нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайхан уржигдар хотын удирдлагын зөвлөлд таниулж, өмнөх ийм хууль бус захирамжуудыг дэс дараатайгаар хүчингүй болгохоор шийдсэн тухайгаа энэ үер мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлд нийтдээ 12962 иргэн, аж ахуйн нэгжид 140 066 га газар олгожээ. Гэвч ихэнх аж ахуйн нэгжүүдэд газар олгохдоо хуулийн дагуу дуудлага худалдаа, төслийн сонгон шалгаруулалт огт хийгээгүй байжээ. Дөнгөж 29 удаа л дуудлага худалдаа явуулж, төсөвт 6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь дэндүү хариуцлагагүй явдал болсон байна. Иймээс газрын албаныхан энэ бүхэнд нарийвчилсан судалгаа хийж эхэлжээ. Хотын төв хэсэг буюу Цахилгаан шуудан компанийн урд талд байгаа С.Зориг агсны хөшөөний хажуугийн газрыг Нямдаваа гэгч иргэнд өгчихсөн байж жишээтэй. Мөн “Урт Цагаан” буюу Жуулчны гудамжны дэргэдэх замын гарцан дээр Саруулбаатар хэмээх нөхөр дарга нартай хуйвалдан газар авчээ. Бас нэлээд хэдэн сургуулийн хашаан дотор, тухайлбал, зөвхөн 52 дугаар сургуулийн эзэмшил газраас гэхэд 33 мянган метр квадратыг хууль бусаар бусдад өгсөн байх юм. Ийнхүү эхний ээлжийн судалгаа тооцоогоор 470 мянга гаруй га талбайг иргэн, аж ахуйн нэгжид хууль зөрчин эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх шийдвэрийг урьд нь хот, дүүргийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүс захирамж гарган олгосон байв. Эдгээр нь хотын ерөнхий архитектор, төлөвлөлтийн бодлого алдагдаж, иргэдийн эрх ашиг хохирох нэг гол учир шалтгаан аж. Иймээс шалгалтаар илэрсэн 40 гаруй хууль бус захирамжуудыг хүчингүй болохоор шийджээ. Газар эзэмших эрхийг цуцалснаас үүдэн зарим нэг маргаан үүсч болзошгүй гэнэ. Шүүхийн хүрээнд ч асуудлыг авч үзэх нөхцөл үүсэх бололтой. Учир нь нэгэнт барилгаа барьчихсан компаниуд өөдөөс нь өмчөө нэхэж таарах аж. Захиргааны хэргийн шүүхэд тэдний түрүүчээс өргөдлөө бариад очиж буй юм байна. Жишээ нь, барилгын хууль журмыг зөрчсөн гэх хэл аманд удаа дараа өртөж, зөвшөөрөлгүй газарт барилга барьж, иргэдээс олон тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт авсан “Тэлмүүнбаатар” компанийн захирал Эрдэнэчимэг гэгч нь “Миний эрх зөрчигдлөө” гээд шүүхэд ханджээ. Ер нь Газрын албаны даргын ярьж байгаагаар бол нийслэлийн аль ашигтай гэсэн нэгдүгээр зэрэглэлийн бүсэд хэдхэн компани, хувь хүмүүс л газрын наймаа хийсээр өдий хүрчээ. Тэдний арилжааны дундаж ханш нэг сая ам.доллараар хэмжигдэж буй. Тиймээс өнөөдөр газрын харилцааны зөрчлүүд дээр нийслэлийн хууль хяналтын байгууллагууд хүчээ төвлөрүүлэх цаг болсоныг М.Батсайхан онцолж, энэ талаар санал бодлоо солилцохыг хүссэн байна.
Хяналт тавих жижүүрийн ерөнхий төлөвлөгөө хэрэгтэй
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй М.Ням-Очир хотын ерөнхий төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийг харуулсан мэдээллийн нэгдсэн сангүй явж ирсэнд харамсаж байгаагаа илэрхийллээ. Газар олголт, барилгажилтад хяналт тавих гэж элдэв янзын бичиг цаас, дүгнэлт шаардсаар хамаг цагаа алддаг, энэ хооронд цаад хуулийн этгээдүүд нь янз бүрээр засварлаж орхидог зэрэг ноцтой зөрчлийг таслан зогсоох арга замын талаар мөн тэр хэд хэдэн санал хэлсэн юм. Тус газраас 600 шахам барилга дээр хяналт хийхэд 170 орчим нь зөвшөөрөлгүй байжээ. Тэдэнд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолын 40 гаруй хувь нь хотын дэд бүтэцтэй холбоотой байж. Гэхдээ мэргэжлийн хяналтын аравхан байцаагчийн орон тоо нь хаанаа ч хүрэлцдэггүй гэнэ. Нэг барилгын маргаантай асуудлаар дүгнэлт гаргах гэж барилга дээр нь очихдоо дор хаяж гурван албан тушаалтантай уулзахаас аргагүй болдог байна. Ингэж явсаар бусад ажлаа цалгардуулахад хүрдэг аж. Сүүлийн жилүүдэд хотын барилгажилт өсч, хуучин орон тоогоор тэд ийнхүү ажил албаа залгуулах боломжгүй болжээ. Барилгын норм журам, аюулгүй ажиллагаа алдагдаж, барилга дээр хүмүүс амиа алдах нь улам нэмэгдсээр байгаа нь энэ бүхэнтэй холбоотойгоос гадна хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх механизм нь ч бас дутагдаж байгаа ажээ. Наад зах нь улсын байцаагчийн нэгэнт гаргасан шийдвэрийг тухайн барилгын эзэд биелүүлээгүй тохиолдолд газар, барилгын зөвшөөрлийг хэрхэн цуцлах эрх зүйн актууд тодорхой бус байдаг юм байна. Ер нь цаашдаа мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүргийг олон нийтийн байгууллагад шилжүүлэх, ажлын уялдаа холбоог нь сайжруулах саналыг ч бас М.Ням-Очир хэлээд авна лээ.
Компанийн эздийг ч эрүүгийн хариуцлагад татах ёстой
Прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд ийм зөвлөлгөөн хийсэнд сэтгэл хангалуун байлаа. Нийслэлийн прокурор Б.Бат-Орших хэлэхдээ “Прокурор бол төрийг төлөөлдөг. Сүүлийн үед хэрэг мөрдөлтийн ажиллагаа барилга руу нэлээд чиглэх боллоо. Тэнд залилан мэхлэлт гарч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал ч ихээхэн алдагдлаа. Бид өнөөдөр дайны нөхцөл байдал дунд амьдраагүй. Чанаргүй барилга улам олширч байна. Байрандаа хүндхэн цейф оруулаад тавихад шал нь цөмөрдөг болж. Тиймээс хууль хяналтынхан бид бодлогоо нэгтгэх цаг болсон. Хэрвээ захиргаа нь эрх зүйн үндэслэлгүй захирамж гаргасан бол тэдэнд хариуцлага тооцох ёстой. Захиргааны хэргийн шүүхэд прокурор оролцож болно. Энэ тухай хуулиар зааж өгсөн боловч харин хэрэгжихгүй байна. Гэхдээ прокурорууд бид захиргааны хэрэг бүртгэлд хяналтаа тавьсаар байгаа. Тиймээс хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрэхгүй” гэсэн юм. Мөн нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал “Манайд барилгын салбарын 35 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 19 хүн нас барсан байна. Эдгээр гэмт хэргээс ес нь яллах дүгнэлт үйлдэгдээд прокурор, шүүх рүү шилжсэн. Зургаан хэргийн гэм хор арилгагдсан гэж үзээд хэрэгсэхгүй болгосон, зургаан хэрэг нь гэмт хэргийн бүрдэлгүй байжээ. Гэхдээ гэмт хэргийн зүйлчлэл барилгын салбарын хувьд хөнгөн талдаа байгаа. Гол нь барилгын компанийн эздэд эрүүгийн хариуцлага хүртэл тооцох хэрэгтэй болжээ. Тэд аюулгүй ажиллагааг хариуцах л ёстой. Гэмт хэргийн субьект болж буй тэдний ашиг хайсан үйлдлээс их зүйл хамаарч байгаа тул эрүүгийн эрх зүйн орчинг ч өөрчлөх хэрэгтэй юм. Хөнгөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч байж таарахгүй байх. Барилгын компаниуд хотын ерөнхий төлөвлөгөө, стандартыг мөрдөөгүй бол эрүүгийн хариуцлага хүлээж яагаад болохгүй гэж. Ер нь манай хуулинд аж ахуйн нэгжийн удирдлагын хэргийг авч хэлэлцэх практик бий. Харамсалтай нь Газрын тухай болон бусад хуульд цагдаагийн эрх үүргийн асуудал муу сууж өгсөн байна. Газрынхаа талбайг дур мэдэн тэлж барилга объект босгосон тохиолдолд яахыг хуулиар зааж өгөөгүй байгаа юм. Цаашдаа шинжээчдийн мэргэжлийн ур чадварыг ч дээшлүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газрынхан аливаа дүгнэлтийг их удаадаг. Үүнээс болоод хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учирч байна” гэв. Энэ мэтээр хууль хяналтынхан нэлээд ажил хэрэгч санал, шүүмж тавив. Нийслэлийн Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа хууль хяналтын ажилтнууд болоод нийслэлийн захиргааны ажилтнуудын зайлшгүй дагаж мөрдөх ажлын чиглэл, арга барил, эрх зүйн хүрээний асуудлуудаар зөвлөмж гаргаж өгөхөд тусална гэдгээ ч бас амлаад авлаа. Гэхдээ тэр “Манай ажилтнууд өндөр үнэ хөлсөөр ажилладаг хүмүүс шүү” хэмээн хошигнож байсан юм. Харин түүний хэлснээс үзвэл өнгөрсөн хугацаанд газартай холбоотой шүүхийн маргаан шийдвэрлэлт хамгийн бага буюу дөнгөж 0,9 хувьтай байсан байна. Ийнхүү барилга, хот байгуулалт, төлөвлөлт, гүйцэтгэлийн бүх шатанд хуулиа дээдэлж, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмаар ажиллахыг хотын захирагч Э.Бат-Үүл дахин уриалж, энэ удаагийн зөвлөлгөөн өндөрлөв.
Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 15, 2012 12:41:51 pm )
za shaaldaa uuriinh ene batlamjilsan ZASAG NOEDOO har l daa dandaa l company -iin zahiraluud baigaa biz dee. zasag darga bolhod hediig tuluh shaardlagtai baidag iym bol, hed n bat uuliin harmaand ordog iym?
-
Anonymous (December 15, 2012 1:42:58 pm )
Үүл баатарт амжилт хүсье.Хийх ёстой төлөвлөгөөт ажилаасаа шантарч хэрхэвч болохгүй хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигаас 1 сая 242 мянган хүний эрх ашиг илүү тэгээд ч бүгд хууль цаазийн өмнө тэгш эрхтэй гэдэг эцэг хуулиа баримтлаж амьдрах цаг болсон.МАН газрын хөрснөөс үүрд үгүй болоосой муусайн гайнууд
-
Anonymous (December 15, 2012 2:16:50 pm )
Amjilt husie bat vvl dargaa
-
Anonymous (December 15, 2012 2:32:06 pm )
Юун сүржин юм. Өөрөө мөнгөний засаглалтай байх үед газа яаж авсан бэ? түүнийгээ дэлгэчих. Та мөнгө өгөөгүй, албан тушаалаараа, трактор авч ирж жагсаахаараа айлгаж байгаад хотын төвд, голын эрэгт газар авсан гэдэгт би 100 итгэлтэй байна.
-
Anonymous (December 15, 2012 2:54:19 pm )
Үүл баатар минь урагшаа амжилт.. Монголын ядарсан зүдэрсэн олон арван хүүхэд хөгшид, үрээ тэвэрсэн ээжүүд, нийгмийн стрессийг дийлэхгүй сэтгэл нь гундсан ядарсан зүдэрсэн архичин аавууд таныг горьдлог тээн харж байна. Таныг бид дэмжинэ. Таныг бид хамгаална урагшаа баатар минь урагшаа………
-
Anonymous (December 15, 2012 4:06:01 pm )
Хөвчийн модонд Хөхөө шувуу донгодноо, хөндийн эхэнд хөөрхөн тарвага хошгирноо….гэж.570 их зардалтай автовусаар явна гээд л донгодоод байсан, онгоц, нисдэг тэрэг хөлөглөөд л, бөөн цагдаа ,хамгаалалт болоод л явна гэсэн,Тарвага энэ 2 олдсон боломжийг ашиглаж тансаглахгүй хаачихав дээ,чааваас,20 жил мөрөөдсөөр арай гэж нэг дарга болсийм чинь ,4жил нэг нь сайхан донгодож ,нөгөө нь хошгируулсаар бид ,,унжаад байхаар ,унаад ирээсэй гэсээр дараачийн сонгуультайгаа золгож дахиад л улс төрөө ярьж хөөрцөглөсөөр хорвоогоо дуусгаж дээ.
-
Anonymous (December 15, 2012 6:24:21 pm )
BAT VVl iig bid songoson. BAATAR hvn ajliig ingej l zangaragtai, zorigtoi hiideg yum daa. AMJILT HVSIE. HOTIIN HVN HOTIIN DARGA BH SAIHAN BNA SHVV. TER MUU MANii heden hudoonii darga nar turuuvchee zuzaalj avaad HOTiig maani yaj HOG bolgoson bna. BUGDIIG N HUULIIN UMNO HARYUTSLAGAD TATAH heregtei.
-
Anonymous (December 15, 2012 7:57:06 pm )
Batuul tanaa.minii biye 14 jiliin daraa eh orondoo ochij 1 sariin hugatsaatai amaraad irlee.UB hotod yu n taalagdaj yu n es taalagdsan talaar ajild chin nemer bolj magad geed heden zuiliig toochiyo.Hotiin tuv heseg,Suhbaatariin talbaih ergen toirond argagui l ulsiin niislel shig saihan sanagdsan shuu.Hotiin tuvuus garmagts l tegeed ulsiin zohitsuulalat hiihgui bol uneheer bolohgui boljee.Zai zavsargui,bulan tohoi buriig ashiglaad bolson boloogui ungu ,zagvar, hiits n orchindoo zohitsoogui uilchilgeenii gazaruud mashin zamruu uraldahnuu gemeer duraaraa barigdajee.Zarim gazar yavgan hunii zamruugaa oruulaad barichihsan shat ch baij baih shig.Uilchigeenii gazruudiin barilagiin ungu uzemjees gadnah ner hayagnuud huuchinii Ereen hotiig sangduulav.5 alhaad uschin,apotek,hoolnii sazruud,lombarduud arai l baisan shuu.hotiin hugjil uunees l ehleh heregtei.40,50.000 myangatiin bairuudii gadna taliig jigdeleed aytaihan bolgochihjee.yag uuntei adilhan edgeer uilchilgeenii gazruudiin barilgiin urt urgun,hayag adres,shatnuud zeregt standartjuulj jigdleh heregtei.ter olon zochid budluudunheer baih yostoi yu.Tiim bol zereglel togtooj juramlah heregtei.Hotiin tuviin edgeer buudluud gadnaa zogsool baihgui,dotno gadna ungu uzemj muutai.Buudald baih yostoi olon turliin uilchilgee baihgui zuvhun hun honuulj mungu oloh gesen uruvdultei gezaruud elbeg baina.Manai hot urtaashaa sunaj bairlasan bairlaltai ba avtozamiin yurunhii sxem n baruunaas ba zuuneesee guravhan gol zamtai,hundlun zam geheer undsendee baihgui bolj.huuchin baisan jijig gudamjuud haagdaj tednii orond barilga baishinguud baridjee.Uunees uudeed zam tugjirch baina.Zamiin tugjirel gej tolgoin uvchin boljee gej yaritsgaaj baina.minii huvid shiidhed neg ih surtei asuudal bish yum shig sanagdsan.Uchir gevel manaihan hyamd uneteid n bolood buruu jolootoi mashin ih hereglej baina.Manaih chin zuun gariin duremtei yu esvel baruun gariin duremtei yu gedegiig neg tiish shiidej uguhgui bol guitsej turuulhees ehleed zamiin tugjiree uusgedeg hamgiin gol shaltgaan ene.Baruun 4 zamaas zuun 4 n zam hurtel yavgan alhahad yurduu 30 min l .heregtei.deer n eruul mended heregtei.Harin mashinaar baruun 4n zamaas huuhdiin 100 hurhedl arai gej 30 min bolson arai gej shuu.Tatvariin argaar ch yumuu uur yamar arga baidag yum ene buruu joloodlogtoi mashinuudiig bur musen zogsoo.tegej chadval agaariin bohirdol osol avaar,zamiin tugjiree bolon zamiin evdrel gemtel ,jil bolgon heden ter bumaar n urgui zardag zardalaa hemnene.deer n humuusuun stress ch bagasana.Ingej chadval ene olon asuudliig neg dor n shiideh bolomj baina gej bodoj baina.Uls orniihuu hugjil devshil,sain saihanii tuluu irgen bolgon sanaa tavih uuregtei.tumennasan.belgium
-
Anonymous (December 15, 2012 8:12:03 pm )
end comment bichij bui busdad; hereh ta hotiin mer baisan bol yu hiij chadhav geed bodood uzdee.Uridnii Meruu
d bolon undur alban tushaaltanguudiin balgaar UB hot Ereenees dor bolchihsoniig bid bugdeeree medne.Uuniig ehnees n avaad uurchij shinchilne gedeg her baragiin aaviin huu hiichihdeg ajil bish.Zorig gargaad yum hiij baigaa negiigee uneldrggui yumaa gehed bitgii doosh hiij baildaa.joohon uudrug baitsgaaya l daa mongolchuudaa -
Anonymous (December 15, 2012 8:15:50 pm )
unen shudraga l geh ym shuuh zasag neg negee nvtsaasan shiidwer dor burnee gargah ym ene shudaraga monuu aan darga min 2 jil bolj baigaa negen hergiig haraj bna deed shuuhed ochood l shiidsen shiidweriig oorchiloj boldog ymuu shuuh bohir bolson ym busuu mon gaihaltai shudarga baiv darga nar min bulgan aimgaas ochison negen hun guia
-
Anonymous (December 15, 2012 10:22:46 pm )
Huniig ajil hiilgedeggui hemgiin ih shantaajchin chini batuul uuruu baisan shde. Bid martaagui. Odoo uuruu bolood hiiheer amargui gedgii ni jaahan ch gesen mederch, yamai da. Harin odoo busdyn bish uuriinhee sanaagaar shine ajil sanaachilbal ajil hiih geed baigaa yum shig haragdaj magadgui shuu. Yadchihsn darga daa chaavaas. Hushuu nuhaj baihaar standart bus barilguudaa tsegtselj, Yavgan hun yavah zamtai bolgohoos ehleed ner turiin tuluu bus, ard irgediin amar taivan baidlyn tuluu ajillaval shoudahyn shaardlagagui sugarna shuu de. Hoshgiroogoo davah gants arga chini ene l bolov uu. Elbeg ni eliireed alga boldog bolchihloo. Hichneen donshood ch hoshgiroogoos umnu Enhbayar MONGOLyg delhiid medruulsen yum. Elbeg uuriiguu surtalchlahaas uur zuil buteesengui, Dor burnee l ajlaa hiitsgeevel sain san da.
-
Anonymous (December 15, 2012 11:31:37 pm )
Huduunii malnuudiin ugiig bitgii sons mongoliin tuuhend ueiin ued iim archaagui yumnuud baisan uchraas odoo hurtel bid guilgachin heveeree baina. Baatar hun shig ajillaj hotoo hugjuuleerei
-
Anonymous (December 16, 2012 12:02:07 am )
hvn alj batar bolson hvn ajil hiij batar bologvi shv amnaas ni garch bga vg huraan bulgana nuraan gej yardag hvn shde
-
Anonymous (December 16, 2012 12:38:58 am )
Batuul mini hotiinhoo buh baishin barilgiig nuraagaad irhiig n hasaad gazriig n huraagaad hooson tal deer n chi ooroo yu hiih geed bgaa ym be?? Bitgii zonoglood t1 ym yriad bai
-
Anonymous (December 16, 2012 10:16:14 am )
Oorsdoo idej uugaad stadsan Bol odoo ard tvmend em hiij ogmoor em,cafe,bar ,buudal dvvren mgl hvmvvs vaaj amidrakh ve? Nas tan buurluudasa vr hvvhed ni ajil oldohgvu zovj gag haraad stohorch suugaa,,,,,,,,& hyjaa nariin toog bagsagval ajil olokh ni elbeg bolokh bhda,,,,
-
Anonymous (December 16, 2012 11:46:43 am )
БАТҮҮЛ НЭГ ҮНЭН ҮГ ХЭЛЛЭЭ МӨНГӨНИЙ ЗАСАГЛАЛ ӨНӨӨДӨР НОЁРХОЖ БАЙНА ҮҮНИЙ ЭСРЭГ
ТЭМҮҮЖЭНГИЙН ТЭМЦЭЖ БАЙГАА АРГА МАШ ЗӨВ НИЙГЭМИЙГ ЭМЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ЭНГЭХГҮЙГЭЭР БИЕИЙН ӨВЧӨН ЭДГЭХГҮЙ УЛАМ Л НЭМЭГДЭНЭ НИЙГЭМИЙГ ЭМЧЛЭХ АРГА БОЛ
ХУУЛЬ МӨН ХУУЛИЙН ХУРЭЭНД АЖЛАХ ЧАДБАРТАЙ ХУУЛИЙН БАЙГУУЛАГ БАЙГУУЛАМЖ ЮМ
МӨНГӨНИЙ ЗАСАГЛААС САЛАХ АРГА БОЛ ЭНЭ ШҮҮ ТӨРИЙГ ТӨР ШИГ БОЛГОХЫН ТУЛД НАМУУДЫГ ТАРААХ ҮҮЛ АЖИЛГААГ НЬ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ТӨР БОЛ ХУУЛЬ ТҮҮНИЙГ ХЯНАХ ЭЗЭД НЬ АРД ТҮМЭН СОНГОХ НЭР ДЭВШҮЛЭХ ЭРХИЙГ ИРГЭНИЙ БАЙГУУЛАГ ИРГЭД ОРОН НУТАГТ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ НАМ ХЭРЭГҮЙ ӨНӨӨДӨАР АЛБА ЛУЙВАРЫН ЗАВХАРЛЫН ҮҮР БОЛ НАМ БОЛООД БАЙНА -
Anonymous (December 16, 2012 12:34:10 pm )
МАН-ын нөхөр УБ-ын захирагчаар үлдсэн бол гэж бодохоор дотор муухайрдаг юм. Бурхан УБ-чуудыг ивээж Бат-Үүл захирагчаар сонгогджээ. Нэг Япон нөхөр УБ хотыг дөрвөн уулын дундах үхлийн хонхор гэж хэлсэн гэдэг. Одоо хуулиа мөрддөг больёоооо.
-
Anonymous (December 16, 2012 1:06:45 pm )
МӨНГӨНИЙ ӨМНӨ ҮНЭ, ШУДРАГА ЁС ҮНЭГҮЙДЭЖ БАЙНА.
-
Anonymous (December 16, 2012 5:42:03 pm )
ene heden gazriin naimaachidiin gazriig niislel medeldee avbal heden lexus570 zaragdahgui hetsuu baih daa ene mashinii 70% iig sul mongo olson luivarchid undgiisht
-
Anonymous (December 16, 2012 8:16:28 pm )
ULAANBAATAR CHIN HUN CHULUUNII HONHOR GEDEG TUUHEN NERTEI GAZAR.ODOO HUURIIN HONHOR BOLOH BAIHAA,ENE N MONGOLCHUUDIIN UURSDIIN ARCHAAGUINH
-
Anonymous (December 16, 2012 8:18:08 pm )
Нийслэлээ шилжүүлэх шаардлагатай.Нэр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Өөр гарц байхгүй болсон. Бүх юм хожимдсон. Одоо харин Дарханыг Эрдэнэтийг араар нь оруулж сөнөөх гэж байна даа үхэр МОНГОЧУУД.
-
Anonymous (December 17, 2012 9:24:17 am )
batuul dargaa zahuudiig nuulgeechee tegvel ulaanbaatar yamarch tugjrelgui bolno. ta arai bolitson um bish bizdee
-
Anonymous (December 17, 2012 10:25:20 am )
энэ өөрөө газар яаж авсанаа эхлээд тайлбарлачих даа.дарамталж бойкотлож байгаа д л аваа биз
-
Anonymous (December 17, 2012 11:04:44 am )
LUIVARCHID ARAI DENDLEE TUV SHUUDANGIIN URD YAJ CHADAJ BAINAA ARD TUMEN HASHAANI GAZARGUI ZADGAID UYERT URSCH BAIHAD
-
Anonymous (December 17, 2012 11:44:36 am )
ҮҮл баатар оройтож хэлсэн ч гэсэн манайд хууль гууль болчихоод байгааг бодохоор харамсах юм.Мөнгөний засаглалыг зөвхөн хэдэн хүнд биш,нийт олонд үйлчилдэг байлгавал дээр болно байх даа.Ө.х. иргэд нь жигд амьжиргаатай байх л асуудал юм даа,эрхэм хотын дарга бөгөөд Их хуралд олон жил суусан ҮҮл баатар аа???
25 Comments