antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2012 27 comments

Хүч тэнхээ бус хүн чанар дутсан цагдаагийнхан

нийтлэсэн Admin

tsagdaa_narХүний эрх зөрчсөн бас нэг ноцтой мэдээлэл.

Өнгөрсөн баасан гаригт золгүй тохиолдлоор амиа алдсан эмэгтэйн цогцсыг Сүхбаатар дүүргийн II хорооны цагдаагийн алба хаагчид хэргийн газраас авч явснаас хойш бүтэн хоёр хоног өнгөрсөн ч ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй таг мартаж орхисон хэрэг гарчээ. Талийгаачийн ар гэрийнхний өгүүлснээр талийгаач энэ сарын 6-ны 21:30 цагийн үед Шарга морьтын эцэст амьдардаг найзындаа хонохоор гэрээсээ гарсан аж.

Гэтэл хоёр хоногийн дараа буюу ням гаригийн үдэд талийгаачтай хамт байсан эмэгтэй гэрт нь ирж “Ээж чинь бурхан болсон байна” гэсэн харуусалтай мэдээг дуулгажээ. Сандарч гайхсан хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн тус Цагдаагийн хэлтэст очиж юу болсон талаар тодруулахад цагдаагийн алба хаагчидтай уулзах гэтэл энэ хэргийн анхны мэдүүлгийг авсан гэх мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Даваацэрэн “Амарч байна.

Маргааш ажлын өдөр Цагдаагийн хэлтэс дээр ирж уулз” гэсэн хариуг утсаар өгчээ. Ээжийгээ алдсан хоёр охин, ханиа алдсан эр нөхөр, эгчээ, дүүгээ алдсан ах дүүсийн сэтгэлд ажилдаа хайнга хандсан мөрдөн байцаагчийн энэ үг цочролд оруулсан нь мэдээж. Иймээс үр хүүхдүүд нь яг юу болсон талаар мэдэхээр Шүүх эмнэлгийн жижүүр эмчтэй уулзаж, учир байдлаа хэлснээр талийгаачийн цогцсыг харсан байна.

Харамсалтай нь талийгаачийн цогцост аль хэдийнэ задлан хийсэн байсан бөгөөд гэнэтийн энэ үйл явдлыг харсан ар гэрийнхэн нь шоконд орж яахаа ч мэдэхгүй болсон гэнэ. Гэвч нэгэнт өнгөрснийг нь нүдээр харсан тул буян номынх нь ажлыг хийхээр “Улаанбаатар буян” компанийг зорьжээ. Энэ бол талийгаачийг өнгөрснөөс хойш гурав хоногийн дараа болсон үйл явдал.

Тэд талийгаачийн “Алтан сав”-ыг нээлгэхээр “Улаанбаатар буян” компанийн зурхайч ламд хандсан байна Гэтэл нас барсан цаг минут нь шаардлагатай гэсэн тул “амарч байна” хэмээн томорсон байцаагч руу утас цохиход хүрсэн аж. Гэтэл тэрбээр төвөгшөөсөн янзтай “Би мэдэхгүй, 103-ын эмч анх дуудлагаар очсон, Яаралтай түргэн тусламжаас асуу. Тэгээд ч би хэргийн газарт үзлэг хийгээгүй” гээд утсаа салгасан байна.

Харин Яаралтай түргэн тусламжийн төвийн жижүүр, “Баасан гаригийн өглөө дуудлагаар очсон эмч нь одоогоор эзгүй, дуудлаганд явсан. Гар утас нь энд цэнэглээтэй байна. Холбоо барих боломжгүй. Та нар хоёр цагийн дараа ир” гэжээ. Үнэндээ бол нийслэл хотын хэмжээнд ганц байдаг Яаралтай түргэн тусламжийн төв дуудлагын эмчтэйгээ холбоо барих боломжгүй, ядаж богино долгионы хэрэгсэл байхгүй нь тун хачирхалтай.

Үйл явдал үүгээр дуусаагүй аж. “Ард түмнийхээ амар тайван, аюулгүй амьдралын төлөө” хэмээн уриалж төрийн сүлдэндээ тангараг өргөсөн эрхэм цагдаагийн амралтын өдрийг дуусгаж ажилдаа ирэхийг нь хүлээн нойргүй хоносон ар гэрийнхэн нь /өнгөрсөн/ даваа гаригийн өглөө Дамбадаржаагийн эцэст байрлах Цагдаагийн хэл­тэст очсон байна.

Уг нь тэд бурхан болоочийнхоо ямар байдалтай байсан, хаанаас олдсон, хэргийн газарт юу болсон, ямар хүмүүс байсан талаар мэдээлэл авахыг хүссэн аж. Гэтэл Цагдаагийн хэлтсийн хаалгаар оронгуут шатных нь хажууд талийгаачийн өмсч явсан гадуур хувцас болон гутал, цүнх зэрэг эд зүйлс нь хэвтэж байжээ. Тэр ч бүү хэл тэнд байсан цагдаа хажуудаа байсан эмэгтэй цагдаад “Наадах чинь “чад”-ын хувцас” гээд хөлөөрөө замаасаа холдуулж, хажуугаар нь гараад явсан байна.

Хохирогчид яах учраа олохгүй балмагдаж, цагдаагаас “Хувцаснуудыг нь авмаар байна” гэтэл “Байцаагчтайгаа эхлээд уулзчих. Зөвшөөрөл өгвөл авч болно” гэсэн байна. Үнэндээ бол цагдаа ч гэсэн хүн. Тэд төрийн төлөө, ард түмнийхээ төлөө ажилладаг. Хэдийгээр тэд бидэнд тоног төхөөрөмж, буу зэвсэг гээд юм юм дутагддаг хэмээн ярьдаг ч хүний мөс, хүн чанар гэдэг зүйл юу юунаас илүү байх учиртай.

Харин тэдэнд тийм зүйл байгаагүй. Талийгаачийн хувцсыг ядаж “зуугийн тор” ч болтугай олоод хийчихээгүйд маш их гомдож байсан. Хоёр хоногийн өмнө угааж өмсөөд гарсан ээжийнх нь гадуур хүрмийг “чад”-ын хувцас гээд нохойн хэвтэр шиг хөсөр хэвтэхийг харсан үрийн сэтгэл ямар байх вэ? Ээжийгээ, эгчийгээ, ханиа цаг бусаар алдсанаа мэдэлгүй бүтэн хоёр шөнө гурван өдрийг нойргүй хонож улмаар энэ ертөнцөөс явсныг нь мэдээд яах учраа олохгүй балмагдсан хүмүүсийг “Ажлын өдөр ир” гэж дахин нэг шөнө хүлээлгэсэн байцаагчийг юу гэж ойлгох вэ.

Үнэндээ цагдаагийн ахлах дэслэгч Даваацэрэнд талийгаачийн цүнхэнд байсан “иргэний үнэмлэх”-ийг нь, бичиг баримтыг нь харах зав байсангүй гэж үү. Уг нь тэр харсан байх учиртай. Харамсалтай нь түүнд гэрийнх нь хаягаар очоод хүний ёсоор хэлчих хүн чанар дутаж. Магадгүй тэрбээр талийгаачийг олох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан хэмээн тоомжиргүй хандсан байж болох.

Эцэст нь, энэ бүх асуултын хариуг талийгаачийн нөхөр, үр хүүхэд, ар гэрийнхэн түүнээс асууж тэр үүнд нь хариулна хэмээн найдаж байна. Бас уучлалт гуйгаасай хэмээн хүсч байна. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагынхан иргэдээсээ уучлалт гуйдаг болсон тухай сүүлийн үед хэвлэлээр гарах болсон. Хэрэв энэ нь цагдаа шинэчлэгдсэн хэмээн үзүүлэхийн төлөө хийж буй шоу биш бол ээжийгээ, эгчээ, ханиа алдсан энэ хүмүүсээс цагдаа нар уучлалт гуйгаасай.

Б.Сайн

Эх сурвалж: “Өдрийн Шуудан”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (December 14, 2012 10:31:13 am )

    согтуу хүнээ яагаад тэр орой ийм хүйтэнд гаргаад явуулсан юм бэ нас барсан нарийн цагийг нь цагдаа яаж мэдэх юм бэ

  • Anonymous (December 14, 2012 10:36:53 am )

    hun chanargui oodgui tsagdaa nar bn. gehdee buh tsagdaa iim bish bhaa , ard irgediinhee toloo turiinhoo unencheer hicheej ajillaj bgaa tsagdaa nar olon bhaa , saod , ded said nar n buten 6 sar ajilchaad ene bgyylgiig derduulj bgaa uym bn yy

  • Anonymous (December 14, 2012 10:40:59 am )

    энэ цагдаад ёстой хүн чанар дутсан байна. яаж ийгээд паспортынх нь хаягаар мэдэгдэж болно шдээ.

  • Anonymous (December 14, 2012 10:42:32 am )

    nas barsan tsagiigna todorhoilj chaddguin bol naad muusain manuuhainuudchine yu hiij suugaan be

  • Anonymous (December 14, 2012 11:08:04 am )

    Arai ch de tsagdaa ch gesen hun l bmarsan hagatsal shanalaliig medehgui bj boloh ch busdiig BI AMARCH BNA gej helj bolohgui biz de

  • Anonymous (December 14, 2012 11:17:39 am )

    eriin muu tsagdaa ene estoi unen ug dee

  • Anonymous (December 14, 2012 11:24:58 am )

    deer uees tegej yarisaar irsen zuir tsetsen ug shig bolchihson eriin muu ni tsagdaa gej unen shuu bas tsagdaa tsagiin naiz ch gej ug baidag , bi olon tsagdaa tanina bodood baihad teden dund er hun shig er hun baihgui yum bna shuu

  • Anonymous (December 14, 2012 11:40:11 am )

    hvn chanargvi yumniid uuchlal guilgah heregtei umnu jigsaj bgad tiim bizdeee

  • Anonymous (December 14, 2012 1:45:23 pm )

    aaaaaaaa tanar muusain gyilagachingyyd bugdeeree tsagaa tylhaar tsagdaa l gej orildog biz dee.pizdanyyd nuuren deer ni helj chadahgui bj

  • Anonymous (December 14, 2012 1:53:26 pm )

    manai tsagdaa nart hun chanar gej yu ch baihgui dee uuchlal guih heregtei

  • Anonymous (December 14, 2012 2:13:03 pm )

    ene pizdakuudig yay daa

  • Anonymous (December 14, 2012 2:51:58 pm )

    согтуу я гэсэн хүн.тэгээд ч эмэгтэй хүн. арай ч дээ. жирийн нэг иргэнтэй ингэж харьцаж байгаа м чинь бөбө нартай яаж харьцах нь ойлгомжтой .цагдаагийн хэрэг хариуцсан хүмүүс нь их зантай ярвайсан юмнуд л байдаг ш дээ.Хохирогчтой гэмтэн юм шиг харилцана, загнан, дуугарч ядна.Тэмүүжин сайд эмнэлгийн барилга булаацалдсанаас хэдэн цагдаа нараа харицааны соёлд сургамаар юм

  • Anonymous (December 14, 2012 3:05:19 pm )

    ene hun uusan bnauu sogtuu bsanuu eroosoo hamaagui HUN L BOL HUN ENE TSAGDAA EHNERTEIGEE INGEJ HARITSDAGIIN BOLOVUU

  • Anonymous (December 14, 2012 3:33:31 pm )

    цагдаа нарт хүн чанар, төрийн албан хаагчийн ёс зүй гэж үнэхээр алга даа даана ч дээ сэтгэл зүй заалгаагүй боловсрол нимгэн цагдаагийнханыг яана даа

  • Anonymous (December 14, 2012 5:31:13 pm )

    Цагдаагийн ажил цаг нар байхгүй хэцүү ч гэсэн албан ажлын үүрэг гэж байх ёстой. Эрхээ эдлэж байгаа улс үүргээ боддог байх ёстой.Тэр дэслэгч бүр хэнэггүй сэтгэлгүй дээр нь тэнэг нөхөр байна л даа. тэрнээс жаахан юм боддог нөхөр бол бас албан ажлынхаа журмаар мэдэгдчихээд амрах байсан байх. Билэгт даргаа та энэ дэслэгчийг мэргэжлийн ёс журам алдсаных нь төлөө цагдаад цаашид ажиллаж болох эсэх талаар хариу өгөөч телевизээр.

  • Anonymous (December 14, 2012 5:57:17 pm )

    ХЭЗЭЭ ,ЮУНААС БОЛООД НАС БАРСАНЫГ ГАНЦХАН ЦАГДААГИЙН ГАЗАР ШАЛГАЖ ТОГТООДОГ Л БАЙХГҮЙ,ШҮҮХ ЭМНЭЛЭГ БОЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛАГЫН ГАРГАСАН ШИНЖЭЭЧ ТОМИЛОХ ШИЙДВЭРИЙН ДАГУУ ЗАДЛАН ХИЙЖ ЮУНААС БОЛЖ ЯАЖ НАС БАРСАНЫГ ДҮГНЭЛТ ГАРГААД ӨГДӨГ ЮМ БУСАД ШИЙДВЭР ШАЛШАЛТ ЗЭРГИЙГ ЦАГДАА ХИЙЖ ШИЙДВЭР ГАРГАДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ,ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙУААГЧ БАЙНА ДАА НААД ХҮН ЧИНЬ

  • Anonymous (December 14, 2012 8:01:37 pm )

    угаасаашдээ энэ цагдаа гэхээрээл эр эмгүй хүнээ байсан хүнэнцэрүүд л байдаг биздээ ер нь эд чинь бидний төлөө үйлчилдэг үйлчилгээний байгууллаг биздээ тэгсэн мөртлөө яг юм эсрэгээрээ байдаг манайд,би солонгост шал согтуу явж байхад эргүүлийн цагдаа таараад намайг гэрт оруулсан байгаамдаа тэд иргэдийнхөө төлөө тэгж анхаарал тавьдаг наад захын жишээ шүү дээ манайд яахаараа бүх юм эсрэгээрээ байдаг бнаа,яг нөгөө уруугаа ургасан мод гэдэг шиг

  • Anonymous (December 14, 2012 9:52:09 pm )

    Novshiig ajilaas ni chuluul

  • Anonymous (December 14, 2012 10:45:07 pm )

    Tsagdaa huniig tsagdaa hun ni l oilgoh bh daa. Oorsdoo bol ene ajliig neg odorch boltugai hiij chadah tesver tevcheer er zorig bhgui novshnuud bgaa bolood l muulaad suuj bgaa biz de. Hunii arvan huruu tegsh bdagguitei adil haana yamar mergejliin hun bsanch novshiin zan gargasan humuus zondoo l bgaa dag. Tedneriigaa helehgui gants tsagdaa geheer l muulhiin.

  • Anonymous (December 15, 2012 12:17:35 am )

    Lalariin tsagdaa nar ingej l Hunii erh zorchij bga bhgui yu oorsdiinh ni Hun uhvel yaj shalchignah Bol oorsdod ni iim ym udahgui tohioldono biz

  • Anonymous (December 15, 2012 4:56:24 pm )

    ih haramsaltai hereg bna unueher hetsuu bga bhdaa
    – tsagdaa nar gj mungu l bodj ajilladag bolohoor yaj setgel bhaw dee yr ni buh salbar mungiig urdaa tawidag bolson shu de
    – ene bidniui husej bga zuil bish gedgiig l bugdeerei medej uhamsartai bmaar bnaa Mongolchuuddaa

  • Anonymous (December 15, 2012 5:32:21 pm )

    Bolomj l garval tsagdaa nariig al,bolohgui bol uhtelni zodoj gemteetsgeei

  • Anonymous (December 15, 2012 8:01:40 pm )

    bilegtee uneneniig ni olooch

  • Anonymous (December 15, 2012 8:47:38 pm )

    tsagdaa harhaar buur durgui hureed bdiin bugd adil lalruud

  • Anonymous (December 15, 2012 9:36:09 pm )

    Deed udirdalguud ni tegej zaadag yum bailgui dee tsagdaa mongtei hund l uilcheldeg shuu dee uul ni sain tsagdaa baigaaldaa daanch muu ni olon bolhoor manai tsagdaa shuuh asuudalig dor ni shiiddegui yah geed baigaa ni medegdehgui zalhaan tseerluulj baigaa ni gej heden jil bolgodog ni buruu l baimar gazar gazarin boloh bolohgui humuusig neg dor tsugluulad heden sar jil bolgohod bur saihan turshalag sudaldag yum baigaa biz dee

  • Anonymous (December 17, 2012 8:38:38 am )

    Цагдаа бол зүгээр л авилгачин пиздаанууд мөнгөний өмнө гуйдэг лаларууд ш дээ та нар багаж бус хун чанар хэрэгтэй

  • Anonymous (December 17, 2012 10:36:23 am )

    novshiin hunee aldsan manuuhai nar mongol hun bj gadaad irgen ingtsen bval naaduul chin engehgui l dee hunii unergui novshnuud

antalya rent a car